2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2826

 

2025         12             17                                          2025/ШЦТ/2826

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч Б.Өнөбат, Г.Бат-Оргил,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч М.Ц, хохирогч Б.Гын өмгөөлөгч Г.Б, иргэний нэхэмжлэгч Г.З, түүний өмгөөлөгч Г.А,

шүүгдэгч *******, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.А, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ч.Д, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч О.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,

Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Л.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705 00790 0151 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын аялал жуулчлалын менежер, банк санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Бын А /РД:**00000000/,

1.2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг, 00-р хороо, 000-0 байр, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржин овогт Дын Б /РД:**0000000/,

1.3. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо 00-00 тоотод оршин суух, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2020.07.09-нд ШГА-ны 231-р тогтоолоор дууссан.

Боржигин овогт Аын Н /РД:**0000000/,

1.4. Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 00-р хороо, элизабэт хотхон 00-д-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овогт Цийн Б /РД:**0000000/,

1.5. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 00-р хороо, 00-00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Самбаан овогт Бны Э /РД:**00000000/,

1.6. Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Лгийн Г /РД:**00000000/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

2.1.1. М.Г нь дангаар 2017.06.14-өөс 2017.06.22-нд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С” ХХК, түүний захирал Б.Гт "арматурын төмөр нийлүүлнэ хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон арилжааны гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32Б байрны 1, 3, 6 тоот 3 орон сууцыг залилан авч 566.669.398 төгрөгийн хохирол учруулан залилсан, 

2.1.2. Мөн 2016.10.06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын байранд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 00/0000 тоот хаягтай, Ү-2206042509 улсын бүртгэлийн дугаартай “Р” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг захиран зарцуулах, барьцаалах эрх бүхий итгэмжлэлийг иргэн Д.Бт үзүүлэн зээл авъя гэж хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан 47.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.1.3. Мөн 2016.08.05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Э” центэрт “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бд арматурын төмөр, плита худалдана гэж хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч 138.355.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.1.4. Мөн 2017.09.08-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Бт арматур төмөр нийлүүлнэ гэж хуурч 200.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.1.5. Мөн М.Г нь бүлэглэн буюу Д.Б, ******* нартай бүлэглэн 2015.09.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод "М" ХХК-д 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь "Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан "Тоёота ланд 200” маркийн автомашиныг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.1.6. Мөн*******тэй бүлэглэн 2016.11.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "888” караокены гадна иргэн Б.Гийн 05-55 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан 19.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.1.7. Бусадтай бүлэглэн 2018.02.09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "А" ресторанд бусдыг хэл амаар доромжилж, улмаар зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайлан байдлыг алдагдуулсан,

2.2.1. Шүүгдэгч ******* нь бүлэглэж буюу М.Г,*******нартай бүлэглэн 2015.09.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод "М" ХХК-д 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь "Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан "Тоёота ланд 200” маркийн автомашиныг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.2.2.*******тай бүлэглэж 2018.07.21-ээс 2018.09.27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ЖБ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Э” ББСБ-ын захирал Д.Нд алтны “А” зөвшөөрөлтэй газрын бичиг баримт болон алтны уурхайн зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16 тээврийн хэрэгслийг худалдан авахаар лизингийн зээл авч, барьцааны гэрээ байгуулж, 297,900,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.2.3. Мөн шүүгдэгч*******тай бүлэглэж 2018.10.13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна хохирогч Д.Тт “Тоёота атлетте жи кровн” маркийн автомашиныг 32,500,000 төгрөгөөр худалдахаар хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 17,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч нийт 32,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.3.1. Шүүгдэгч*******нь *******, М.Г нартай бүлэглэн 2015.09.03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төвийн 604 тоотод "М" ХХК-д 94 тонн арматур төмрийг бэлтгэн нийлүүлэх, оронд нь "Тоёота ланд 200” маркийн автомашиныг авахаар гэрээ байгуулах замаар хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан "Тоёота ланд 200” маркийн автомашиныг шилжүүлэн авч 80.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.3.2. Дангаар буюу 2020.01.07-ны өдөр Б.Маас Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 92 А байрны 1106 тоот орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “худалдах, худалдан авах гэрээ” байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 111,591,015 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2.3.3. Мөн 2021.12.25-аас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “И” худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах хувцасны өлгүүрийн орчим иргэн С.Отай маргалдан хамар хэсэгт толгойгоороо мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2.4.1. Шүүгдэгч******* нь бүлэглэж буюу М.Гтой бүлэглэн 2016.11.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "888” караокены гадна иргэн Б.Гийн 00-00 ДАА улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авна гэж урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан 19.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.4.2. Мөн*******тай бүлэглэн 2020.01.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад плитаныхаа өртөгт таны машиныг 20,000,000 төгрөгт бодоод өгье, танд 15,000,000 төгрөгийг өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Ц.Угийн өмчлөлийн 00-00 **Ө улсын дугаартай “Тоёота Харйер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилсан,

2.4.3. Дангаараа 2018.09.19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын гадна фасадын хөөсөнцөр нийлүүлнэ гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч О.Бийн 00-00 **Н улсын дугаартай “Бенз 8400 Н” маркийн автомашиныг 60,000,000 төгрөгт тооцон авч хохирол учруулан залилсан,

2.5.1. Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэж 2018.07.21-ээс 2018.09.27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ЖБ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Э” ББСБ-ын захирал Д.Нд алтны “А” зөвшөөрөлтэй газрын бичиг баримт болон алтны уурхайн зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16 тээврийн хэрэгслийг худалдан авахаар лизингийн зээл авч, барьцааны гэрээ байгуулж, 297,900,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.5.2. Шүүгдэгч *******тай бүлэглэж 2018.10.13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна хохирогч Д.Тт “Тоёота атлетте жи кровн” маркийн автомашиныг 32,500,000 төгрөгөөр худалдахаар хуурч, бодит байдлын нуун төөрөгдөлд оруулан урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 17,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч нийт 32,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.5.3. Мөн бусадтай бүлэглэн 2014.11.13-ны өдөр Б.Тыг “Банк бус санхүүгийн байгууллагад орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хуурч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Р” төвийн 404 тоотод Баянзүрх дүүргийн 0, дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягтай орон сууцыг “И” ББСБ-д 58,000,000 төгрөгийн барьцаанд тавиулан мөнгийг авч залилсан,

2.5.4. Мөн 2019.09.02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Дыг “Э” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан 00-00 УНР улсын дугаартай “Тоёта Кроун 210” маркийн автомашиныг 2 сарын дотор зээлийг хааж, эзэмшилд нь шилжүүлж өгнө гэж хуурч 22,800,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2.5.5. Мөн 2017.07.05-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Ш” төвд Э.Хийн эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай “Хюндай Соната-6” маркийн 4,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг “сайжруулан өөр автомашин болгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авч залилсан,

2.5.6. Мөн шүүгдэгч*******тай бүлэглэн 2015.09.02-оос 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Тамирын улаан хошуу гэх газарт байх орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Хүннүгийн үеийн булш оршуулгыг санаатай эвдэж гэмтээсэн,

2.6.1. Шүүгдэгч******* нь*******тэй 2020.01.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн хажууд байх нотариатын газарт хохирогч Ц.Ад плитаныхаа өртөгт таны машиныг 20,000,000 төгрөгт бодоод өгье, танд 15,000,000 төгрөгийг өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Ц.Угийн өмчлөлийн 00-00 **Ө улсын дугаартай “Тоёота Харйер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилсан,

2.7.1. Шүүгдэгч******* нь*******тай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Тамирын улаан хошуу гэх газарт байх орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Хүннүгийн үеийн булш оршуулгыг санаатай эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Лувсанжамъянгийн Гийг цагаатгасугай.

2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч*******ийг хохирогч Б.Гийг бүлэглэн залилсан гэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.1. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дангаар болон бүлэглэн залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэн залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

4.2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дангаар болон бүлэглэн залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

4.3. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дангаар болон бүлэглэж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд,

4.4. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дангаар болон бүлэглэж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд,

4.5. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5.1. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

5.2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,

5.3. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

5.4. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 16,000 нэгж 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

5.5. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 13,000 нэгж буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аттулгын цагдан хоригдсон 58 хоногийг түүний торгох ялаас хасаж эдлэх ялыг 15,130,000 /арван таван сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

9. Шүүгдэгч М.Год холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтойгоор холбоотойгоор хохирогч Б.Г, Д.Б, Т.Б, О.Б, Б.Г нарын хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.ГанБс Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32Б байрны 1, 6 дугаар тоот орон сууцын өмчлөх эрхийг сэргээх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, Д.Б,*******,*******,*******,******* нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Г нь 11 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

11. Хэрэгт UZJ1000045348 арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /5-р хх152/ болон улсын бүртгэлийн Ү-220****129, Ү-220****334, Ү-220****130 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Сүхбаатар дүүргийн прокурорын 2018.04.03-ны өдрийн 312 дугаар /1-р хх124/ зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******,*******нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР