Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Бат-Адъяа /РД:ЦБ69011261/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: И.Бадамгарав /РД:ШВ85102602/, Д.Ижилсэг /РД:УС57091540/, Н.Нандинцэцэг /РД:ЧЙ72041606/, Б.Нэргүй /РД:ЧИ51121376/, Б.Оюунхишиг /РД:НХ91041201/, Г.Очирхуяг /РД:ЧЕ78062772/, С.Бямбадорж /РД:УЗ96021715/, С.Отгонням /РД:ШБ80083060/, С.Цогбадрах /РД:ЕК84121576/, Д.Давааням /РД:УК96120214/, Д.Цэвэлмаа /РД:ГД81060663/, Д.Алтанзагас /РД:ГМ72031209/, Б.Хулан /РД:ХД82092762/, Б.Найдан /РД:УК96120214/, Д.Буянхишиг /РД:ЖО90070366/, П.Нэргүй /РД:ШБ49011264/, Д.Энхбаатар /РД:ГД89011179/, Д.Ганбаатар, Я.Соёл-Эрдэнэ, Н.Өлзий-Амгалан /РД:СФ89101803/, Э.Анхцэцэг /РД:МД87121962/, Г.Батчимэг /РД:УО86082828/, Ж.Рэгжийбуу /РД:ЧА35070201/, Б.Отгонцэцэг /РД:ЧП85012801/, Э.Удвал /РД:ПО77121800/, Г.Өлзийбаяр /РД:ЛЖ90081911/, Б.Ариунболд /РД:ЦД87081412/, Н.Баярмаа /РД:ЦЕ60030821/, Д.Адъяа /РД:РЮ88042407/, Ж.Арсланбаатар /РД:ЦД78122797/, Н.Ганбүргэд /РД:ЦЗ73051661/, П.Пүрэвсүрэн /РД:ХП54091015/, Д.Ононтуул /РД:ЧП79021601/, Н.Дашдонормаа /РД:ЦД68053067/, Д.Уранхайч /РД:СД85021906/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Бат-Адъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, гуравдагч этгээд Б.Найдан, Н.Ганбүргэд, Д.Ононтуул, Д.Уранхайч, Ж.Арсланбаатар, С.Цогбадрах, Д.Буянхишиг, Г.Очирхуяг, П.Нэргүй, Б.Хулан, С.Бямбадорж, Н.Дашдонормаа, Д.Давааням нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд С.Отгоннямын өмгөөлөгч Т.Цэрэндагва, гэрч О.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Х.Бат-Адъяа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, А/452 болон 2015 оны А/190, А/482 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 24950 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бат-Адъяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн Б.Оюунхишиг /нэгж талбарын дугаар 1802612812, 1802613586/, Д.Ижилсэг /нэгж талбарын дугаар 1802608754, 1802610380/, И.Бадамгарав /нэгж талбарын дугаар 1802615121, 1802611155/ Д.Цэвэлмаа /нэгж талбарын дугаар 1802610408/, Д.Алтанзагас /нэгж талбарын дугаар 1802612815/, Д.Энхбаатар, Д.Ганбаатар, Я.Соёл-Эрдэнэ, Н.Өлзий-Амгалан, Э.Анхцэцэг, Г.Батчимэг, Ж.Рэгжийбуу, Б.Отгонцэцэг, Э.Удвал, Г.Өлзийбаяр, Б.Ариунболд, Н.Баярмаа, Д.Адьяа нарт холбогдох хэсэг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжийн Д.Энхбаатараас С.Цогбадрахад, Д.Ганбаатараас Д.Даваанямд, Я.Соёл-Эрдэнээс Д.Уранхайчид, Н.Өлзий-Амгалангаас С.Цогбадрахад, Э.Анхцэцэгээс Ж.Арсланбаатарт, Г.Батчимэгээс П.Пүрэвсүрэнд, Ж.Рэгжийбуугаас С.Отгоннямд, Б.Отгонцэцэгээс С.Бямбадоржид, Э.Удвалаас Г.Очирхуягт, Г.Өлзийбаяраас Ж.Арсланбаатарт, Б.Ариунболдоос Г.Очирхуягт, Н.Баярмаагаас С.Отгоннямд, Д.Адьяагаас С.Отгоннямд газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэсгийг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжийн Б.Оюунхишигээс Б.Нэргүйд, И.Бадамгараваас Н.Нандинцэцэгт газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжийн Б.Найдан, Н.Ганбүргэд, С.Бямбадорж, П.Пүрэвсүрэн, Д.Ононтуул, П.Нэргүй, Н.Дашдонормаа, Д.Буянхишиг, Б.Хулан, С.Отгонням, Г.Очирхуяг нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 25113 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бат-Адьяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах гэж тодорхойлсон[1].

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Бат-Адъяагийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 18635330173056 (1802603215) дугаар нэгж талбар бүхий 141079 м.кв газрыг анх Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ар гүнтэд байрлах Автотээврийн газрын харъяа Солонго зуслангийн цогцолборыг хувьчилж, иргэн Г.Сайханбаяр 219 дугаар өмчлөгчийн эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхтэй болсон.

2.2 Иргэн О.Мэндбаяр нь уг газрыг Г.Сайханбаяраас Нийслэлийн Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг үндэслэн 80000 м.кв газрын газар ашиглах эрхийг шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгч Х.Бат-Адъяа нь О.Мэндбаяраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар нэгж талбарын 1848/0004 дугаар бүхий 80000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн авч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/748 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 141079 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон.

2.3. Нэхэмжлэгч Х.Бат-Адъяагаас өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээнээс багасгаж, кадастрын зураг гаргаснаас үүдэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/240, А/452, 2015 оны А/190 дугаар захирамжаар нийт 32 иргэнд өөрийн эзэмшлийн газарт зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн хэмээн маргаж, анх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Монгол Улсын Төрийн өмчийн хорооны /тухайн үеийн/ 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ар гүнтэд байрлах Авто тээврийн газрын харъяа "Солонго" хүүхдийн зуслангийн цогцолборыг дуудлага худалдааны журмаар худалдан борлуулж хувьчилсан байдаг. Уг хүүхдийн зуслангийн цогцолборыг Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дугаар тогтоолын хавсралтад тусгагдсан 21 төрлийн эд хөрөнгийг эдэлбэр газрын хамт Г.Сайханбаяр гэх хүн хувьчилж авсан бөгөөд улмаар уг Солонго зуслангийн цогцолборыг О.Мэндбаярт бүхэлд нь шилжүүлсэн өгсөн байдаг. О.Мэндбаяр нь харьяа газрын албанд хүсэлтээ гаргаж Солонго зуслангийн эдэлбэр газрыг хувьчлагдах үеийн байдлаар эзэмшихээр хуулийн дагуу хандсан. Уг хүүхдийн зусланг өмчлөлдөө авсны дараа холбогдох хөрөнгийг бүртгэж үзэхэд эзэмшил газар дотор зуслангийн амралтын байрууд, соёл, зоогийн газар, спорт тоглоомын байгууламжууд /сагс, хөл бөмбөг, волейболын талбай, гүйлтийн зам зэрэг/, ногооны талбай, амрагч хүүхдүүдэд зориулсан нарны сүүдрэвчүүд багтаж байсан. Харин зуслангийн цэвэрлэх байгууламжууд /жорлон/, усан сангийн гүний худаг, амрагч хүүхдүүдийг угтах, үдэх бетон талбай, ногооны талбай зэрэг зарим инженерийн байгууламжууд нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс тусдаа хол байрлаж байсан. Монгол Улсын хувьд нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн шинэчлэлт зэрэгтэй уялдан тухайн үед газрын кадастрын зураглал буюу мэдээлэл бүрэн хэмжээгээр баталгаажин үүсээгүй байсан бөгөөд газрын тойм зургийг тухайн үед холбогдох мэргэжилтнүүд гар аргаар үйлдэн баталгаажуулж ирсэн. 1998 онд тухай үеийн газрын албаны мэргэжилтнүүдийн хийсэн тойм зураг одоо байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014, 2015 онуудад гаргасан захирамжаар олгосон маргаан бүхий газар нь тус зуслангийн баруун талд байрлаж байсан ногооны талбай, спорт байгууламж /гүйлтийн зам, сагс, волейболын талбай/, нарны сүүдрэвчүүд бүхэлдээ хамрагдсан байдаг. Гэтэл тойм зураг дээр газрын баруун урд өнцөгт ногооны талбай байгааг зөв дүрсэлсэн ч газрын хэмжээг санаатай эсхүл санаандгүй байдлаар буруу бичсэн байдаг. Нийт зусланд хамаарах 165264 м.кв талбай газрыг яг ижилхэн хэмжээгээр 2 дахин багасгаж бичсэнээс үүдэж олон маргаан бүхий үр дагаврууд үүсгэсэн. Монгол улсад Кадастрын нэгдсэн систем нэвтэрснээс хойш буюу тухайн газрыг хамгийн анх удаа кадастр хийхдээ бодит байдал дээр байсан хэмжээгээр хийгээгүй буюу тойм зурагт бичсэн хэмжээгээр кадастр хийж, бодит байдалд газар дээрээ Төрийн өмчийн хорооноос авсан эд хөрөнгүүдийг орхигдуулж, газрын хэлбэр /харагдац байдал/ яг ижил хийж биднийг төөрөгдүүлсэн үйлдэл гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болгон 24950 м.кв газрын эзэмших эрх олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Учир нь Төрийн өмчийн хорооны 1998 онд өмч хувьчлал буюу дуудлага худалдаагаар Солонго хүүхдийн зусланг иргэн Г.Сайханбаяр нь худалдан авч улмаар уг зуслангийн цогцолборыг О.Мэндбаярт шилжүүлж улмаар Х.Бат-Адьяа миний бие О.Мэндбаяраас шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авахад Солонго зуслангийн цогцолбор газар нь хашаалсан үйл ажиллагаа явуулж буй газрын бодит хэмжээнээс зөрүүтэй байдлаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олгосон байсан бөгөөд уг асуудлаар өргөдөл гомдол өгсөн боловч газрын хэмжээг 14 га болгон өөрчилсөн. Гэвч уг хэмжээ нь ч бодит байдал дээр Солонго зуслангийн үйл ажиллагаа явуулах газрын хэмжээнд хүрээгүй багасгах байдлаар тогтоосон байсан бөгөөд түүний нэг хэсэг 2014, 2015 онд иргэдэд газар эзэмшүүлэх захирамж гаргасан байсан. Өөрөөр хэлбэл иргэдэд олгосон газар нь манай Солонго зуслангийн хашаан дотор байгаа юм. Үүнтэй холбогдуулан удаа дараа хүсэлт, өргөдөл гомдол гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын зүгээс огт хүлээн аваагүй бөгөөд миний гаргасан Солонго зуслангийн цогцолборын эзэмшил газраас дутуу олгогдсон 24950 м.кв газрыг нэмж олгох асуудлыг огт шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн. Холбогдох эрх бүхий байгууллагаас хүсэлтээ өгчих шийдвэрлэж өгнө гэх байдлаар бидэнд хандаж өргөдөл гомдлыг хүлээн авдаг боловч бодит байдал дээр шийдвэрлэхгүй байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд нөгөө талаар 2014, 2015 онд газар эзэмших эрх авсан гэх иргэд нь өнөөдрийг хүртэл буюу 5-6 жилийн хугацаанд уг газраа ашиглаагүй болно. Мөн удаа дараа хууль тогтоомжийн дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, дутуу олгогдсон газар эзэмших эрхийг сэргээлгэн авахаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Засаг даргад хандаж байсан боловч агуулгын хувьд Мэргэжлийн хяналтын газар хандаж маргаан бүхий асуудалд шинжээч томилуулах нь зүйтэй, дээд шатны Засаг даргад хандах талаар албан бичиг ирүүлж байсан. Ийнхүү манай гомдлын дагуу 2019 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/360 дугаар удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд тус хяналт шалгалтаар Солонго зуслангийн цогцолборыг Төрийн өмчийн хорооны 259 дүгээр тогтоолоор хувьчилсан ба тогтоолын хавсралтаар эд хөрөнгийн жагсаалтыг баталж доод үнийг тогтоосон байх бөгөөд одоо газар дээр байгаа хашаа болон нарны сүүдрэвч, замын сандлууд, сагсны шийдүүд зэрэг эд хогшил нь жагсаалтад багтсан байна. Гэтэл уг цогцолборын хашаан дотор дээрх эд хөрөнгө байрлаж буй газарт Сонгинохайрхан дүүргийн 2014 оны А/240, А/452, 2015 оны А/190, А/482 дугаар захирамжаар нийт 32 иргэнд тус бүр 700м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Улмаар дээрх иргэдэд дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэхдээ газар дээрх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй, газар чөлөөлөх арга хэмжээ аваагүй шийдвэр гаргасны улмаас иргэний газрыг эзэмших, ашиглах талаар эд хөрөнгийн маргаан үүссэн..." гэжээ. Тус маргаан бүхий 2.5 га газрын газар эзэмших, ашиглах асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02/03/4336 дугаартай "Арга хэмжээ авах тухай" албан бичгийн хүрээнд хууль бусаар олгосон асуудлыг хуулийн хүрээнд цэгцлэн, цуцалж өгч, уг газрыг зуслангийн цогцолборын эзэмшигч Х.Бат-Адъяад олгож өгөх талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хандсан боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын газрын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн хариу албан бичигт "Дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны A/190, A/482 дугаар захирамжаар 32 иргэнд 15 жилийн хугацаатай олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй, дээд шатны албан тушаалтан эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэж ирүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалт, хэмжилтийн үр дүнд эрх бүхий этгээдээр кадастрын зургийг хийлгэн Солонго хүүхдийн зуслангийн газрын хэмжээ нь 165264 м.кв болохыг баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 02-03/4336 тоотоор Арга хэмжээ авах тухай мэдэгдэл хүргүүлсэн болно. Гэвч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Засаг даргын зүгээс Солонго хүүхдийн зуслангийн хууль ёсны өмчлөгч Х.Бат-Адьяа миний хууль ёсоор эд хөрөнгө олж авах, өмчлөх, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл огт арга хэмжээ авахгүй удаа дараагийн уулзалтаар хүсэлтээ өг, шийдвэрлэж өгнө гэдэг боловч бодит байдал дээр шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрч байна. Энэ талаараа Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр асуудлаа шүүхээр эсхүл дээд шатны албан тушаалтанд хандаж шийдвэрлүүл гэх хариуг өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргад хандахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргээс хариу өгсөн тул бид хянан шийдвэрлэхгүй гэх агуулга бүхий албан тоотыг надад өгсөн болно. 1998 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор дуудлага худалдаанд орж хувийн өмчид шилжсэн Солонго хүүхдийн зуслангийн цогцолборын эдэлбэр газраас хууль бусаар багасгаж нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж, энэхүү үйлдлээ засалгүйгээр, холбогдох захирамж шийдвэрийг Засаг даргын зүгээс гаргахгүй байгаа эс үйлдэхүйг гаргасаар байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Солонго хүүхдийн зуслангийн цогцолбор газарт хууль бусаар бусдад газар эзэмших эрх олгосон, үүнийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон, мөн зуслангийн цогцолбор газраас хууль бусаар хасаж олгосон 24950 м.кв газрыг олгохоос татгалзаж буй эс үйлдэхүй байгаа учраас энэхүү асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд - Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн Б.Оюунхишиг /нэгж талбарын дугаар 1802612812, 1802613586/, Д.Ижилсэг /нэгж талбарын дугаар 1802608754, 1802610380/, И.Бадамгарав /нэгж талбарын дугаар 1802615121, 1802611155/ Д.Цэвэлмаа /нэгж талбарын дугаар 1802610408/, Д.Алтанзагас /нэгж талбарын дугаар 1802612815/, Д.Энхбаатар, Д.Ганбаатар, Я.Соёл-Эрдэнэ, Н.Өлзий-Амгалан, Э.Анхцэцэг, Г.Батчимэг, Ж.Рэгжийбуу, Б.Отгонцэцэг, Э.Удвал, Г.Өлзийбаяр, Б.Ариунболд, Н.Баярмаа, Д.Адьяа нарт холбогдох хэсэг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжийн Д.Энхбаатараас С.Цогбадрахад, Д.Ганбаатараас Д.Даваанямд, Я.Соёл-Эрдэнээс Д.Уранхайчид, Н.Өлзий-Амгалангаас С.Цогбадрахад, Э.Анхцэцэгээс Ж.Арсланбаатарт, Г.Батчимэгээс П.Пүрэвсүрэнд, Ж.Рэгжийбуугаас С.Отгоннямд, Б.Отгонцэцэгээс С.Бямбадоржид, Э.Удвалаас Г.Очирхуягт, Г.Өлзийбаяраас Ж.Арсланбаатарт, Б.Ариунболдоос Г.Очирхуягт, Н.Баярмаагаас С.Отгоннямд, Д.Адьяагаас С.Отгоннямд газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэсгийг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжийн Б.Оюунхишигээс Б.Нэргүйд, И.Бадамгараваас Н.Нандинцэцэгт газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжийн Б.Найдан, Н.Ганбүргэд, С.Бямбадорж, П.Пүрэвсүрэн, Д.Ононтуул, П.Нэргүй, Н.Дашдонормаа, Д.Буянхишиг, Б.Хулан, С.Отгонням, Г.Очирхуяг нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 25113 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бат-Адьяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон үндэслэл, яагаад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болов, үүний улмаас эрх, ашиг нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдэг асуудал дээр тайлбар өгсөн нь зөв байх. Хавтаст хэрэгт Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоол авагдсан. Тухайн тогтоолоор ямар асуудлыг шийдсэн юм бэ гэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын харьяа Солонго цогцолборын өмч хувьчлалын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, 1996-2000 оны хооронд өмч хувьчлалын асуудлыг идэвхтэй хийж хэрэгжүүлж, цэнхэр, ягаан тасалбар тарсан. Энэ үед өнөөдрийн бидний маргаж байгаа Солонго зуслангийн газрыг анх өмчилж, дуудлага худалдаагаар худалдаж авсан Г.Сайханбаяр Солонго зусланг цогцолбороор нь худалдаж авсан байдаг юм. Авто тээврийн газрын харьяа Солонго хүүхдийн зуслан хувийн өмчид шилжиж байгаа анхны хэлбэр болж байгаа юм. Хавтаст хэргээс хэргийн үйл баримтыг харах юм бол өнөөдөр гэрчээр асуугдах гээд ирсэн О.Мэндбаяр гэдэг хүн анхны дуудлага худалдаанд орсон байдаг. Яагаад гэхээр анхны дуудлага худалдаанд орсон Г.Сайханбаяр, О.Мэндбаяр мөнгийг нь гаргасан учраас О.Мэндбаярт шилжүүлж байна гэдэг. Г.Сайханбаярын нэр дээр дуудлага худалдаа яваад, өмч хувьчлалын асуудал яригдсан мэт боловч тухайн дуудлага худалдааны үнийг одоо гэрчээр асуугдах О.Мэндбаяр төлсөн. Тиймээс үнэ төлбөр авахгүйгээр шилжүүлж байна гэдэг байдлаар хоёр дахь өмчлөгч рүүгээ төрөөс шилжиж байгаа үйл баримт бий болно. Ингэж шилжсэн баримт, хэрэгт цугларсан баримтыг харахаар нэхэмжлэгч иргэн маань Солонго зуслангийн цогцолборыг О.Мэндбаяраас шилжүүлж авснаас хойш газрын хэмжээг хууль бусаар тэлсэн, хашаалж хууль бусаар газар эзэмшсэн үйлдэл, эс үйлдэхүй байна уу гэдгийг шүүх онцгой анхаарч дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх хашааных нь хэмжээгээр Солонго зуслангийн цогцолбор, социализмын үед байгуулагдсан, энэ бол талбайн хэмжээгээрээ байгаа хөрөнгө, объектууд юм байна гэдэг итгэл үнэмшилтэйгээр худалдаад авчихсан. 1996 оноос хойш энэ газрын хэмжээг харахаар 80,000 м.кв гэдэг асуудал яригдаж байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тэр газрыг шилжүүлж авах хүсэлт өгөхдөө 80,000 м.кв газрыг шилжүүлж өгөөч гэдэг. Өмнө нь дуудлага худалдаагаар худалдаж авсан Г.Сайханбаяр гэдэг хүн О.Мэндбаяр руу шилжүүлэхдээ мөн 80,000 м.кв шилжүүлээд явчихсан үйл баримтууд бий. Энэ нь өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан үйл баримт гарч ирээд байгаа юм. Энэ үйл баримт 80,000 м.кв газрыг худалдаж аваад, 80,000 м.кв газар шилжүүлээд байгаа боловч нэхэмжлэгч энэ 80,000 м.кв газар ерөөсөө л хашааны талбайн хэмжээгээр байна гэж итгээд яваад байсан болохоос биш бодитоор кадастрын мэдээллийн санд анх орсон 80,000 м.кв газрыг худалдаж авч байна гэдэг ийм итгэл үнэмшил байгаагүй. Сая дурдсан энэхүү газартай холбоотой асуудал дээр кадастрын анхны зураг дээрээс харахад байшин тэмдэглэгдсэн. Гэтэл бодит байдал дээр улаан булан, хойно байсан 2, 3 объектууд, шугаман жагсаалын талбай, сүүдрэвч зэрэг нь 80,000 м.кв газарт ерөөсөө ороогүй явж байгаа. Тухайн талбайд ороогүй явж байгаа модон склад, улаан булан зэргийг Төрийн өмчийн хорооны өмч хувьчилсан тогтоол дээр эдгээр зүйлүүдийг хувьчилж авсан болох нь харагдаад байдаг. Гэтэл энэ нь 80,000 м.кв газар эзэмшье гээд худалдан борлуулаад байгаа талуудын хооронд хийгдсэн хэлцэл, тухайн хэлцлийн дагуу шилжиж ирсэн 80,000 м.кв газрыг л авсан шүү дээ гэж яриад байгаа энэ газарт өмч хувьчлалаар худалдаж авсан хэд хэдэн объект байдаггүй. Тэгэхээр энэ үйл баримтаар төөрөгдсөн гэдэг нь маш тодорхой харагддаг.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Бат-Адъяагийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Бат-Адъяа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны A/240, A/452, болон 2015 оны А/190, А/482, дугаар захирамжийг хүчингүй болгуулах, "Солонго" зуслангийн эзэмшлийн газраас олгогдоогүй 24950 мкв газрыг иргэн Х.Бат-Адъяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16. "Нэгж талбарын дугаар" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг" гэж заасан байна. Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлж мэдээллийн санд бүртгэхдээ байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглэлээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын мэдээллийн санд бүртгэдэг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т иргэнээс газар эзэмших тухай хүсэлт гаргах журмыг заасан бөгөөд нэхэмжлэгч нар Засаг даргад маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаж байгаагүй, хүсэлт гаргаагүй тул тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гараагүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй байна. Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны A/190, A/482 дугаар захирамжаар 32 иргэнд 15 жилийн хугацаатай олгосон учир нэхэмжлэгчид Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна... гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, A/452, болон 2015 оны А/190, A/482, дугаар захирамжийг хучингүй болгуулах, "Солонго" зуслангийн эзэмшлийн газраас олгогдоогүй 24950 м.кв газрыг иргэн Х.Бат-Адъяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд С.Отгоннямын өмгөөлөгч: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзээд гуравдагч этгээдүүдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний бие энэ хэрэгт гуравдагч этгээд Б.Найдан, Н.Ганбүргэд, Д.Ононтуул, Д.Уранхайч, Ж.Арсланбаатар, С.Цогбадрах, Н.Дашдонормаа, нараас итгэмжлэлтэй. С.Отгоннямтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр оролцож байгаа. С.Отгонням нь Д.Буянхишиг, Г.Очирхуяг, П.Нэргүй, Б.Хулан, С.Бямбадорж, Д.Давааням нарыг итгэмжлэлээр төлөөлдөг байгаа. Тэгэхээр миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд эдгээр хүмүүсийг төлөөлж тайлбараа гаргана. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдүүдтэй холбоотой маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, мөн илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн хоёр төрлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдүүдийн тухайд хуульд заасан журмын дагуу хүсэлт болон холбогдох нотлох баримтуудаа хавсаргаж төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргасны үндсэн дээр эдгээр газруудыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. Эдгээр маргаан бүхий захиргааны актууд нь нэгдүгээрт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн сая гаргаж байгаа тайлбар, өмнөх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт, баримттай холбоотой хийсэн тайлбар, мөн нэхэмжлэл дээр нь дурдагдсаныг харахад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгийг шүүхээс онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна. Газрыг О.Мэндбаяраас худалдаж авсан, тэгэхэд хашаагаар нь худалдаж авсан. Тэгээд хашаатай нь хэлбэрийн хувьд адилхан газар мэдээллийн санд орсон байсан учраас төөрөгдсөн гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр үүнийг захиргааны байгууллагаас хамаарсан хууль бус үйлдэлтэй холбоотой гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрвээ төөрөгдүүлээд зарчихсан, хашаагаараа мэдээллийн санд байгаа гэж хэлээд зарчихсан гэж байгаа бол чи надад бага газар зарсан байна, би зөрүү мөнгөө авъя гэх эрх нь байна, гэрээгээ цуцалъя, ноцтой төөрөгдөлд орсон гэдэг үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрх нь хүртэл байна. Тэгэхээр энэ үндэслэл нь төрийн захиргааны байгууллагатай холбоогүй, гэрээний хоёр талын хоорондын асуудлыг энд яриад байна. Нэхэмжлэл дээрээ ч дурддаг, сая тайлбар дээрээ ч дурдлаа. Сагсны шийд, ногооны талбай, замын сандал, сүүдрэвч гэх мэт хөрөнгүүдийг маань дутуу үлдээчихсэн гээд нэхэмжлэл дээрээ дурдаад байдаг. Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дүгээр тогтоол дээр өмч хувьчлалаар олгосон 21 хөрөнгийн жагсаалт байдаг. Энэ дотор сагсны, волейболын талбай, гүйлтийн зам, ногооны талбай, гүний худаг, үдэх, угтах бетон талбай гээд нэхэмжлэл дээр бичээд байгаа энэ хөрөнгүүд огт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлд дурдаад байгаа энэ хөрөнгүүдийг буюу эдгээр хөрөнгүүдийн доорх газрыг эзэмших ёстой гэдэг нь үндэслэлгүй байна. Эрх нь хөндөгдсөн, хоёр гурван хөрөнгө нь гадна талд нь үлдчихсэн байсан гэж ярьдаг. Тэр асуудлыг нь 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдээд, 80,000 м.кв байсан газрыг 141 га болгоод томруулаад өгчихсөн. 61,000 м.кв газраар нэмэгдүүлэхдээ яг ийм хэлбэр хэмжээтэй гээд Гранд инженеринг ХХК-иар зургаа хийлгээд, одоо би 80,000 м.кв газар эзэмшиж байна, дээр нь нэмээд 61,000 м.кв газар надад өгөөч гээд хүсэлтээ гаргаад, өөрөө хувийн компаниар зургаа хийлгээд, хүсэлтээ гаргаад, тэр хүсэлтийг нь хангаад шийдээд өгчихсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл гуравдагч этгээдүүдийн байрлаж байгаа газрыг тухайн үед 2018 оны захирамж гарч байх үед мэдсэн байсан байна гэдэг нь хүсэлтээс нь хүртэл харагддаг. Бусад газруудыг хүмүүст олгочихсон юм бол эхний ээлжид үүнийг надад өгчих гээд маргаан бүхий захирамжууд болох 2018 оны захирамжийг мэдэж байсан үйл баримтууд харагдаад байдаг юм. Хашааны хэмжээгээрээ 1980 оноос хойш хэвээрээ байгаа асуудлыг ярьдаг. Сая үзүүлээд тайлбарлаад байгаа зургаас нь харах юм бол хашааны хэлбэр хойноосоо хэвгий газрыг нь зам гаргах гээд хасчихсан гэдгийг яриад байгаа. Тэгэхээр таалагдахгүй гэдэг ч юм уу, зам гаргах шаардлагатай гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар хашааны байрлал, хэлбэр, хэмжээ өөрчлөгдсөн үйл баримт харагдаад байгаа юм. Тэгэхээр яг одоо гуравдагч этгээдүүдийн байгаа энэ газартай бараг дүйцэх хэмжээний газрыг хойноосоо хасаад, гуравдагч этгээдүүдийн газрыг авна гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь хуульд нийцэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан хамгийн чухал баримт нь 1996 онд Солонго зуслан дээр өмч хувьчлал орохоос өмнө Солонго зусланд газар ашиглах эрхийг олгож байсан захирамж, олгоод, түүнийх нь дагуу ашиглуулах гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэр дээр 80,000 м.кв газраар ашиглана гэдэг нь харагддаг. Тэгэхээр 80,000 м.кв газрыг 1996 онд төрийн захиргааны байгууллагаас олгосон. Тухайн үед хашаагаа түүнээс хэтрүүлээд татсан байсныг нь одоо болтол өөрчлөхгүй л яваад байгаа. Анх 80,000 м.кв газраар Солонго зусланд ашиглуулсан байсан захирамж нь хэвээрээ байж байгаад, 1998 онд өмч хувьчлалд ороод, түүнээс хойш Г.Сайханбаяр, О.Мэндбаяр, О.Мэндбаяраас нэхэмжлэгч Х.Бат-Адъяад шилжихдээ 80,000 м.кв газраараа л шилжээд явсан. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр анх Солонго зуслан 80,000 м.кв газартай байсан, түүнээс илүү талбайг нь нэмэгдүүлсэн захирамж гараагүй байхад түүнээсээ хоёр дахин том талбайг авна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод шүүхэд маргаан үүсгэж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж харж байгаа. Гуравдагч этгээдүүдийн тухайд хууль ёсны дагуу авсан газрынхаа төлбөрийг жил тутам, улирал бүрээр нь төлөөд явж байгаа, газрын төлбөр бүрэн төлөгдчихсөн. Гуравдагч этгээдүүдэд олгосон маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байгаа юм. Илт хууль бус акт болохыг тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн 2015 оны А/482 дугаар захирамжтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль үндэслэлд хамаарч байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тэр дээр дурдагдсан бүх шинжүүд энэ актын хувьд тогтоогдохгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Гуравдагч этгээд нарын төлөөлөгч С.Отгонням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Х.Бат-Адъяагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие уг захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1250 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа бөгөөд мөн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдсан Г.Очирхуяг, С.Бямбадорж, С.Цогбадрах, Б.Хулан, Д.Буянхишиг, П.Нэргүй нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул өөрийн болон эдгээр нэр бүхий гуравдагч этгээд нарыг төлөөлөн тайлбар гаргаж байгаа болно. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалттай, 3 ширхэг, 700 м.кв газрыг, 15 жилийн хугацаагаар, иргэн Н.Баярмаа, Д.Адъяа, Ж.Рэгжийбуу гэх хүмүүсээс миний бие шилжүүлэн авч, эзэмшсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалттай, 1 ширхэг, 700 м.кв газрыг, 15 жилийн хугацаагаар надад эзэмшүүлсэн бөгөөд нийт 4 газрыг дээрх захирамжуудын дагуу газрын эзэмших эрхийг миний бие хуулийн дагуу хүсэлтээ холбогдох баримтуудын хамт бүрдүүлэн өгсний үндсэн дээр, хуулийн дагуу надад эзэмшүүлсэн ба газрын төлбөрөө тухайн бүрд нь бүрэн төлж ирсэн. Мөн гуравдагч этгээд Б.Хулан, Д. Буянхишиг, С.Бямбадорж, П.Нэргүй, Г.Очирхуяг, Б.Найдан нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалттай, тус бүр 1 ширхэг, 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байгаа, мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дугаар захирамжаар, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалтаар, гуравдагч этгээд С.Бямбадорж нь 1 ширхэг, Г.Очирхуяг нь 2 ширхэг, С.Цогбадрах нь 2 ширхэг, Д.Давааням нь 1 ширхэг, 700 м.кв газрыг, тус тус 15 жилийн хугацаагаар, нэр бүхий иргэдээс шилжүүлэн авч эзэмшсэн байдаг ба ийнхүү газруудыг эзэмшихдээ мөн хуулийн дагуу хүсэлтүүдээ холбогдох баримтуудын хамт бүрдүүлэн өгсний үндсэн дээр, хуулийн дагуу тэдэнд эзэмшүүлсэн ба газрын төлбөрөө тухайн бүрд нь бүрэн төлж ирсэн. Түүнчлэн С.Отгонням надад иргэн Д.Ононтуул, Уранхайч, Н.Ганбүргэд- Н.Дашдонормаа нар нь уг маргаж байгаа газарт байрлах тус бүрийн 700 м.кв газрынхаа эзэмших эрхээ шилжүүлэхээр ярьж тохирон, гэрээ байгуулсан бөгөөд газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч одоогоор газрын маргаантай учир шийдвэрлэхээс татгалзаж буцаагаад байгаа боловч мэдээллийн санд миний нэр дээр бүртгэл хийгдсэн байгааг энэхүү хэрэгт ирүүлсэн баримтаас олж мэдлээ. Мөн гуравдагч этгээд С.Бямбадорж нь надтай адил иргэн Ж.Арсланбаатарын 2 ширхэг, 700 м.кв газрыг, П.Пүрэвсүрэнгийн 2 ширхэг, 700 м.кв газруудыг тус тус шилжүүлэн авахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, хүсэлтээ гаргасны дагуу шийдвэрлэгдээгүй боловч, мэдээллийн санд түүний нэрээр бүртгэгдсэн байна. Ийнхүү дүүргийн Засаг даргын захирамжаар бидэнд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь анх 2014 онд дүүргийн Засаг даргын захирамжаар 80.000 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг гаргасны дагуу түүнд уг газрыг нь эзэмшүүлсэн, улмаар 2018 онд газрын хэмжээгээ нэмэгдүүлэн 41.079 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасныг нь мөн л дүүргийн Засаг дарга хүлээн авч, түүнд эзэмшүүлсэн байна. Гэвч одоо 2014, 2015 онд бидэнд эзэмшүүлчихсэн байсан газрыг ямар үндэслэлээр нэхэмжлэгч авах ёстой гэж үзэж маргаж байгаа нь тодорхойгүй бөгөөд өмч хувьчлалаар хувьчилж авсан бүх эд хөрөнгүүд нь өөрийнх нь одоо эзэмшиж байгаа газар дээрээ байж байхад хоосон байсан газрыг өөрт нь олгох ёстой байсан газар гэж үзэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

3.5. Гуравдагч этгээд Д.Алтанзагас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дашням овогтой Алтанзагас миний бие Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. Тухайн үед газраа авахад зам тавигдаагүй, тог цахилгаангүй, ойр хавьд оршин суугч байхгүй байсан. Ингээд оршин суугчидтай болж, тог тавигдахаар хашаа байшин барихаар төлөвлөж байсан. Нэхэмжлэгч Х.Бат-Адъяагийн нэхэмжилж буй газар гэж мэдээгүй. Хуулийн дагуу хөөцөлдөөд авсан. Хэдийгээр очиж амьдраагүй боловч хувь хүний хөрөнгө тул шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Монгол оронд үүссэн цар тахал өргөн хүрээтэй байгаа, миний бие суурь өвчтэй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.6. Гуравдагч этгээд Д.Цэвэлмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дашням овогтой Цэвэлмаа миний бие Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/240 дугаар шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ар гүнт хэмээх газар зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. Тухайн үед тус газар хэн нэг иргэний нэр дээр гэсэн асуудал хөндөгдөж гарч ирээгүй байсан тул Д.Цэвэлмаа миний нэр дээр гэрчилгээ гарсан. Тухайн үед газраа авахад зам тавигдаагүй, тог цахилгаангүй, ойр хавьд оршин суугч байхгүй байсан тул газраа ашиглаагүй өдийг хүрсэн. Монгол улсын иргэн газар эзэмших, хүний эрхийг хуулийн дагуу хамгаалж газрыг миний нэр дээр үлдээж, шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Ажил ихтэй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.7. Гуравдагч этгээд Н.Нандинцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн Намжилсүрэнгийн Нандинцэцэг би нэгж талбарын 18634330872020 дугаар бүхий Сонгинохайрхан 21-р хороон Ар гүнтэд байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 сарын 24-ны өдрийн А/432 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар 000539392 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг билээ. Н.Нандинцэцэг би Монгол улсын Газрын тухай хууль, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлдэг. Гэтэл хөрш зэргэлдээ байрлах иргэн Х.Бат-адьяа нь кадастрт буй миний эзэмшлийн газрыг ашиглан, хашаа барьж эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд минь саад болж цагдаа дуудаж дарамтлуулж, маргаан үүсгэж, хэрэг маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс нааш хашаагаа буулгахгүй гэсээр өдийг хүрсэн. 1998 онд дуудлага худалдаагаар авсан гэх атлаа 22 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл нэхэмжлэлд дурдсан нэр бүхий 32 иргэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд 2014 оноос хойш Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэн миний газар эзэмших эрхтэй болохыг хуулийн хүрээнд ойлгуулж, нэгж талбарын 86343309720 20 дугаар бүхий Сонгинохайрхан 21-р хороонд байрлах Ар гүнтэд зуслангийн зориулалттай газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй иргэн Х.Бат-Адьяагийн хашааг буулгуулахыг даалгаж өгнө үү. Гуравдагч этгээдийн хувьд шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй бөгөөд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

3.8. Гуравдагч этгээд Б.Нэргүй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн Банзрагчийн Нэргүй би нэгж талбарын 1863430884042 дугаар бүхий Сонгинохайрхан 21-р хороон Ар гүнтэд байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 сарын 24-ны өдрийн 4/432 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар 000539393 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг билээ. Б.Нэргүй би Монгол улсын Газрын тухай хууль, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор бүрэн биелүүлдэг. Гэтэл хөрш зэргэлдээ байрлах иргэн Х.Бат-адьяа нь кадастрт буй миний эзэмшлийн газрыг ашиглан, Хашаа барьж эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд минь саад болж цагдаа дуудаж дарамтлуулж, маргаан үүсгэж, хэрэг маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээс нааш хашаагаа буулгахгүй гэсээр өдийг хүрсэн. 1998 онд дуудлага худалдаагаар авсан гэх атлаа 22 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл нэхэмжлэлд дурдсан нэр бүхий 32 иргэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд 2014 оноос хойш Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэн миний газар эзэмших эрхтэй болохыг хуулийн хүрээнд ойлгуулж, нэгж талбарын 1863430884042 дугаар бүхий Сонгинохайрхан 21-р хороонд байрлах Ар гүнтэд зуслангийн зориулалттай газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй иргэн Х.Бат-Адьяагийн хашааг буулгуулахыг даалгаж өгнө үү. Гуравдагч этгээдийн хувьд шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй бөгөөд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

3.9. Гуравдагч этгээд Б.Оюунхишиг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрээн овогтой Бүрэнжаргалын Оюунхишиг миний бие Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2014 оны А/240 тоот захирамжаар 0,07 га зуслангийн газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. Иймд иргэн Х.Бат-Адъяагын нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие Б.Оюунхишиг нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7250 тоот шүүгчийн захирамжтай танилцлаа. Миний бие 2020 онд бага хүүгээ өлгийдөн авсан. Одоогоор бага насны 2 хүүхэд гэртээ асарч байгаа, цар тахлын үеийн онцгой байдлын өгч буй зөвлөмжийн дагуу энэхүү хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрийн биеэр оролцох боломжгүй гэдгээ энэхүү тайлбараар бичгээр хүргүүлж байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж цаашид хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.10. Гуравдагч этгээд Д.Ижилсэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2013 онд газар эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргаж газрын албанаас ямар нэг давхцалгүй гээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжаар 1400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Газар дээрээ байшин барьж, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж амьдарч байна. Анх энэ газар хашаа байхгүй талбай байсан. Гэтэл нэхэмжлэгч бүх газрыг авахаар маргаж байгаад гомдолтой байна гэжээ.

3.11. Гуравдагч этгээд И.Бадамгарав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Бат-Адъяагийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие 2013 онд газар эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд дүүргийн Газрын албаны хүмүүстэй газар дээр нь очиж үзүүлсэн, газрын албаны байцаагчид ямар нэгэн давхцалгүй танд олгож болно гэсний үндсэн дээр 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/240 дугаар захирамжаар 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Зуслангийн газартаа байшин барин өнөөдрийг болтол амьдарч газрын төлбөрөө тухай бүр төлж иргэний хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байна.

Нэхэмжлэгч Х.Бат-Адъяа гэх хүнийг танихгүй бөгөөд энэ байршилд анх намайг авахад хашаа хайс байхгүй эзэнгүй талбай байсан хуулиар эрх олгосон дүүргийн Засаг дарга нь зөвшөөрөл өгөөд байшин бариад амьдарч байгаа хүний газрыг авна гэж байгаад иргэн миний хувьд гомдолтой байна. Мөн 2014 оны шийдвэрээр авсан газрыг бүхэл бүтэн 6 жилийн дараа хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.12. Гуравдагч этгээд Г.Өлзийбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Х.Бат-Адьяагийн нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээдээр татагдсан Г.Өлзийбаяр миний бие дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлд тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх газар нь тухайн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан тул миний бие Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтийг 2014 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөөр өгч, шийдвэрлүүлэн, хуулийн дагуу шилжүүлсэн. Дээрх үйлдэл, болоод Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 тоот захирамж нь хууль бус биш бөгөөд, бусад газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явц болоод шүүх ажиллагаанд миний бие цаашид биечлэн оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

3.13. Гуравдагч этгээд Г.Батчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Х.Бат-Адьяагийн нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээдээр татагдсан Г.Батчимэг би дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэхэд тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах газар нь тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан тул миний бие тул миний бие Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтийг 2014 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн газар Зохион байгуулалтын албанд өргөдлөөр гаргаж шийдвэрлүүлэн, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн П.Пүрэвсүрэнд шилжүүлсэн. Энэхүү үйлдэл болоод Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 захирамж нь илт хууль бус үйлдэл биш бөгөөд, бусад газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явц болоод шүүх ажиллагаанд миний бие цаашид биечлэн оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

3.14. Гуравдагч этгээд Б.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Отгонцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 захирамжаар тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газарт 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрх авсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандаж газрын хуулийн дагуу авсан ба тухайн үед газартай холбоотой ямар нэгэн маргаан байгаагүй болно гэжээ.

3.15. Гуравдагч этгээд Э.Анхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Анхцэцэг нь 2014-2015 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл өгч хууль ёсны дагуу газар эзэмших зөвшөөрөл авч тус ондоо газраа иргэн Ж.Арсланбаатарт шилжүүлсэн. Энэ үйл явц нь хуулийн дагуу хийгдсэн тул одоо үүсээд байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.16. Гуравдагч этгээд Э.Удвал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие Э.Удвал нь анх удаа иргэн бүрт 0.07 га газар эзэмшүүлэх хуулийн боломжийн хүрээнд газар авахаар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны газарт зохих журмын дагуу хүсэлт гаргаж Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн дагуу Ар гүнтэд зуслангийн газар авсан. Гэхдээ тухайн газраа иргэн Г.Очирхуягтай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэхээр зохих журмын дагуу хүсэлт гаргаж шилжүүлсэн. Тухайн газар нь намайг эзэмшихээр авах үед хэн нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байгаагүй бөгөөд зохих журмын дагуу миний бие эзэмшихээр авсан болно. Хойшид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр хэргийн хянан шийдвэрлэж, иргэн Х.Бат-Адъяагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.17. Гуравдагч этгээд Д.Адъяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Адъяа газар эзэмших хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газар нь намайг эзэмшихээр авах үед хэн нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байгаагүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 тоот захирамжаар С.Отгоннямд хуулийн дагуу газраа иргэн С.Отгоннямд шилжүүлсэн. Хойшид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие биечлэн оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр хэргийн хянан шийдвэрлэж, иргэн Х.Бат-Адъяагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.18. Гуравдагч этгээд Д.Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дашням овогтой Ганбаатар нь 2014 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл өгч хуулийн дагуу газраа эзэмшиж авсан. Тус газрыг Д.Даваанямд хуулийн дагуу эзэмших эрхийг шилжүүлсэн тул Солонго зуслангийн газрын маргаанд биечлэн оролцох боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргэх журамтай.

4.3. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

4.4. Хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албаны дарга болон Авто тээврийн газрын ерөнхий захирал нарын хооронд байгуулсан 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ[2]-ний хоёр дугаар зүйлд газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 80,000 м.кв гэж, хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын протоколд 80000 м.кв буюу 8.0 га[3] гэж, 1999 онд үйлдэгдсэн кадастрын зураг болон Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр захирамжаар иргэн О.Мэндбаярт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтийн цаана, хуучин Солонго зуслан, 2 га газрын сувилал, 6 га газрыг хамгаалалтын бүсээр ашиглуулахаар шийдвэрлэж[4] улмаар 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглагч иргэний 48/0004 дугаар гэрчилгээнд Солонго зуслангийн талбайн хэмжээг 80000 м.кв[5], 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ-нд[6] 80000 м.кв гэж, 2009 оны Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл[7]-д 80000 м.кв гэж тэмдэглэсэн.

4.5. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцсон О.Мэндбаяраас ...Гэрээ хийгдээд кадастраар 8,000 м.кв газар гэж тогтоосон, жилийн 880,000 төгрөгийн татвар төлөөд явдаг байсан... хэмээн мэдүүлсэн бол түүний 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтэд[8] ...80000 м.кв газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшдэг болно..., 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р[9] Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, амралт, аялал жуулчлал байрлах 80000 м.кв газрыг Х.Бат-Адьяад үнэн төлбөргүй шилжүүлсэн баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар[10] иргэн О.Мэндбаяраас нэхэмжлэгч Х.Бат-Адьяад 80000 м.кв газрыг шилжүүлсэн байна.

4.6. Нэхэмжлэгч Х.Бат-Адьяа дээрх захирамжаар олгосон 80000 м.кв газраа хүлээн зөвшөөрч, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ... заасны дагуу гэрээгээр тогтоосон төлбөрийг хэмжээг төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан[11] атлаа хожим 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр кадастрын зургийн алдааг залруулж, газар объектуудыг оруулаагүй гэх үндэслэлээр нийт 61078,9 м.кв газрыг нэмэгдүүлэхээр[12] эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбилцолжуулсан цэгийг тодорхойлон[13], кадастрын зураг хийлгүүлэн[14] хандахад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжаар[15] нэхэмжлэгч Х.Бат-Адъяагийн эзэмшлийн газрын хэмжээг 141079 м.кв болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэн, шинээр гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан болно.

4.7. Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжаар Х.Бат-Адьяад олгосон 141079 м.кв газар дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжаар Б.Оюунхишиг Д.Ижилсэг И.Бадамгарав, Д.Цэвэлмаа, Д.Алтанзагас, Д.Энхбаатар, Д.Ганбаатар, Я.Соёл-Эрдэнэ, Н.Өлзий-Амгалан, Э.Анхцэцэг, Г.Батчимэг, Ж.Рэгжийбуу, Б.Отгонцэцэг, Э.Удвал, Г.Өлзийбаяр, Б.Ариунболд, Н.Баярмаа, Д.Адьяа нарт газар эзэмших эрх олгосон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжаар Б.Оюунхишигээс Б.Нэргүйд, И.Бадамгараваас Н.Нандинцэцэгт газар эзэмших эрх шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжаар Д.Энхбаатараас С.Цогбадрахад, Д.Ганбаатараас Д.Даваанямд, Я.Соёл-Эрдэнээс Д.Уранхайчид, Н.Өлзий-Амгалангаас С.Цогбадрахад, Э.Анхцэцэгээс Ж.Арсланбаатарт, Г.Батчимэгээс П.Пүрэвсүрэнд, Ж.Рэгжийбуугаас С.Отгоннямд, Б.Отгонцэцэгээс С.Бямбадоржид, Э.Удвалаас Г.Очирхуягт, Г.Өлзийбаяраас Ж.Арсланбаатарт, Б.Ариунболдоос Г.Очирхуягт, Н.Баярмаагаас С.Отгоннямд, Д.Адьяагаас С.Отгоннямд газар эзэмших эрхээ шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжаар Б.Найдан, Н.Ганбүргэд, С.Бямбадорж, П.Пүрэвсүрэн, Д.Ононтуул, П.Нэргүй, Н.Дашдонормаа, Д.Буянхишиг, Б.Хулан, С.Отгонням, Г.Очирхуяг нарт газар эзэмших эрх олгож, газар эзэмшүүлсэн гуравдагч этгээдүүдийн газар давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2704 дугаар албан бичиг, Нийслэлийн газрын мэдээллийн сангаас давхцуулсан байдлыг харуулсан зургаар тогтоогдсон.[16].

4.8. Гуравдагч этгээдүүд болох нэр бүхий 32 иргэнээс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ гаргахад тухайд газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан ...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй... байсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны А/190, А/482 дугаар захирамжуудыг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий 32 иргэнд газар эзэмшүүлсэн хуульд нийцжээ.

4.9. Хэдийгээр дээрх 32 иргэний цөөн хэсгийн газар хүссэн өргөдөл, газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтүүд нь хэлбэрийн хувьд ижилхэн байх боловч тэдгээр иргэдээс энэхүү үйл баримттай холбогдуулан өөрийн хүсэл зоригийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан илэрхийлж, тайлбарлан маргаж байгаагаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэн, уг үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны А/190, А/482 дугаар захирамжуудаар нэр бүхий 32 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм.

4.10. Гэтэл нэхэмжлэгч Х.Бат-Адъяа 2019 онд дахин газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ...цогцолборын ногооны талбай хэсгээс эхлэн сагсны талбай, шийд, сандлууд нарны сүүдрэвч зэргийг давхцуулан газар олгуулсан... хэмээн 164,952 м.кв талбай бүхий газар байх ёстой гэж тооцсон кадастрын зураг[17], байр зүйн план зураг[18] үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240, 2015 оны А/190, А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд 32 иргэнд газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан маргасан[19].

4.11. Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 259 дүгээр тогтоол дээр өмч хувьчлалаар олгосон 21 хөрөнгийн жагсаалт дотор нэхэмжлэгч Х.Бат-Адьяагийн дээр дурдсан объектын зүйл бүхий хөрөнгүүд огт байдаггүй.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн нэгдсэн санд 1996 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гүнтийн цаана, хуучин Солонго хүүхдийн зуслангийн цогцолборын газрын хэмжээ нийт 8 га-гаар бүртгэгдсэн.

4.12. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх чиг үүргээ тууштай хэрэгжүүлж ажилласан нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал нарын үйл ажиллагааны баримтуудыг маргаан бүхий газрын доор булагдсан ...зам, шон, суурь... гэх мэт эрх зүйн үндэслэл болохгүй тодорхойгүй зүйлээр үгүйсгэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжид нэхэмжлэгч Х.Бат-Адъяагийн газрын хэмжээг 141079 м.кв болгон эзэмшүүлснээс илүү 25,113 м.кв хэмжээгээр дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн болон бодит шалтгаан тогтоогдсонгүй.

4.13. Өөрөөр хэлбэл Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй гэх үндэслэл баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын татгалзал болон эс үйлдэхүй гаргасан гэж буруутган үзэх үндэслэлгүй юм.

4.14. Түүнчлэн шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, хэрэгт хавсаргасан эзэмшил газрын байр зүйн план зурагт нэхэмжлэгч эзэмшил газрынхаа зүүн урдаас баруун хойд хүртэл уулын хяраар нь хангалттай тулгаж хашаалсан.

4.15. Угтаа бол нэхэмжлэгч Х.Бат-Адьяа өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг анх Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчилж авсан хэмжээ, анх олгосон газрын кадастрын зураг дээр хэмжээнээс хангалттай нэмэгдүүлсэн.

4.16. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Х.Бат-Адьяагаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.17. Эцэст нь нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ... Мэндбаяраас анх удаа л тухайн үед 8 га байсан гэдгийг сонсож байна. Бид нар бол хашааныхаа хэмжээгээр л наймаа хийсэн. Би сүүлд нь Мэндээтэй ч ярьсан. Чи бид нартай хашааныхаа хэмжээгээр наймаа хийсэн шүү дээ, чи бид нарт ерөөсөө тийм зүйл хэлээгүй. Манай нөхөрт хоёр аравны хэдэн га газар гэж ярьсан гэсэн. Би тэрийг ерөөсөө сонсоогүй... тайлбартайгаа холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн амралтын байр мансардтай худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж тус тус заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авснаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

4.18. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдсан Ж.Рэгжийбуу /РД:ЧА35070201/, П.Пүрэвсүрэн /РД:ХП54091015/ нар нас барсан болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар[20] тогтоогдсон, Н.Өлзий-Амгалан, Б.Ариунболд нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх, үүргээр нь хангах талаар шүүхээс бүртгэлийн байгууллагын лавлагааг[21] үндэслэн өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авч ажилласан[22] боловч холбогдож чадаагүй.

4.19. Гэвч тус хэргийг шийдвэрлэхэд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, өөрөөр хэлбэл энэхүү шийдвэр тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэрэв шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан нөхцөл үүссэн гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ шүүхийн шийдвэрийг хянуулах боломжтой гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2706 дугаар албан бичигт ...Д.Алтангадас /ГМ72031209/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр... гэж ирүүлснийг үндэслэн шүүхээс Д.Алтангадасыг гуравдагч этгээдээр татсан хэдий ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа хаягийн лавлагаа, хариуцагч байгууллагаас ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр /ГМ72031209/ регистрийн дугаартай иргэн нь Д.Алтанзагаст Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/240 дугаар захирамжаар[23] газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан ...Захиргааны актын бичилт...түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий... техникийн шинжтэй алдааг зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/240 дугаар захирамжийн Б.Оюунхишиг /нэгж талбарын дугаар 1802612812, 1802613586/, Д.Ижилсэг /нэгж талбарын дугаар 1802608754, 1802610380/, И.Бадамгарав /нэгж талбарын дугаар 1802615121, 1802611155/ Д.Цэвэлмаа /нэгж талбарын дугаар 1802610408/, Д.Алтанзагас /нэгж талбарын дугаар 1802612815/, Д.Энхбаатар, Д.Ганбаатар, Я.Соёл-Эрдэнэ, Н.Өлзий-Амгалан, Э.Анхцэцэг, Г.Батчимэг, Ж.Рэгжийбуу, Б.Отгонцэцэг, Э.Удвал, Г.Өлзийбаяр, Б.Ариунболд, Н.Баярмаа, Д.Адьяа нарт холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/190 дугаар захирамжийн Д.Энхбаатараас С.Цогбадрахад, Д.Ганбаатараас Д.Даваанямд, Я.Соёл-Эрдэнээс Д.Уранхайчид, Н.Өлзий-Амгалангаас С.Цогбадрахад, Э.Анхцэцэгээс Ж.Арсланбаатарт, Г.Батчимэгээс П.Пүрэвсүрэнд, Ж.Рэгжийбуугаас С.Отгоннямд, Б.Отгонцэцэгээс С.Бямбадоржид, Э.Удвалаас Г.Очирхуягт, Г.Өлзийбаяраас Ж.Арсланбаатарт, Б.Ариунболдоос Г.Очирхуягт, Н.Баярмаагаас С.Отгоннямд, Д.Адьяагаас С.Отгоннямд газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/432 захирамжийн Б.Оюунхишигээс Б.Нэргүйд, И.Бадамгараваас Н.Нандинцэцэгт газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/482 захирамжийн Б.Найдан, Н.Ганбүргэд, С.Бямбадорж, П.Пүрэвсүрэн, Д.Ононтуул, П.Нэргүй, Н.Дашдонормаа, Д.Буянхишиг, Б.Хулан, С.Отгонням, Г.Очирхуяг нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Солонго зуслангийн цогцолборын эзэмшлийн газраас хууль бусаар олгогдоогүй 25113 м.кв газрыг Солонго зуслангийн өнөөдрийн хууль ёсны өмчлөгч Х.Бат-Адьяад эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэгч Х.Бат-Адьяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР