Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0414

 

 

 

 

 

 

 

 

    2023          05            08                                   128/ШШ2023/0414

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн длж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ү******* и* с******* НҮТББ /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, Г.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******

Хариуцагч: Н******* З******* д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******

Хариуцагчийн өмгөөлөгч:  У.Х******* нарын хоорондын “Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий маныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, хариуцагчийн өмгөөлөгч У.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн д Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ү******* и* с******* НҮТББ нь Н******* З******* дд холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/4909 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын 9.241.166.115 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Манай сургууль анх 1998 онд үүсэн байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд газар ашиглах болсон. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр улсын хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас бид боловсролын бусад байгууллагуудын нэгэн адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй учраас газар дээрх эд хөрөнгө ч мөн зохих ёсоор элэгдэлд орсон.

Гэвч бид үйл ажиллагаа явуулаагүй ч нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр ойр орчноо цэвэрлэн, Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулж, төлбөр тооцооны үндсэн дээр хог хаягдлыг ачуулдаг байсан.

Н******* З******* д 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А/740 дугаартай захирамж гхдаа Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас манай сургуульд маш их хэмжээний хохирол учирсан. Гэнэт л "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас том оврын 4 ширхэг Экскаватор, 8 ширхэг Автосамосвалууд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн үүрийн 04-05 цагийн үед манай эзэмшлийн хашаанд орж ирээд үүдний төмөр хаалгыг эвдэж, гэр хэлбэртэй 54 ширхэг бетон тоосгон барилгыг доторх тавилга хогшлын хамт эвдэж нураасан. Түүнээс гадна 2 ресторан болон үйлчилгээний барилга доторх тавилга эд хогшил, хураалттай байсан бараа материалууд, соёл урлагийн хэмжээ зохион байгуулдаг том тайз, сагсны бөмбөгийн болон волейболын талбай, гадна тохижилт, шугам сүлжээ, зам барилга зэрэг эд хөрөнгүүдийг шууд трактороор түрж, овоолоод олон шөнийн турш тээвэрлэн хаяж байсан.

Н******* З******* д захирамжийн талаар бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй атлаа барилга байгууламж доторх эд хөрөнгө, хураасан бараа материалаа өөрсдөө авах боломжоор хангаагүй, тэр байтугай манай эд хөрөнгийг ч хүлээлгэн өгөх хэмжээ аваагүй юм.

Ямар шийдвэр, баримтаар ийнхүү хөрөнгөнд халдаж байгаа талаар нь тодруулахад ямар ч албан тушаалтан мэдээлэл өгөөгүй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ikon.mnnewswall.mn сайтуудад манай сургуулийн эзэмшлийн газар дээрх барилга байгууламжуудыг буулгаж байгаа талаарх мэдээлэл, бичлэгүүдээ зурагтай нь гсан тул 2022 оны 05 сарын 27-ны өдөр Н******* З******* даргын А/740 дугаар захирамж гарсан талаар мэдсэн ба энэ захирамжийн үйлчлэл нь ганцхан манай сургуульд чиглэсэн болохыг үгээр биш ч үйлдлээр нь олж мэдээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандаж байна.

Учир нь бидэнд өгөөгүй боловч хэвлэлд тавьсан захирамжид манай сургуулийн нэр байгаагүй бөгөөд уг захирамжийн хэрэгжилтэд хамрагдан буулгаж байгаа эд хөрөнгөөс нь харахад зөвхөн манай сургуультай хамааралтай болох нь нотлогдож байна. Н******* З******* д болон түүний тамгын газраас манай сургуулийн хөрөнгөнд халдах гэж байгаа талаараа ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй, барилга байгууламж доторх эд хөрөнгүүдээ ч авах боломжоор хангаагүй, түүнчлэн эд хөрөнгийг эвдэлж хаяхаасаа өмнө тэдгээрийг хүлээлгэн өгөх ямар ч хэмжээ авалгүй, ихээхэн хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна. Хэрэв төрийн байгууллага үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулсан бол урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байсан ба ийнхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг шууд явуулж байгаа нь ард иргэдээс төрдөө итгэх итгэл, төрийн шийдвэрийг хүндэтгэн сахих асуудалд сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шудар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө... гэж. заасан байна. Иймд Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь манай сургуулийн эд хөрөнгөд халдан нурааж асар их хэмжээний хохирол учруулсан, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийн улмаас М******* ү******* и* с******* НҮТББ-д учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******* шүүх хуралдаанд гсан тайлбартаа: “ Уг захирамж нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр буюу баасан гарагт гарсан байдаг юм. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг дэх өдрийн үүрийн 04:00 цагаас эхэлж манай газар луу дайрч эхэлсэн байдаг. Манай газар луу дайрахдаа манай үүд хаалгыг гурван экскаватор, бараг арав гаруй авто самосвал, том оврын ачааны машинаар манай үүд хаалгыг эвдэж орж, манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймээс манай байгууллагад учирсан хохирлыг хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлын улмаас Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь манай сургуулийн эд хөрөнгөд халдан, нурааж асар их хэмжээний хохирол учруулсан, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас манай сургуульд учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

“Захирамж хэрэгжиж эхэлснээрээ М******* ү******* и* с******* НҮТББ-д ноцтой хохирол, хор уршиг учирч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтын дагуу энэ захирамжийн улмаас буюу хууль бус захирамжийн үйлчлэлийн улмаас М******* ү******* и* с*******д хохирол учирсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шуд ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчим мөн гэж заасан. Улаанбаатар хотод Богд хан уулын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа буюу зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц гэж хэлж болохуйц байгууллага нь Монголын Үндэсний их сургуулийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь нийтэд илэрхий, тодорхой асуудал байгаа. Гэтэл энэ тэгш байдал гэдэг асуудлыг хангалгүйгээр тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авчхаад түүн дээр барилга байгууламж барьж байгаа эсэх дээр Н******* З******* даргын харьяа аппарат нэгжээс барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгдөггүй мөртлөө хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа нь маш их учир дутагдалтай байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө шудар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй, хэн ч энэ эрхэд нь халдаж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан зохицуулалтад төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхээр нь хангах ёстой гэдэг хуулийн зохицуулалт бий. Сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй.

Ман бүхий захиргааны актад хэлбэрийн хувьд тус захиргааны актын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хаана, хэнд хандаж өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх вэ гэдэг агуулга харагдахгүй байна. Захиргааны шийдвэр гх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгай зарчмыг зохицуулсан. 4.2.1 дэх заалтад хуульд үндэслэх, 4.2.3 дахь заалт хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх, 4.2.5 дахь заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндсөн захиргааны шийдвэр гх тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэхүү харилцаанд буюу Н******* З******* даргын А/740 дугаар захирамжтай холбогдсон харилцаанд яагаад үйлчилдэг вэ гэхээр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар А/740 дугаар захирамжийн үйлчлэлийн улмаас үүсэж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн З******* дтай байгуулсан гуравласан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл хууль тогтоомжоор газар ашиглах эрхтэй харилцаанд буюу тусгай хамгаалалттай газар ашиглах эрх зүйн харилцаа байгууллагын үйл ажиллагаанд н******* З******* д хөндлөнгөөс шууд оролцох эрхтэй юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн З******* даргын бүрэн эрхийг хуульчилж тогтоож өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой харилцаанд гурван эрх дунд бусдын үйл ажиллагаанд доголдол учруулж, үйл ажиллагаа явуулж байсан гэрийг албадан буулгах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага шийдвэр гх үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох хуульчилсан зохицуулалт бий. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.11 дэх заалт, өөрөөр хэлбэл ман бүхий захиргааны акт дээр үндэслэж байгаа заалт болох барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны чанар, аюулгүй байдлыг хангах төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гараагүй, энэ талаар мэдэхгүй гэдэг хариултыг хариуцагч хэлсэн. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хангагдсан, эс хангагдсан эсэх, барилгад ан цав, цууралт үүссэн, нурах эрсдэлтэй эсэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах эсэх, энэ барилга ан цав цуурсан эсэхээс шалтгаалаад хэрхэн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх боломжтой эсэх бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ ман бүхий захиргааны актыг гж байгаа төрийн захиргааны байгууллага болох н******* З******* дас хүлээсэн байна. Үүнтэй холбоотойгоор нотлох баримт цуглуулах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүргүүдээ хангуулж чадаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалтын гол ач холбогдол, агуулга, зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдөж буй этгээд тухайн захиргааны актыг батлан гхаас өмнө өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж, тайлбар, санал гх, нотлох баримт бүрдүүлж гж өгөх эрхийг хангуулахад чухал ач холбогдолтой. Гэтэл ман бүхий захиргааны акт болон хариу тайлбарт шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч тэр сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл тогтоогдсон гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гх хэлбэрийг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5 дахь заалтад захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гх этгээд болон хугацааг заана гэж заасан. Ман бүхий захиргааны актад хаана, хэнд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх агуулга байхгүй байна. Хэдийгээр нийтийн хэрэгслээр мэдэгдэж байгаа гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа боловч захиргааны актыг хаяглагдсан шууд этгээд болох нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тодорхой байна.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй нэхэмжлэгчид сонсох ажиллагаа огт явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй атлаа тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй байхад захирамжаар гурав хоногийн дотор албадан буулгах ажлыг М******* ү******* и* с******* эрх, ашиг сонирхлоо хамгаалуулан шүүхэд болон төрийн захиргааны байгууллага, хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудад гомдол, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг нь хангахгүйгээр албадан буулгах ажлыг хүч далайлган шууд хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.

Тэгэхээр захиргааны шийдвэр гх үйл ажиллагаа, түүнийг албадан гүйцэтгэхтэй холбоотой хуулийн зохицуулалтууд Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан байдаг. Албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлд тавигдах гол шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон байх ёстой. Үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байна. 83.1.3 дахь заалтын дагуу хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэл явуулах хуульд заасан шаардлага үүснэ. Журамласан хуулийн зохицуулалтад мэдэгдэл өгөх, мэдэгдэлтэй холбоотой тайлбар гх хуулийн зохицуулалтуудыг ноцтой зөрчиж, 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд нь саад учруулж, үйл ажиллагаа явуулж байсан гэр, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг устгаж гэмтээсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас хохирол нотолсон эрх зүйн харилцааг шүүх тогтоож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуульд хохирлын хэмжээний маныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол 102 дахь хэсэгт иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлнэ гэж хуулийн зохицуулалт байгаа. Хариуцагчийн хариу тайлбар болон энэ нөхцөл байдлаас харахад манай хөрөнгийн үнэлгээн дээр мантай учраас Захиргааны хэргийн шүүхээс нарийвчлаад хохирлын үнэлгээг шууд дүгнэх боломжгүй. Тийм учраас бидний зүгээс хохирол үүссэн эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг тогтоолгоё гэж байгаа.

Хохирол үүссэн үр дагавраа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрх нь манайд байгаа гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт иргэн, хуулийн этгээд хохирлын хэмжээтэй холбоотой ман гарсан тохиолдолд иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх хэмжээ, хохирол учирсантай холбоотойгоор нөхөх олговор үүссэнтэй холбоотой 104 дүгээр зүйлд заасан харилцаа зэрэг өргөн цар хүрээтэй асуудлууд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гсан хариу тайлбартаа: “Н******* З******* даргын 2022 оны "Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим хэмжээний тухай" А/740 дүгээр захирамжийг хууль бус хүчингүй болгуулахаар гсан нэхэмжлэлийг хариуцагч н******* З******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах үндэслэлээр тайлбар хүргүүлж байна. Ман бүхий захиргааны актыг батлан гхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын З******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.3.3, 8.3.14 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9, 11 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтын Дархан цаазат Богд хан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5, 46.1.7, 46.1.11-д заасан үүргээ биелүүлээгүй, Н******* Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар Зайсангийн гудамжинд байрлах, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч, гэмтсэн барилга байгууламжуудыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албадан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан.

Иймд Н******* З******* д бөгөөд Улаанбаатар хотын захирагч хотын иргэдийн эрүүл аюулгүй ажиллах амьдрах эрхийг хангах зорилгоор хуульд, заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх захиргааны актыг батлан гсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

“Хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоолгох гэж байна. Энэ харилцаа нь үнэхээр өөрсдийн эд хөрөнгийн хувьд байгаа бол иргэний шүүхэд хандах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол нь шүүхээр сэргээгдэх вэ гэвэл шаардах эрхийг сэргээлгэх гэж байгаа гэж өөрөө хариулж байна. Үнэхээр энэ эд хөрөнгө өөрсдийнх гэдгээ нотолж чадвал эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрх Иргэний хууль, Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу шүүхээс гарах шийдвэр гарах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Үнэлгээг хийлгэхдээ Л******* ХХК-иар гүйцэтгэж хийлгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11.6 дахь хэсэгт үнэлгээний хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан. Мөн тухайн хуулийн 18.2 дахь хэсэгт зөвхөн сунгагдсан хугацаанд үнэлгээ хийхээр хуулийн зохицуулалтаар тус тус гжээ. Гэтэл үнэлгээ хийсэн өдөр нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу үнэлгээний тайлант өдрийг нэрлэн заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн компанийн үнэлгээ хийх хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх үнэлгээ хийх бүрэн эрх нь байжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд үнэлгээ хийх эрхийн хугацаа дууссан байхад тухайн хөрөнгөд үнэлгээ хийлгүүлж, үнэлгээний үнэ бүхий дүгнэлтийг гаргуулсан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг хэрхэн, яаж сэргээх, ямар журмаар өөрсдийн эд хөрөнгө гэж тогтоохыг хуулиар зохицуулсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийн эрх нь газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй эд хөрөнгийг бүртгүүлнэ гэдэг. Тухайн гэр нь бетон зуурмагаар хийсэн, газраас салгаж болохгүй, зориулалтын дагуу ашиглаж болохгүй эд хөрөнгийн талаар ярьдаг. Мөн хуулийн 5.1 дэх хэсэгт өмчлөх эрхийг бүртгүүлснээр үүснэ гэж заасан. Тэгэхээр үндсэндээ 54 гэрийн асуудал яригдаад байдаг боловч 54 гэрийг нүүлгэн шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, газраас салах боломжгүй нөхцөл байдал нь тогтоогдож байгаа. 2011 онд баригдсан гэдэг нь өнөөдрийг хүртэл мж байгаа асуудал нь 12 жилийн өмнө хэн бариад байгаа, ямар хөрөнгөөр бариад байгаа, хэний өмч гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд тодорхой бус байгаа учраас хохирол гаргуулах шаардах эрх сэргэхэд ийм харилцаа үүсэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гсан тайлбар зэргийг шинжлэн судалж дараах үндэслэлээр Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох нь  зүйтэй гэж үзлээ.

2.Ман бүхий Н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр /х.х 52 дахь тал/ захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар Зайсангийн гудамжинд байрлах,  М******* ү******* и* с******* НҮТББ-ын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газарт байрлах барилга, байгууламжийг албадан нурааж буулгасан байна.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр мсан.

3.1.Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөн энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас манай сургуульд их хэмжээний хохирол учирсан.

3.2.Ман бүхий захирамжийн талаар бидэнд мэдэгдээгүй, барилга байгууламж доторх эд хөрөнгө, хураасан бараа материалаа өөрсдөө авах боломжоор хангаагүй, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хэмжээ аваагүй.

3.3.Манай эзэмшлийн хашааны төмөр хаалгыг эвдэж, гэр хэлбэртэй 54 ширхэг бетон тоосгон барилгыг доторх тавилга хогшлын хамт эвдэж нураасан. Түүнээс гадна 2 ресторан болон үйлчилгээний барилга доторх тавилга эд хогшил, хураалттай байсан бараа материалууд, соёл урлагийн хэмжээ зохион байгуулдаг том тайз, сагсны бөмбөгийн болон волейболын талбай, гадна тохижилт, шугам сүлжээ, зам барилга зэрэг эд хөрөнгүүдийг нураасан.

3.4.Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлүүлнэ.

3.5.Гэтэл хууль тогтоомжоор газар ашиглах эрхтэй харилцаанд буюу тусгай хамгаалалттай газар ашиглах эрх зүйн харилцаа байгууллагын үйл ажиллагаанд Н******* З******* д хөндлөнгөөс шууд оролцох эрхгүй.

4.Нэхэмжлэгч М******* ү******* и* с******* НҮТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 10.0 га талбай бүхий газрыг Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож, 2016/375 дугаар /х-х 12 дахь тал/ гэрчилгээг олгож,  2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийг сэргээж, 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгажээ.

5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/ “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 12/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох; бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд олгожээ. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1.”Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гна.” /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар 1.”Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гна.” гэж өөрчлөн найруулсан/ гэж заасан.

            7.Түүнчлэн уг хуулийн 42 дугаар зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны З******* д эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.” гэж заасан боловч н******* З******* дд тусгай хамгаалалтай газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах, барилга байгууламжийг албадан буулгах эрх олгогдоогүй.

8.Н******* З******* д ман бүхий актаар нэхэмжлэгч М******* ү******* и* с******* НҮТББ-ийн барилга, байгууламжийг албадан буулгасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1. Газар ашиглах зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;

2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.

3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ гэж заасан Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна.

9.Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт хяналт тавьж, шийдвэр гх эрх хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл хариуцагч н******* З******* д хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж гсан ман бүхий А/740 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар захиргааны акт гсан” гэж зааснаар захиргааны илт хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

10.Хэдийгээр нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гагүй, н******* З******* даргын А/740 дүгээр захирамжийг “...хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор мж буй боловч захиргааны акт хууль бус байх нэг үндэслэл болох захиргааны акт илт хууль бус болох нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдож байна.

11.Иймд нэхэмжлэгч М******* ү******* и* с******* НҮТББ-ын гсан н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүйгээр н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамж нь илт хууль бус болохыг тогтоолоо.

12.Илт хууль бус акт нь гарсан цагаасаа үйлчлэлгүй болох тул нэхэмжлэгч нь н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжийн улмаас учирсан хохирлоо буруутай байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 1, 42 дугаар зүйлийн 42.1,  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан н******* З******* даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/740 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гх эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АДЪЯАСҮРЭН