Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч, хохирогч, О.Б, шүүгдэгч М.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

            Шүүгдэгч, хохирогч О.Ш нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт О Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон М овогт О Б, Б овогт М Г нарт холбогдох 201725030324 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн инженер мэргэжилтэй, “Экон Эко Трейд” ХХК-д хөргөлтийн инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 926 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3524 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.536.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Мовогт ОБ (РД:ХВ............)

2.Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт хөргөлт агааржуулалтын засварчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 663 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М Г (РД:УХ,,,,,,,,,,,,,,,,,,,,),

3.Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсолтой, мэргэжилгүй, “Самати Рояал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12 дугаар гудамж, 193 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О Ш (РД:ЦЖ................),

(яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) О.Б, М.Г нар нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 17 дугаар гудамжны 378 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн, иргэн О.Шинэбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан

О.Шнь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 17 дугаар гудамжны 378 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О.Бын зүүн гарын эрхий хурууг хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч О.Боос мэдүүлэхдээ:-Тухайн хэрэг болсон газар нь манай найз Мөнхсайханы гэр. Тухайн үед Алтанхундага, Мөнхсайхан, Мандухай нар байсан. Мөнхсайхантай уулзах гэж гэрт нь очсон. Амралтын өдөр байсан болохоор Мөнсхайхан бид хоёр архи уух гээд 7 буудал орж 2 шил архи, мах авсан. Мөнхсайханыд бид нар 2 шил архи уучихаад байж байхад Шинэбаяр гаднаас орж ирсэн. Би найз Ганмандах руу залгаад архи аваад ирээч гэж дуудсан. Ганмандах ирээд бид нар архиа ууж дуусчихаад оройнон дахиж архинд дэлгүүр явсан. Дэлгүүр явчихаад ирэхэд Шинэбаяр, Мандухай хоёр хоорондоо маргалдчихсан байж байсан. Мандухай, Алтанхундага, Шинэбаяр нарын хооронд маргаан болсон. Би тухайн маргааныг болиулах гэж байхад Шинэбаяр миний хурууг хазаад маргалдсан гэв.

            2.Шүүгдэгч, хохирогч О.Шинэбаяраас:-Би тухайн үед Мөнхсайханы гэрт амьдардаг байсан. Би ажлаа тараад ирэхэд Алтанхундага, Мөнхсайхан, Бат-Орших нар байсан. Намайг орж ирэхэд Алтанхундага хоол хийгээд байж байсан. Цаанаа байгаа нэг шил архиа аваад ир гээд бид нар хоёр шил архи уусан. Бат-Орших тухайн үед архи дууднаа гээд утсаар ярьсан. Бат-Орших Ганмандах архи ундаа авчирж байгаа гээд. Ганмандахын авчирсан архийг уучихаад байж байтал. Ганмандах, Бат-Орших нар дахиад архи ууна гээд Хайлааст руу дэлгүүр явсан. Дэлгүүр явахад нь Мөнхсайхан тасраагүй сууж байсан. Дэлгүүр явсан хүмүүс ирэхэд Мөнхсайхан тасраад унтчихсан байсан. Би Мандухайтай маргалдаагүй зүгээр юм яриад сууж байсан. Тусдаа тойрч суусан гэж байх шиг байна. Тусдаа суусан асуудал байхгүй бүгдээрээ хамт сууж байсан. Архи ууж байгаад хэсэг завсарласан чинь Мандухай түргэн хэллэгтэй учир зүй зохисгүй үг хэлсэн байх магадлалтай. Бид нар Мандухайг танихгүй биш бүгд танидаг. Өмнө нь уулзаж ууж иддэг байсан. Мандухайгийн ааш занг мэдэхгүй биш мэддэг. Уул нь эмзэглэх учиргүй. Мандухайгийн харьцаанаас маргаан үүсээгүй. Мандухай, Алтанхундагатай маргалдаж байхад би өмөөрсөн. Тэр үед Бат-Орших хажуу талаас намайг гуйлгачин царайлчихаад гэж хэлэхэд нь би чамд хамаагүй гээд муудалцсан. Би муудалцахдаа Бат-Оршихийн гарыг түрүүлж очиж хазаагүй. Бат-Орших намайг цохиход нь би зөрүүлж цохиод бид хоёр газраар өнхөрч байсан. Би цагдаа дуудахад Бат-Орших, Ганмандах нар гараад явсан. Тэгээд цагдаа ирэх хооронд Бат-Орших, Ганмандах нар архи авах гэж орж ирлээ гээд буцаж орж ирсэн. Би цагдаа ирлээ байж бай гэхэд энэ хоёр намайг зодож эхэлсэн. Бат-Орших миний нүдийг ухах гээд байхад би хурууг нь хазсан аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа гэв.

            3.Шүүгдэгч М.Гаас:- Би орой 21 цагийн үед нэг шил архи аваад тухайн газарт очсон. Дахиад дэлгүүр явчихаад ирэхэд Мандухай, Шинэбаяр хоёр маргалдаж байсан. Салгах гэж оролдсон би зодоогүй гэв.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.К.Алтанхундагаас:-...Би архинд явахаар болоод гарах гэсэн чинь Бат-Орших, Ганмандах 2 цуг явъя гээд бид 3 архинд гарахад гэрт Мөнхсайхан тасраад унтсан байсан. Шинэбаяр, Амка 2 хоорондоо яриад үлдсэн. Бид 3 Хайлааст руу явж дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад буцаад ирэхэд Амка, Шинэбаяр 2 хоорондоо маргалдсан байдалтай Амка нь уйлсан сууж байсан. Бид 3 ороод хувцсаа тайлаад тойрч суугаад хоорондоо юм яриад сууж байсан чинь Амка над руу Шинэбаяртай маргалдсан уураа гаргаад чи хуцалгүй наад архиа хурдан тойруул гэхээр нь би Амкаг чи наад харьцаагаа аятайхан харьцаарай гээд хэлсэн. Тэгсэн Шинэбаяр босч ирээд чи аягүй харьцсан хүнийг яадаг юм бэ гээд босоод ирэхээр нь би өөдөөс нь босоод яасан гэнээ Шинэбаяраа гэсэн чинь Бат-Орших намайг өмөөрөөд Шинэбаярыг түлхсэн чинь Бат-Орших руу дайраад Бат-Оршихын хурууг нь хазаад хоорондоо барьцалдаж аваад нэгнийгээ цохиод газраар өнхрөлдөөд байсан. Ганмандах бид 2 тэр хоёрыг салгаад барьж байсан чинь Шинэбаяр нь зүгээр байхгүй агсраад Бат-Орших руу дайраад цохих гээд байсан. Ганмандах, Бат-Орших бид 3 гарч явахаар болоод хаалганы үүдэнд байж байсан чинь Шинэбаяр цагдаа дуудлаа та нар байж бай гээд бид нар руу дайраад байсан. Тэгээд л бид 3 яваад өгсөн. Ганмандах сүүлд Шинэбаярыг чи зүгээр байгаарай гээд ор руу түлхээд суулгаад Бат-Оршихыг аваад гарсан. Тэгээд л зодсон гэж яриад байгаа байх. …Шинэбаяр, Бат-Оршихын гарын эрхий хурууг нь хазсан, нүүрэн тус газарт нь цохиж байсан гараараа, оновчтой цохилцоогүй. Бат-Орших, Шинэбаярын нүүрэн тус газарт нь цохисон. ...Шинэбаяр, Мөнхсайханы гэрт удаан амьдарч байгаа болохоор Бат-Орших тэр хоёр хоорондоо зодолдсоныхоо дараа нь салаад уурлаад сууж байхдаа санаандгүй чи эндээс зайл гээд хэлсэн чинь Шинэбаяр, Мөнхсайхан руу дайраад чи намайг явуулах гэж эд нарт ингэж хэл гэсэн юм уу гээд л бас Мөнхсайхан руу дайраад байсан. Анх зодооныг Шинэбаяр эхлүүлсэн гэжээ.

2.Б.Мөнхсайханаас:-...Би ядраад эхний авсан 2 шил архийг ууж дуусаад согтоод тасраад унтаад өгсөн байсан. Би өглөө цагдаагийн байгууллагын саатуулах байранд сэрсэн. Өглөө нь гарч гэртээ очиход гэрт хүн байхгүй, эд зүйлс эмх замбараагүй байсан. Орой Бат-Орших, Алтанхундага 2 ирээд Шинэбаярыг цагдаад өргөдөл өгсөн байна гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад, найз Хундагааг архи тойруулаад явж байхад Мандухай наад архиа хурдан тойруул гэж хэлсэн чинь Алтанхундага чи хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Шинэбаяр босч ирээд чи яаж харьцсан хүнийг яахын гээд гурвалжин дөрвөлжин зодоон болсон гэж сонссон гэжээ.

3.Э.Мандухайгаас:-...Би ч юу болсныг сайн санахгүй байна, ганцаархнаа эмэгтэй болохоор 5 залуутай 3 шил архи уусан болохоор нилээн муудсан байсан. Ганмандах, Бат-Орших, Алтанхундага нар архинд явлаа гээд гэрээс гарсан. Би ч муудчихсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг сэрсэн чинь Шинэбаярыг Ганмандах, Бат-Орших нар нийлчихсэн газар унагаагаад өшиглөөд, цохиж зодож байсан... Би зодож байхыг нь харсан гэжээ.

   Хохирогч О.Ш ын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.31-ний ¹2120 тоот актын дүгнэлтэд:

1.О.Шинэбаярын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хүзүү, баруун тохой, шуу, зүүн бугалга, баруун зүүн дал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.   

Хохирогч О.Бын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.30-ны ¹2225 тоот актын дүгнэлтэд:

1.О.Бын биед зүүн сарвууны 1-р хуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал босон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

Шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэлд:-Иргэн О.Бод учирсан зүүн 1-р хурууны өндөгт зах ирмэг тэгш бус гэмтэл нь хазахад үүсэх боломжтой гэжээ.    

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэр, Хайлаастын 17 дугаар гудамжны 378 тоотод орших Б.Мөнхсайханы гэрт түүний найз О.Ш , Э.Мандухай, О.Б, М.Г, К.Алтанхундага нар архи ууж согтуурсан үедээ, О.Шинэбаяр, О.Б нар маргалдаж, тэд хоорондоо зодолдсоноос О.Бын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, О.Шнь “цагдаа дуудсан, та нарыг явуулахгүй” гэж маргалдсанаас О.Б, М.Г нар бүлэглэн түүнийг зодсоноос О.Шинэбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь О.Бын “…дэлгүүр явчихаад ирэхэд Шинэбаяр, Мандухай хоёр хоорондоо маргалдчихсан байж байсан. Мандухай, Алтанхундага, Шинэбаяр нарын хооронд маргаан болсон. Би тухайн маргааныг болиулах гэж байхад Шинэбаяр миний хурууг хазаад маргалдсан” гэх мэдүүлэг, О.Шинэбаярын “…Мандухай, Алтанхундагатай маргалдаж байхад би өмөөрсөн. Тэр үед Бат-Орших хажуу талаас намайг гуйлгачин царайлчихаад гэж хэлэхэд нь би чамд хамаагүй гээд муудалцсан. Би муудалцахдаа Бат-Оршихийн гарыг түрүүлж очиж хазаагүй. Бат-Орших намайг цохиход нь би зөрүүлж цохиод бид хоёр газраар өнхөрч байсан. Би цагдаа дуудахад Бат-Орших, Ганмандах нар гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч К.Алтанхундагын “…Амка над руу Шинэбаяртай маргалдсан уураа гаргаад чи хуцалгүй наад архиа хурдан тойруул гэхээр нь би Амкаг чи наад харьцаагаа аятайхан харьцаарай гээд хэлсэн. Тэгсэн Шинэбаяр босч ирээд чи аягүй харьцсан хүнийг яадаг юм бэ гээд босоод ирэхээр нь би өөдөөс нь босоод яасан гэнээ Шинэбаяраа гэсэн чинь Бат-Орших намайг өмөөрөөд Шинэбаярыг түлхсэн чинь Бат-Орших руу дайраад Бат-Оршихын хурууг нь хазаад хоорондоо барьцалдаж аваад нэгнийгээ цохиод газраар өнхрөлдөөд байсан. Ганмандах бид 2 тэр хоёрыг салгаад барьж байсан чинь Шинэбаяр нь зүгээр байхгүй агсраад Бат-Орших руу дайраад цохих гээд байсан. Ганмандах, Бат-Орших бид 3 гарч явахаар болоод хаалганы үүдэнд байж байсан чинь Шинэбаяр цагдаа дуудлаа та нар байж бай гээд бид нар руу дайраад байсан. Тэгээд л бид 3 яваад өгсөн. …Ганмандах сүүлд Шинэбаярыг чи зүгээр байгаарай гээд ор руу түлхээд суулгаад Бат-Оршихыг аваад гарсан. Тэгээд л зодсон гэж яриад байгаа байх. Анх зодооныг Шинэбаяр эхлүүлсэн” гэх мэдүүлэг, Э.Мандухайн “…Нэг сэрсэн чинь Шинэбаярыг Ганмандах, Бат-Орших нар нийлчихсэн газар унагаагаад өшиглөөд, цохиж зодож байсан... Би зодож байхыг нь харсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Шинэбаярын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.31-ний ¹2120 тоот акт, хохирогч О.Бын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.30-ны ¹2225 тоот акт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М овогт О Б , Б овогт М  Г нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б овогт О  Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдээгүй хэмээн маргаж байгаа боловч хохирогч О.Ш , гэрч Э.Мандухай нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул түүнийг О.Бтой бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт 1.536.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг 2017 оны 01 дүгээр сард анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүх хуралдаан дээр хохирогч О.Б нь шүүгдэгч О.Ш тай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч О.Шинэбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч О.Шнь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч О.Б, М.Г нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, тэдгээрийг нийгмээс тусгаарлаж баривчлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М овогт О Б , Б овогт М Г нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт О  Шүүгдэгчийн өмгөөлөгч: г бусдын бие махбодид хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч О.Шинэбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч О.Б, М.Г нарыг тус бүрийг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч О.Б, М.Г нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл уг ялыг баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч О.Б, М.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б, М.Г, О.Шнарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ