| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0188/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2017-07-28 |
| Зүйл хэсэг | 149.2., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Ч.М, , Э.А, тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунаа,
Шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,
Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,
Хохирогч Б.Тамир,
Гэрч Д.Балжинням, Б.Дамдинсүрэн, Н.Болор нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2, 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон С овогт Ч М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ж овогт П Т, Б овогт Э А, Ш овогт Т Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт А С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон У д овогт Т Э нарт холбогдох 201625031825 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-190 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ч М (РД:.............),
2.Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 41-18 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Т Б (РД:...........),
3.Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 19-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын 36-48 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э А (РД:..........),
4.Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Рояал хаус зочид буудал, ресторанд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг гудамж, 77-2134 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Т Э (РД:...............),
5.Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төрийн банкинд жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 18-19 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 8 дугаар гудамжны 305 тоотод түр оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах, Ж овогт П Т (РД:...................),
6.Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүгийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-214 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А С (РД:......................?,
Ч.М, П.Т, А.С, Э.А нар нь бүлэглэж Монгол улсын Эрүүгийн хууль (2002 он)-ийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэрэг буюу 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далан давхрын оршуулгын газар БНХАУ-ын иргэн Ван Тиан Лонгд хүч хэрэглэн эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэн 1.880.000 төгрөгийг,
Ч.М, Т.Б нар нь бүлэглэж 2016 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт С.Амритаг “…мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь ажлын газрын сайт, интернэтэд байршуулна” гэж нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж 500.000 төгрөгийг,
Ч.М, Т.Б нар нь бүлэглэж 2016 оны 8 дугаар сард Баянхонгор аймагт П.Лхагвасүрэнг “…олон нийтийн мэдээллийн сайтуудаар цацна хүүхдийн чинь сургуулийн фэйсбүүк хаягаар цацна” гэж нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж 700.000 төгрөгийг тус тус авсан,
Ч.Мөнхтула, Т.Э, А.С нар бүлэглэж Монгол улсын Эрүүгийн хууль (2002 он)-ийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг буюу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тамирыг “…үйлчлүүлэгч булаасан…” гэх шалтгаанаар зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:
1.Ч.Мас мэдүүлэхдээ:-Би хуурамч facebooc page хөгжүүлэх замаар Казакстан улсын 20 гаран насны охины зурагтай хаяг нээсэн. Тэгээд БНХАУ-ын ханзаар бичсэн нэртэй хүн найзын санал явуулсан. Тэгээд би чамд тусалъя гэсэн, би Монгол охидуудад дуртай, би Монголд нилээн удаан жил ажилласан, сайн уу, өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, сайхан амарсан уу, сайхан амраарай гэх зэргээр криллээр бичиж чадахгүй дан voice-оор тийм зүйл удаа дараа бичдэг байсан. Би өөдөөс нь сайн гэж бичээд ажлынхаа газрын хүнээр тэрийг нь орчуулуулж өөрөө voice-оор харьцаж эхэлсэн. Харьцаж байх хугацаандаа Ванг Тиан Лонг өдрийн хэд вэ, цагийн хэд вэ, нэг өдөр надтай хамт байвал хэдийг өгөх вэ, гэх зэргэр ёжилсон байдлаар инээсэн voice явуулсан. Тэр нь одоо хавтаст хэрэгт Си Ди дээр хуулчихсан өөрийнх нь дуу хоолой байгаа. Өөрийнх нь Facebook рүү ороод харахаад дан 18-20 насны охидуудтай найз байсан. Яг тухайн үед Монголоо гэсэн сэтгэл төрөөд охидуудыг маань энэ хятад бузарлаж байна, иймээс ямар нэгэн аргаар барьж айлгая гэсэн санаа гараад Э.Ат үзүүлсэн. Тэгээд би өөрөө 2016 оны 6 дугаар сарын 01-нд орой уулзъя гэж хэлэхэд, уулзъя гэсэн. Тэгээд Э.Аыг утсаар яриад өгчихөөр таньдаг эмэгтэй хүн байна уу гэхэд манай нэг найз байгаа гээд А.Сыг 5 дугаар сургуулийн тэнд дуудсан. Тэгээд бас байрных нь гадаа байхад машин тэрэг хэрэг болох байх гээд Э.А найз П.Тыг дуудсан. Тэгээд А.Саар яриулаад байрных нь гадаа гаргуулж ирээд А.Стай уулзаж байх хооронд нь Э.А бид 2 нөгөө хятадыг аваад П.Тын машинд суулгасан. П.Т бол тэнд юу болоод байгаа, яагаад байгаа талаар мэдээгүй. Яг нарийн учрыг нь түүнд хэлээгүй. Манай найз охиныг нэг хятад Facebook-ээр оролдоод байгаа юм. Энийг жаахан айлгах гэж байгаа юмаа л гэж хэлсэн. Тэгээд П.Т машинаа бариад, хажууд нь А.С суугаад Э.А бид 2 хятадыг голдоо хийгээд 70 давхар руу явсан. Тэнд очоод нөгөө хятадыг чи яагаад ингэж байгаа юм бэ, Монголд ажил хийж байгаа юм бол зүгээр ажлаа хий, Монгол охидуудаар битгий оролд, чамайг энд алчихаад явчихна шүү гэж айлгасан. Тэгэхэд би дахиж тэгэхгүй, намайг зүгээр явуулчих хүссэнийг чинь өгье, мөнгө өгье гээд найз руугаа яриад бид нар буцаад 5 дугаар сургуулийн тэнд очоод би найзаас нь 1,8 сая төгрөг авсан. Өөрийнх нь халаасанд 120.000 төгрөг, утас байсныг аваад, түүнд такси барьж өгөөд явуулсан. Тэгээд П.Тд баярлалаа, бензиний мөнгө гээд 50.000 төгрөг өгсөн. А.Сд утсаар ярьж өгсөн гээд 50.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг Э.А бид 2 хувааж авсан. Тэгээд тэр хуурамч facebook-ийг ашиглаж байх хугацаанд Амрита Сүрэнхорлоо гэсэн хаягтай 1 дүгээр эмнэлгийн эмч хийдэг хүн өөрөө найзын санал явуулаад, халуун өдөр байна шүү, халуун өдрийг юу хийж өнгөрөөж байна аа, ийм сайхан охин гээд бичиж эхэлсэн. Ингээд түүнтэй харьцаа эхэлсэн. Гэртээ би ингээд хэвтэж байна гээд өөрөө эхлээд цээж нүцгэн зургаа явуулсан. Дараа нь орон дээрээ хэвтэж байна гээд шалдан зураг явуулсан. Тэр нь хөлний зураг байсан. Би зургаа явууллаа одоо чи зургаа явуул гэхээр нь усанд орж байгаа нүцгэн охины зураг Google-ээс олоод явуулсан. Тэгээд өөрийг нь шалдан зурагаа явуул гэж хүсэхэд 00-ын өрөөнд дарсан нүцгэн зургаа явуулсан. Тэгэхээр нь тэр зургийг нь хадгалаад буцаагаад өөр рүү нь явуулаад, энэ зургийг чинь олон нийтийн хэвлэл мэдээллээр цацна, жоохон хүүхдийг садар самуунд уруу татсан, гэсэн зүйл хэлээд өөрөөс нь мөнгө нэхсэн. Тэгээд Амрита Сүрэнхорлоогоос 500.000 төгрөг аваад Т.Б бид хоёр 250.000-аар хувааж авсан. Дараа нь тэр хаяган дээрээ ямар уйтгартай өдөр вэ гэх зэргээр юм бичихэд Лхагвасүрэн гэдэг хүн, юу болсон юм бэ, би хотод байна тусалъя гэж бичсэн. Бүх бичсэн чат нь Си Ди дээр хуулагдаад хавтаст хэрэгт байгаа. Би буудалд сэрлээ, би ганцаараа гэртээ байна, ажил ихтэй гээд өөрийн цээж нүцгэн зургаа явуулсан. Зураг явуулахыг хүсэхээр нь би шалдан зураг явуулсан. Тэгээд босоод зогсчихсон эрхтэнээ гаргасан шалдан зураг явуулахаар нь тэрийг нь буцаагаад өөр рүү нь явуулж дарамталж мөнгө нэхсэн. 700.000 төгрөг аваад Т.Б бид 2 хувааж авсан. 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэргийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол шилтгээн дээр парти болж байсан. Тэр партинд Т.Э бид 2 найзуудын хамт очсон. Тэгэхэд А.С залгаад такси бариад хүрээд ирээч ээ гэхээр нь би Т.Эыг дагуулаад такси бариад хот руу ороод 13-ын тэнд очиход А.С нэг хүн намайг зарчихаад мөнгийг минь залилчихлаа, байгаа газар нь яваад очьё гэсэн. Тэгээд такси бариад их дэлгүүрийн тэнд нэг баар руу ороод Т.Э бид 2 таксинд сууж байсан. А.С орж Б.Тамиртай уулзчихаад гарч ирээд хороолол явсан. Хороололд очоод миний утаснаас Б.Тамир руу мессеж бичсэн. Баагий байна аа гээд мессеж биччих гэхээр нь тэгж бичсэн. Тэгэхэд хүрээд ирээ, ирээд авчих гэсэн. Тэгээд Шангриллагийн тэнд очоод ирчихлээ гэхэд Б.Тамир гарч ирээд Модны 2-ын тэнд очоод шат руу өгсөж явахдаа Б.Тамирыг зодчихоод хүн харагдахаар нь зугтаасан. Тэгэхэд А.С таксин дотор сууж байсан гэв.
2.Т.Бээс:-Анх 2016 оны 7 дугаар сард Ч.М 11-р хорооллын интернет кафед намайг дуудсан. Хүнээс мөнгө авахаар болчихлоо, чамд карт байна уу, гэхээр нь надад карт байхгүй байна гэхэд, чи хүний данс аваад хэлчих гэсэн. Тэгээд 500.000 төгрөг орж ирэхээр нь бид 2 хувааж авсан. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 32-ын тойргийн тэнд байдаг интернет кафед дуудсан. Бас хүнээс мөнгө авахаар болчлоо гээд тэгээд мөн хувааж авсан гэв. Эхлээд ямар учраас мөнгө авсныг мэдээгүй, харин дараа нь мэдсэн. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн барагдуулах болно гэв.
3.Э.Ааас:-Миний хувьд Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан дээр Ч.Мтай мэдүүлэг адилхан байна. Ч.М намайг дуудаад, бид 2 уулзаад, бичсэн чатыг болон өөрийн дуу хоолойгоор явуулсан дуу хураагуурыг сонссон. Тэрийг нь сонсоод их шар хөдөлсөн. Тэгээд бид 2 тэр хятадыг чадахаар шийдсэн. 6 дугаар сарын 1-ний өдөр тэр хятад өөрөө уулзъя гэхээр нь бид хоёр эмэгтэй хүнээр яриулж барьж авъя гэж тохиролцоод би А.Сыг дуудсан. Машин хэрэг болох байх гэхээр нь найз Д.Төгсжаргалыг дуудсан. А.С, П.Т нар бол энэ хэргийн талаар мэдэхгүй, бид хоёр тэр хоёрт сайн тайлбарлаж хэлээгүй байсан. Найз охиныг маань нэг хүн оролдоод байна. Энийг жоохон чадах гэсэн юм гээд тиймэрхүү л зүйл хэлсэн гэв.
4.Т.Эаас:-2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 9 өнгөрөөгөөд Ч.М манай гэрт ирээд Монгол шилтгээнд парти болж байгаа хоёулаа явъя гээд 23 цаг өнгөрч байхад Гачууртад Монгол шилтгээнд очоод партинд оролцсон. Тухайн үед Ч.М нэг хүнтэй утсаар ярьж байсан. Хот руу оръё 2 охин яриад уулзъя гээд байна гэсэн. Тэгээд 2 өнгөрч байхад такси бариад тэндээс хөдөлсөн. Явж байх замдаа би унтчихсан байсан. Бууя гэхэд хороололд ирсэн байсан. Тэгэхэд хажууд нэг өндөр охин суучихсан байсан. Гурвуулаа буугаад би хоол идье гэхэд, чи тэгвэл хоолоо захиалж бай, модны 2-т нэг бааранд байна гэж байна, гялс очоод аваад ирье гэсэн. Тухайн үед ахуйн үйлчилгэний автобусны буудал дээр буугаад Хаан буузанд орж хоол авч идсэн. Би хоолоо идчихээд залгасан чинь, нөгөө 2 охин худлаа болчихлоо гараад ирээрэй гэсэн. Тэгээд гараад очсон чинь Ч.М, Б.Тамиртай барьцалдчихсан зогсож байсан. Юу болсон юм бол гэж бодоод очиж салгах гээд очиход эрэгтэй хүн байсан. Тэгэхэд Б.Тамир бас намайг зуурчихаад тавихгүй байхаар нь салгах гээд ганц, хоёр цохьсон. Тэгээд хүн харагдахаар нь зугтаагаад манайд очсон. Ийм л зүйл болсон гэв.
5.П.Таас:-Тэр үед би эрхэлсэн тодорхой ажилгүй байсан болохоор, ахдаа тус болоод ахынхаа машинаар таксинд явдаг байсан. Э.А бид 2 оюутны нэг анги байсан. Тэгээд над руу яриад нэг тус болооч, хүрээд ирээч нэг хүн хүргэж өгөх гэсэн юмаа гэсэн. Тэгээд 5 дугаар сургуулийн тэнд очиход Э.А, Ч.М 2 байсан. Надад болохоор тухайн үедээ Ч.Мөнхтулгын найз охиныг нэг хүн өдөөд байгаа, тиймээс жаахан айлгах гэж байгаа юмаа гэсэн. Тэндээс Ч.М, Э.А хоёрыг аваад дэнжийн мянга руу явсан. Дэнжийн мянгын 70 давхрын тэнд очоод за хөгшөөн түр байж байгаарай, гээд тэр 2 нөгөө хятадыг аваад буусан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж ирээд за болчихлоо одоо цагаан байрны тийшээ явчих гэсэн. Цагаан байрны тэнд очоод эд нар буугаад явсан. Тэр үед би эд нарыг хэрэг төвөг хийж байна гэж ерөөсөө мэдээгүй. Ингээд хэсэгт хугацааны дараа Чингэлтэй дүүргийн цагдаагаас яриад би энэ хэргийн талаар мэдсэн гэв.
6.А.Саас:-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд, намайг тухайн өдөр найз Отгоншагайтай уулзчихаад явж байхад Э.А залгаад завтай бол 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ирээч тамхилъя гэсэн. Намайг очиход Ч.М, Э.А, Д.Төгсжаргал нар байсан. 5 дугаар сургуулийн хажууд 5 давхар ногоон байр байсан. Тэнд очиход надад хүн рүү залгасан утсаа өгөөд, яах юм гэсэн чинь, миний найз чи гараад ир гээд хэлээд өгөөч гэсэн. Би нэг их юм бодоогүй, утсыг нь аваад гараад ирээч гэсэн. Тэгтэл утасны цаанаас хятад ч юмуу өвөрмонгол ч юмуу нэг эрэгтэй хүн “аан жа жа” гээд утсаа тасалсан. Тэгээд би гайхаад энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ гэхэд Ч.М манай найз охин руу чат бичээд байгаа юмаа гэхээр нь би хоорондоо хэл амаа ололцох гэж байгаа юм байлгүй л гэж бодсон. Тэгтэл жижигхэн биетэй намхан хятад хүн гараад ирсэн. Тэгээд би хараад зогсож байсан чинь Ч.М, Э.А нар тэр хятадыг машины ард суулгаад намайг чи урд суучих гэсэн. Тэгэхээр нь би П.Тын машины урд суусан. Тухайн үед би их балмагдсан байсан, юу болоод байгааг ойлгоогүй. Тэгээд Баянбүрдийн тойргоор эргээд Дэнжийн мянга руу өгсөөд, их хурдан тэр 70 давхрын тэнд цагаан хашаа харагдангуут нь хүүе ээ юу болоод байгаа юм бэ, би яах юм бэ гэсэн чинь Э.А чи таксины мөнгө аваад харьж бай гээд намайг тэнд буулгасан. Тухайн үед би ийм зүйл болох гэж байгааг ерөөсөө мэдээгүй. 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд тухайн өдөр би Б.Тамиртай хүүхдийн 100-гийн тэр хавьд уулзсан. Тэгэхэд Б.Тамир миний найз завтай юу гэсэн. Би завтай байна гэхэд хоёулаа Дрээм ороодохьё гэсэн. Би түүнийг нь саун гэж ойлгосон. Би Б.Тамирыг трансжендер гэдгийг мэддэг байсан. Урьд нь Болороор дамжуулж, бие биенээ зүс мэдэх төдий мэддэг хүмүүс байсан. Тэгээд бид 2 нэг буудал руу орсон чинь нэг залуу байсан. Тэр 2 үлдээд намайг ус ундааны зүйл олоод ирээч гэсэн. Гадаа бороо орчихсон цаг 12 өнгөрч байсан, дэлгүүр орчихоод ирсэн чинь Б.Тамир яваад өгсөн байсан. Тэгтэл тэр хүн нь би зураг авдаг хүн, чи их гоё хөлтэй юм байна, хөлнийхээ зургийг даруулаач гээд байсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй гээд яваад өгсөн. Тэгээд такси барих гээд зам гарч яваад Ч.М, Т.Э нартай тааралдсан. Та 2 хаа хүрэх юм гэсэн чинь, хороолол орно гэсэн. Би вокзал орох байсан болохоор бид 3 хамт таксинд суугаад явсан. Тэр үед Б.Тамир залгасан. Намайг хаана байна гэхээр нь би тэр газраас чинь гараад явж байна, чи хааччихваа гэхэд хүүхдийн 100-ийн тэнд ийм хүмүүсийн ордог газар байдаг, тэнд хүрээд ир гэхээр нь би очсон. Гадаа нь уулзахад Б.Тамир за дараа яръя гээд буцаад орсон. Энэ хоёр Б.Тамирыг хараад яасан дажгүй юм, эрэгтэй юмуу, эмэгтэй хүн юмуу гэж асуухаар нь би харагдах байдал нь эмэгтэй байсан болохоор эмэгтэй ш дээ гэж хэлсэн. Дажгүй охин байна ш дээ найздаа дугаарыг нь өгчих гэхээр нь би хүний дугаарыг яаж өгөх юм бэ гээд өгөөгүй. Би утсаа өгөөд чаддаг юм бол наанаасаа дугаарыг нь олохгүй юу гэхэд хэсэг утсаа өгсөн. Тэгээд бид 3 хороололын Зочин бууз орж аяга цай уусан. Би тэгээд жаахан сууж байгаад вокзал явлаа гээд явсан. Тэгтэл дараа нь зодоон цохионы хэрэг болчихсон байсан. Юу ч болоод байгаа нь ойлгогдохгүй байсан гэв.
Шүүх хуралдаан дээр хохирогч Б.Тамираас мэдүүлэхдээ:-Тэр өдөр би А.Стай уулзах гээд хүүхдийн 100-гийн тэнд дуудсан. Бид 2 уулзаад нэг ажил байна аа гээд нэг газар орсон. А.С ус, ундаанд явчихаад ирье гээд гарсан. Би тэнд зөндөө их хүлээсэн. Би найзтайгаа уулзаж байна эргээд удахгүй орноо гэсэн. Би яараад байна, найзынхаа төрсөн өдөр рүү явлаа гэж хэлсэн. Тэгж явж байгаад талбайн тэнд бааранд байж байхад Баагий байна аа гээд нэг хүн ярьсан. Би Баагий гээд их олон хүн таньдаг болохоор, ямар Баагий вэ миний таньдаг Баагий мөн үү гэхэд мөн гэсэн. Тэгэхэд нь би ирээд авчихаа гэсэн. Жоохон байж байтал ирчихлээ гэхээр нь би гарсан. Найз Балжиннямд чи хариад байж бай, би хүнтэй уулзчихаад харья гэж хэлээд явсан. Би машинд нь суугаад одоо хаашаа явах юм гэхэд манайх руу Модны 2 явъя гэсэн. Тэнд очоод таксинаас буугаад шатаар өгсөхөд хажууд нэг ногоон цамц, ногоон пүүзтэй залуу хашаа руу харчихсан шээгээд зогсож байсан. Барьцалдаж авсан зууралдсан зүйл ерөөсөө байхгүй. Чигээрээ алхаж байхад миний үснээс шууд зулгаасан. Миний үс залгаагаараа салахад өө пизда энэ чинь эрэгтэй байсан байна ш дээ гээд урдаас ирээд нүүр рүү цохьсон. Намайг унахад юу юугүй зодож эхэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй шоконд орсон. Би босч чадахгүй байсан болохоор туслаарай, авраарай гээд орилсон. Тэр байрны 9 давхраас нэг өвөө бас нэг ах хүн аллаа болиоч гээд орилоход тэр 2 зугтаагаад явсан. Гэмтэл ороход хамрын таславч чинь гэмтсэн байна, томаграфикийн зураг авахуулах хэрэгтэй гэсэн. Би маргааш нь Балжиннямтэй явж хамрын зурагаа авхуулсан. Хариу нь нүдний ухархай яс хугараад цөмрөөд орчихож, тэгээд хамрын цууралттай хугаралттай гэсэн. Хэдэн сарын дараа Болор манайд ирснээ чамайг хэн зодсоныг мэдэх үү, чи А.Сын мөнгийг аваад муриад явчихсан юм бишүү, 2 залууд 200.000, 200.000 төгрөг өгөөд зодуулсан гэсэн гэж ярьж байсан гэж надад хэлсэн. Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг мэдэхгүй. Би ямар ч гэсэн бүх зардлаа өөрөөсөө гаргуулж эмчилгээгээ хийлгэсэн. 4 сая төгрөг нэхэмжилж байгаа нэв.
Шүүх хуралдаан дээр гэрч Д.Балжиннямаас мэдүүлэхдээ:-Тэр өдрийн орой бид 2 баарнаас гараад би харихаар явсан. Б.Тамир хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд гэр рүүгээ орж явахад, модны 2-ын тэнд хүнд зодуулчихлаа ирээд авчих гэсэн. Тэгээд гэмтэл ороод оёо хийлгэсэн. Тухайн өдөр Тамир торон цамц, дотуур нь хар даашинз, хар өсгийтэй гуталтай, залгаатай үстэй байсан гэв.
Шүүх хуралдаан дээр гэрч Б.Дамдинсүрэнгээс мэдүүлэхдээ:-Би гэмтэл дээр очоод Б.Тамир руу залгасан дугаар руу залгаад чи манай найзыг зодсон юмуу гэхэд, тийм би зодсон юм, яасан дутуу зодуулчихсан байна уу, хүрээд ир алаад өгье гэх мэтээр ярьсан. Нилээн зодуулсан байдалтай үс нь зулгараад нүүр нь цус болсон байсан гэв.
Шүүх хуралдаан дээр гэрч Н.Болороос мэдүүлэхдээ:-Э.Атай эхлээд найз болоод дамжуулаад Ч.Мтай танилцаж байсан. Бас өөр нэг найзаар дамжуулаад Эрдэнэбат, Төгсжаргал нарыг танина. Баасандэлгэрийг зүс мэднэ. Б.Тамиртай найзууд найзлаад 2 жил болж байна. А.Стай бас найзлаад 3 жил болж байна. …Энэ 2 хүн жаахан мөнгөний асуудалтай болоод нэг газар уулзаад тэгсэн Б.Тамир мөнгийг нь аваад явчихсан, яг тэр үед А.С, Ч.М нар хоорондоо ярьж таараад, тэгээд миний мөнгө төгрөгийг авчихлаа гэсэн юм шиг байна лээ. Би өөр бас найзуудаас сонсож байсан юм гэв.
Хохирогч Ван тиан лонг /ТWAN TIAN LONG/-ийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би Монгол улсад ажиллахаар ирээд 2016 оны 5 дугаар сарын үед өөртөө шинээр фэйсбүүк хаяг нээсэн. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ази царайтай 20-25 орчим насны өөрийгөө Монгол гэх эмэгтэй хүн миний фэйсбүүк хаяг руу найз болох хүсэлт явуулсан. Би тухайн хүсэлтийг нь хүлээж аваад бид 2 фэйсбүүкээр найз болсон. Тэгтэл тэр эмэгтэй эхэлж над руу хандаж чат бичсэн бөгөөд бид 2 нэг л өдөр чатаар харилцаж бие биенийхээ зургийг фэйсбүүкээр солилцож, би түүнд гэрийн хаягаа зааж өгч утсаар ярилцаж танилцсан ба тэр эмэгтэй надад таалагдсан. Тэгтэл маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 5-ны шөнө 00 цагийн орчимд тэр эмэгтэй над руу чатаар гараад ир гэрийн чинь гадаа ирсэн байна уулзья гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ гадаа гартал нэг эрэгтэй 160-170 орчим өндөртэй бага зэрэг махлаг биетэй 23-28 орчим насны эмэгтэй хүн ганцаараа зогсож байсан бөгөөд тэр эмэгтэй фэйсбүүк хаяган дээр байсан зургаасаа шал өөр эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйтэй уулзаад тамхи татаад Сайн уу? Гээд мэнд мэдэлцэж байхад миний араас үл таних хүн ирээд миний өмсөж байсан хүрэмийг араас татаад миний толгойг баглаад машинд хүчээр суулгасан. Тэнд миний санаж байгаагаар 3 залуу байсан машин дотор надтай уулзсан эмэгтэй суусан бөгөөд тэр эмэгтэй замаасаа буучихсан. Тэгтэл миний баруун талд сууж байсан эрэгтэй хүн маргааш уулзая гэж тэр эмэгтэйд хэлсэн. Машинтай хэсэг явж байгаад зогсоод намайг машинаас буулгах үед тэр залуучууд намайг оршуулгын газар авчирсан байсан. Тэгээд залуучууд намайг тухайн оршуулгын газарт жалга шиг зүйл рүү дагуулж орсон бөгөөд машин дотор байхад миний зүүн талд суугаад явж байсан залуу нь намайг хувцасаа тайл гэж дарамталж эхэлсэн. Тэгээд би дотуур хувцаснаасаа бусад бүх хувцасаа тайлсан. Би тухайн үед их айсан байсан бөгөөд яг хэн гэдгийг нь харж чадаагүй доош толгойгоороо тонгойсон байхад нэг эрэгтэй хүн Чи Монгол охидуудтай уулзаж яах гэж байсан юм бэ? Чи бид нарт мөнгө өг харин мөнгө өгөхгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж миний гэдэс болон дух руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би тэгээд айсандаа өөрийн найз Тиэ рүү утсаар залгаад яаралтай 2.000.000 төгрөг зээлээч яаралтай хэрэг байна гэж хэлээд 1.700.000 төгрөг байна гэхээр нь би тэнд байсан нэг залууд хэлээд тэр залуучуудын нэг нь Тиэтэй уулзаад мөнгө авсан. Машин дотор миний зүүн талд суугаад явж байсан залуу нь намайг нэгжиж байгаад миний гар утсыг халааснаас 100.000 төгрөгийг авсан. Тэгээд тэр залуучууд намайг тавиад явуулсан. Над руу фэйсбүүкээр хандсан эмэгтэй хүний зураг нь худлаа зураг байсан. Энэ хэрэгт нэг эмэгтэй 4 эрэгтэй хүн оролцсон. Нэг эмэгтэй нь надтай байрны урд уулзсан. Нэг эрэгтэй нь машин барьж явж байсан бөгөөд оршуулгын газар дээр очиход машинаасаа буугаагүй. Миний баруун талд сууж байсан эрэгтэй болон зүүн талд машины урд талын зорчигчийн суудал дээр суугаад машин дотор явж байсан эрэгтэй 2 намайг оршуулгын газарт жалга руу дагуулж явсан. Тэр залуучуудаас хэн нь Тиэ-тэй уулзаж мөнгө авсаныг нь сайн мэдэхгүй байна. Нэг л удаа эмэгтэй хүн утсаар ярьсан. Би тэр фэйсбүүкээр надтай харилцсан эмэгтэйтэй огт уулзаагүй. Миний утас Нексус маркийн утас байсан. Тухайн залуучууд надад миний мөнгийг бүрэн өгч барагдуулсан. Би тэр эмэгтэйтэй танилцах гэж бодоод л харилцсан. Надад одоо гомдол санал байхгүй гэжээ.
Хохирогч С.Амрита мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 7 дугаар сарын сүүлээр миний Сүрэнхорлоо Амрита гэсэн хаягаар Enkhbayr Bilgee /Misha/ гэсэн хаягнаас найз болох хүсэлт явуусны дагуу найз болсон. Тухайн үед ямар нэгэн байдлаар харьцдаггүй байж байхад 2016 оны 7 сарын сүүлээр над руу хэн бэ гэж чат явуулснаар харьцаж эхлээд тэр өдрөөс ойр дотно юм бичиж байгаад гадаа халуун байна гэхээр нь би ч гэсэн халууцаад гэртээ усанд ороод гарч ирээд байж байна гээд нүцгэн цээжнийхээ зургийг явуулаад над руу нүцгэн зургаа явуулахыг хүсэхэд цээж нүцгэн усанд орж байгаа бололтой 20 гаруй насны эмэгтэй хүний зураг явуулахаар нь хэсэг бичиж байгаад ариун цэврийн өрөөндөө орж зогсоод угаалтуурын цаана нүцгэн зогсож байгаагаар бэлэг эрхтэнээ угаалтуурын цаана нуусан байдалтай зураг явуулаад, удаагүй уулзахаар тохиролцоод байж байтал миний явуулсан зурагнуудыг фэйсбүүк хаягаар буцааж явуулаад энэ зургуудыг байгууллагын чинь сайт болон олон нийтийн сайтуудаар явууллаа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд намайг өөрөө мэдээд мөнгө өг гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд 1 сая төгрөг өг гээд өгөхгүй бол сайтуудаар цацлаа гэхээр нь 500.000 төгрөг шилжүүлсэн гэжээ.
Хохирогч П.Лхагвасүрэнгээс байцаалтад мэдүүлэхдээ:-“Миний хаяг руу гомдоллосон мессэж явуулж байгаад гэнэт миний нүцгэн зурагнуудыг бичсэн чатуудтай олон нийтийн мэдээллийн сайтуудаар цацна хүүхдийн чинь сургуулийн фэйсбүүк хаягаар цацна гэж дарамталсан мессэж явуулахаар нь юу болсон талаар асуухад 700.000 төгрөг явуул тэгвэл тохиролцож болно гэхээр нь явуулсан данс руу нь 700.000 төгрөг шилжүүлсэн гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.09-ний №10974 тоот актын дүгнэлтэд:
1.Тамирын биед зүүн хацарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.
Нэг. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Сыг Ч.М, П.Т, Э.А нартай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далан давхрын оршуулгын газар БНХАУ-ын иргэн Ван Тиан Лонгд хүч хэрэглэн эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэн 1.880.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ч.Мөнхтулгын “А.Саар яриулаад байрных нь гадаа гаргуулж ирээд ... замдаа Саруулыг буулгасан” гэх мэдүүлэг, А.Сын “... очиход надад хүн рүү залгасан утсаа өгөөд, яах юм гэсэн чинь, миний найз чи гараад ир гээд хэлээд өгөөч гэсэн. Би нэг их юм бодоогүй, утсыг нь аваад гараад ирээч гэсэн. Тэгтэл утасны цаанаас хятад ч юмуу өвөрмонгол ч юмуу нэг эрэгтэй хүн “аан жа жа” гээд утсаа тасалсан. Тэгээд би гайхаад энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ гэхэд Ч.М манай найз охин руу чат бичээд байгаа юмаа гэхээр нь би хоорондоо хэл амаа ололцох гэж байгаа юм байлгүй л гэж бодсон. Тэгтэл жижигхэн биетэй намхан хятад хүн гараад ирсэн. Тэгээд би хараад зогсож байсан чинь Ч.М, Э.А нар тэр хятадыг машины ард суулгаад намайг чи урд суучих гэсэн. Тэгэхээр нь би П.Тын машины урд суусан. Тухайн үед би их балмагдсан байсан, юу болоод байгааг ойлгоогүй. Тэгээд би буусан“ гэх мэдүүлэг, хохирогч Ван Тиан Лонгийн “ тэр эмэгтэй замаасаа буучихсан” гэх мэдүүлгээр А.С нь шүүгдэгч Ч.М нарыг бусдыг далайлган сүрдүүлж мөнгө авах гэж байгааг болон мөнгө авсныг мэдээгүй буюу уг гэмт хэрэгт оролцоогүй, А.С нь хохирогчийг гар утсаар дуудаж гэрээс нь гаргаж ирсэн нь гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр.Шүүгдэгч Ч.М, Э.А нар бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далан давхрын оршуулгын газарт БНХАУ-ын иргэн Ван Тиан Лонгд хүч хэрэглэн далайлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэрэг 1.880.000 төгрөгийн эд хөрөнгийг нь авсан, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Т тээврийн хэрэгсэлээр үйлчилж, хамтран оролцсон болох нь шүүгдэгч Ч.Мөнхтулгын “Би хуурамч facebook page хөгжүүлэх замаар Казакстан улсын 20 гаран насны охины зурагтай хаяг нээсэн. Тэгээд БНХАУ-ын ханзаар бичсэн нэртэй хүн найзын санал явуулсан. Тэгээд би чамд тусалъя гэсэн, би Монгол охидуудад дуртай, би Монголд нилээн удаан жил ажилласан, сайн уу, өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, сайхан амарсан уу, сайхан амраарай гэх зэргээр криллээр бичиж чадахгүй дан voice-оор тийм зүйл удаа дараа бичдэг байсан. Харьцаж байх хугацаандаа Ванг Тиан Лонг өдрийн хэд вэ, цагийн хэд вэ, нэг өдөр надтай хамт байвал хэдийг өгөх вэ, гэх зэргэр ёжилсон байдлаар инээсэн voice явуулсан. Өөрийнх нь Facebook рүү ороод харахаад дан 18-20 насны охидуудтай найз байсан. Яг тухайн үед Монголоо гэсэн сэтгэл төрөөд охидуудыг маань энэ хятад бузарлаж байна, иймээс ямар нэгэн аргаар барьж айлгая гэсэн санаа гараад Э.Ат үзүүлсэн. Тэгээд би өөрөө 2016 оны 6 дугаар сарын 01-нд орой уулзъя гэж хэлэхэд, уулзъя гэсэн. Тэгээд Э.Аыг утсаар яриад өгчихөөр таньдаг эмэгтэй хүн байна уу гэхэд манай нэг найз байгаа гээд А.Сыг 5 дугаар сургуулийн тэнд дуудсан. Тэгээд бас байрных нь гадаа байхад машин тэрэг хэрэг болох байх гээд Э.А найз П.Тыг дуудсан. Тэгээд А.Саар яриулаад байрных нь гадаа гаргуулж ирээд А.Стай уулзаж байх хооронд нь Э.А бид 2 нөгөө хятадыг аваад П.Тын машинд суулгасан. Тэнд очоод нөгөө хятадыг чи яагаад ингэж байгаа юм бэ, Монголд ажил хийж байгаа юм бол зүгээр ажлаа хий, Монгол охидуудаар битгий оролд, чамайг энд алчихаад явчихна шүү гэж айлгасан. Тэгэхэд би дахиж тэгэхгүй, намайг зүгээр явуулчих хүссэнийг чинь өгье, мөнгө өгье гээд найз руугаа яриад би найзаас нь 1,8 сая төгрөг авсан” гэх мэдүүлэг, хохирогч Ван тиан лонг /ТWAN TIAN LONG/-ийн “...ази царайтай 20-25 орчим насны өөрийгөө Монгол гэх эмэгтэй хүн миний фэйсбүүк хаяг руу найз болох хүсэлт явуулсан. Би тухайн хүсэлтийг нь хүлээж аваад бид 2 фэйсбүүкээр найз болсон. ... шөнө 00 цагийн орчимд тэр эмэгтэй над руу чатаар гараад ир гэрийн чинь гадаа ирсэн байна уулзья гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ гадаа гартал нэг эрэгтэй 160-170 орчим өндөртэй бага зэрэг махлаг биетэй 23-28 орчим насны эмэгтэй хүн ганцаараа зогсож байсан ... миний араас үл таних хүн ирээд миний өмсөж байсан хүрэмийг араас татаад миний толгойг баглаад машинд хүчээр суулгасан. Машинтай хэсэг явж байгаад зогсоод намайг машинаас буулгах үед тэр залуучууд намайг оршуулгын газар авчирсан байсан. Тэгээд залуучууд намайг тухайн оршуулгын газарт жалга шиг зүйл рүү дагуулж намайг хувцасаа тайл гэж дарамталж эхэлсэн. Тэгээд би дотуур хувцаснаасаа бусад бүх хувцасаа тайлсан. Би тухайн үед их айсан байсан бөгөөд яг хэн гэдгийг нь харж чадаагүй доош толгойгоороо тонгойсон байхад нэг эрэгтэй хүн Чи Монгол охидуудтай уулзаж яах гэж байсан юм бэ? Чи бид нарт мөнгө өг харин мөнгө өгөхгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж миний гэдэс болон дух руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би тэгээд айсандаа өөрийн найз Тиэ рүү утсаар залгаад яаралтай 2.000.000 төгрөг зээлээч яаралтай хэрэг байна гэж хэлээд 1.700.000 төгрөг байна гэхээр нь би тэнд байсан нэг залууд хэлээд тэр залуучуудын нэг нь Тиэтэй уулзаад мөнгө авсан” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, халуухан халиука гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Т дээрх гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж маргаж байгаа боловч уг гэмт хэрэгт тээврийн хэрэгслээр үйлчилсэн болох нь шүүгдэгч Ч.Мөнтулга, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.М, Т.Б нар бүлэглэж 2016 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт С.Амритаг “…мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь ажлын газрын сайт, интернэтэд байршуулна” гэж нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар далайлган сүрдүүлж 500.000 төгрөг, мөн 2016 оны 8 дугаар сард Баянхонгор аймагт П.Лхагвасүрэнг “…олон нийтийн мэдээллийн сайтуудаар цацна хүүхдийн чинь сургуулийн фэйсбүүк хаягаар цацна” гэж нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар далайлган сүрдүүлж 700.000 төгрөг тус тус авсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гурав: Шүүгдэгч А.С нь үйлчлүүлэгч булаасан гэх шалтгаанаар 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Э, Б.Мөнхтулга нарыг хатгаж Б.Тамирыг зодуулснаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “Тэнд очоод таксинаас буугаад шатаар өгсөхөд хажууд нэг ногоон цамц, ногоон пүүзтэй залуу хашаа руу харчихсан шээгээд зогсож байсан. Барьцалдаж авсан зууралдсан зүйл ерөөсөө байхгүй. Чигээрээ алхаж байхад миний үснээс шууд зулгаасан. Миний үс залгаагаараа салахад өө пизда энэ чинь эрэгтэй байсан байна ш дээ гээд урдаас ирээд нүүр рүү цохьсон. Намайг унахад юу юугүй зодож эхэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.09-ний №10974 тоот акт, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч С овогт Ч М 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш овогт Т Б 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э А, Ж овогт П Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овогт А С, У овогт Т Э нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргүүд үйлдсэн боловч 2015 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу тэдгээрт 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ял тус тус оногдуулах боломжтой гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан ял, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ял, шүүгдэгч Т.Э, А.С нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Т, Э.А, Т.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Т, Э.А, Т.Б нарыг тус бүрийг тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг, шүүгдэгч Т.Бээс 600.000 төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулах үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.М нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж /240 цаг : 8 цаг = 30 хоног/ нийт эдлэх хорих ялыг тогтоосон болно.
Шүүгдэгч А.С нь 59 хоног цагдан хоригдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /59 хоног х 8 цаг = 472 цаг/ тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцов. Ингэж тооцоход тэрээр ял эдэлж дууссан /470-472/ байна.
Шүүгдэгч Ч.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Тамир нь өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Мөнхтулга, А.С, Т.Э нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мөнхтулгаас Баязүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 600.000 төгрөгийг хохирогч С.Амритад 250.000 төгрөг, хохирогч П.Лхагвасүрэнд 350.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч А.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.Сд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.М, Т.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 болгон тус тус өөрчилсүгэй.
3.Шүүгдэгч С овогт Ч М 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш овогт Т Б 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э А, Ж овогт П Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овогт А С, У овогт Т Э нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4.Шүүгдэгч Ч.М 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Т.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч А.Сыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 470 (дөрвөн зуун дал) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
5.2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Т, Э.А, Т.Б нарыг тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг, шүүгдэгч Т.Бээс 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор хохирогч (Халтар овогт Сүрэнхорлоогийн Амрита (РД:ЧИ73042918)-д 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, хохирогч Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн (РД:ЦД69043070)-д 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг төлж барагдуулахыг тус тус үүрэг болгосугай.
6.2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мд энэ тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 30 хоногоор тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Сын цагдан хоригдсон 59 (тавин ес) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.
8.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
9.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
10.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэрээр оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
11.Хохирогч Б.Тамир нь өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.М, А.С, Т.Э нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
12.Шүүгдэгч Ч.Мас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Халтар овогт Сүрэнхорлоогийн Амрита (РД:ЧИ73042918)-д 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг, хохирогч Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн (РД:ЦД69043070)-д 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөг тус тус олгосугай.
13.Шүүгдэгч Ч.М, П.Т, Э.А, Т.Б, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
14.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М, П.Т, Э.А, Т.Б, А.С, Т.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
15.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ