Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Хатигид овогт А.Нд холбогдох 2017 2503 1090 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20 дугаар гудамжны 486 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 413 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,     Хатигид овогт А.Н /РД: …………………/.

Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Боржигон овгийн АН нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-180 тоотод оршин суух иргэн Э.Хаш-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлттэй, шууд санаатай хулгайлж, нийт 825000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “Мөнгөн аяга, хүүхдийн хувцас авсан хэрэг дээр надтай хамт орсон хүний талаар анхан шатны байцаалт дээрээ хэлээгүй. Тэр хүнд хүүхдийн хувцас, мөнгөн аягаа өгч явуулсан. Тэр хүнийг Ууганбаяр гэдэг. Тэр хүнийг шалгуулмаар байна” гэв.

             Хохирогч Э.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрийн 2 цонх хоёулаа онгорхой байдалтай байсан. Тэгээд би дотроо хулгай орсон байна гэж бодоод гэрийнхээ гэрлийг асааж үзээд цаашаа орж үзэх гэснээ болиод эргээд гараад 102 дугаарын утсаар дуудлага өгсөн манай гэрээс хулгай хийсэн хүнийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нар барьж өгсөн гээд эндээс ирж манай гэрээс алдагдсан эд зүйлүүдийг хүлээж авснаас мөнгөн аяга, хүүхдийн костюм зэргээс бусдыг нь хүлээж авсан" гэх мэдүүлэг /хх-18-19х/,

              Гэрч Т.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Э.Хаш-Эрдэнийн хамтаар гараад гадуур явж байгаад өдөр 15 цагийн үед гэртээ ирчихээд эргээд манай ажил руу өөрийн нөхөр Э.Хаш-Эрднэ бид 2 яваад орой хүүхэд Х.Цэнгүүн гэртээ ирээд үзэхэд хаалга цоожтой байхаар нь миний ажил дээр ирээд орой ажлаа тараад нөхөр хүүхэд бид гурвыг гэрт ирэхэд хаалга цоожтой гэрийн 2 цонх хоёулаа онгорхой байсан. Тэгээд манай нөхөр гэртээ ороод гэрлээ асаагаад үзэхэд хулгай орсон байсныг мэдээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд үзлэг хийж дуусахад гэртээ ороод үзэхэд зурагтын тавиур дээр байсан 32 инчийн элко зурагт, кабелын хүлээн авагч, бурхны урд байсан дунд гарын шинэ цагийн хийцийн мөнгөн аяга, нөхрийн өмсдөг хоёр пүүз, ажлын газрынх нь дүрэмт хувцас, хүүхдийн өмсдөг хослол, буйдангийн бүтээлэг, манай хүүгийн гитар хөгжим зэрэг алдагдсан ..." гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “... Уг хашааны дааман хаалганд гаргасан явган хүний хаалгаар ороход хашааны хойд талд урагшаа харсан хаалгатай нэг давхар цагаан өнгөөр будаж шавардсан өвлийн сууц байх ба уг өвлийн сууцны нүүрэн талын хоёр цонхны салхивчийг онгойлгосон байдалтай байлаа ... галын өрөөний зүүн хананд гаргасан хаалгаар дамжин том өрөөнд орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад том өрөөний зүүн ханыг дагуулан үүднээс нь эхлэн шаргал өнгийн хувцасны шкафны дээд болон хаалга болон том хаалганы нэг хавтас нь онгойсон байдалтай байна ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3х/,

Гэрч Н.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт цагдаа жолооч а/а Б.Түвшинтөгсийн хамтаар Тамир-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо Хангал пабын хажуу талд сэжиг бүхий эд зүйлс барьж явсан 20-25 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь очиж шалгахад архи уусан байдалтай согтуу хүн байсан тэгээд гартаа барьсан даавуунд ороосон эд зүйлийг нь шалгаж үзээд сэжиг бүхий зүйл илэрэхээр нь таний бичиг баримт байна уу гэж асуухад байхгүй гэсэн тэгээд та өөрийн барьж яваа эд зүйлийг хаанаас авч яваа юм бэ хэний эд зүйл вэ гэж асуухад миний өөрийн эд зүйл байгаа юм  ... тэгээд би хэлтэс дээр очиж шалгах шаардлагатай гэж үзээд машиндаа суухаар шаардлага тавихад авч явсан эд зүйлээ хаяад зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-26-27х/,

А.Нгийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 05 хдугаар сарын 30-ны өдөр ... гэртээ харих замд улаан өнгийн төмөр хаалгатай хашааны хүн ордог жижиг хаалга нь онгорхой байхаар нь дотогш орсон чинь дотор нь цагаан өнгийн шавар байшингийн хаалгыг нь цохиж үзээд хаалгаа онгойлгохгүй хүнгүй байхаар нь хаалганы хажуу талын цонх нь онгорхой байхаар нь тэр цонхоор нь ороод зурагтын тавиур дээр байсан зурагтыг болон гитар хөгжим, эрэгтэй хос пүүз, кабелийн хүлээн авагч, эрэгтэй хүний костюм, буйдан дээр байсан орны бүтээлэг зэргийг нь аваад орны бүтээлэгтээ хулгайлсан эд зүйлээ ороогоод эргээд орж ирсэн цонхоороо гараад ..." гэх мэдүүлэг /хх-38-40х/,

Эд зүйлийн үнэлгээ: "... зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, гитль, өмд 1 хос, пүүз 1 хос 41 размерын, пүүз 1 хос nike брэндийн, кабелийн хүлээн авагч 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, костюм пиджак 1 хос" бүгд үнэлгээ 825000 төгрөг ..." /хх-15х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: "элко маркын 32 инчийн зурагт 1 ширхэг, ШШШЕГ-н ахлагч мөрдөстэй ёслол амралтын хувцас 1 хос, улаан өнгийн гитар 1 ширхэг, МЫВС суваг хүлээн авагч 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн пүүз 1 хос, цоохор одъял 1 ширхэгийг хөндлөнгийн гэрч Б.Болд, Б.Лхагва нарыг байлцуулан хохирогч Э.Хаш-Эрдэнэд хүлээлгэн өгөв" /хх-13х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-42, 54, 57-60х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Боржигон овгийн Амгаланбатын Намхайнямбуу нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-180 тоотод оршин суух иргэн Э.Хаш-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлттэй, шууд санаатай хулгайлж, нийт 825000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Э.Хаш-Эрдэнийн өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрийн 2 цонх хоёулаа онгорхой байдалтай байсан. Тэгээд би дотроо хулгай орсон байна гэж бодоод гэрийнхээ гэрлийг асааж үзээд цаашаа орж үзэх гэснээ болиод эргээд гараад 102 дугаарын утсаар дуудлага өгсөн манай гэрээс хулгай хийсэн хүнийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нар барьж өгсөн гээд эндээс ирж манай гэрээс алдагдсан эд зүйлүүдийг хүлээж авснаас мөнгөн аяга, хүүхдийн костюм зэргээс бусдыг нь хүлээж авсан" гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Гэрч Т.Эрдэнэсувдын өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Э.Хаш-Эрдэнийн хамтаар гараад гадуур явж байгаад өдөр 15 цагийн үед гэртээ ирчихээд эргээд манай ажил руу өөрийн нөхөр Э.Хаш-Эрднэ бид 2 яваад орой хүүхэд Х.Цэнгүүн гэртээ ирээд үзэхэд хаалга цоожтой байхаар нь миний ажил дээр ирээд орой ажлаа тараад нөхөр хүүхэд бид гурвыг гэрт ирэхэд хаалга цоожтой гэрийн 2 цонх хоёулаа онгорхой байсан. Тэгээд манай нөхөр гэртээ ороод гэрлээ асаагаад үзэхэд хулгай орсон байсныг мэдээд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд үзлэг хийж дуусахад гэртээ ороод үзэхэд зурагтын тавиур дээр байсан 32 инчийн элко зурагт, кабелын хүлээн авагч, бурхны урд байсан дунд гарын шинэ цагийн хийцийн мөнгөн аяга, нөхрийн өмсдөг хоёр пүүз, ажлын газрынх нь дүрэмт хувцас, хүүхдийн өмсдөг хослол, буйдангийн бүтээлэг, манай хүүгийн гитар хөгжим зэрэг алдагдсан ..." гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “... Уг хашааны дааман хаалганд гаргасан явган хүний хаалгаар ороход хашааны хойд талд урагшаа харсан хаалгатай нэг давхар цагаан өнгөөр будаж шавардсан өвлийн сууц байх ба уг өвлийн сууцны нүүрэн талын хоёр цонхны салхивчийг онгойлгосон байдалтай байлаа ... галын өрөөний зүүн хананд гаргасан хаалгаар дамжин том өрөөнд орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад том өрөөний зүүн ханыг дагуулан үүднээс нь эхлэн шаргал өнгийн хувцасны шкафны дээд болон хаалга болон том хаалганы нэг хавтас нь онгойсон байдалтай байна ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3х/,

Гэрч Н.Ганцоожийн өгсөн: "... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт цагдаа жолооч а/а Б.Түвшинтөгсийн хамтаар Тамир-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо Хангал пабын хажуу талд сэжиг бүхий эд зүйлс барьж явсан 20-25 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь очиж шалгахад архи уусан байдалтай согтуу хүн байсан тэгээд гартаа барьсан даавуунд ороосон эд зүйлийг нь шалгаж үзээд сэжиг бүхий зүйл илэрэхээр нь таний бичиг баримт байна уу гэж асуухад байхгүй гэсэн тэгээд та өөрийн барьж яваа эд зүйлийг хаанаас авч яваа юм бэ хэний эд зүйл вэ гэж асуухад миний өөрийн эд зүйл байгаа юм  ... тэгээд би хэлтэс дээр очиж шалгах шаардлагатай гэж үзээд машиндаа суухаар шаардлага тавихад авч явсан эд зүйлээ хаяад зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-26-27х/,

А.Нгийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 05 хдугаар сарын 30-ны өдөр ... гэртээ харих замд улаан өнгийн төмөр хаалгатай хашааны хүн ордог жижиг хаалга нь онгорхой байхаар нь дотогш орсон чинь дотор нь цагаан өнгийн шавар байшингийн хаалгыг нь цохиж үзээд хаалгаа онгойлгохгүй хүнгүй байхаар нь хаалганы хажуу талын цонх нь онгорхой байхаар нь тэр цонхоор нь ороод зурагтын тавиур дээр байсан зурагтыг болон гитар хөгжим, эрэгтэй хос пүүз, кабелийн хүлээн авагч, эрэгтэй хүний костюм, буйдан дээр байсан орны бүтээлэг зэргийг нь аваад орны бүтээлэгтээ хулгайлсан эд зүйлээ ороогоод эргээд орж ирсэн цонхоороо гараад ..." гэх мэдүүлэг /хх-38-40х/, Эд зүйлийн үнэлгээ: "... зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, гитль, өмд 1 хос, пүүз 1 хос 41 размерын, пүүз 1 хос nike брэндийн, кабелийн хүлээн авагч 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, костюм пиджак 1 хос" бүгд үнэлгээ 825000 төгрөг ..." /хх-15х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: "элко маркын 32 инчийн зурагт 1 ширхэг, ШШШЕГ-н ахлагч мөрдөстэй ёслол амралтын хувцас 1 хос, улаан өнгийн гитар 1 ширхэг, МЫВС суваг хүлээн авагч 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн пүүз 1 хос, цоохор одъял 1 ширхэгийг хөндлөнгийн гэрч Б.Болд, Б.Лхагва нарыг байлцуулан хохирогч Э.Хаш-Эрдэнэд хүлээлгэн өгөв" /хх-13х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-42, 54, 57-60х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хууль (2002 он)-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Нгаас хохирлын 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Хаш-Эрдэнэд олгож шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 57 цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдав.