2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2838

 

  2025       12        12                                     2025/ШЦТ/2838

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б-ын Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2503 00898 1086 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт С аймаг ................... тоотод оршин суух, урьд:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 5 дугаap сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан.

Т овогт Б-ын Г /РД:.............. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо “О” худалдааны төвийн зүүн замд 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 34 минутын үед Тоёота приус маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн, явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Б.Эыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: “Би маш их гомдолтой байгаа. Тухайн өдөр баярын өдөр байсан. Хүүхдээ машинд мөргүүлсэнд итгэж чадаагүй. Шүүгдэгч ******* надтай нэг ч удаа холбогдож яриагүй, уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /.....хүүхэд мөргөсөн /1 хх-ийн 4 дэх тал/,

     Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх-5-9, 11-15 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 10 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 16 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын мэдүүлэг, /1 хх-ийн 22-23 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Мын мэдүүлэг /1 хх-ийн 27-28, 32 дахь тал/,

Гэрч Ц.Бын мэдүүлэг, /1 хх-ийн 36 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/9356 дугаар шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 44-46 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0225/926 дугаар шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 51-74 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №2332 дугаар дүгнэлт, /1 хх-ийн 87-104 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0825/2941 дүгээр дүгнэлт, /1хх-ийн 109-110 дахь тал/,

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын албан бичиг, /1 хх-ийн 158 дахь тал/,

Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1337 дугаартай магадалгаа /1 хх-ийн 115-116 дахь тал/,

Нас тоолсон тэмдэглэл /2 xx-ийн 25 дахь тал/ 

     Хохирлын баримтууд /1 хх-ийн 167-250 дахь тал, 2 хх-ийн 1-22 дахь тал/

 

Гэрч *******ын өгсөн мэдүүлдэг /1 хх-ийн 39-41 дэх тал/,

Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /1хх-ийн 128-130 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо О худалдааны төвийн зүүн замд 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 34 минутын үед Тоёота приус маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн, явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Б.Эыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагаанд 25 сая төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,600,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, Сэтгэцэд учирсан хор уршиг 4 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 36,424,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын санд 4,093,000 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэх

Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: “Миний үйлчлүүлэгч сэтгэцийн гүн хямралд орсон. Оршуулгын зардлыг хийх гэж хүнээс мөнгө зээлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хохирлыг нэхүүлэн байж 300, 500 мянган төгрөгийг шилжүүлдэг байсан. Нэг ч удаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байгаагүй. Хохирогчийн зүгээс 24,511,093 төгрөгийг оршуулгын зардал болон бусад зардалд, 36,424,080 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилж байна” гэв.

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа. Ах дүү хамаатан садан нь авч хэлэлцдэггүй, ганцаараа биеэ даан нийтийн байр дамжин амьдардаг. 2,000,000 төгрөгийн цалинтай хэдий ч машины лизинг, байр, зээл зэрэг санхүүгийн асуудалтай байдаг. Боломжоороо хохирлыг төлөөд явж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч  ******* нь Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо О худалдааны төвийн зүүн замд 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 34 минутын үед Тоёота приус маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн, явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Б.Эыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчиж хурд хэтрүүлэн, явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч Б.Эыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

  102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /.....хүүхэд мөргөсөн /1 хх 4/,

     Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 5-9, 11-15/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх 10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх 16/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын “Тэгсэн гэнэт Н орилоод явчихаар нь гайхаад харсан чинь ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байсан урсгал дээр хүүг маань нэг машин маш хурдтай явж ирээд мөргөөд газар унагааж байсан. Манай нөхөр хүү дээрээ гүйж очоод би араас нь очоод эмнэлэг дуудаж дараа нь цагдаад мэдэгдсэн. Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд хүүг маань авч явахад нь нөхөр хамт явсан. Би хэргийн газар дээр үлдээд цагдаа нар ирэхэд нь болсон явдлыг хэлээд цагдаа нар хэмжилт хийгээд явсан. Би нөхөр хүү хоёрынхоо араас ГССҮТ эмнэлэг дээр очсон. Хүү маань яаралтай шинжилгээ хийлгээд тэр шөнөдөө тархины хагалгаанд орсон. 2025 оны 7 дугаар сарын 13-ны орой нас барсан. ...Ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй эгнээний 2 дугаар эгнээнд мөргүүлсэн. Машины ямар нэгэн дуут дохио, сигнал огтоос сонсогдоогүй. ...Зам тээврийн ослын улмаас гарсан бүх зардлыг нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирол тогтоолгож нэхэмжилнэ. ...Оршуулгын зардал 22,000,000 гаран төгрөг гарсан байгаа. ...Шөнөдөө унтаж чадахгүй, нойргүйдэлтэй болсон сэтгэл санааны маш их хямралтай, эм тариа хэрэглэж байж багахан унтаж байгаа” мэдүүлэг, /1 хх 22-23/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Мын: “Осол гарсныг цагдаагийн байгууллагаас машин нь миний нэр дээр байдаг учраас залгахад мэдсэн.. Энэ машиныг ББСБ-ын нэр дээр зээлээр авсан юм.Энэ машиныг ББСБ-ын үлдэгдэл төлбөрийг төлөөд аваарай гэж хэлээд Год өгсөн. Г төлөлтийг хийгээд явж байгаа.” мэдүүлэг /1 хх 27-28, 32/,

Гэрч Ц.Бын: “Би тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдээ аваад дүү Бынд очсон, тэндээ бүгдээрээ байж байгаад явах бэлтгэлээ хангаад Бын эхнэр А мөн гурван хүүхдийн хамт, би эхнэр хоёр хүүхдийн хамт нийт 9-үүлээ Бынхаас гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад би тэд нараас арай түрүүлээд бага хүү П-ийг тэврээд зам хөндлөн гарахаар явсан, ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам түгжрээтэй байсан би явган хүний гарцаар наад талын урсгалыг хөндлөн гараад замын дунд хэсэгт зогссон. Тэгээд хоёр тийшээ харахад машин байгаагүй хойшоо хараад “хүүхдүүдээ бариараа” гэж хэлээд эргэж харахад миний зүүн талаар талийгаач дүү маань дөнгөж цухуйхад ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан машинд мөргүүлээд урагш шидэгдэж зам дээр унасан. ...Намайг зам хөндлөн гарч байхад урдаасаа хойшоо чиглэлтэй зуслан явдаг зам нь түгжрээтэй байсан зуслангаас хот руу явдаг тал нь түгжрээгүй байсан. Би тэр машиныг хараагүй, гэнэт маш хурдтай орж ирсэнмэдүүлэг /1 хх 36/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/9356 дугаар шинжээчийн

1. Б.Эын биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн төвийн бөөмийг хамарсан эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун 10,11,12-р хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун хөндий дэх шингэн хуралдалт, баруун умдаг ясны доод салаа, суудал ясны зөрүүтэй нийлмэл, баруун дунд чөмөгт ясны зөрүүтэй хугарал, зүүн зулай, духны хуйх, аарцагт зөөлөн эдийн няцрал, хамар, цээж, хэвлий, зүүн хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” дүгнэлт, /1 хх 44-46/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0225/926 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн Air bag sensor-т мэдээлэл бичигдсэн сүүлийн ослын мэдээлэлд 62км/цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна.

2. Гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл гэмтэлтэй, зүүн урд талын ойрын гэрэлтүүлэх хэрэгсэл асахгүй, спидометрийн заалт заахгүй зэрэг гэмтлүүдтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

4. Баруун урд талын хаалга, хойд бамбайн зүүн буланд гарсан гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна.

5. Тоормос ABS системтэй, шингэн дамжуулгатай, тоормосны механизм ажиллаж байна.

6. Туршилтаар тоормосны мөр зам дээр үүсэж байна.

7. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллахгүй байна.

8. Уг тээврийн хэрэгсэл суудлын бүстэй, суудлын бүс хэвийн ажиллаж байна.

9. Тухайн тээврийн хэрэгсэлд хар хайрцаг байхгүй байна.

10. Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй шаардлага хангахгүй байна. 11. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй дүгнэлт, /1 хх 51-74/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0625/2332 дугаар шинжээчийн

1. 2. 3. Амь хохирогч Б.Эын цогцост хийсэн шинжилгээгээр дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зулайн оройн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархи, хоёр тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, дарагдал, цээжний баруун 10-12 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт /100 мл/, баруун умдаг яс, баруун дунд чөмөг, зүүн дунд чөмгөний толгой хүзүүний далд хугарал, дух, баруун хөмсөг, баруун доод зовхи, хамар, нуруу, хэвлий, зүүн сарвуу, зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн мөр, эгэм, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дух, зулай, дагз, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зулайн оройн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархи, хоёр тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, дарагдал, цээжний баруун 10-12-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт /100 мл/ гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Баруун умдаг яс, баруун дунд чөмөг, зүүн дунд чөмгөний толгой хүзүүний далд хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Дух, баруун хөмсөг, баруун доод зовхи, хамар, нуруу, хэвлий, зүүн сарвуу, зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, баруун гуя, шилбэ, зүүн мөр, эгэм, зүүн шуу, сарвуунд цус хуралт хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдоно.

4. Амь хохирогч нь тархи, цээж, аарцаг доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. ГССҮТ-ийн Эрчит эмчилгээний тасгийн өвчний №11777 түүхэнд 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 50 минутад нас баржээ.

6. Нэгдүгээр бүлгийн цустай байна.

7. Химийн шинжилгээгээр цусанд 0.5 промилли спирт илэрсэн, ходоодны шингэнд спирт илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна” дүгнэлт, /1 хх 87-104/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0825/2941 дүгээр шинжээчийн

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” дүгнэлт, /1хх 109-110/,

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын албан бичиг, /1 хх-ийн 158 дахь тал/,

Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1337 дугаартай

А. “Toyota Prius” маркийн .......улсын дугаартай жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Б. Явган зорчигч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

7. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.

8. Ахлах мөрдөгч, цагдаагий магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж №24-015с дугаартай баримт бичгийг магадалгаанд хавсаргав” магадалгаа /1 хх 115-116/,

Нас тоолсон тэмдэглэлээр амь хохирогч Б.Эын нас тоолсон тэмдэглэл  /2 xx 25/

            Хохирлын баримтууд /1 хх-ийн 167-250 дахь тал, 2 хх-ийн 1-22 дахь тал/

  Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг /1хх-ийн 128-130 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хариуцах арилгах үүрэгтэй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3 дахь хэсэгт зааснаар 3.3. Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0825/2941 дүгээр шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын сэтгэцэд тухайн хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрсэн, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогдсон тул

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792.0 мянган төгрөгөөр мөрдөхөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 792,000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 36,424,080 төгрөгөөр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар амь хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан Эрүүл Мэндийн Даатгалын санд учирсан 4,093,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын санд нөхөн төлүүлэх /1 хх 155/, нь зүйтэй байна

   Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь гэм хорын хохиролд баримтаар 25,111,093 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 4,600,000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгчийн оршуулгын зардалд төлсөн 4.600.000 төгрөгийг хасахад 20.511.093 төгрөг үүн дээр сэтгэцэд учирсан хохирол 36.424.080 төгрөгийг нэмж 56.935.173 төгрөг гаргуулахаар тооцов.

Иймд шүүгдэгч *******оос 56,935,173 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад, 4,093,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч анх удаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирол тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: “Хэлэх зүйлгүй” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд: “Шүүгдэгчийн хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинж, хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Хохирогчид хохирол төлбөр төлөх нөхцөлөөр хангаж зорчих эрх хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх шүүгдэгч *******од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг тодорхой хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

            5. Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 511, 513 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******оос 56,935,173 /тавин зургаан сая есөн зуун гучин таван мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А /РД:............. /-д, 4,093,000 /дөрвөн сая ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХТУЯА