Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 24

 

 

                                           

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолтой М.Галсандондог нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч М.Галсандондог түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар/онлайнаар/, шүүгдэгч Т.Сэргэлэнгийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.  

1. Монгол улсын иргэн, 19*******0 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Мөст суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* аймгийн ******* сумын ******* баг, Их Монгол ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух хаягтай, Парзынхан овогт Дамдины Галсандондог /ПЮ*******0030473/,

2. Монгол улсын иргэн, 1981 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг,******* тулгын дугаар байрны 1******* тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 25 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэргийг Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон, Шарнууд овогт Шагдарын Түвшинбат/ПЭ810*******1711/,

3. Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Буянт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл бичиг ухаан судлаач мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* аймгийн ******* сумын Буянт баг, 1******* дугаар гудамж, 27 тоотод оршин суух хаягтай, Хөвүүдээ овогт Төмөрхуягийн Сэргэлэн ,

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Т.Сэргэлэн, Ш.Түвшинбат нарын ашиг сонирхлын үүднээс ******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газрын нөхөн сэргээлтийн эрхийг олгох буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Ш.Түвшинбатад урьдчилан амлаж, 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкан дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Сэргэлэнгийн хамаатны дүү болох М.Ононтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд Ш.Түвшинбатаас 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн, нийт 8.500.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Ш.Түвшинбат нь ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа ******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Т.Сэргэлэнтэй урьдчилан үгсэн тохиролцож, ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04- ний өдөр Т.Сэргэлэнгийн хамаатны дүү болох М.Ононтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсгийг журамлаж; *******ийн ажлын өрөө болох ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Т.Сэргэлэн нь ******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбаттай урьдчилан үгсэн тохиролцож, ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамаатны дүү болох М.Отгонтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Шүүгдэгч Парзынхан овогт Дамдины Галсандондогийг 2002 оны Эрүүгийн хуулийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1-д заасан Албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль авах, Шүүгдэгч Шарнууд овогт Шагдарын Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1-д заасан Албан тушаалтанд өөрөө болон бусдаар дамжуулан хээл хахууль өгөх, Шүүгдэгч Хөвүүд овогт Төмөрхуягийн Сэргэлэнг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2. Шүүгдэгч *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12*******0000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Шүүгдэгч Ш.Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12*******0000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Т.Сэргэлэнг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12*******0000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  Ш.Түвшинбатад оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12*******0000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд, шүүгдэгч  Т.Сэргэлэнд оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******, Ш.Түвшинбат, Т.Сэргэлэн нарт тайлбарлаж,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах дансанд байршуулсан 7500000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Сэргэлэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, 7.Шүүгдэгч *******, Ш.Түвшинбат, Т.Сэргэлэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн баримтуудыг тэмдэглээгүй байна. Шүүгдэгч нар болон гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад шүүгдэгч нарын гэм буруугийн  асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хээл хахууль өгөгчийг зөв тодорхойлж тогтоосны дараагаар хэргийн бодит байдал тогтоогдохоор байна.

******* аймаг дахь Эрүүгийн анхан шатны шүүх 2021 оны 03 сарын 11-ний өдрийн *******0 тоот шийтгэх тогтоол гаргахдаа “шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.            

            Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хаасны дараагаар шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдыг хурлын танхимд буцаан оруулж шүүхийн шийдвэрт залруулга хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 /тавь/ дахин гэснийг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар өөрчлөлөө” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.14 дүгээр зүйлд заасан залруулга биш юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт үг үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар залруулга гаргаж болох боловч шүүгдэгч нарт онолдуулсан ялыг залруулах нь хууль зүйн үндэслэлгүй “ноцтой” алдаа юм.

            Энэхүү “ноцтой” алдаа нь анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх замаар засагдахаар байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж шийдвэрийг залруулна” гэснийг зөрчсөн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг мөн анхан шатны шүүхээс зөрчсөн байна.

            Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 01 сарын 14-ны өдөр 12 тоот яллах дүгнэлт үйлдэж тус сум дундын эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралын 4 дүгээрт “гэмт хэрэг үйлдэж олмон хөрөнгө орлого болох 7000000 /долоон сая/ төгрөгийг Ш.Түвшинбаатараас, 1.500 000 /нэг сая зуун мянган/ төгрөгийг Т.Сэргэлэнгээс торгуулахаар санал оруулсан байна.

            Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаарх дүгнэлтэд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас хохирол хор уршгийн талаар ямарваа нэгэн дүгнэлт гаргаагүй байхад шүүгдэгч *******оос 7 500 000/ долоон сая таван зуун мянган / төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 Шүүгдэгч Т.Сэргэлэнгийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Т.Сэргэлэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй учраас, ял шийтгэлийн асуудал дээр саналаа хэлж шүүх хуралд оролцсон.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн *******0 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ тогтоолыг хэрэглэхэд, хэрэгжүүлэхэд ямар нэгэн эргэлзээтэй байдал байхгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Түвшинбат, Т.Сэргэлэн, ******* нарыг гэрчээр болон сэжигтэн яллагдагчаар удаа дараа байцаасан байцаалт, хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах баримт бичигт үзлэг хийх, бичгийн нотлох баримтуудыг хуулбарлан авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах зэргээр хэрэгт хийгдвэл зохих шүүгдэгч нарын гэм буруугийн байдлыг нотлон тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байдаг. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.15 дугаар зүйлийн 2, 3-ны заасны дагуу өөрийн итгэлээр үнэлж, шалган гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтцийн дагуу бичигдэж шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг бүрэн тусгасан гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг  гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг “******* аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Т.Сэргэлэн, Ш.Түвшинбат нарын ашиг сонирхлын үүднээс ******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газрын нөхөн сэргээлтийн эрхийг олгох буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Ш.Түвшинбатад урьдчилан амлаж, 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Сэргэлэнгийн хамаатны дүү болох М.Ононтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд Ш.Түвшинбатаас 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн, нийт 8.500.000 төгрөгийн хахууль авсан” гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ш.Түвшинбатыг “******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа ******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор Т.Сэргэлэнтэй урьдчилан үгсэн тохиролцож, ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Сэргэлэнгийн хамаатны дүү болох М.Ононтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан зохион байгуулсан” гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсгийг журамлаж,  “*******ийн ажлын өрөө болох ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн” гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Т.Сэргэлэнг “******* аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт “Хөх араг” гэдэг газарт нөхөн сэргээлтийн эрх авах зорилгоор ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбаттай урьдчилан үгсэн тохиролцож, ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр түүний Хаан банкан дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хамаатны дүү болох М.Отгонтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг гардан үйлдсэн” гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн хээл хахууль авсан, шүүгдэгч Ш.Түвшинбат, Т.Сэргэлэн нарын хээл хахууль өгсөн үйл баримт  тус тус тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Мөн   шүүгдэгч *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.*******0.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Түвшинбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.*******0.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Сэргэлэнг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, шийдвэрлэсэн нь шүүх хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байна.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Тунгалаг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “шүүгдэгч Д.Гансандондогт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулахаар” гомдол гаргажээ.

Шүүгдэгч ******* нь 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5845*******31199 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан үйл баримт нь: өөрийн данснаасаа мөнгө шилжүүлсэн гэрч С.Мөнхтуяа /******* хх-ийн 13-14/, түүний нөхөр гэрч М.Даваажав/*******хх-ийн

77-80/, шүүгдэгч Т.Сэргэлэн/7хх-ийн 108-11*******х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ийн 5845*******31199 дугаарын харилцах дансанд 201******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Сэргэлэнгээс” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөг орж ирсэн, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч ******* нь 1.000.000 төгрөгийг “99114802 butsaab”  гэж гүйлгээний утга дээр нь бичиж буцаан шилжүүлсэн дансны хуулга /2хх-ийн 1*******7х/, 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдөр арилжааны банкууд дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 1-4х/, Интернет, Facebook, цахим хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 230-23*******х/ зэрэг нотлох баримтаар, 

2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Сэргэлэнгийн хамаатны дүү болох М.Ононтамираар дамжуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ханбүргэдэй их дэлгүүрийн хоолны газарт 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан үйл баримт нь: гэрч М.Ононтамир /*******хх-ийн *******5-*******7х/ Т.Очбадрах /*******хх-ийн *******8-*******9/ шүүгдэгч Т.Сэргэлэн /7хх-ийн 108-11*******х/ нарын мэдүүлэг, гэрч М.Ононтамирын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зураг /3хх-ийн 223-229/, 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдөр арилжааны банкууд дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 1-4х/ зэрэг нотлох баримтаар, Интернет, Facebook, цахим хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 230-23*******х/ зэрэг нотлох баримтаар, 

******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд шүүгдэгч Ш.Түвшинбатаас 2017 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны орчим 2.000.000 төгрөгийн хээл хахууль авсан үйл баримт нь: Интернет, Facbook, цахим хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 230-23*******х/, шүүгдэгч Ш.Түвшинбатын гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 238-*******1, *******4-*******9х/, гар утасны мессежний болон ярианы жагсаалт /4хх-ийн 1-1**************х/, гэрч Д.Галбадрах /*******хх-ийн 52-55х/, шүүгдэгч Т.Сэргэлэн/7хх-ийн 108-11*******х/, Ш.Түвшинбат нарын мэдүүлэг /12хх-ийн *******3-*******9х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ууд нотлогдон тогтоогдсон, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн байна. Мөн шүүгдэгч Т.Сэргэлэн, Ш.Түвшинбат нарын ялагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудтай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцож, хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн нь хуульд нийцсэн байна. 

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа шүүгдэгч *******, Ш.Түвшинбат нарт оногдуулсан торгуулийн ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин гэж алдаатай уншсаныг прокурорын саналаар даруй залруулж, “51 дахин” гэж тооны алдааг залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.14 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах” тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/*******0 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

           

                                                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                               Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                                       М.НЯМБАЯР