Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 258

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Т.Эрдэнэбат,

өсвөр насны шүүгдэгч Г.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Саранцэцэг,

өмгөөлөгч Б.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Худ овогт Г Т холбогдох 2017 2503 1086 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 44 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн 1 дүгээр хэсэг 2066 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Худ овогт Гэрэлийн Төгөлдөр /РД:……………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

            Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 21.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “My car” автомашин угаалгын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Эрдэнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Би машин угааж зогсож байхад Эрдэнэ гэх ах хүрч ирээд ахын дүү машин угаах боломжтой байна уу гэж асуухад би боломжтой гэж хэлсэн. Та цаанаа хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хоёр угаагч найзтайгаа уулзаж хэлэхэд нөгөө хоёр маань бид хоёр хоёулаа захиалгатай боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ ахад очиж таны машиныг угаалгах боломжгүй юм байна нөгөө хоёр угаагч маань захиалгатай байна гэж хэлэхэд урдаас уурласан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд тэр ах манай захиралтай чинь уулзана гээд хоёр давхар руу гарахад захирал байгаагүй. Тэгээд бууж ирээд Гэрлээ эгчтэй уулзаад намайг шалавч угааж байхад над руу ахын дүү чам шиг мангар бацаан ингэж харьцдаггүй юм насдаа байгаарай гэж хэлсэн. Ах би таньд хэл амаар доромжлуулахгүй шүү гэж хэлээд зүүн шанаа руу цохисон” гэв.

Хохирогч Ц.Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 21.40 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн хар өнгийн 86-19 УНТ улсын дугаартай автомашинаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Му саr” автомашины газар машинаа угаалгахаар очиход угаагч нь гадаа хүлээж бай гэхээр 20 минут орчим гадаа хүлээгээд байж байтал таны машиныг угааж чадахааргүй боллоо, би маргааш хичээлтэй юмаа гэхээр нь би чамайг зорьж ирээгүй, наана чинь өчнөөн олон угаагч байгаа юм чинь өөр хүнээр угаалгачихъя гэж хэлтэл үгүй гэж байна ш дээ гэж уурлаад машин дотор сууж байтал заамдаж татаад машинаас гаргаж ирээд маргаад байж байтал тэнд үйлчлүүлж байсан нэг ах хүрч ирээд салгасан. Тэгэхээр нь би машинаа түгжчихээд 2 давхарт нь гарч эзэнтэй нь уулзах гэтэл эзэн байхгүй болохоор нь буцаж гараад нэг давхарт явж байтал үүдэн дээр нэг угаагч охин байхаар нь танай эзний дугаар хэд вэ гэж асуугаад зогсож байтал намайг заамдсан залуу араас хүрч ирээд чи манай эзний дугаарыг авмаар байна уу гээд толгойны араас нэлээн хүчтэй цохисон. Би энэ авто угаалгын газарт 5 удаа очиж машинаа угаалгаж байсан, машинаа угаалгачихаад угаагч нарт цайны мөнгө өгдөг байсан. Намайг цохисон залуугаар 1 юм уу 2 удаа машинаа угаалгаж байсан, маргалдаж хэрэлдэж байгаагүй учраас өс хонзон санасан зүйл байхгүй, миний толгойн дагз руу гараараа нэг удаа хүчтэй цохисон …” гэх мэдүүлэг /хх-9х/,

Гэрч А.Саранцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 00.00 цаг өнгөрч байхад манай хүүхэд хүнтэй маргалдаад цагдаа дээр оччихоод ирлээ, хоорондоо ярилцаад болчих байх аа, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад маргалдсан юм бэ гэтэл манайд ирж үйлчлүүлдэг ах машинаа угаалгамаар байна гэхээр нь ахаа, би маргааш хичээлтэй учраас угааж амжихгүй нээ гэж хэлсэн чинь чам шиг халтар бацаан тэгдэггүй юм гээд машинаасаа бууж ирээд мөргөсөн. Бас хэл амаар доромжлоод байхаар нь тэвчихгүй нэг удаа гараараа цохисон гэж хэлсэн. Нүд рүү мөргөсөн гэхэд зүүн талын нүд нь улайчихсан, эмнэлэгт үзүүлэх үү гэсэн чинь за яахийн бэ ээж гайгүй болчих байх гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлээгүй, хоорондоо учраа олчихно гэж хэлэхээр нь тоогоогүй унтаад өгсөн. Манай хүүхэд болсон зүйлийнхээ талаар надад байнга ярьдаг, надаас нууж хаалгүй юмаа ярьдаг, нөхөр бид хоёр ажилтай гээд өглөө гараад орой орж ирдэг, Төгөлдөр хичээлдээ явчихаад дүүгээ хардаг, гэр орноо цэвэрлэдэг, хичээл номондоо сайн, урлаг спортод дуртай, сагсан бөмбөгийн 2 дугаар зэрэгтэй, спортлог, сурагч алтан медальтай найз нөхдийн дунд нэр хүндтэй худал ярьдаггүй, хүн амьтантай маргаж хэрэлдэж байгаагүй “ гэх мэдүүлэг /хх-10х/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6135 тоот актын дүгнэлтэд:

“1.Ц.Эрдэнийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-12х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-21-24х/, сурагчийн хувийн хэрэг, өргөмжлөлийн хуулбарууд /хх-26-32х/, хохирлын баримтууд, хохирол төлсөн баримт /хх-38-43х, 44х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 21.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “My car” автомашин угаалгын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Эрдэнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Тийн өгсөн: “Би машин угааж зогсож байхад Эрдэнэ гэх ах хүрч ирээд ахын дүү машин угаах боломжтой байна уу гэж асуухад би боломжтой гэж хэлсэн. Та цаанаа хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хоёр угаагч найзтайгаа уулзаж хэлэхэд нөгөө хоёр маань бид хоёр хоёулаа захиалгатай боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ ахад очиж таны машиныг угаалгах боломжгүй юм байна нөгөө хоёр угаагч маань захиалгатай байна гэж хэлэхэд урдаас уурласан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд тэр ах манай захиралтай чинь уулзана гээд хоёр давхар руу гарахад захирал байгаагүй. Тэгээд бууж ирээд Гэрлээ эгчтэй уулзаад намайг шалавч угааж байхад над руу ахын дүү чам шиг мангар бацаан ингэж харьцдаггүй юм насдаа байгаарай гэж хэлсэн. Ах би таньд хэл амаар доромжлуулахгүй шүү гэж хэлээд зүүн шанаа руу цохисон” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Эрдэнийн өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 21.40 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн хар өнгийн 86-19 УНТ улсын дугаартай автомашинаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Му саr” автомашины газар машинаа угаалгахаар очиход угаагч нь гадаа хүлээж бай гэхээр 20 минут орчим гадаа хүлээгээд байж байтал таны машиныг угааж чадахааргүй боллоо, би маргааш хичээлтэй юмаа гэхээр нь би чамайг зорьж ирээгүй, наана чинь өчнөөн олон угаагч байгаа юм чинь өөр хүнээр угаалгачихъя гэж хэлтэл үгүй гэж байна ш дээ гэж уурлаад машин дотор сууж байтал заамдаж татаад машинаас гаргаж ирээд маргаад байж байтал тэнд үйлчлүүлж байсан нэг ах хүрч ирээд салгасан. Тэгэхээр нь би машинаа түгжчихээд 2 давхарт нь гарч эзэнтэй нь уулзах гэтэл эзэн байхгүй болохоор нь буцаж гараад нэг давхарт явж байтал үүдэн дээр нэг угаагч охин байхаар нь танай эзний дугаар хэд вэ гэж асуугаад зогсож байтал намайг заамдсан залуу араас хүрч ирээд чи манай эзний дугаарыг авмаар байна уу гээд толгойны араас нэлээн хүчтэй цохисон. Би энэ авто угаалгын газарт 5 удаа очиж машинаа угаалгаж байсан, машинаа угаалгачихаад угаагч нарт цайны мөнгө өгдөг байсан. Намайг цохисон залуугаар 1 юм уу 2 удаа машинаа угаалгаж байсан, маргалдаж хэрэлдэж байгаагүй учраас өс хонзон санасан зүйл байхгүй, миний толгойн дагз руу гараараа нэг удаа хүчтэй цохисон …” гэх мэдүүлэг /хх-9х/,

гэрч А.Саранцэцэгийн өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 00.00 цаг өнгөрч байхад манай хүүхэд хүнтэй маргалдаад цагдаа дээр оччихоод ирлээ, хоорондоо ярилцаад болчих байх аа, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад маргалдсан юм бэ гэтэл манайд ирж үйлчлүүлдэг ах машинаа угаалгамаар байна гэхээр нь ахаа, би маргааш хичээлтэй учраас угааж амжихгүй нээ гэж хэлсэн чинь чам шиг халтар бацаан тэгдэггүй юм гээд машинаасаа бууж ирээд мөргөсөн. Бас хэл амаар доромжлоод байхаар нь тэвчихгүй нэг удаа гараараа цохисон гэж хэлсэн. Нүд рүү мөргөсөн гэхэд зүүн талын нүд нь улайчихсан, эмнэлэгт үзүүлэх үү гэсэн чинь за яахийн бэ ээж гайгүй болчих байх гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлээгүй, хоорондоо учраа олчихно гэж хэлэхээр нь тоогоогүй унтаад өгсөн. Манай хүүхэд болсон зүйлийнхээ талаар надад байнга ярьдаг, надаас нууж хаалгүй юмаа ярьдаг, нөхөр бид хоёр ажилтай гээд өглөө гараад орой орж ирдэг, Төгөлдөр хичээлдээ явчихаад дүүгээ хардаг, гэр орноо цэвэрлэдэг, хичээл номондоо сайн, урлаг спортод дуртай, сагсан бөмбөгийн 2 дугаар зэрэгтэй, спортлог, сурагч алтан медальтай найз нөхдийн дунд нэр хүндтэй худал ярьдаггүй, хүн амьтантай маргаж хэрэлдэж байгаагүй “ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6135 тоот актын дүгнэлт /хх-12х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-21-24х/, сурагчийн хувийн хэрэг, өргөмжлөлийн хуулбарууд /хх-26-32х/, хохирлын баримтууд, хохирол төлсөн баримт /хх-38-43х, 44х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь хохирогч Ц.Эрдэнэд 340.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, үйлдэл эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан байх тул энэ тогтоолоор оногдуулах ялаас Г.Тийг чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.