Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/00971

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2023/00971 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Бэсүд овогт*******-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******тоот хаягт оршин суух овогт-д холбогдох

 

14 420 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч,

хэлмэрч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 14 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хүсэлтээр 2022.08.31-ний өдөр 1 510 000 төгрөгийг, 2022.08.31-ний өдөр 300 000 төгрөгийг, 2022.09.05-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2022.09.07-ны өдөр 2 000 000 төгрөгий, 2022.09.13-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2022.09.14-ний өдрө 2 500 000 төгрөгийг, 2022.09.20-ны өдөр 2 010 000 төгрөгийг, 2022.09.22-ны өдөр 1 001 000 төгрөгийг нийт 8 удаагын шилжүүлгээр 14 420 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл одоо хүртэл миний мөнгийг өгөхгүй, элдэв шалтаг хэлсээр байгаа тул 14 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие нь 2022.08.31-2022.09-22-ны хооронд иргэн, нар нь ярьж тохиролцоны дагуу миний данс руу нийт 17 820 000 төгрөгийг хийсэн. Уг сүлжээний мөнгө гэх 50 000 доллар орж ирсэн нөхцөлд бид 3 хувааж авах ба хүүг нь бас тооцож авах гэж тохирсон. Тус сүлжээг утаснаас /инстаграм whatsupp/ гэсэн хаягаар орсон. Гэтэл над руу мөнгө явуул тэгвэл чам руу бэлэн 50 000 доллар явуулна гэсэн. Мөнгө өгсөн, нар мэдэж байгаа. Би тэр хоёроос авсан мөнгөө хувьдаа ашигласан зүйл огт байхгүй. Энэ сүлжээг бид луйвар гэж мэдээгүй, итгэсэн байсан. Сүлжээний гэх данс руу хамт байхад шилжүүлсэн. Намайг буюу миний дансыг ашиглаж байсан. Иймд иргэны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-15 ху, /

 

4. Хариуцагчаас: итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн. /хх 24-25 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие хүсэлтээр 2022.08.31-ний өдөр 1 510 000 төгрөг, 2022.08.31-ний өдөр 300 000 төгрөг, 2022.09.05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.14-ний өдөр 2 500 000 төгрөг, 2022.09.20-ны өдөр 2 010 000 төгрөг, 2022.09.22-ны өдөр 1 001 000 төгрөг, нийт 8 удаагийн шилжүүлгээр 14 420 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй. Хариуцагч надаас зээлдсэн мөнгөө сүлжээний бизнест оруулна гэсэн нь үнэн бөгөөд энэ нь залилангийн гэмт хэрэг байх магадлалтай талаар түүнд би сануулж байсан. Иймд420 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлыарлаж байна. Үүнд: Миний бие нь 2022.08.31-2022.09-22-ны хооронд иргэн, нартай тохиролцоны дагуу тэд миний данс руу нийт 17 820 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд сүлжээний мөнгө гэх 50 000 ам.доллар орж ирсэн нөхцөлд бид 3 хувааж авах ба хүүг мөн тооцохоор тохиролцсон. Тус сүлжээнд утаснаас /инстаграм whatsupp/ гэсэн хаягаар орж, мөнгө явуулвал 50 000 ам.доллар явуулна гэсний дагу у шилжүүлсэн юм. Энэ талаар нэхэмжлэгч, нар мэдэж байгаа бөгөөд тухайн мөнгөнөөс өөртөө авч ашигласан зүйл огт байхгүй зөвхөн миний дансыг ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1ы эзэмшлийн Хаан банкин дахь 5********* дугаарын данснаас 5******** дугаарын данс руу 2022.08.31-ний өдөр 1 510 000 төгрөг У**** зээл, 2022.09.05-ны өдөр 2 000 000 төгрөг У***** зээл, 2022.09.07-ны өдөр 2 000 000 төгрөг У***** зээл, 2022.09.13-ны өдөр 4 000 000 төгрөг У***** зээл, 2022.09.14-ний өдөр 2 500 000 төгрөг У**** зээл, 2022.09.20-ны өдөр 2 010 000 төгрөг У**** зээл, 2022.09.22-ны өдөр 1 01 000 төгрөг У**** зээл гэх утгатай тус тус шилжүүлсэн, /хх 5, 12-14 ху/

 

4.2ы эзэмшлийн Хаан банкин дахь 5********* дугаарын данснаас 5******** дугаарын данс руу 2022.08.31-ний өдөр 300 000 төгрөг Уянга зээл гэх утгатай шилжүүлсэн, /хх 5 ху/

 

4.3 эзэмшлийн Хаан банкин дахь 5********** дугаарын данснаас 5********** дугаарын данс руу 2022.08.28-ны өдөр 900 000 төгрөг, 2022.08.31-ний өдөр 1 500 000 төгрөг, 2022.09.05-ний өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.13-ны өдөр 4 000 000 төгрөг, 2022.09.14-ний өдөр 2 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн, /хх 24-25 ху/

 

4.4 эзэзмшлийн Хаан банкин дахь 5******** дугаарын данснаас 0************** дугаарын данс руу 2022.09.20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.09.22-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 25 ху/

 

5. Зохигч, нэхэмжлэгчаас хариуцагч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтад маргаангүй, харин маргааны зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч зээлийн гэрээний зориулалтаар хүлээн авсан эсэх, уг мөнгийг хариуцагч захиран зарцуулаагүй гэх үндэслэлээр буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авсан үйл баримттай маргахгүй боловч тухайн мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, нэхэмжлэгчтэй хамтран сүлжээний бизнест хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь дансны хуулгаар нотлогдоно гэх агуулгатай хариу тайлбарыг гаргаж, Хаан банкин дахь 5************* дугаарын дансны хуулгыг ирүүлсэн.

 

Гэсэн хэдий ч хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчээс ирүүлсэны эзэмшлийн Хаан банкин дахь 5********** дугаарын дансны хуулганд У**** зээл гэсэн утгатай шилжүүлж байсан үйл баримтаар үгүйсгэгдэх ба зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан болох нь нотлогдож байх тул уг мөнгийг хариуцагч захиран зарцуулаагүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч 14 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2022.08.31-ний өдөр 5********* дугаарын данс руу 300 000 төгрөгийг У**** зээл гэх утгатай шилжүүлсэн байх боловч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан данс хариуцагч данс биш байх тул 300 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнээд 14 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

7. Түүнчлэн, хэргийн баримтаар нэхэмжлэгч 2022.08.31-ний өдрөөс 2022.09.22-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид 5 030 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдох боловч нэхэмжлэгч 14 420 000 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 14 120 000 /арван дөрвөн сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 228 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ