Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 0277

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Ц.Идэрмөнх  

Хохирогчийн төлөөлөгч Н.Э-

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Д.Дарьбазар, Р.Бямбажав, Р.Цэрэнханд

Шүүгдэгч С.Г-, Д.Б-, Д.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-, Д.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 201714000233 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Г овгийн С-ын Г-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** ХХК-ны хүдрийн ил уурхайн цахилгааны засварын хэсэгт цахилгаанчин ажилтай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: хх**************/

 

Шүүгдэгч: ** овгийн Д-ийн Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ** ХХК-нд жолооч ажилтай, Орхон аймг ийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: хх*********/

 

Шүүгдэгч:Б овгийн Д-ийн Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын *-ний өдөр Ховд аймгийнг Буянт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: хх**********/

 

Шүүгдэгч С.Г-, Д.Б-, Д.Б- нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж 2017 оны 04 сарын 16-ны өдөр “**” ХХК-ний хүдрийн ил уурхайгаас 61,115 кг зэс, 9,1 метр кабель утас хулгайлж 280,900 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: С.Г-, Д.Б-, Д.Б- нар ярилцаж 2017 оны 04 сарын 16-ны өдөр “**” ХХК-ны хүдрийн ил уурхайн талбайгаас хаягдал  61.115 кг зэс, 9.1 метр кабель утсыг “**”ХХК-ний өмчлөлийн STAREX маркын 3354 ОРА дугаарын машинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарах гэж байгаад  харуулын 1 дүгээр пост дээр цагдаагийн ажилтанд баригдсан байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                 

1. Хохирогчийн төлөөлөгч Н.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...”** ХХК-ны хүдрийн ил уурхайн цахилгааны засварын хэсэгт ашиглагдахгүй 6000 В хар өнгийн эксковаторын тэжээлийн кабель утаснууд байдаг. Уг кабель утаснууд ** ХХК-ны өмч мөн. Ашиглагдаж байгаа кабель утсыг шалбарсан, солих шаардлагатай болсон үед тухайн хэсгийг тасдаж солиод шинээр залгаж үйл ажиллагаа явуулдаг.Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

 

2.Гэрч Б.Б-ын...”2017 оны 04 сарын 16-ны өдөр би “** ХХК-ны 2 дугаар пост дээр жижүүрийн жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед жижүүрийн офецороор ахмад Ч.Билэгт гарч байсан. 16 цагийн үед Билэгт ахмад бид хоёр үйлдвэрийн постыг шалгаж байхад 1 дүгээр пост дээр “**” ХХК-ны 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл үйлдвэрийн бүсээс гарах гээд цагдаад тээврийн хэрэгслээ шалгуулсан. Тухайн үед нэгдүгээр пост дээр ахлагч Баасанхүү гарч байсан. Баасанхүү “**” ХХК-ны 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж байгаад дотроос нь шуудайтай 5 боодол суудлын ар талаас нь 2 хэсэг болгосон кабель зэргийг илрүүлээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б- гэдэг хүнээс тодруулахад Г- гэдэг хүний эд зүйлийг авч гарч байгаа гэдгээ хэлсэн”гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

 

3.Гэрч Ө.А-ын...” 2017 оны 04 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Өдөр 16 цагийн үед ээлжийн ахлагч Март жолооч нар байхгүй байна, хоол гарах гээд байхад ирэхгүй байна, утас руу нь залгахалд ажил гарчихлаа, жаахан хүлээж байгаач гээд байсан гэж хэлсэн. Тэр үед үйлдвэрийн цагдаагаас залгаад танай хоол түгээдэг машин үйлдвэрийн бүсээс зэс гаргах гэж байгаад баригдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

 

4. Гэрч Д.М-ийн...” 2017 оны 04 сарын 16-ны өдөр С.Г- нь өөрийн хариуцдаг цахилгааны хэсгийн хаягдал кабелаас тасалж зэсийг нь гаргаж үйлдвэрийн бүсээс гаргах гэж байгаад баригдсан байсан. Г- нь цахилгааны хэсгийн кабелийн цахилгаанчин, засварчин ажилтай байсан. Г-ын хулгайлсан гэх кабель нь ашиглах боломжгүй болж хураагдсан кабель утаснууд байсан. Гэхдээ ашиглах боломжгүй ч гэсэн үйлдвэрийн өмч гэж явдаг. Ил уурхайн даргын зөвшөөрлөөр хаягдал кабель утсыг цуглууж байгаад хоёр дахь түүхий эд болгон тушааж мөнгийг нь цехийн дансанд тушаадаг юм” гэх мэдүүлэг хх-ийн 48-р хуудас/

 

5.Гэрч М.Б-ийн...”Үйлдвэрийн бүсээс 00-00 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарах гэж байхад шалгахад тээврийн хэрэгсэл дотор цагаан өнгийн шуудай, хар өнгийн цүнх зэрэгт зэс хийчихсэн байхаар нь би жижүүрийн офицер цагдаа ахмад Билэгтэд мэдэгдсэн. Билэгт ахмад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б- гэдэг хүнтэй уулзахад хоёр хүн хүлээж байгаа, намайг энэ зэсгийг гаргаад өгөөч гэж ярьж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

 

6.Гэрч Ч.Б-ийн..”Үйлдвэрийн бүсээс ** ХХК-ны 00-00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарах гэж байхад нь харуулын цагдаа ахлагч М.Баасанхүү шалгахад зэс байна гэсний дагуу би өөрөө уг тээврийн хэрэгслийг шалгасан. Тээврийн хэрэгсэл дотор хар өнгийн гар цүнх, цагаан өнгийн шуудай зэрэгт нийт 5 боодол зэс, мөн арын суудлын ар талд 2 хэсэг болгосон кабель утас байсныг илрүүлэн хураан авсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

 

7.2017 оны 04 сарын 20-ны өдрийн 70 дугаартай  эд зүйлийн үнэ “280900 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/

 

8.00-00 ОРА дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137,177-179-р хуудас/

 

9.Шүүгдэгч С.Г-ын шүүхийн хэлэлцүлэгт өгсөн:Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

 

10.Шүүгдэгч Д.Б-ын гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

 

11.Шүүгдэгч Д.Б-ын гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

 

12.Хохиролд 282 000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Г-, Д.Б-, Д.Б- нар ярилцан тохиролцож санаа сэдэл, үйлдлээ нэгтгэн 2017 оны 04 сарын 16-ны өдөр “**” ХХК-ний хүдрийн ил уурхайн талбайгаас хаягдал  61.115 кг зэс, 9.1 метр кабель утсыг “**” ХХК-ний өмчлөлийн STAREX маркийн 00-00 ОРА дугаарын машинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарах гэж байгаад  харуулын 1 дүгээр пост дээр цагдаагийн ажилтанд баригдсан үйлдэл нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоодсон бөгөөд энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлахаар завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2,60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ,хохиролын хэмжээ,төлбөр барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

2015 оны Эрүүгийн хуулиас баривчлах ял хасагдсан нөхцөл байдал нь уг хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй.Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж  тус тус заасан тул 2015 оны Эрүүгийн хуулиар баривчлах ял хасагдсан нөхцөл байдлыг шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж оногдуулах ялыг хүндрүүлэх үндэслэлгүй.Тухайн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хуулийн дагуу гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн дээрхи зарчимуудад нийцнэ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”гэж заасныг баримтлан,мөн хохирол төлөгдсөн байдлыг харгалзан шүүгдэгч нарын хэрэг үйлдэх үедээ ашигласан “**” ХХК-ний өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураан авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нар хохирогчид учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61.115 кг зэс, 9.1 метр кабель утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,хөрөнгө битүүмжлээгүйг дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С-н Г-,Д-йн Б-, Д-йн Б- нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч С.Г-,Д. Б-,Д.Б- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2,60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус тус 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г-, Д. Б-, Д.Б- нарт оногдуулсан 3 сарын баривчлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61,115 кг зэс, 9,1 метр кабель утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

6.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгщийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ