| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/01520/И |
| Дугаар | 183/ШШ2023/02869 |
| Огноо | 2023-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2023/02869
2023 оны 09 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/02869 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** тоот хаягт оршин суух Бо овогт Г йн Б /ЗЮ*******,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, *** тоот хаягт оршин суух **** овогт ***нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, **** тоот хаягт оршин суух, ****
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, *** тоот хаягт байрлах **** ХХК /***/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, **** төвд байрлах *** ХХК /******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 187 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****
нэхэмжлэгч нарын өмгөөлөгч****
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч****
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б*д, С.Гэ**** нар нь хариуцагч Б.Г* Н* ХХК, У ХХК нарт холбогдуулан 187 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 250 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцсон. Дээрх гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүрийг 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагч тал нийт 130 000 000 төгрөгийн зээл төлсөн. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийг хохироож байна. Хариуцагч нь зээлийн гэрээнд 125 000 000 үлдэгдэлтэй алдангийн хугацааг тооцож үзэхэд нийт үүргийн гүйцэтгэл 50 хувиас хэтэрсэн. Зээлийн үлдэгдэл 125 000 000 төгрөг, алданги 62 000 000 төгрөг, нийт 187 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Г Н ХХК, У ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 95 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 15 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Г.Б оос 95 000 000 төгрөг, С.Г ос 35 000 000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн 187 500 000 төгрөгийг Б.Г , Н ХХК, У ХХК нараас гаргуулж Г.Б од олгуулахаар тодруулсан байна. Хэргийн 7-10 хуудас дахь Г.Б ын дансны хуулганаас үзэхэд н.Б д 7 удаагийн гүйлгээгээр Г.Б оос шилжүүлэг хийсэн. С.Г ооё шилжүүлсөн төлбөрийн тухайд хүү, алданги тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй байх тул хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Б той байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, 2020.07.09-ний өдрийн Зээлийн гэрээ, Г.Б , С.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.03.24-ний өдрийн итгэмжлэл, Б.Г ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө.Д Б.Ба , Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.10.04-ний өдрийн зээл авсан тухай гэх Б.Г ийн гар бичмэл, 2021.04.06-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 259 дүгээр прокурорын тогтоол, 2022.04.06-ны өдрийн итгэмжлэл, /хх 4-18 хуу, 22 хуу/
4. Хариуцагчаас: Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.02-ны өдрийн 01/12 дугаар итгэмжлэл, 2023.05.19-ний өдрийн 1 дугаар итгэмжлэл, 2023.05.19-ний өдрийн итгэмжлэл /хх 63-67 хуу, 79 хуу, 93 хуу/
5. Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023.05.25-ны өдрийн 9/5092 дугаар итгэмжлэл, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2019.01.07-ны өдрийн хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, оноосон нэрэнд өөрчлөлт оруулах тухай Н ХХК-ийн үүсгэж байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын шийдвэр, Н ХХК-ийн дүрэм, нэрээ өөрчилсөн тухай сонин дээрх нийтлэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 81-92 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Г.Б , С.Г д нар нь хариуцагч Б.Га Н ХХК, Уя ХХК нарт холбогдуулан 187 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойл байна. Үүнд: Талууд 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 250 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног бүрт 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 95 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансаар, 35 000 000 төгрөгийг С.Г оор дамжуулан шилжүүлсэн. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 125 000 000 төлөөгүй байгаа бөгөөд алданги нийт үүргийн гүйцэтгэл 50 хувиас хэтэрсэн тул 50 хувиар тооцож, 62 500 000 төгрөг, нийт 187 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Б.Г , Н ХХК, У ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлийн гэрээг байгуулж Г.Б с 95 000 000 төгрөг авч, 15 000 000 төгрөгийг төлсөн. Харин С.Гэ оос авсан 35 000 000 төгрөг нь гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн баримтаар Г.Б той байгуулсан зээлийн гэрээний дагуу тухайн мөнгийг С.Гэ шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаад 187 500 000 төгрөгийг Г.Б д олгож өгнө үү гэсэн байх тул нэхэмжлэгч Г.Г зээлийн төлбөр гаргуулах шаардлагаа хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2020.07.09-ний өдөр нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Г Н , У л ХХК нартай зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга, тэмдэгээ зурж баталгаажуулсан, /хх 5,6 хуу/
4.2 Г.Б ын эзэмшлийн Хаан банкин дахь 51****** данснаас 50****** тоот данс руу 2020.07.09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020.07.10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020.07.18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.07.18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.07.18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.07.18-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 95 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 8-11 ху/
4.3 С.Г ын эзэмшлийн Хаан банкин дахь 50***** дугаарын данснаас 50******* тоот данс руу 2020.07.10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.07.10-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг шилжүүлсэн, /хх 11 ху/
4.4 2020.10.04-ний өдөр хариуцагч Б.Г 020.07.09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлж авсан 250 000 000 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй байх тул 2020.10.13-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэх агуулгатай гар бичвэр үйлдсэн, /хх 17 хуу/
4.4 2021.04.06-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 359 дүгээр прокурорын тогтоолоор Г.Б****ын Б.Г*т залилуулсан гэх гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, /хх 18 хуу/
4.5 2023.03.20-ны өдөр Н ХХК-ийн нэрийг Н ХХК болгон өөрчилж, 2023.03.22-ны өдөр шинээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 63 хуу, 81-87 хуу/
5. Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийн хэмжээ, хариуцагч нар зээлийн төлбөрт 15 000 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгч С.Г оос шилжүүлсэн 35 000 000 төгрөг нь тэдгээрийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралтай эсэх, хүү, алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г.Б , хариуцагч Б.Г На , У ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.07.09-ний өдрийн 250 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд маргаан бүхий гэрээнд үнийн дүнг 250 000 000 гэж тусгасан байх боловч зээлдүүлэгчээс 95 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Иймд зээлийн гэрээний үнийн дүнг хүлээлгэн өгсөн хөрөнгийн хэмжээгээр буюу 95 000 000 төгрөгөөр тогтоох бөгөөд хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 95 000 000 төгрөгийн үндсэн зээл, 45 хоногийн 4 хувийн хүү 3 800 000 төгрөг, нийт 98 800 000 гэж үзнэ.
Үүнээс хариуцагч нар 15 000 000 төгрөгийг төлсөн тухайд нэхэмжлэгч нар маргаагүй тул гүйцэтгэвэл зохих үүргээс гүйцэтгэсэн үнийн дүнг хасч 83 800 000 төгрөгийг хариуцагч Б.Г , Н , У ХХК нараас гаргуулахаар нэхэмжлэгч Г.Ба шаардах эрхтэй.
Мөн, зээлийн гэрээний 6 дугаарт ...гэрээнд заасан хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.3 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарах ба анзыг бичгээр байгуулах тухай мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 83 800 000 төгрөгөөс алдангийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээгээр тооцож, 41 900 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч С.Г оос хариуцагчид шилжүүлсэн гэх 35 000 000 төгрөгийн тухайд,
Нэхэмжлэгч С.Г нь Г.Б , хариуцагч Б.Г г, Н , У ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.07.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Г.Б н мөнгийг 2020.07.10-ны өдөр Б.Б д шилжүүлсэн тул маргаан бүхий гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн баримтаар нотлогдохгүй гэх агуулгаар маргасан.
Хэргийн баримтаар С.Г ын эзэмшлийн Хаан банкин дахь 50***** дугаарын данснаас 50***** тоот данс руу 2020.07.10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.07.10-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлэх болсон зориулалтын тухайд хариуцагч нар зээл мөн эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзахгүй дэмжиж байна гэх агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэгч С.Г ыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Харин хүү алдангийн хувьд Г.Б өмнөөс зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаас шилжүүлсэн нь бичгийн баримтаар эргэлзээгүй нотлогдоогүйгэ харгалзан, хүү, алданги тохиролцсон гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүү, алдангийг шаардах эрхгүй гэж үзэв.
Дээрхийг нэгтгээд, хариуцагч Б.Г, Н ХХК, У ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Г.Бд 125 700 000 төгрөг, нэхэмжлэгч С.Г, д 35 000 000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н ХХК нь оноосон нэрээ Н ХХК болгон өөрчилсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул зээлийн төлбөрийг хариуцагч Н ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Г Н ХХК, У ХХК нараас 125 700 000 /нэг зуун хорин таван сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б, 35 000 000 /гучтн таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 800 000 /хорин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 095 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г , Н ХХК, У ХХК нараас 961 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ