Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

хохирогч С.Саранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Ч.Мд холбогдох 2017 2503 0976 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

  Монгол Улсын иргэн, 1939 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 78 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-66 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Урьд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүхийн 116А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Ч.Маамыг 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж эдэлж дууссан байх тул шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж байсан, Боржигон овогт Чулууны Маам /РД:............/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь тэтгэврийн зээлээр шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн атлаа Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 116 а дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд заасан ... эд хөрөнгийн хохиролд 32.725.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 82-9726 тоотод оршин суух Санжидийн Саранбаатарт гаргуулах тухай шийдвэрийг биелүүлэх. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Төрийн банк"-ны салбараас 1.639.364 төгрөгний тэтгэврийн зээл авч, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Саранбаатар мэдүүлэхдээ: “2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авто ослын хэрэг гарсан. Маам гуай жолоодох эрхгүй машинаа эхнэртээ бариулж яваад осол гаргасан. 3 сарын баривчлах ял авсан бөгөөд би хохирлоо л гаргуулж авъя гэж тэр үед шүүхэд хандаж хэлсэн. Шүүх хуралдаан дээр Маам гуай хохирол төлөх тухай огт мэдээгүй гэж хариулсан ба одоо ч адил зүйл ярьж байна. Би хөгшин настай хүнийг хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж ч хэлсэн удаатай. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхэд Уранчимэгийг надтай яриулж 1.000.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Надад Маам гуай огт мөнгө өгөөгүй. Одоо миний болон манай эхнэрийн эмчилгээний зардал 2.000.000 гаруй төгрөг байгаа ч би баримт өгөөгүй. Маам гуай шүүх дээр ирээд худлаа ярьдаг. Би байранд нь очиход 4 өрөө байр Маамын нэр дээр байсан ба 3 дугаар сард Гантулга гэх хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн. Миний хохирлыг 2 дугаар сард барагдуулна гэсэн ч огт мөнгө өгөөгүй. Намайг очих үед миний хохирлыг өгнө гэж хэлдэг. Болормаад шилжүүлсэн байрны гэрчилгээнд Маам гуайн нэр байсан бөгөөд Маам гуай өөрийн нэрийг хасуулсан. Тухайн байр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Гантулгын нэр дээр шилжүүлсэн байр нь Маам гуайн нас барсан хүүхдийн байр” гэв.

Хохирогч С.Саранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг руу явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт эсрэг урсгалд явж байсан 2 автомашин мөргөлдөж үүний улмаас хажууд нь явж байсан миний бие мөргүүлэн тээврийн хэрэгсэлтэйгээ осолд орсон. Уг асуудал нь Төв аймгийн нутаг дэвсгэрт болсон учир Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 116А шийтгэх тогтоол, Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19/а тоот магадлалаар Ч.Маамд 3 сарын баривчлах ял оноож, надад 32.725.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 24 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахмад Сэржав дээр хэрэг үүсгэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч Сэржав нь хохирлын мөнгө барагдуулах чиглэлээр Маамтай уулзахад мөнгө байхгүй гэсэн байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэгч Маамын тэтгэврийн дансыг хааж, тэтгэврээс нь хохирлын мөнгийг төлүүлье гэхэд Маам нь зөвшөөрсөн байдаг. Гэтэл Маам нь 2017 оны 01 дүгээр сарын сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Төрийн банкны Урт цагаан салбараас 4 сая орчим төгрөгийг 9 сарын хугацаатай зээлж авсан байна. Маамын уг үйлдэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна. Тэтгэврийн зээл авсан бол тэр зээлээсээ нэг ч төгрөг өгөөгүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-12х/,

Гэрч Б.Сэржавын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 175 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг. Төлбөр авагч С.Саранбаатарын гаргасан хүсэлтийн дагуу гэрээ байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дугаартай Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17300238 дугаартай хувийн хэргийг үүсгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Маамыг ажлын байран дээрээ дуудаж уулзаад түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. Эрх үүргийг нь тайлбарлан өгөхөд Ч.Маам нь өөрийн гараар бичсэн мэдүүлэгт өр зээлгүй бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө байхгүй, тэтгэврийн зээлгүй хажуу өрөөнд 250.000 төгрөгөөр түрээсэлж амьдардаг гэх зэргээр мэдүүлсэн. Мөн тэтгэврээсээ 20-30%-ийг төлбөрт тооцож өгч байя гэж мэдүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Маам нь Төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан байдаг. Хуулийн дагуу бол зээл авч байгаа талаараа шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлэх ёстой байдаг. Ч.Маам нь үүнийгээ бид нараас нуун дарагдуулсан байдаг” гэх мэдүүлэг /хх-14х/,

Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Ч.Маам нь Төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.                

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Маам нь тэтгэврийн зээлээр шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн атлаа Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 116 а дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд заасан ...эд хөрөнгийн хохиролд 32.725.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 82-9726 тоотод оршин суух Санжидийн Саранбаатарт гаргуулах тухай шийдвэрийг биелүүлэх. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Төрийн банк"-ны салбараас 1.639.364 төгрөгний тэтгэврийн зээл авч, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Маамын өгсөн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Саранбаатарын өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авто ослын хэрэг гарсан. Маам гуай жолоодох эрхгүй машинаа эхнэртээ бариулж яваад осол гаргасан. 3 сарын баривчлах ял авсан бөгөөд би хохирлоо л гаргуулж авъя гэж тэр үед шүүхэд хандаж хэлсэн. Шүүх хуралдаан дээр Маам гуай хохирол төлөх тухай огт мэдээгүй гэж хариулсан ба одоо ч адил зүйл ярьж байна. Би хөгшин настай хүнийг хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж ч хэлсэн удаатай. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхэд Уранчимэгийг надтай яриулж 1.000.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Надад Маам гуай огт мөнгө өгөөгүй. Одоо миний болон манай эхнэрийн эмчилгээний зардал 2.000.000 гаруй төгрөг байгаа ч би баримт өгөөгүй. Маам гуай шүүх дээр ирээд худлаа ярьдаг. Би байранд нь очиход 4 өрөө байр Маамын нэр дээр байсан ба 3 дугаар сард Гантулга гэх хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн. Миний хохирлыг 2 дугаар сард барагдуулна гэсэн ч огт мөнгө өгөөгүй. Намайг очих үед миний хохирлыг өгнө гэж хэлдэг. Болормаад шилжүүлсэн байрны гэрчилгээнд Маам гуайн нэр байсан бөгөөд Маам гуай өөрийн нэрийг хасуулсан. Тухайн байр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Гантулгын нэр дээр шилжүүлсэн байр нь Маам гуайн нас барсан хүүхдийн байр” гэх мэдүүлэг,  мөрдөн байцаалтад хохирогч С.Саранбаатар /хх-12х/, гэрч Б.Сэржав /хх-14х/ нарын өгсөн мэдүүлгүүд, Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Ч.Маам нь Төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Мыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Мд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан