| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00565/И |
| Дугаар | 183/ШШ2023/02145 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/02145
2023 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/02145 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, ********* тоот хаягт оршин суух, ********* овогт ********* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ********* , өөрийн байранд байрлах, ********* т холбогдох
Өндөр насны тэтгэвэртэй тэнцэх 18 626 725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь ********* т холбогдуулан өндөр насны тэтгэврийн мөнгө болох 18 626 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч ********* намайг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01210 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00600 тоот тогтоолуудаар нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохор шийдвэрлэсэн. Гэтэл******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, дугаартай хууль бус тушаал гаргаж, ******* намайг Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Миний бие нэгэнт тэтгэвэрт гарах эрх үүссэн тул тушаалын өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн хэсэгтэй маргаангүй бөгөөд харин 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тооцсон тушаалын хэсэгт маргаж шүүхэд нэхэмжпэл гаргасан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00627 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00837 дугаартай магадлалаар******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ *******ийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэн, ******* намайг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэж үзээд ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулах мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажил олгогч байгууллага болох******* нь нэхэмжлэгч ******* миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилтийг хийж өгөөгүйгээс болж миний бие 1 жил 1 сар 05 хоногийн хугацаанд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болж улмаар дээрхи хугацаанд өндөр насны тэтгэврийн мөнгөө авч чадахгүй хохирсон.******* нь нэхэмжлэгч ******* миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт, цалингийн тооцооны задаргааг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохих бичилтийг хийж өгсөн ба үүний дагуу миний бие 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон. Сард олгох тэтгэвэрийн хэмжээ 1 414 688 төгрөгөөр тогтоогдсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч ******* миний 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлхи 1 жил 1 сар 05 хоногийн өндөр насны тэтгэврийн мөнгө болох 18 626 725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, иргэн *******аас******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. *******ийн нэхэмжлэлтэй Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах тухай******* холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн. Тус 183/ШШ2022/00627 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт 21 560 672 төгрөгийг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Дээрх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, 210/МА2022/00837 дугаартай магадлал гаргасан. Тус магадлалаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Иргэний нисэхийн үндэсний төвөөс 21 560 672 төгрөгийг гэснийг 28 876 760 төгрөгийг нэхэмжлэгч******* гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг тэтгэвэр тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн үндэсний төв нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-97/20254 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр******* шүүхийн шийдвэрт дурдсан дүнгээр мөнгийг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлж, шүүхийн шийдвэрийг хугацаа алдалгүй нэн даруй биелүүлсэн болно. Нэхэмжлэгч ******* нь 1960 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1960 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 60 нас 9 сар буюу нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч *******т бүрэн нээлттэй байсан. Иймд Иргэний нисэхийн үндэсний төв нь *******ийн нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тэтгэвэрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.10.20-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дүгээр тушаал, 2021.10.20-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын Баатархуягийг ажилласанд тооцох тухай дугаар тушаал, 2022.03.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00627 дугаар шүүхийн шийдвэр, 2022.05.04-ний өдрийн 210/МА2022/00837 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/00837 дугаар магадлал, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 2022.10.26-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-97/20254 дүгээр албан бичиг, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн даалгавар, 2023.01.24, 2023.01.26-ний өдрүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг аргаж өгсөн. /хх 4-18 хуу, хх 29-32 хуу, хх 58-61 хуу /
4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022.03.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/00627 дугаар шүүхийн шийдвэр, 2022.05.04-ний өдрийн 210/МА2022/00837 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/00837 дугаар магадлал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 34-48 хуу, хх 51-52 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан өндөр насны тэтгэвэртэй тэнцэх 18 626 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 01210 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2021.06.02-ны өдрийн 00600 тоот тогтоолоор нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохор шийдвэрлэсэнийг хариуцагч биелүүлэхдээ 2021.10.20-ны өдөр, дугаар тушаалаар намайг Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргаар 2021.06.04-ний өдөр хүртэл ажилласанд тооцож, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.03.11-ний өдрийн 00627 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.06.04-ний өдрийн 00837 дугаартай магадлалаар шийдвэрлэж, намайг 2021.05.06-ны өдрөөс 2021.10.20-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилсэн, мөн хугацааны цалин олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойш миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, шимтгэл хураамжийн нөхөн бичилтийг 2022.11.10-ны өдөр хүртэл хийгээгүйн улмаас 2022.11.25-ны өдөр тэтгэвэрээ 1 414 688 төгрөгөөр тогтоолгосон. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу сард олгох тэтгэвэрийн хэмжээ тогтоогдсон хэмжээ болох 1 414 688 төгрөгөөр тооцон 2021.10.20-ны өдрөөс 2022.11.25-ны өдөр хүртэл 1 жил 1 сар 05 хоногийн өндөр насны тэтгэврийн мөнгө болох 18 626 725 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: *******ийн нэхэмжлэлтэй Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах тухай******* холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.03.11-ний өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2022.05.04-ний өдөр хянан хэлэлцэж, 210/МА2022/00837 дугаартай магадлал гарсан. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг 2022.11.01-ний өдөр биелүүлж,******* шүүхийн шийдвэрт дурдсан дүнгээр мөнгийг төлж, 2022.11.10-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлж, шүүхийн шийдвэрийг хугацаа алдалгүй нэн даруй биелүүлсэн. Нэхэмжлэгч ******* нь 1960 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1960 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 60 нас 9 сар буюу нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн. Тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгч *******т бүрэн нээлттэй байсан. Иймд Иргэний нисэхийн үндэсний төв нь *******ийн нэхэмжлэлд дурдсан 2021.10.20-ны өдрөөс 2022.11.25-ны өдөр хүртэл тэтгэвэрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2021.10.20-ны өдрийн даргын дугаар тушаалаар, *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан, /хх 4 ху/
4.2 2021.10.20-ны өдрийн даргын дугаар тушаалаар, *******ийг Дорнод аймаг дах Чойбалсан нисэх буудлын даргаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцох тухай тушаал гарсан, /хх 5 ху/
4.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэрээр *******ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ нарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 40 899 380 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт Иргэний нисэхийн ерөнхий газраас 9 504 796 төгрөгийг, 21 560 672 төгрөгийг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн, /хх 6-10 ху/
4.4 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/00837 дугаар магадлалаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан, /хх 11-14 ху/
4.5 2022.11.25-ны өдрөөс эхлэн *******т сарын 1 414 688 төгрөгийн тэтгэвэр олгохоор тогтоосон, /хх 15 ху/
4.6 2022.10.26-ны өдрийн 4-97/20254 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/00837 дугаар магадлал зэрэг шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгийг Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ-т хүргүүлсэн, /хх 29 ху/
4.7 Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ нь 2022.11.10-ны өдөр *******ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, 14 496 603 төгрөгийг 2022.11.28-ны өдөр шилжүүлсэн, /хх 30-32 ху/
4.8 2023.01.24-ний өдөр ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан, /хх 58-59 ху/
4.9 2023.01.26-ны өдөр ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 60-61 ху/
5. Зохигч, нэхэмжлэгчийн 2021.10.20-ны өдрөөс 2022.11.25-ны өдөр хүртэл 1 жил 1 сар 05 хоногийн өндөр насны тэтгэврийн мөнгийг ажил олгогч төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар, хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анххан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаар тогтоол болон Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ-ын 2021.10.20-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.05.04-ны өдрийн 00837 дугаар магадлал зэргийг 2022.11.10-ны өдөр биелүүлж, Дорнод аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст 2022.11.18-ны өдөр 14 496 603 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажил олгогч 2021.10.20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2021.10.20-ны өдрөөс 2022.11.25-ны өдрийн хүртэл хугацааны тэтгэвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, ажилтан ажил олгогчийн гаргасан хууль бус тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үр дагаварыг шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.
Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасныг дурдаад Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж тус тус заасан тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Иймд ажил олгогч шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүргээ 2022.11.10-ны өдөр хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн 2021.10.20-ны өдрөөс 2022.11.10-ны өдөр хүртэлх хугацааны хуульд заасан өндөр насны тэтгэвэр тэтгэмжээ авах эрхийг хязгаарласан буруутай гэж дүгнээд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн хугацааны тэтгэвэр тэтгэмжтэй тэнцэх 17 919 381 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.
Тодруулбал, хэрэгт авагдсан 2022.11.25-ны өдрийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар *******ийн тэтгэвэрийн хэмжээг 1 414 688 төгрөг байхаар тогтоосон нь нотлогдож байх тул 2021.10.20-ны өдрөөс 2022.11.10-ны өдөр хүртэл 12 сар 20 хоногийг хуульд заасан журмын дагуу дундажлан тооцож 17 919 381 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /12сар*1 414 688төгрөг, 20 хоног*47 156 төгрөг/
Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хугацаа буюу 2022.11.10-ны өдрөөс 2022.11.25-ны өдрийг хүртэл хугацааг ажил олгогчийн буруутай үйлдэл гэж үзэхгүй үнэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 707 344 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн 2021.10.20-ны өдрөөс 2022.11.10-ны өдөр хүртэл хугацааны тэтгэвэр тэтгэмжтэй тэнцэх 17 919 381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 707 344 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 247 547 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ