| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/2328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2630 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2630
2025 11 20 2025/ШЦТ/2630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Ц.Г-О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц О-Гд холбогдох эрүүгийн .............................. дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......................................................
Б овогт Г-ОГ-О /РД:................................./.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.Г-О нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр .......................... тоотод эхнэр Х.Т тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас гараараа цохих зодох зэргээр баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Г-О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Т “...Намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгааж чирээд баруун талын хөл рүү хөлөөрөө өшиглөөд, нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад 2 цохисон газарт түлхэж унагаагаад хөлөөрөө нуруу луу өшиглөсөн. Тэндээс хөдлөөд автомашин дотор баруун гараараа миний гэдэс рүү цохисон. Миний нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад 2 удаа цохисон, баруун хөлний өвдөг хэсэгт 2 удаа хөшиглөсөн. Нүүрний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж мөн баруун бугалганы хэсэгт гараараа базаад, баруун хөлний гуя хэсэг рүү өшиглөсөн баруун хөлний шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэндээс хөдлөөд автомашин дотор баруун гараараа миний гэдэс рүү цохисон, миний нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад 2 удаа цохисон, баруун хөлний өвдөг хэсэгт 2 удаа өшиглөсөн. Нүүрний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж мөн баруун бугалганы хэсэгт гараараа базаад баруун хөлний гуя хэсэг рүү баруун хөлний шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-12 дугаар тал/,
Гэрч Ц.Г “...Ах болох Ц.Г-О нь эхнэр болох Х.Т толгой хэсэгт нэг удаа алгадаад нуруу хэсэгт нь нэг удаа хөлөөрөө жийсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар ЕГ0725/6779 дүгнэлтэнд “Х.Т биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 52-65 дугаар тал/,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 68 дугаар тал/,
Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72-75 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Г-Оын “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би ...................... эхнэр Т, хүү А, охин Г, Т, хүү Т, дүү Г нарын хамт агаарт гарахаар ........................ маркийн цагаан өнгийн улсын дугаарын сайн мэдэхгүй дүү Г машинтай гараад 7 буудлын нэрийн сайн мэдэхгүй дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад мөн 0,75 литрийн “Агар” гэх нэртэй архи, “Сэнгүр" гэх нэртэй 2,5 литрийн Бор савтай пиво авч тэндээсээ шууд “Санзай” зуслангийн ойролцоо байх мод дунд ирцгээж байрласан. Бид нар хоол ундаа хийж идэж дуусаад авчирсан 0,75 литрийн “Агар” гэх нэртэй архи, “Сэнгүр" гэх нэртэй 2,5 литрийн Бор савтай пивоо ууцгаасан. Удалгүй би эхнэр хүүхдүүдээ гэртээ харьцгаая гэж хэлсэн чинь манай эхнэр Түвшинсайхан харих болоогүй гэж хэлээд уурлаад бидний байрлаж байсан газраас 100 метр орчим хол мод руу ороод хэсэг алга болчихсон байсан би эхнэрээ 1 цаг орчим тэр хавьд байрлах модонд дунд хайж байтал манай хүү Анар “Ээж энд байна” гэж дуудахаар нь очтол манай эхнэр урдаас гэнэт уурлаж миний эцгийн нэр болох “Г-Охоосон гуйлгачин” гэж орилж чарлаад “би яг одоо чамаас салсан” гэж орилоод байсан. Би эхнэртээ олон жил хамт амьдарчаад намайг доромжлолоо одоо явъя гэхэд эхнэр газар суучихсан босохгүй байсан татаж босох гээд нуурнаас нь тэвэрсэн чинь “чи миний нурууг гэмтээчихлээ” гээд уйлаад “зайл муу гуйлгачин минь” гэж дахин орилоод байхаар нь би автомашин руугаа явах гэтэл манай эхнэр миний араас газар уначихсан байсан 50 см орчим урттай модыг над руу шидээд миний нурууны хойд дал хэсэгт онож намайг гэмтээсэн. Удалгүй би эхнэрийгээ явахгүй орилоод байхаар нь автомашинд албан хүчээр суулгаж бид нар хөдөлсөн. Би гэр лүүгээ буцах замдаа автомашинд дотор эхнэрийгээ нүүрэн тус газарт 2 удаа алгадсан өөр эхнэртээ гар хүрсэн зүйл огт байгаагүй. Бид нар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 20 гудамжны 486 тоот гэрийн гадна хашааны үүдэнд ирэхэд оройны 19 цаг 30 минут болж байсан. Манай эхнэр гэрийн гадаа гудамжинд ирээд машинаас буугаад шууд гудамжны эсрэг талруу өөрөө гүйгээд яваад өгсөн. Би араас нь гүйж очтол манай эхнэр 5 буудлын автобусны буудал дээр аль хэдийнээ ирж нэг танихгүй хүүхдийн утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан удалгүй цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г-О нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр .................................... тоотод эхнэр Х.Т тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас гараараа цохих зодох зэргээр баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Т мэдүүлэг /хавтаст хэргийн 8-12 дугаар тал/, гэрч Ц.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар ЕГ0725/6779 дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 52-65 дугаар тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 68 дугаар тал/, Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72-75 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Г-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г-О нь хохирогчийн баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар ЕГ0725/6779 дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг торшин суух газраас гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналтай ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэрээр гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Г-Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Х.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт /хх 85/-дээ “... сэтгэц мэдрэлд хохирсон зүйл байхгүй тул шүүх шинжилгээнд орохгүй байхыг хүсэж байна ...”, мөн түүнд шүүх хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар дурдсан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул,
шүүгдэгч Ц.Г-Ооос хохирогчийн тусламж үйлчилгээ авсан 98.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-Оыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-О нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г-Ооос 98.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г-О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г-Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ