Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0429

 

 

  

       2023           05           11                                        128/ШШ2023/0429

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн длж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч:  Л.Б*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

Хариуцагч: Н З д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М,

Гуравдагч этгээд: Д.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Б,

Иргэдийн төлөөлөгч: Г.Д нарыг оролцуулан Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд Д.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б, иргэдийн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн д Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Л.Б******* нь н З дд холбогдуулан “Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гсан.

          2.Нэхэмжлэгч Л.Б******* 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Н З дд хандан гсан гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7/4541, Н З даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/2889 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

          Тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гсан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0093 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 271 дугаар магадлалаар уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгахаар тодруулсан.    

          3.Нэхэмжлэгч Л.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Л.Б******* би 1998 онд эзэнгүй газарт өөрийн төрсөн эх, дүү Л.Ү*******, хүргэн дүү Ц.Н нарын хамт нүүн ирж, хүргэн дүү тусдаа хувийн сууц, би ээжийн хамт хувийн сууц барин, хоёр тусдаа хашаатай айл, хөршөөр амьдарч ирсэн бөгөөд уг газрыг тухайн үед хорооноос Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Тахилтын задгай гэх хаяг олгож, дараа нь манай энэ газрыг шинээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болгож, оршин суух хаяг маань дээрх байдлаар өөрчлөгдсөн. Би төрөлхийн зүрхний хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай оношлогдож, одоог хүртэл хүний асрамжид, гэртээ байдаг бөгөөд ээж маань өндөр настай, асрамжид байгаад 2006 онд нас барсан болно. Иймд бид хоёр өвчтэй байдгийн улмаас өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ хөөцөлдөж авч чадаагүй бөгөөд хүргэн дүү Ц.Н өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээгээ гаргуулчихлаа. Танайх гэрчилгээгээ гаргуулаарай" гэсэн тул хөрш хашаанд байгаа юм чинь манай газар байж байгаа гэж бодож ирсэн юм.

          Хүргэн дүү Ц.Н 2012 онд орон сууцанд орж, шилжиж явахдаа өөрийн хашаа байшинг холын худ ураг болох Д.Ут худалдсан байсан.

          Гэтэл 2018 оны 9 сард Д.У нь манай газрыг өөрийн өмчийн 700 метр квадрат газар гэж үзэн чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гэнэт гсан байдаг.

          Би өмгөөлөгчөөр Ж.Б гэгчийг авч уг хэрэгт миний эрхийг хамгаалж оролцуулсан. Ингээд гэртээ байж байхад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэрт ирж, намайг орон гэрээс минь хөөж, албадан нүүлгэх болсноо мэдэгдсэн.

          Би шүүхэд ман маань хэрхэн дууссаныг мэдээгүй бөгөөд манай өмгөөлөгч байсан Ж.Б нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гарсан талаар, улмаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гх эсэх талаар надад мэдэгдэхгүйгээр хяналтын гомдол гх хугацааг дуусгавар болгосон байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр манай газар дээр давхцуулан хүргэн дүү Ц.Н газар эзэмших, өмчлөх гэрчилгээг гаргуулж, улмаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байжээ.

          Ингэж миний 1998 оноос хойш амьдарч ирсэн газрыг маань Чингэлтэй дүүргийн З д нь давхцуулан Ц.Нийн газар болгож эзэмшүүлсэн болох нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр тус албанаас хүмүүс ирж, намайг орон гэрээс минь хөөхөд л ойлгож мэдсэн бөгөөд манай өмгөөлөгч нөгөө талтай хуйвалдан шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдээгүй, мөн энэ асуудлаар Н З д болон захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой болохыг шинэ өмгөөлөгч авснаар ойлгож мэдсэн.

          Би 1998 оноос үл хөдлөх хөрөнгөө барьж, амьдарч байсан газраа эзэмших хүсэлтээ гж байгаагүй боловч уг газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн байхад Чингэлтэй дүүргийн З д, дүүргийн Газрын алба ийнхүү уг газрын төлөв байдлыг шалгаж тогтоогоогүй буруутай ажиллагааны улмаас миний өмч хөрөнгийн эрхийг хөндөж, газрыг давхардуулан олгож хууль зөрчсөн байна...” гэжээ.

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

          “Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Тахилтын задгай, 160б тоотод 1998 оноос 2007 оныг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болон 2007 оноос хаягийн өөрчлөлт орсон байдаг. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 2007 оноос, хуучин хаяг дээр 1998 оноос суурьшил нь ингэж тодорхойлогддог. Суурьшлын тодорхойлолт нь нэхэмжлэгчийн энэ хугацаанд оршин сууж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтууд, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Л.Б******* нь одоо амьдарч байгаа байшингаа буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй, үл хөдлөх эд хөрөнгөө 2002 оноос хойш өөрөө барьж эхэлсэн байдаг. 2002 онд анх сууриа цутгасан. Ингэхдээ Л.Б******* нь хөдөлмөрийн чадварын 80 хувийн алдагдалтай, ганц бие иргэн учраас тэтгэмжийн мөнгөнөөс илүү орлогогүй учраас бага, багаар барьсаар байгаад бүх л амьдралынхаа турш барьж босгосон ганц эд хөрөнгө нь энэ байгаа юм. Л.Б*******ын үл хөдлөх эд хөрөнгө нь 112 м.кв талбайтай, хоёр давхар орон сууц бөгөөд 2019 онд шүүхээр мж эхэлж байхдаа хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлэхэд 136.000.000 төгрөгийн үнэлгээгээр тодорхойлогдсон байдаг. Л.Б*******ын хувьд өөрийн байгаа ганц үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар З даргын захирамжийн Б.Ж холбогдох хэсгийн дагуу хийгдсэн кадастрын зураг нь Л.Б*******ын байшингийн хэсэг давхацсан буюу 300 м.кв эзэмшлийг 700 м.кв болгон өмчлөл болгохдоо кадастрын зураг нь буруу гарсан учраас давхцалтай, гуравдагч этгээдийн болон Л.Б*******ын байшингийн давхцалтайгаар буруу гарсан, зөрчилтэй кадастрын зургаас болоод үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг авч бүртгүүлж чадахгүй, эрхийн зөрчил нь кадастрын зургаас үүсэлтэйгээр зөрчигдөж эхэлсэн юм. Тэгэхээр кадастрын зураг нь газар өмчлүүлэх эрх олгосон З даргын захирамжийн хавсралт хэсэг гэж үзэж байна. Хавсралт хэсэг учраас захиргааны актын бүрдэл хэсэг буюу хавсралтад өөрчлөлт оруулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гсан. Кадастрын зургийг эрх бүхий компаниуд хийдэг боловч тэдгээр компаниудын хийсэн кадастрын зураг нь дангаараа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, З даргын захирамжийн хавсралт болсноороо эрх зүйн үр дагавар үүсээд өнөөдөр эрх нь зөрчигдсөн учраас кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гад мад явж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/330 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 160б тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн Б.Ж өмчлүүлсэн байна. Иргэн Л.Б******* болон Д.Уын газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          6.Гуравдагч этгээд Д.У шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

          “Би газраа 2012 онд Ц.Н гэдэг хүнээс худалдаж авсан байдаг. Б.Жл гэдэг хүн Ц.Нийн эгч юм байна. Нэлээн олон хүмүүс одоо хүртэл амьдарч байгаа. Ц.Н гэдэг хүн зарчхаад бэлэглэлээр ч билүү авсан байдаг. Би уурхай руу ажлаар явсан байж байгаад 2014 онд ирээд ийм асуудалтай байгаа шүү та нар гэж шаардаад яваад байсан. Эд нар төрсөн ах дүү хүмүүс. Тэгэхээр эд нар кадастрын зургийг мэдэхгүй байх үндэслэлгүй, мх ямар ч үндэслэлгүй. Сүүлд намайг эзэнгүй хаячхаад явсан хойгуур хашаагаа томсгож бариад, тал нь ийм ман үүсгээд явж байгаа болохоос миний хувьд би хууль ёсных нь дагуу албан ёсны гэрчилгээтэй, тухайн үед газрын хянан баталгаа, бүх юмнуудыг нь хийлгээд авч байсан. Тэгээд итгээд энэ хүмүүсийг үлдээгээд та нар хараад байж байх хооронд хашаа байшингаа дуусгаад, дундуур нь хашаа бариад, одоо надад хажуу талын айлууд гомдол гад ирсэн байна. Сүүлд хаягийн өөрчлөлт хийхэд Л.Б******* дундуур нь тасалснаараа хорооноос 94 гэсэн дугаар авсан байна. Энэ айлууд, Ц.Н одоо хүртэл нүүгээгүй байгаа. Тэгэхээр миний хувьд газраа албан ёсоор шилжүүлж авъя. Би нэмж хасаад газрыг авсан зүйл байхгүй.“ гэв.

          7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

          “Анхнаасаа 700 м.кв газар одоо ч 700 м.кв байгаа. Тухайн үед Л.Б*******ын гэж нэрлээд байгаа байшин энд дутуу баригдсан байшин. Үүнийг буцааж авна гэдэг асуудал ярьж байсан. Одоо голоороо хашаа татчингуутаа энэ минийх гэдэг ман хийгээд байна. Тэгэхээр нэгэнт 700 м.кв газрыг Ж өмчлүүлсэн захирамжтай мхгүй, тэр шаардлагаасаа татгалзсан, энэ захирамж хүчин төгөлдөр, энэ захирамжийн үндсэн дээр кадастр 700 м.кв хийгдсэнээрээ хүчинтэй, хуулийн дагуу байгаа нөхцөлд Б.Жлын байшингийн доорх 70 м.кв газрыг хассан байдлаар кадастрыг нь өөрчилье гэдэг байдлаар шийдэх ямар ч боломж байхгүй. 2003 онд Б.Ж эзэмшүүлж, 2005 онд өмчлүүлээд, Б.Жлаас Ц.Нт 2006 онд бэлэглэсэн. Ц.Н нь Д.Ут 2012 онд худалдсан гэдэг дарааллаар явж байгаа. Тэгэхээр Б.Жлын өмчлөл улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр. Үүн дээр ямар ч мангүй учраас кадастрт зөвхөн өөрчлөлт оруулах байдлаар Н З дд даалгах ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гсан дүгнэлтдээ: “Сайн мэдэхгүй байна. Хаашдаа байшинг нь барьчихсан, тэр хүний хөрөнгө болохоор нэг талдаа хэцүү. Нөгөө талынх нь өөрсдийнх нь өмчилсөн кадастрын хэмжээ газарт нь орсон болохоор сайн мэдэхгүй байна. Тохиролцох юм болов уу.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Л.Б******* нь Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгахаар дараах үндэслэлээр мсан.

1/2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар З даргын захирамжийн Б.Ж холбогдох хэсгийн дагуу хийгдсэн кадастрын зураг нь Л.Б*******ын байшинтай давхацсан, 300 м.кв эзэмшлийг 700 м.кв болгон өмчлөл болгохдоо кадастрын зураг нь буруу гарсан, Л.Б*******ын байшингийн давхцалтайгаар буруу гарсан, зөрчилтэй кадастрын зургаас болоод үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээг авч бүртгүүлж чадахгүй, эрхийн зөрчил нь кадастрын зургаас үүсэлтэйгээр зөрчигдөж эхэлсэн.

2/Кадастрын зураг нь дангаараа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, З даргын захирамжийн хавсралт болсноороо эрх зүйн үр дагавар үүсээд өнөөдөр эрх нь зөрчигдсөн учраас кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гад мсан. 700 м.кв болгосон захирамжтай магүй. Кадастрын зурагтай мж байгаа. Захирамж эрхийн зөрчил үүсгээгүй. Кадастрын зураг эрхийн зөрчил үүсгэж байгаа учраас кадастрын зурагтай мж байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгж талбарын 18******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны ******* тоот хаягтай 300 м.кв талбай бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн З даргын 2003 оны А/52 дугаар захирамжаар Б.Ж эзэмшүүлж, н З даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 700 м.кв газрыг өмчлүүлсэн бөгөөд Б.Жлын газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж, 0000******* дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

4.Б.Жлаас 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр тухайн газрыг Ц.Нт бэлэглэж, Ц.Н 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр  Д.Ут нэгж талбарын 18******* дугаар бүхий, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 4 дугаар гудамжны ******* тоот хаяг бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ******* тоот гэсэн хаягаар бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000******* дугаар гэрчилгээг олгосон.

5.Д.Уаас 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хаягийг зөвтгөн бүртгүүлэх хүсэлт гсны дагуу улсын бүртгэлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, ******* тоот болж зөвтгөн бүртгэгдэж, 000******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

6.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.”аймгийн төвийн сумын З д болон н дүүргийн З даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гх”,

7.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1-д эрхийн гэрчилгээг олгоход дараах ажиллагаа хийгдэнэ.”, 2.1.10-т “Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх”, 13.1-д “энэ журмын 2.1-д заагдсан үйл ажиллагаа хийгдэж, холбогдох шийдвэр гарсан тохиолдолд Газрын кадастрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ” гэж тус тус зохицуулжээ.

8.Нэхэмжлэгч Л.Б*******оос мж буй газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг зохих шатны З д болон Газрын албанд гж байгаагүй, уг газар Л.Б*******ын эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл н Газрын кадастрын мэдээллийн санд байхгүй, харин Чингэлтэй дүүргийн З даргын 2007 оны 186 дугаар захирамжаар Л.Б*******од эзэмшүүлсэн газар нь ман бүхий газарт биш өөр байршилд байдаг.

9.Гуравдагч этгээд Д.Уын өмчлөх эрх газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2157 дугаар албан бичиг, 2020 оны 1/1586 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны А/93, 2022 оны 62 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

10.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/01774 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Д.Уын өмчлөх эрх бүхий 700 м.кв газраас 432.05 м.кв газрыг нэхэмжлэгч Л.Б******* хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болохыг тогтоож, тус газрыг Л.Б*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

11.Нэхэмжлэгч Л.Б******* нь Чингэлтэй дүүргийн З д болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гсан “Чингэлтэй дүүргийн З даргын Ц.Нт  ... газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Нийг  ... өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийг Д.Ут шилжүүлсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0389 дүгээр тогтоолоор баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

12.Л.Б******* нь н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжаар Б.Ж газар өмчлүүлсэнтэй магүй.

Харин уг шийдвэрийн дагуу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгахаар мсан боловч эдгээр шийдвэр, үйл ажиллагаа нь Л.Б*******ын газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

13.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “... нэхэмжлэгч байшингаа барьчихсан  хүний хөрөнгө болохоор нэг талдаа хэцүү. Гуравдагч этгээд өмчилсөн кадастрын  зурагт нь орсон болохоор сайн мэдэхгүй, тохиролцох юм болов уу.” гэснийг дурдах нь зүйтэй.

14.Иймд нэхэмжлэгч Л.Б*******оос н З дд холбогдуулан гсан н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б*******оос н З дд холбогдуулан гсан “Н З даргын 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаар захирамжийн Б.Ж холбогдох хэсэг буюу 18******* дугаар нэгж талбарын кадастрын зурагт Л.Б*******ын байшингийн давхацсан хэсгийг хассан байдлаар өөрчлөлт оруулж, зөвтгөсөн шийдвэр гхыг н З дд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гх эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

 

          ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА