Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б***** /РД:АЗ********/,

Хариуцагч: нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б*******, түүний өмгөөлөгч Г.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У************, Ч.Э*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Ж.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар Ж.Б*******ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг д даалгах-аар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Т.Б************* ...АНУ-ын Вашингтон мужийн Сиаттл хотод оршин суудаг Монгол Улсын иргэн Т*******гийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр танай газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан 045/00**** тоот Г***** РД: ЧП******** гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааг үндэслэн нөхөр Ж.Г*****тэй гэрлэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр батлуулсан. Ж.Г***** 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барж, эд хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой асуудал гарч танай газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтийн талаарх лавлагааг авахад гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн 22***********4 тоот лавлагаа гарч ирсэн.

...Ж.Г***** гэрлэж байгаагүй талаарх танай газрын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 045/00**** тоот лавлагаа, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/439 дугаар гэрэлт бүртгэгдээгүй тодорхойлолтоор танай байгууллагын мэдээллийн санд Ж.Г*****, ц.э********* нарын гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байхад би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ж.Г*****ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг авахад тэдний гэрлэлтийг мэдээллийн санд бүртгэн оруулсан мэдээллийг надад өгсөн.

...бүртгэлийн ажилтнаас энэ гэрлэлтийг хэзээ оруулсан талаар мэдээллийг авахад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр оруулсан байна гэсэн тайлбар өгсөн, ...энэ бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү... гэх хүсэлтийг[1].

2.2. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ц.Э******аас ...миний бие нөхөр Г*****тэй 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас гэрлэлтийн гэрчилгээгээ авсан.

Бидний дундаас 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Г*****ийн *******, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г*****ийн *******, 1995 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г*****ийн ******* нар төрсөн.

...нөхөр Ж.Г***** нь 20 гаруй жилийн өмнө Америкийн нэгдсэн улс руу явсан ба тэндээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэнэт нас барсан.

Ж.Г***** нас барсны дараа нас барсны гэрчилгээ авах болон өв залгамжлалын асуудал үүссэн бөгөөд АНУ-д амьдардаг гэгчтэй гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг бид сүүлд мэдсэн.

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхрийн нас барсны гэрчилгээ болон бусад баримт бичгийг авах үед болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр АНУ-д явагдаж буй шүүх ажиллагаанд шаардлагатай гэрлэсний бүртгэлийн лавлагааг Улаанбаатар хот, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээнээс авахад ...Бүртгэсэн газар: Дархан-Уул аймаг, бүртгэлийн дугаар 59, бүртгэсэн он сар өдөр: 1984.03.21 гэж гарч ирсэн.

Харин 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр E-Mongolia аппликейшн татаж лавлагаа авч үзэхэд гэрлэсний бүртгэлгүйн лавлагаанд РД: ЧП******* дугаартай Ц.Э****** нь гэрлэлтийн бүртгэлийн улсын санд бүртгэлтэй байна гэсэн лавлагаа гарч ирсэн атлаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн бүртгэл байхгүй болсон, өмнөх мэдээлэл өөрчлөгдсөн байсан... гэх өргөдлийг[2].

...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Т.Б**********ээс ...АНУ-ын гэр бүлийн байгууллагаас Монгол Улсын бүртгэлийн байгууллагаас Ж.Г*****ийг урьд нь гэрлэсэн эсэх тухай лавлагаа авч ир гэснээр улсын бүртгэгч Б.Б***********ын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаагаар миний нөхөр З******** овогт Г***** /РД:6******/ гэрлэж байгаагүй гэж гарсан. Үүнийг үндэслэж бид хоёр Америкт гэрлэлтээ батлуулсан.

... Ж.Г***** нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан...гэтэл Ж.Г*****ийн охин болох АНУ-д амьдарч байгаа Г.Б************ нь өөрийн эх Ц.Э******, эцэг Ж.Г***** нар гэрлэж байсан, бидэнд баримт байгаа гэсэн асуудал тавьсан тул ... Ж.Г*****ийг урьд нь гэрлэж байсан эсэх лавлагааг авахад 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлт дуусгавар болсныг бүртгэлийн лавлагаа-аар ЧП6****** регистрийн дугаар бүхий овогт Г***** нь ЧМ5******** регистрийн дугаартай Хийморь овогт Хандын Э***********тэй гэрлэж байгаад 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон гэж гарч ирсэн..., иймд анхааралтай шалгаж өгөхийг хүсье... гэх хүсэлтийг д гаргажээ[3].

2.3.Дээрх өргөдөл, хүсэлтийг журмын дагуу хүлээн авч, холбогдох шалгалтыг явуулан ...Нийслэлийн улсын бүртгэлийн газрын төрийн үйлчилгээний Дүнжингарав нэгдсэн төвийн улсын бүртгэгч Ж.Б*******ыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2************ дугаар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22110001001711 дугаартай ЧП6****** регистрийн дугаартай овгийн Г*****, ЧП******* регистрийн дугаартай овгийн Ц.Э****** Дархан-Уул , Дархан бүртгэлийн дугаар 59, бүртгэсэн он, сар, өдөр 1984.03.21 гэсэн бичвэртэй... гэрлэсний бүртгэлийн лавлагааг ц.э*********д гаргаж өгсөн[4] болохыг нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоожээ.

2.4. Харин дүгнэлтийг гаргасан хяналтын улсын байцаагчаас Ж.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах-ыг хориглосон заалтыг зөрчсөн, ...лавлагаа мэдээллийг нотлох баримтаас зөрүүтэй гаргаж өгсөн... гэж буруутган Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргасныг[5] хариуцагч хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б/303 дугаар тушаалаар[6] Ж.Б*******ыг төрийн албанаас халж, түүний албан хэрэгцээнд хэрэглэж байсан 107 дугаар улсын бүртгэгчийн тэмдгийг хүчингүй болгожээ.

2.5.Уг тушаалыг Ж.Б******* эс зөвшөөрч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...иргэн ц.э*********д 2021.12.17, 2022.02.07-ны өдрүүдэд гэрлэлтийн лавлагааг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан буюу онлайн сүлжээнд байсан мэдээллээр олгосон ба тэрээр тухайн үед гэрлэлтийн лавлагаа алдаатай байсныг надад хэлээгүй, ...тухайн зөрчлийг би санаатай гаргаагүй, ер нь бол зөрчил гаргаагүй[7].

... иргэн Э**********аас ямар ч мэдээлэл авалгүйгээр, иргэний үнэмлэхээр нь лавлагааг олгосон. Сүлжээн дээр хоёр Г*****ийн мэдээлэл холилдчихоод байгаа шүү дээ. 1998-2002 он хүртэл дата систем шинэчлэгдээд, манай дээр төсөл хэрэгжээд цаасан файлууд архивт орсон тийм л процесс. Би үүнийг бол холилдож орсон л гэж бодож байгаа. Хэрвээ би цахим мэдээллийн сан үзсэн, хоёрдугаарт тэр хүн надад гэрлэсний гэрчилгээгээ үзүүлсэн бол би №59 биш, №49-өөр гаргаж өгөх байсан... гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б*********** мэдээллийн бааз дотор хуурамчаар мэдээлэл бичээд оруулчихъя, мэдээллийн бааз дотор оруулахад өөр газраас үүнийг хэвлэж авах боломжгүй. Гэтэл Б***********ын хэвлэж өгсөнтэй яг ижил баримтыг гэдэг хүн өөр цаг хугацаанд хэвлэж өгч байгаа юм. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр үүнийг Б*********** өөрөө дур мэдэж хийгээгүй гэсэн үг.

... мэдээллийн бааз дээр бүртгэгч бүр мэдээлэл шивж оруулна. Үүнийг хянадаг систем нь юу вэ гэхээр дээд талд нь байгаа эрх бүхий албан тушаалтан.

2018 оны Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 23.7-д заасны дагуу улсын ахлах бүртгэгч, эсхүл эрх олгогдсон улсын бүртгэгч гэсэн хоёр этгээд хянаад баталгаажуулах ёстой.

...Гэрлэлт, гэрлэлт цуцалсны, нас барсны бүртгэлийн лавлагаа. Иргэний бүртгэлийн мэдээллийн санд гэрлэгсдийн эцэг, эхийн нэр, нэр, регистрийн дугаараар гэрлэлтийн болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн санд, нас барагчийн эцэг, эхийн нэр, регистрийн дугаараар нас барсны бүртгэлийн санд тус тус шалгаж бүртгэлтэй бол мэдээллийг нягталсны дараа сангаас лавлагааг шууд гаргана.

Мэдээллээ өглөө, хайлт хийсэн чинь 59 гээд гараад ирлээ, ингээд олгож байгаа. Хуурамчаар хийсэн гэдгийг камерын бичлэгээр, хөндлөнгийн гэрчээр нотлох ёстой.

...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчил тогтоогдохгүй. Нэгэнт ийм зөрчил тогтоогдохгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй... гэв.

3.3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Ж.Б*******ын нэхэмжлэлд дурдсанчлан Ж.Г*****, ц.э********* нарын гэрлэсний бүртгэл цахим санд бүртгэлтэй байсан бол гэрлэсний бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-нд цахим мэдээллийн санд бүртгэж оруулахгүй байсан. Мэдээллийн технологийн ахлах мэргэжилтэн Д********гөөр Ж.Г*****, ц.э********* нарын бүртгэлийн логийг шүүлгэж шалгуулахад эдгээр иргэдийн бүртгэлд гэрлэсний бүртгэл байгаагүй, цахим сангаас шууд гарах боломжгүй, гараар оруулж, шивж гаргасан лавлагаа болох нь тогтоогдсон.

...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сонсох ажиллагааны явцад Ж.Б*******аас хяналт шалгалтын ажиллагаатай холбогдуулан санал, хүсэлтийг хэлээгүй болно.

Ж.Б*******аас миний бие мэдээллийн цахим системд иргэний гэр бүлийн бүртгэлийн бүртгэл хийх, шивэх эрх байхгүй тул мэдээллийн санд байгаа мэдээллийг гаргаж өгсөн, зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэдэг нь үндэслэлгүй.

Ж.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; үүргээ зөрчсөн гэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь 48.3-д Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасантай нийцсэн гэж үзэж байна[8]...гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б***********аас Э**********д 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэсний бүртгэлтэй хоёр лавлагаа гаргаж өгсөн байдаг. Лавлагаа дээр бичигдсэн бичвэр нь юу гэж бичигдсэн бэ гэхээр овогтой Г*****, овогтой Ц.Э****** нарын гэрлэлтийн бүртгэлийг 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын гэрлэлтийн бүртгэлийн №59 дугаарт байх яг ижил бичвэртэй Жалмаагийн Г***** /1955 онд төрсөн/, Хандын Э*********** нарын 1984 онд гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг засварлан хоёр удаа гаргаж өгсөн байдаг.

Лавлагаа авах нь 2018 оны Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 23.7-д хамаарахгүй. Тэнд ямар заалтууд хамаарах вэ гэхээр улсын бүртгэлд бүртгэгдэж байгаа төрсний ч юм уу гэрлэсний бүртгэл хөтөлж байгааг улсын ахлах бүртгэгч хянаад баталгаажуулна. Мэдээлэл удирдах системд бид нар бүх материалаа цахимжуулаад оруулчихсан. Тэндээс улсын бүртгэгч шалгах эрх, үүрэгтэй. Эрх, үүрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгч, түүний бүрэн эрх гэсэн заалтад байгаа. Хүн лавлагаа авахаар ирэхэд цахим сандаа тулгаж шалгах ёстой. Энэ хүний ХААТР маягтууд байна уу, энэ хүний гэрлэлт байна уу гэдгийг шалгах ёстой, тэр үүргээ биелүүлээгүй.

Мэдээллийн санд Г*****, Жалмаагийн Г*****ийн материал холилдоогүй гэдгийг улсын ахлах байцаагч тогтоосон.

Өөрийнх нь үйл ажиллагаанд хийж болохгүй гээд хориглочхоод байхад гэрлэлттэй юм шиг лавлагаа гаргаж өгсөн. Энэ бол зөрчил мөн. Зөрчил гаргахдаа маш ноцтой зөрчил гаргасан... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Хавтас хэрэгт Г*****, Ц.Э****** нарын 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр II А №49 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээ[9] авагдсан байх хэдий ч энэ талаар баримт Улсын бүртгэлийн нэгдсэн архив дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1980 оны гэрлэсний бүртгэлд бүртгэл хийгдээгүй, харин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1980 оны гэрлэсний бүртгэлийн дэвтрийн 49 дугаарт ******* /1955/, ******* /1957/ нар 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн бүртгэл тэмдэглэгдсэн байна.

4.2.Гэвч маргааны үйл баримтаас үзэхэд ЧП6****** регистрийн дугаартай овгийн Г*****, ЧП******* регистрийн дугаартай овгийн Ц.Э****** нар хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд байсан болох нь маргаангүй боловч тэдний гэрлэлтийг төрийн эрх бүхий байгууллага бүртгэсэн болон бүртгүүлсэн талаарх нотлох баримт Улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаагүй, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байсан.

4.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох Нийслэлийн Баянгол дүүргийн 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 421 дүгээр шийдвэрт ...1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 49-р гэрлэгсдийн баталгаа нь хүчин төгөлдөр бус болох нь Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх Төв Архивын 5576 тоот тодорхойлолт, Иргэний бичиг баримтыг улсын төв архивын 287 тоот тодорхойлолт,...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын АДХ-н гүйцэтгэх захиргаан дээр хоёулаа очиж гэрлэлтээ батлуулаагүй гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна... гэх дүгнэлт[10], Сүхбаатар аймгийн төрөлтийн журнал 1960-1961, 1-р дэвтэрт ...1960 оны 12 дугаар сарын 10-нд Ц.Э****** / нэртэй/-гээр төрсний гэрчилгээ авсан, хожим БНМАУ-н Сүхбаатар аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Овог нэр солих тухай 79 дүгээр тогтоолоор ...1960 оны 12 дугаар сарын 10-нд *******ын ын нэрийг Ц.Э****** гэж сольж нэрлэсэн...[11] болох нотолгооны ач холбогдол бүхий баримт илэрсэн

4.4.Тус маргааныг өрнөхөөс өмнө 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 045/00**** дугаар Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар[12] Монгол Улсын иргэн /РД: ЧП6****** / овгийн Г*****ийг гэрлэж байгаагүй болох тодорхойлолт олгосон байжээ.

4.5.Гэтэл нэхэмжлэгч Ж.Б******* 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2************ дугаар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22110001001711 дугаартай ЧП6****** регистрийн дугаартай овгийн Г*****, ЧП******* регистрийн дугаартай овгийн Ц.Э****** Дархан-Уул, Дархан бүртгэлийн дугаар 59, бүртгэсэн он, сар, өдөр 1984.03.21 гэсэн бичвэртэй... гэрлэсний бүртгэлийн лавлагааг иргэн ц.э*********д гаргаж өгөхдөө[13] иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн байсан 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1955 онд төрсөн Жалмаагийн Г*****, Хандын Э*********** нарын гэр бүл болсон Дархан-Уул аймгийн Дархан бүртгэлийн 59 дугаар дээрх мэдээллээр лавлагаа олгосон байна.

4.6.Энэ талаар нэхэмжлэгч ...гэрлэлтийн лавлагааг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан буюу онлайн сүлжээнд байсан мэдээллээр олгосон... гэж тайлбарлан маргах боловч тэрээр цахим мэдээллийн сан дахь мэдээллийг боловсруулан маргаан бүхий лавлагаануудыг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.7-д улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан ...архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно... гэснийг баримтлаагүй нь улмаас энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т ...лавлагаа, мэдээллийг ...нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх... улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргасан гэж шүүх үзлээ.

4.7.Түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн эргэлзээтэй тайлбарын зөрүүг арилгахын тулд шүүх үзлэг, туршилтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын бүртгэл хяналтын нэгдсэн системд хийхэд ...системд иргэний мэдээллийг гараар шивж оруулж тухайн иргэний нэрийг болон регистрийн дугаарыг засварлаж болж байсан...цахим мэдээллийн санд хадгалагдаж байгаа баримтаас зөрүүтэй лавлагаа гаргаж болох...[14] нөхцөл байдал тогтоогдсоноор дээрх шүүхийн дүгнэлтийг бататгасан.

4.8.Энэхүү зөрчлийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан хариуцагч ас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг ...сахилгын шийтгэл оногдуулах, 17.1.8-д улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх-ээр заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар тушаал гарган Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн төрийн үйлчилгээний Дүнжингарав нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгч *******ын Б***********ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ сахин биелүүлээгүй гэж үзэн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэл болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэл гаргагчийн зөрчлийн шинж байдалд тохирсон, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон байна.

4.9.Иймд дээрх үндэслэлүүд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, 17.1.8, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б*******ын нэхэмжлэлтэй, д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар Ж.Б*******ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг д даалгахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР