Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* групп ХХК ,

Нэхэмжлэгч: Ш******* ХХК ,

Нэхэмжлэгч: М******* ХХК ,

Нэхэмжлэгч: Н******* ХХК ,

Нэхэмжлэгч: С******* ХХК ,

Хариуцагч: ,,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А. нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , , , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С******* групп ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтийн С******* групп ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.2. Нэхэмжлэгч Ш******* ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн Ш******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.3. Нэхэмжлэгч М******* ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.4. Нэхэмжлэгч Н******* ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтийн Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.5. Нэхэмжлэгч С******* ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд , хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот ...АИ-92 автобензин, дизелийн түлшийг мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн... шинжилгээний үр дүнд дүгнэлт гаргаж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэх албан бичгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /Газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг үйлдэж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

2.2. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтэд ... MNS 0216:2017, MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй талаар, 2021 он 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтэд ...АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь ...MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй, автобензинд механик хольц илэрсэн нь Хөдөлгүүрийн түлш этилжүүлээгүй бензин техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй гэж тус тус дүгнэжээ.

2.3. Нэхэмжлэгч нар дүгнэлтийг эс зөвшөөрч С******* групп ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/2129 дүгээр, Ш******* ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн т/1684 дүгээр, М******* ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2219/21 дүгээр, С******* ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/275 дугаар, Н******* 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/179 дүгээр Гомдол гаргах тухай албан бичгээр тус тус Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ч.Г*******д хандаж гомдол гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ч.Э*******аас 03/2138 дугаар албан бичгээр ...улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн байх ба үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...,, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч, газрын тосны хий хяналтын улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.2 шуурхай, тасралтгүй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг тусгай зарчмуудыг зөрчсөн төдийгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйл болон Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, тэр дундаа 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасан шалгалт эхлэх болон дуусах хугацааг мөрдөөгүй гэж үзэж байгаа.

Хуульд зааснаар , хэрэглэгчийн төлөө газрын даргадаа хүсэлт гаргаад удирдамжийн хугацааг 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгах ёстой байтал , хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий мэргэжилтнүүд тухайн хяналт, шалгалтын журмаа эхлээ ч үгүй байхад 30 хоногийн хугацаагаар хууль зөрчөөд сунгасан.

Удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байцаагч нар 26 аж ахуйн нэгжээс дээж авсан байдаг. Ийнхүү дээж авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах стандарт MNS0218:2008-ыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шилэн саванд дээжүүдийг аваагүй, хуванцар саванд дээж авсан байдаг.

Зөрчиж авсан дээжүүдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораторид , хэрэглэгчийн төлөө газрын дарга 2021 оны 03 сарын 19-нөөс 2021 оны 04 сарын 08-ны өдрүүдэд шинжлээд хариуг буцаан хүргүүлэхээр буюу 20 хоногт шинжилж хариуг буцаан хүргүүлэхээр дээжүүдийг хүргүүлсэн. Гэтэл дээж хүргүүлснээс хойш 48 хоногийн дараа буюу 1 сар гаруй хугацааны дараа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори 2021 оны 05 сарын 03-ны өдөр, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори 2021 оны 05 сарын 06-ны өдөр тус тус үндэслэлгүй дүгнэлт гаргаж, хариуг ,т хүргүүлсэн.

Нэг лаборатори стандартад нийцсэн гэсэн дүгнэлт гаргаж байхад, нөгөө лаборатори стандартад нийцээгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд хоёр лабораторийн хариу зөрүүтэй.

Мөн нэхэмжлэгч нарын энгийн дизель түлшний дээжинд евро дизель түлшний стандартыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори дизель түлшний цитан тоо үзэх эрхгүй мөртлөө цитан тоог үндэслэлгүйгээр гаргасан.

, хоёр лабораториос хариугаа 2021 оны 05 сарын 03-ны өдөр, 2021 оны 05 сарын 06-ны өдрүүдэд авсан боловч хав дарж, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Г*******д дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн нь 40 хоногийн дараа албаар удааж байж дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байдаг. Хоёр лабораторийн хариу гарч байх хугацаанд хяналт, шалгалтын удирдамжийн хугацаа үндсэндээ дуусгавар болсон байдаг.

Дээрх хоёр дүгнэлтийн хариуг аваад 30 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч, газрын тос, хий хяналтын улсын ахлах байцаагч 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлт гаргаж, -ийн дизель түлшний цитан тоо, хувийн жин шаардлагад нийцэхгүй байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Лабораториудын хариуцлагагүй байдал, төрийн байгууллагын цаг хугацаандаа ажиллаагүй зэргээс шалтгаалж хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байгаа.

Төрийн байгууллагууд удирдамжид заасан хугацаандаа хяналт, шалгалтаа хийсэн бол нэхэмжлэгч нар хууль болон стандартад заасны дагуу хадгалсан маргаан бүхий дээжийг дахин шинжлүүлж, маргааныг эцэслэх бүрэн боломж байсан.

Дөрвөн сар гаруй хугацаанд хяналт, шалгалт хийгээд өнөөдрийн байдлаар маргаан таслах дээжийг устгасан нь нэхэмжлэгч нарын хууль ёсоор эдлэх эрх болох маргаан таслах эрхийг маш ноцтой зөрчсөн.

Шийтгэлийн хуудсаар 9 сая төгрөгөөр торгож байгаа үйлдэл нь энэ бол захиргааны акт юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Тиймээс , хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг үйлдлийг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр бүхий захиргааны акт мөн.

Иймд дээрх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч, газрын тос, хий хяналтын улсын ахлах байцаагч ийн гаргасан 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 01-07-106/259, мөн өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн -д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ..., хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын удирдамжийг илт хууль бус болгуулах шаардлагын тухайд -ийн танилцуулсан тайлбарыг бүрэн дэмжиж байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй.

Бусад нэхэмжлэгч компаниудын ярьж байгаатай адилхан Ш******* компаниас авсан дээжний Иргэний нисэхийн ерөнхий газрын болон Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид шинжлүүлсэн шинжилгээний хоёр хариу зөрчихсөн. Нэг нь тэнцсэн, нэг нь тэнцээгүй гэдэг байдлаар хариу гарсан байдаг.

Гэтэл хариуцагчийн зүгээс энэ хоёр үр дүнг харьцуулахгүйгээр аль бага тоо бүхий зөвхөн нэг шинжилгээний хариуг үндэслээд дүгнэлтээ гаргачихсан.

Хэрвээ нэг дээжний хоёр шинжилгээний хариу зөрвөл маргаан хагалах гурав дахь лабораторийн хариугаа үндэслэж дүгнэх ёстой. Ингэж маргааныг тасалсны үндсэн дээр стандартаа яг зөрчсөн юм уу, үгүй юм уу гэдгийг дүгнэх ёстой байтал маргаан таслах дээжийг устгасан.

MNS217:2017 стандартаас механик хольцтой гэдэг хэсэг хасагдсан байхад уг үзүүлэлтийг бариад стандарт зөрчсөн байна гээд дүгнэсэн нь манайхтай холбоотой механик хольц илэрсэн, стандартыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг хууль бус гэдгийг маш тодорхой илтгэж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргахдаа гол үндэслэл болгосон хоёр лабораторийн хариун дээрх октан тоо гэсэн үзүүлэлтийг гаргаж ирсэн багаж нь хууль зөрчсөн, хуулиар ашиглах ёсгүй, хориглочихсон тоног төхөөрөмжийг ашигласан байна.

Иймд байцаагчийн гаргасан хоёр дүгнэлт дээрх Ш******* компанид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.

3.3. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч, газрын тос, хий хяналтын улсын ахлах байцаагч нь дүгнэлт гаргахдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лабораториос дизель түлшний шинжилгээний хариунууд илт хоорондоо зөрүүтэй, стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж, дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлт гарсан байхад тэдгээр дүгнэлтийг үндэслэж тайлан гаргасан зэрэг зөрчлүүд байдаг.

Уг зөрүүтэй дүгнэлтүүдийг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан.

Ийм учраас зөрүүтэй шинжилгээний хариунуудыг ашигласан дүгнэлт болох 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийн -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн тухайд -тай хамтран гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа... гэжээ.

3.4. Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Удирдамж илт хууль бус гэдэг дээр -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш тодорхой ярилаа. Энэ дээр нэмж хэлэх зүйл байхгүй байна.

Н******* компанийн хувьд дизелийн түлшин дээр гаргасан 01-07-106/259 дугаар дүгнэлт дээр гомдолтой, маргаж оролцож байгаа.

Дээж аваад хоёр лабораториор шинжилгээ хийлгэж, уг хариуг үндэслэн улсын байцаагч дүгнэлт гаргахдаа аль зөрчилтэй байгааг нь буюу манай компанийн хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн хариуг үндэслэлээ болгож дүгнэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл хоёр лабораторийн хариуг харьцуулж дүгнэлтээ гаргаагүй.

Энэ маргаанаа таслуулахаар бид нар акт тавигдсаных нь дараа маргаан таслах шинжилгээ хийлгэе гэдэг хүсэлтийг гаргахад маргаан таслах дээж аваагүй, авсан дээжийнх нь хугацаа дууссан, дээж авахдаа зориулалтын бус саванд дээж авсан гэдэг зөрчлүүд гарч ирсэн.

Тийм учраас 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн Н******* компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

3.5. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр удирдамжийг илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж хэлэх тайлбар байхгүй.

Улсын байцаагч дүгнэлт дээрээ хоёр лабораторийн хоёулангийнх нь хариуг үндэслэсэн хэрнээ аль зөрчилтэй байгаа гэдгээ дурдаад явчихсан. Зөрчөөгүй байна, энэ нь шаардлага хангаж байна гэдгээ ерөөсөө бичээгүй. Тэгэхээр аль шаардлага хангахгүй, зөрчилтэй байгааг нь дүгнэлтдээ дурдаад, энэ дээр нь , хэрэглэгчийн төлөө газраас зөрчил гэж үзээд шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байгаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори дизель түлшний цитан тоог үзэх эрхгүй. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын лабораториос шаардлага хангасан байна гээд гаргачихсан байхад дээрх хоёр лабораторийн хариуг ерөөсөө харьцуулалгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль зөрчиж байгааг тусгайлан дурдмаар байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах тухай стандартын 14.1, 15.8, 17.5-ыг байцаагч тус тус зөрчиж дүгнэлтээ гаргасан нь дүгнэлт гаргахад баримтлах стандартаа зөрчиж, дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна.

Энэ дүгнэлтэд алдаа байна гээд компаниуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаад байхад алдаа байгааг нь мэдсээр байж үүнийгээ засахгүй, алдаа байна, гэхдээ энэ нь манайд хамааралгүй гээд хариу өгч байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Ийм учраас байцаагчийн хоёр дүгнэлтийн -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

3.6. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Иргэний нисэхийн ерөнхий газрын болон Ашигт малтмал, газрын тосны газрын хоёр лаборатори хоёр өөр сорилын хариу гаргасан байдаг. Гэтэл эдгээр хоёр хариуны аль сөрөг гарсныг нь бариад байцаагч дүгнэлт гаргачихсан.

Нэг дээжийн хоёр хариу өөр өөр гараад байхад маргаан таслах гурав дахь дээжид шинжилгээ хийлгээгүй бөгөөд маргаан таслах дээжид шинжилгээ хийлгэх эрхээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй.

Мөн манайхаас авсан дизель түлшийг сорилын дүгнэлт гаргахдаа MNS6861:2020 стандартын дагуу шалгаж үзэх ёстой байтал MNS0216:2017 стандарт буюу евро дизель түлшний стандартын дагуу шалгаж үзсэн байдаг.

Сорилын дүнгүүд эрс тэс өөр байхад үүнийг харьцуулж үзэх эрх нь улсын байцаагчид байсаар байхад энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, буруутай гэдэг байдлаар нь хараад дүгнэлт гаргачихсан. Улсын байцаагчийн хувьд нэг бүрчлэн тулгаж дүгнэлтийг гаргасан гэж байгаа ч үүн дээр миний хувьд бол эргэлзэж байна.

, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн тухайд хэлэхэд тус удирдамж 2021 оны 03 сарын 18-ны өдөр батлагдаад үүнээс хойш 30 хоногоор сунгагдаж, нийт 60 хоногийн хугацаа буюу 2021 оны 05 сарын 18-ны өдрийн дотор удирдамжид заасан ажиллагаа бүрэн хийгдэх боломжтой байжээ. Гэтэл зориуд хугацаа хэтрүүлж явсан нь удирдамжийн хүрээнд багтаагүй ажил буюу удирдамжгүйгээр хийгдсэн ажил гэж үзэж, үндэслэлээ болгож байгаа юм.

Иймд 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийн -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.7. Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ..., хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний улсын ахлах байцаагч А. миний бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон.

Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд авто бензиний 60 ширхэг дээж, дизель түлшний 84 ширхэг дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай кодоор тэмдэглэж шинжлүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт , хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийн дагуу Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг миний бие гаргасан.

Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сорилтын тайланд тусгагдсан үзүүлэлтийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шаардлагуудтай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэдэн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт, шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдагдсан лабораторийн шинжилгээний сорилтын үр дүнг алдаатай хийгдсэн, шинжилгээний аргын стандартын дагуу шинжилгээ хийгээгүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, сорилтын дүн нь зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй, механик хольцыг ажиглах аргаар илрүүлсэн гэх тухайн лабораторийн чадавх, шалгах аргын стандарттай холбоотой болон бусад асуудал нь манай газрын чиг үүрэгт хамааралгүй бөгөөд эрх бүхий лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч компаниудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.8. Хариуцагч А.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Аж ахуйн нэгжүүдээс авагдсан дээжүүд дээр шинжилгээ хийж, тухайн шинжилгээний хариунууд дээр шинжилгээ хийсэн лаборант болон бусад хүмүүс баталгаажуулаад тамга тэмдэг дараад ирүүлсэн байдаг.

, хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын газарт 01/1297 тоот албан бичгээр ирүүлсэн.

Хариуцагч нь нарийн мэргэжлийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагуудын хийсэн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрнө гэсэн зарчмын дагуу дүгнэлтийг үйлдсэн.

Хоёр шинжилгээний хариу зөрүүтэй гэдэг асуудлыг нэхэмжлэгч компаниуд ярьж байна. Хариуцагч нь ажлын хэсэгт орсон боловч дээж авах ажлын хэсэгт оролцоогүй, тусгай кодоор дугаарлаж ирүүлсэн шинжилгээний хариунууд дээр холбогдох стандартад харьцуулан дүгнэлт үйлдсэн нь хариуцагч маргаан бүхий шинжилгээг хийлгэх үүрэг хүлээхээргүй нь эндээс харагдаж байгаа юм... гэжээ.

3.9. Хариуцагч , хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Манай агентлагтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгч нарын зүгээс , хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 0116 дугаартай хяналт, шалгалтын удирдамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзээд байгаа дээр тайлбар хэлье.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хяналт, шалгалтын удирдамжийг бид нар захиргааны акт биш гэж үзэж байгаа. Яагаад гэхээр захиргааны акт гэдэг нь захиргааны байгууллагаас гаргаж байгаа тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн захирамжилсан шийдвэр байдаг. Хяналт, шалгалтын удирдамж ямар нэгэн захирамжилсан шийдвэрийг агуулаагүй учраас захиргааны акт биш гэж үзэж байна. Тийм учраас илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлох үндэслэлгүй юм.

Дээж авах аргачлал, стандартын шаардлага хангаагүй саванд дээж авсан гэж нэхэмжлэгч нар хэлж байна. Тухайн үед хил гааль хаалттай, цар тахлын цаг үе байсан. Монгол улсын хэмжээнд дээж авах шилэн сав 100 гаруй ширхэг байсан.

Бидний авах гэж байгаа дээж 300 гаруй болох юм байна гэдэг таамаглал урьдчилаад ажлын хэсэг дээр гарсан учраас MNS0218:2008 стандартын 7.1-д заасны дагуу шинэ, ашиглагдаагүй хуванцар сав саванд шинжилгээний дээжийг авч болно гэж ажлын хэсгээрээ ярилцаад АПУ компаниас дээжийн савыг авсан байдаг.

Хяналт, шалгалт 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлсэн бөгөөд мөн өдөр нэхэмжлэл гаргаж байгаа таван компанийн шатахуун түгээх станцууд, агуулахууд, вагоноос дээж авсан байдаг.

Хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа удааширч, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид очиж сорилын дүнг хүлээж авсан. Хоёр лабораторийн дүнг авч байж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарах зайлшгүй шаардлага үүссэн учир хүлээгдээд хугацаа удааширсан.

Улсын байцаагчийн дүгнэлт гараад, 07 сарын 08-нд хяналт шалгалтын танилцуулга гараад, түүнтэй уялдуулан 07 сарын 09-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хяналтын прокурорт мэдэгдэж, тухайн зөрчил Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт очсон.

Үүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд эдгээр хугацаа удирдамжид ордоггүй хугацаа. Эдгээр шалтгаануудаас авч үзэхэд хяналт шалгалтын хугацааг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

4.1. ХХК-ийн хэсэгчлэн татгалзлыг шийдвэрлэсэн тухайд:

4.1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ ...татгалзвал..., тэмдэглэлд тусгана..., 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэжээ.

4.1.2.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас ... ХХК-ийн бүх АИ92 бензин стандартад нийцэж байгаа гэж А. байцаагч дүгнэлт гаргачихсан... хэмээн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа илэрхийлсэн тул шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч С******* ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

4.2. , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.2.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ.

4.2.2., нь Монгол Улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах..., зорилгынхоо хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг болохын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмын дагуу , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг гаргажээ.

4.2.3.Энэхүү удирдамж нь хяналт шалгалтыг гардан гүйцэтгэх ажлын хэсгийг зөвхөн удирдамжид заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх, 4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; 4.1.3.хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх; 4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах; 4.1.5.хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх; 4.1.6.хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх; 4.1.7.хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх заасан төрийн хяналт шалгалт хийх нийтлэг зарчмыг баримтлахыг үүрэгжүүлсэн агуулгатай байна.

4.2.4. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан ...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон... шинжийг агуулаагүй.

4.2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид ...тогтоох, захирамжлах, хориглох, зөвшөөрөх, даалгах, үүрэг болгох, зохион байгуулахыг даалгах... зэрэг ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус,109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу , хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

4.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийн тухайд:

4.3.1.Нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс ...дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй,...хоёр лабораторийн нэг дээр зөрчилгүй байхад нөгөө дээр зөрчилтэй гэж гарсан, ...евро болон энгийн бензин, түлшний шинжилгээг ялгамжтай авч үзээгүй..., дээжийг зориулалтын шилэн саванд аваагүй..., шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/-ний хяналтын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар, 01-07-106/260 дугаар дүгнэлт үйлдсэн гэж хариуцагчийг буруутгаж байна.

4.3.2.Гэвч хариуцагч А. нь тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон боловч бүтээгдэхүүний дээж авах ажиллагаанд оролцоогүй, дээжийг кодолсон байдлаар хүлээн авч шинжилгээнд хамруулсан болох нь тухайн ажлын хэсгийн уулзалтын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан[1].

4.3.3. Улсын байцаагч нараас удирдамжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцдаа нийт 26 аж ахуйн нэгжээс дээж авсан[2] боловч бодит байдал дээр бүхий л дээжийг MNS0218:2008 стандартын дагуу зориулалтын шилэн саванд авах боломжгүй байсан тул зарим дээжийг хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр тунгалаг хуванцар саванд авч шинжилгээнд хамруулсныг буруутгахгүй.

4.3.4. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Стандарт хэмжил зүйн газар нь октан, цетан тоо тодорхойлох багажийг шалгалт тохируулга баталгаажилтыг хийхээр байх боловч өнөөгийн байдлаар тус байгууллагаас багажийг баталгаажуулах техникийн боломж бололцоогүй болохоо илэрхийлсэн[3] тул энэ үндэслэлээр шинжилгээний дүгнэлтийг хүчингүйд тооцох боломжгүй.

4.3.5. Түүнчлэн ...евро болон энгийн бензин, түлшний шинжилгээ хийх аргын стандарт ижил, байдаг үр дүн бас солигдоно гэсэн зүйл байхгүй...аргын стандарт ижил... хэмээх гэрч Ж.Бадамсүрэнгийн тайлбарыг[4] шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул энэ хэсэгт гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарыг үүгээр няцаасан болно.

4.3.6. Эдгээрийг нэгтгэвэл хариуцагч улсын байцаагч нь Аж ахуйн нэгжийн нэргүйгээр тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй, тэдний үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзэхээр байна..

4.3.7. Хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл нэр бүхий нэхэмжлэгч компаниудаас авсан доорх дээжийг Иргэний Нисэхийн ерөнхий газрын оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид зэрэг шалган хэмжиж хянасан бөгөөд чанарын шаардлага хангахгүй гэх хариуг гаргасан.

Нэхэмжлэгч

байршил

Дээжийн төрөл

Дээжийн дугаар

Иргэний нисэхийн код

/хариу/

Ашигт малтмалын код

/хариу/

 

 

 

 

 

ШТС

ДТ

210746

№СШ21/119-200С дахь хувийн жин 816.3

№СШ21/120- цетаны тоо 43.4

 

 

 

Агуулах

ДТ

210816

№СШ21/177-200С дахь хувийн жин 817.9

№СШ21/178-цетаны тоо 42.7

 

 

 

 

 

Н******* ХХК

 

ШТС

ДТ

210750

№СШ21/125-200С дахь хувийн жин 824.3

№СШ21/126-цетаны тоо 44.4

 

 

 

Агуулах

ДТ

210758

№СШ21/173-200С дахь хувийн жин 817.3

№СШ21/174-цетаны тоо 43.0

 

 

 

 

С******* ХХК

 

ШТС

ДТ

210753

№СШ21/131-200С дахь хувийн жин 818.8

№СШ21/132-цетаны тоо 43.1

 

 

Агуулах

АИ-92

210716

 

№GT032-

Октоны тоо-91.8, 81.0

 

ДТ

210742

№СШ21/143

№СШ21/144 цетаны тоо 43.4

 

 

 

Ш******* ХХК

 

ШТС

ДТ

210752

№СШ21/129- цетаны индекс 10.6

№СШ21/130- цетаны тоо 45

№GT055-цетаны тоо 46

 

 

 

Агуулах

АИ-92

210696

№СШ21/103-механик хольц илэрсэн

 

№GT042- Октоны тоо 91.7, 82.4

 

ДТ

210760

№СШ21/175-200С дахь хувийн жин 821.8

№СШ21/176- цетаны тоо 41.5

 

 

Вагон

АИ-92

210800

 

№GT037- октаны тоо 91.2, 80.4

 

 

 

 

ШТС

 

ДТ

210822

№СШ21/165-200С дахь хувийн жин 819.8

№СШ21/166 цетаны тоо 44.2

 

 

 

Агуулах

АИ-92

210710

 

№GT018-

октаны тоо 91.2, 80.8

 

ДТ

210748

№СШ21/123-200С дахь хувийн жин 817.3

№СШ21/124- цетаны тоо 44.5

 

 

Вагон

АИ-92

518357

 

№GT089- октаны тоо 91.5, 80.9

 

 

4.3.8. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч -иас Амбер[5] лабораторийн хариуг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг сорьц бүхий дээж нь ажлын хэсгийн тухайн цаг мөчид хүлээн авсан дээж биш тул маргаан бүхий дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл биш гэж шүүхээс дүгнэлээ.

4.3.9. Иймд нэр бүхий нэхэмжлэгч компаниудыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх зарчмыг баримтлаагүй, мөн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.3.10. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтээр тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул маргаан бүхий актыг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

4.3.11. Эцэст нь импортын бензин, түлш нь ямар тохиолдолд үйлдвэрлэгчээс стандартын шаардлага хангасан байдлаар битүүмжлэгдсэн саванд тээвэрлэгдэн ирж байгаа боловч дотоодод дамжуулан тээвэрлэгдэх үеийн болон шатахууны савны бохирдолтоос үүдэн механик хольц үүссэн байхыг үгүйсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* групп ХХК, Н******* ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтийн , Н******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ш******* ХХК, М******* ХХК, С******* ХХК-иудын гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн , Ш******* ХХК, -иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан , хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн нэхэмжлэгч С******* групп ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг нийт 351000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР