Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2023/0048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хоорондын “Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий төрийн албаны хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан ““Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаал, 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” -аар маргаж байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар “Д. шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар түр ажиллуулах”  тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

2.  Нэхэмжлэгч нь анх   2020 оны  6 дугаар сарын 29-ны өдрийн Б/22  дугаар “Д. ажилд томилох” тухай тушаалаар  шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдсон .Уг тушаалаар сул орон тоо нөхөгдөх хүртэл гэж зааж өгчээ. Хариуцагч нь  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар “ Д. ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай  тушаал гаргаж шүүгчийн туслахын албан тушаалд түр томилсон байна. Уг тушаалд ...”шүүгчийн туслах ******* чөлөөний хугацаа дуустал”... гэж зааж өгсөн байх бөгөөд    дахин тушаал гаргалгүйгээр,шүүгчийн туслах Б.******* жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллуулсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч жирэмсний амралт авч , ажлаас чөлөө олгосон боловч жирэмсний амралтын чөлөө олгох тухай тушаал гаргаагүй байна.Нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар” Хүүхэд асрах чөлөө олгох” тухай тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон байна.  Үүний дараа нэхэмжлэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар  “Д. нарийн бичгийн даргаар түр ажиллуулах “тухай тушаалаар дахин түр ажиллуулсан байна. Энэ тушаалд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын  сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаатайгаар түр томилсон байх бөгөөд сул орон тоо нөхөгдсөнтэй холбогдуулан   2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3  дугаар “Д. ажлаас чөлөөлөх” тухай тушаал гаргасан байна.

2.1. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02/394 дүгээр албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч, улмаар 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

3.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

  Миний бие нь 2018 онд Шихихутуг Их Сургуулийг Эрх зүйчээр төгсөөд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны. өдрийн Б/31 дугаартай тушаалаар Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдон ажилласан.

Улмаар тус Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн     60.1.3-т зааснаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр жирэмсний амралтаа авсан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амаржиж үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан.

Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрийн албаны шалгалт өгөөд төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн    33.8-д зааснаар 3 жилээр нөөцөд бүртгэгдсэн. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод хүүхэд асарч байхдаа 9 дүгээр сарын 1-нээс ажилдаа оръё гэж утсаар хэлээд хүсэлтээ явуулъя гэхэд чамайг ажилд авахгүй гэсэн хариуг өгсөн.

Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 9, 10-ны үеэр тус Шүүхийн тамгын газрын дарга ажлын утсаараа миний утас руу холбогдон “ Одоо хаана байгаа вэ? Ажил хийж байгаа юу? 1 дэх өдөр ирж уулзаарай” гэж хэлсэн.

Улмаар миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргатай уулзахад “шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга уулзаарай” гэж хэлсэн. Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга уулзахад “Маргааш ажилдаа ороорой, тушаал гарна” гэж хэлсэн.

Ингээд би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилдаа эргэн орсон. Ажилдаа эргэн орохдоо ямар тушаал гарсан талаар мэдээгүй, танилцуулаагүй.

Би өмнө нь хашиж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргынхаа албан тушаалд орсон гэж ойлгож байсан. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дарга өрөөндөө дуудаж уулзаад “Чамайг ажлаас чөлөөлнө, ажил хүлээлцэхэд бэлдээрэй, чамайг Баянхонгор аймаг дахь шүүхэд ажиллуулах боломжгүй, шүүхэд ажилламаар байвал хотын шүүх рүү шилжүүлээд өгье, хотод амьдарч болдоггүй юм уу? энд заавал амьдрах юм уу? дараа нь хот руу нөхөр чинь шилжээд очих байлгүй гэж хэлэхэд нь би гэр орон Баянхонгор аймагт байгаа тул хот руу очин ажиллаж амьдрах боломжгүй гэж хэлсэн.

Яагаад намайг чөлөөлж байгаа юм, надаас хойно ажилд орсон 2 хүн байхад гэж хэлэхэд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга чи Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар оронд түр томилогдсон тул чөлөөлж байна гэх хариу өгсөн, хоёрдугаарт сул орон тоо нөхөгдсөн тул чамайг чөлөөлнө, ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар Б/3 тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр гардаж авсан.

Тушаалтай танилцахад Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 36 дугаар тогтоолоор шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тул шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байсан.

Иймд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын шийдвэр, тушаалуудыг хууль бус гэж үзээд хүчингүй болгож өгөхийг хүсэж Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргаж өргөдөл өгсөн боловч одоог хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй тул шүүхэд хандаж байна.

Миний бие нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажилд томилогдсон бөгөөд үүнээс хойш 2 жил 6 сар 11 хоног ажилласан байхад намайг түр тушаал гаргаж ажилд авсан байна. Намайг анх ажилд авсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар Б/22 тушаал хүчинтэй хэвээр байна.

Би анх ажилд орохдоо сул орон тоонд томилогдсон байхад дарга тайлбарлахдаа Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар оронд ажилд түр орсон гэж үндэслэлгүй тайлбарласан. Энэ нь анх би дарга руу ажилдаа оръё гэж утсаар хэлэхэд чамайг ажилд авахгүй гэж хэлсэн, сүүлд дуудаж ажилд оруулсан зэргээс харахад ерөөсөө л намайг ажлаас чөлөөлөх санаатай түр тушаал гаргасан байна гэж үзэж байна.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-т заасан хуульд заасан бусад үндэслэл гэх заалтыг барьсан байна. Яагаад ийм үндэслэлээр чөлөөлсөн эсэхийг ойлгохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэх заалт байсаар байхад энэ заалтыг зөрчиж намайг чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэсэн байтал миний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн Шүүхийн тамгын газраас орон тоог зарлуулж, өөр хүн томилж дээрх заалтыг зөрчсөн.

Мөн тус хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 -т хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэсэн заалтыг зөрчин дээр дурдсанчлан намайг хүсэлт гаргаагүй байхад дарга дуудан ажилд оруулсан дүр үзүүлэн 2022 оны 11 сарын 15-ы өдрийн Б/45 дугаартай түр тушаал гаргаж хууль зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэж хуульчилжээ.

Намайг ажлаас чөлөөлөхөд нийт 18 хуудас материал буцааж өгсөн. Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/22 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр тушаал, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 дугаар тушаал зэрэг нийт 4 тушаалын хуулбар өгсөн.

Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажилд томилох тушаал, хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалуудыг өгөөгүй. Тушаал дутуу байна гэхэд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга нь мэдэхгүй гэсэн.

Тушаалуудыг эх хувиар өгөхгүй бас дутуу өгөөд байгаа нь ажил олгогч үүргээ биелүүлэхгүй, ажилтан миний эрх ашгийг хохироож байна.

Би шүүхэд гомдол гаргах гээд материалуудаа бүрдүүлэхэд хуулбарласан тушаалуудыг нотариат гэрчилдэггүй гээд баталж өгөхгүй байна.

Хүүхэд асрах хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тасарсан байна. Нягтлан бодогч удаа дараа хэлэхэд нөхөн бичүүлсэн гэх хариу өгдөг ч И-Монголиа, нийгмийн даатгалын хэлтсээс асуухад нөхөн бичилтгүй, тасарсан байдлаар одоо хүртэл гардаг.

Намайг ажилд томилохдоо үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Би Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын тушаалуудыг эх хувиар нь гардаж авч байгаагүй. Тушаалыг эх хувиар нь гардуулж өгдөггүй. Тушаал гарсан унш, гарын үсэг зур гэдэг байдлаар ажлаа хийдэг.

Нэг нэгнээ орлож тушаал гардаг гэдэг тайлбар өгдөг ч тушаалууд нь эмх замбараагүй хэн нь хэнийгээ орлож байгаа нь мэдэгддэггүй энэ талаар асуухад ямар ч тайлбар хэлдэггүй.

Би ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл болон сануулах арга хэмжээ авагдаж байгаагүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаал болон 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар Б/3 тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн томилохыг даалгаж, хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Д.ийн Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаал, 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу дараах хариу тайлбар, баримтыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Д.ийн ажил эрхлэлтийн талаар:

1. нь Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 29-ний өдрийн Б/22 тоот тушаалаар “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаагаар” түр томилогджээ.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” заасны дагуу буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалт буюу албан тушаалын сул орон тооны Тусгай шалгалт”-ын үр дүнд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилох хүртэл түр томилсон томилгоо юм.

2. 2020 оны 6 сарын 29-ний өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2020 оны 11 сарын 02-ны өдрийн Б/31 тоот тушаалаар “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас” чөлөөлөгдөж өвчний улмаас чөлөө авсан шүүгчийн туслах ******* оронд шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байна.

Шүүгчийн туслах ******* чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болоход хүүхэд асрах чөлөө авсан шүүгчийн туслах оронд шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн байх ба ингэхдээ 2020 оны 11 сарын 02-ны өдрийн Б/31 тоот тушаалаар үргэлжлүүлэн ажиллуулахаар дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

 Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт заасан “эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй”, 42.1.6 дахь хэсэгт заасан 'жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” зэрэг хууль ёсны томилгоотой, төрийн жинхэнэ албан хаагч шүүгчийн туслах , нарын албан үүргийг нэхэмжлэгч Д.оор Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлж байсан түр томилгоо болно.

Мөн нь анх томилогдсон буюу 2020 оны 06 сарын 29-ний өдрийн Б/22 тоот тушаалаар “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаагаар” томилогдсон албан тушаалаасаа 2020 оны 11 сарын 02-ны өдрийн Б/31 тоот тушаалаар “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас” чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

3. нь хүүхэд асрах чөлөө авсан шүүгчийн туслах оронд шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2021 оны 10 сарын 06-ны өдөр амаржиж 2021 оны 12 сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө олгосон.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх явцад жирэмсэн, амаржсан тохиолдлыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хууль /хуучин хууль/-ийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө олгосон.

Ингэхдээ нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд заасан болзол хурмын дагуу жинхлэн томилогдоогүй, хуульд заасан шаардлагыг хангаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул хуульд заасан баталгаагаар хангагдах боломжгүй хүүхэд асрах чөлөө авсан төрийн жинхэнэ албан хаагч шүүгчийн туслах Б.******* ажилдаа буцаж орох хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон тухай болон шүүгчийн туслах ажилдаа буцаж орвол ажлаас чөлөөлөгдөх талаар өөрт нь тайлбарлан сануулж байсан болно.

Дээрхээс үзвэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслахын албан тушаалуудыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1- д заасан төрийн жинхэнэ албаны “ерөнхий шалгалт"-д тэнцэж нөөцөд бүртгэгдсэн Д.оор түр орлон гүйцэтгүүлж байсан явдал юм.

Нэхэмжлэгч Д.ийн төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгсөн эсэх, Төрийн албаны зөвлөл /Салбар зөвлөл/-өөс нэр дэвшүүлж байсан эсэх, төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн эсэх талаар:

Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар "... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” тусгай шалгалтыг авахаар хуульчилсан бөгөөд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 7 дугаар зүйлийн 7.2-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.” гэж заажээ.

2020 оноос 2021 онуудад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас сул орон тооны албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулагдаагүй 2022 оноос Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны сул орон тооны дараах тусгай шалгалтуудыг авч эхэлсэн. Үүнд:

1.Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 05 сард зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтад шүүгчийн туслах-1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт хийж шалгалтад нэгээр жагссан ******* “Шүүгчийн туслах”-ын албан тушаалд, ******* “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд тус тус томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоол ирүүлснийг үндэслэн ******* 'Шүүгчийн туслах”-ын албан тушаалд, ******* “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд тус тус жинхлэн томилсон.

2. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 09 сард зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтад шүүгчийн туслах-1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-1, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлаж шалгалтад нэгээр жагссан “Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн”-ний албан тушаалд, “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд тус тус томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 31 дүгээр тогтоол ирүүлснийг үндэслэн “Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн”-ний албан тушаалд, “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд тус тус жинхлэн томилсон.

3. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 12 сард зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж шалгалтад нэгээр жагссан Р. “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоол ирүүлснийг үндэслэн Р. “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд жинхлэн томилсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх 3 удаагийн төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтуудад бүгдэд нь оролцсон бөгөөд 3 удаа оролцохдоо шүүх хуралдааны нарийн бичгийн даргын сул орон тоонд тус тус оролцсон боловч шалгалтаар хамгийн өндөр оноо аваагүйн улмаас Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Д. албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаагүй болно.

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтад 2 удаа оролцсон боловч шалгалтад хамгийн өндөр оноо аваагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа уг албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад мөн оролцсон боловч хамгийн өндөр оноог авч чадаагүй “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам’’-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.” гэж заасны дагуу Д.ийн түр орлон гүйцэтгэж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд шалгалтад хамгийн өндөр оноо авсан Р. томилуулахаар тогтоол ирүүлсний дагуу Д. тухайн албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн дээрх сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдах болгонд суу Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын зүгээс холбогдож тусгай шалгалт зарлагдсаныг мэдэгдэж шалгалтад орох шаардлагатай талаар учирлан хэлж ойлгуулж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт төрийн захиргааны албан тушаалд нь 2020 оны 6 сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албаны сул орон тооны тусгай шалгалтын үр дүнгээс хамаарч албан тушаалд жинхлэн томилогдож байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага, шалгуур хангаагүй байсан учир төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй болно.

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 дугаар тушаал, хууль зүйн үндэслэлийн талаар:

нь 2022 оны 09 сард хүүхэд асрах чөлөөг дуусгаж ажилдаа орох хүсэлтээ утсаар холбогдож илэрхийлж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан болзол журмын дагуу жинхлэн томилогдоогүй, хуульд заасан шаардлагыг хангаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш, мөн сул орон тоо гараагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, сул орон тооны тусгай сонгон шалгаруулалтын үр дүнгээс хамаарч Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж жинхлэн томилогдох учиртайг ойлгуулж, хүүхэд асрах чөлөөг дуусгаж ажлаас чөлөөлөгдөх учиртайг хэлж ойлгуулж байсан болно.

Гэвч шүүгчийн туслахаар ажиллаж байсан нь шүүгчээр томилогдож шүүгчийн туслахын 1 сул орон тоо гарсан ба уг сул орон тоон дээр хууль ёсны томилгоотой Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргилыг шилжүүлэн томилж шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 1 сул орон тоо гарсан.

Сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж нөхөгдөх хүртэл тус сул орон тоон дээр той зөвшилцөж Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 11 сарын     15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөг дуусгаж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаагаар тус албан тушаалд түр томилсугай.” түр томилж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-д зааснаар уг сул орон тоонд албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж өгөх тухай хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс дээр дурдсан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2022 оны 12 сарын 28-ны өдөр зохион байгуулсан ба шалгалтад нэгээр жагссан Р. “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоол ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоолын дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р. томилох хууль эрх зүйн шаардлага үүссэн тул тус сул орон тоог түр орлон гүйцэтгэж байсан Д. Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 дугаар тушаалаар “Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 36 дугаар тогтоолоор шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тул шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” чөлөөлсөн.

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/4 дүгээр тушаалаар “Төрийн албаны зөвлөлийн шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 36 дугаар тогтоолоор шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар -эр дэвшүүлсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 1023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” Р. томилсон болно.

Нэмэлт тайлбар:

нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаанд, мөн чөлөөтэй, жирэмсэн амаржсан, «гүүхэд асрах чөлөөтэй албан хаагчийн оронд тухайн албан тушаалуудыг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 5/3 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах”, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” шийдвэрүүдийн аль нь ч биш бөгөөд Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан шаардлага, тусгай шалгалтын үр дүн, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоол болон Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан тушаал гэж үзэж байна.

Гэвч нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж тусгай шалгалтын үр дүнгээр албан тушаалд жинхлэн томилогдож байгаагүй, ~өрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш гэдгээ ухамсарлаж мэдсээр байж хуульд заагаагүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын зарчмаар томилогдон ажиллаж байгаагүй тул хуулиар олгосон бусад баталгаа /ажлын байрыг хэвээр хадгалах г.м/-г эдлэх эрхтэй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болсон үйл явдлыг /утсаар ярьсан, албан тасалгаанд уулзаж ярилцсан гэх мэт асуудлыг гуйвуулж албаны болон хувь хүний нэр төрд халдах, буруу ташаа мэдээллийг нотлох баримтгүйгээр бичсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   1. Нэхэмжлэгч нь анх   2020 оны  6 дугаар сарын 29-ны өдрийн Б/22  дугаар “Д. ажилд томилох” тухай тушаалаар  шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдсон .Уг тушаалаар сул орон тоо нөхөгдөх хүртэл гэж зааж өгчээ. Хариуцагч нь  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар “ Д. ажлаас чөлөөлж ,ажилд томилох” тухай  тушаал гаргаж шүүгчийн туслахын албан тушаалд түр томилсон байна. Уг тушаалд ...”шүүгчийн туслах ******* чөлөөний хугацаа дуустал”... гэж зааж өгсөн байх бөгөөд    дахин тушаал гаргалгүйгээр,шүүгчийн туслах ******* жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллуулсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч жирэмсний амралт авч , ажлаас чөлөө олгосон боловч жирэмсний амралтын чөлөө олгох тухай тушаал гаргаагүй байна.Нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар” Хүүхэд асрах чөлөө олгох” тухай тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон байна.  Үүний дараа нэхэмжлэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар “Д. нарийн бичгийн даргаар түр ажиллуулах“ тухай тушаалаар дахин түр ажиллуулсан байна. Энэ тушаалд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын  сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаатайгаар түр томилсон байх бөгөөд сул орон тоо нөхөгдсөнтэй холбогдуулан   2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3  дугаар “Д. ажлаас чөлөөлөх” тухай тушаал гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3  дугаар “Д. ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгчийн маргаж буй шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д”төрийн захиргааны албан тушаал” юм. Энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг үндэслэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсдэг  төрийн захиргааны албан тушаал юм. Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.  26 дугаар зүйлийн 26.1-д ”Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, хамгийн өндөр оноо авч  томилогдох ёстой. Мөн уг албан тушаалд  Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж баталгаажуулна. гэж заасны дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн этгээдийг ойлгоно гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн боловч тусгай шалгалтад орж тухайн ажлын байрны хамгийн өндөр оноо аваагүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/394 дүгээр төрийн албаны хуулийн 75 дугаар зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй” гэсэн албан бичгээр тогтоогдож байна. Үүнтэй  хэргийн оролцогч нар маргаагүй  болно.

3.Нэхэмжлэгч “Намайг ажилд анх ороход сул орон тоо гарсан,  түүнийгээ тушаал дээрээ бичсэн байдаг. Тэгээд би түр биш бүр ажлын байр гэж  ойлгож ажилд орсон” гэж маргаж байгаа  тухайд:

Анх албан тушаалд томилсон тушаал нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/22 дугаар  “Д. ажилд томилох” тухай гэсэн гарчигтай  тушаал байх бөгөөд түр томилсон гэх үг ,өгүүлбэр байхгүй боловч “нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл хугацаагаар томилсугай” гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно” гэж зааснаар сул орон тоо гараагүй, харин түр хугацаагаар томилогдож байгаа шүү гэдгийг зааж гаргасан тушаал байна гэж үзлээ. Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн ийн 27.1.3-д ” төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхнө” гэж зааснаар түр орон тоо гарахад нөөцөд байсан нэхэмжлэгчийг  нөхөн ажиллуулсан нь хууль зөрчөөгүй байна.

4.  Нэхэмжлэгч төрийн албанд ажиллахад хугацаа заахгүй гэж маргаж байгаа тухайд:

 Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй гэжээ. Энэ нь зөвхөн төрийн  жинхэнэ албан хаагчийг ажил томилогдоход  хугацаа заахгүй гэсэн заалт юм. Харин нэхэмжлэгч нь төрийн албанд түр томилогдсон этгээд бөгөөд  Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ.” гэж заасны дагуу түр  томилогдон ажиллаж буй этгээд юм. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4  дэх заалт нь түр ажиллаж байгаа этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажилдаа орох шалтгаан нөхцөл арилсан тохиолдолд, ажлаас чөлөөлөгдөх ёстой тодорхой хугацаа, болзол заасан заалт юм.      

5. ”Нэхэмжлэгч хариуцагч надад тушаал гардуулж, эх хувиар нь өгөөгүй гэж маргаж байгаа  тухайд:

 Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын даргын тушаалын 2022 оны бүртгэлийн дэвтрийн 45 дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нарийн бичгийн даргаар түр томилсон тушаалыг, мөн 2023 оны бүртгэлийн дэвтрийн 3 дугаарт 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг  нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан байсныг дурьдах нь зүйтэй байна.  Энэ нь шүүх  2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

6. Анх  2020 оны  6 дугаар сарын 29-ны өдрийн Б/22 дугаар “Д. ажилд томилох” тухай тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдсон .Уг тушаалаар сул орон тоо нөхөгдөх хүртэл гэж зааж өгчээ. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр “Д. ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн бичгийн дарга Д. шүүгчийн туслах Б. Чулуунчимэгийн чөлөөний хугацаа дуустал ажиллуулах тухай гэсэн тушаал гаргаснаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна.   

7.Нэхэмжлэгч нь ...”шүүгчийн туслах ******* чөлөөний хугацаа дуустал”... гэж шүүгчийн туслахын албан тушаалыг түр орлож байсан.   нь ажилдаа ороход дахин түр ажиллуулах тухай тушаал гаргалгүйгээр, шүүгчийн туслах Б.******* жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллуулсан”... гэж маргаж байгаа тухайд:

 Хариуцагч тайлбарлахдаа ...”нэг шүүгчийн туслахаас нөгөө шүүгчийн туслахын албан тушаал учраас тушаал гаргаж түр томилоогүй“...гэж тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч нь нь иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах, харин нь эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах байсныг, өөр ажлын байрнаас өөр ажлын байр луу шилжиж ажилласнаа, мөн нь жирэмсний амралтаа авсныг  мэдэж байсан тул  эрүүгийн хэргийн шүүгчийн туслах албан тушаалд түр ажиллаж байснаа мэдэж байсан гэж үзлээ. Иймд шүүгчийн туслах нь жирэмсний амралтаа дуусгаж ажилдаа 2022 оны 02 сарын 07 өдрийн Б/3 тушаалаар ажилдаа эргэж орсноор нэхэмжлэгчийн  шүүгчийн туслахын түр ажиллах болзол, нөхцөл, хугацаа дуусч шүүгчийн туслахаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Хариуцагч нэхэмжлэгчид түр ажиллаж байхад нь жирэмсний амралт өгснийг буруутгаагүй болно. Мөн нэхэмжлэгч жирэмсний амралт авсан боловч жирэмсний амралтын явцад энэ харилцаа дуусгавар болсон учраас нэхэмжлэгчид ажилд эргэн орох эрх үүсэхгүй юм.

”Нэхэмжлэгч хүүхдээ асрах хугацаандаа ажилдаа эргэн орох гэж хүсэлтээ гаргасан” гэх боловч Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлд шүүх  2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийхэд  нэхэмжлэгч нь нэг ч удаа ажилд орох талаар өргөдөл гаргаагүй байсныг тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгааг  дурьдах нь зүйтэй байна.

 8....” Нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгөөд ажилд томилогдсон Р. ажилд томилогдоход  маргаагүй,  харин надаас сүүлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын түр албан тушаалд түр томилогдсон  , нарыг ажлаас чөлөөлж, намайг ажиллуулах ёстой” гэх... тухайд:

    Төрийн албаны тухай хуулийн дагуу 43 дугаар зүйлийн 43.3.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ“ гэж заасны дагуу ******* 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тушаалаар ******* 2022 оны 06 дүгээр сарын 13-ний өдрийн Б/26 тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын сул орон тоог нөхөх хүртэл тодорхой болзол, хугацаатайгаар түр томилогдон ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар  “Д. нарийн бичгийн даргаар түр ажиллуулах“ тухай тушаал гаргасан нь хариуцагч нэхэмжлэгчийг нарийн бичгийн даргын албан тушаалд түр ажиллуулах шинэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Иймд нарыг нэхэмжлэгчээс сүүлд ажилд орсон гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралгүй байна. нар нь төрийн албаны нөөцөд байсан гэдэгтээ хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 9.Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөө аваад ажилдаа орох тухай хүсэлтээ амаар буюу утсаар ярьж мэдэгдэхэд ажилд эгүүлэн авахгүй гэсэн тайлбарыг надад өгсөн гэж маргаж байгаа тухайд:

Иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9. 1 д   “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана.  гэж зааснаар “амаар ажилдаа  орох” тухай өргөдөл хүсэлтээ гаргасан байна гэж үзэх боломжтой бөгөөд 2022 оны 9 сарын сүүл, 10 дугаар сарын эхээр  ажилд орох талаар утсаар ярьсан тайлбартай хэргийн оролцогч нар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаа нь , нарыг түр томилогдсоны дараа ажилд орох хүсэлтээ гаргасан байх бөгөөд нэгэнт дуусгавар болсон хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд эгүүлэн авах ойлголт байхгүй шинээр ажилд орох өргөдөл, хүсэлтээ гаргах нь зүйтэй байсан байна гэж үзлээ

 10. ...”Нэхэмжлэгч би 3 нас хүрээгүй хүүхэдтэй байтал намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн”... гэж маргаж байгаа тухайд:

Нэхэмжлэгч 2 настай хүүхэдтэй болох нь 64010000747 дугаар төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.1.10-д “төрийн албан хаагч нь хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаагаар хангагдана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д ” Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан боловч нэхэмжлэгч нь сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаанд тодорхой болзол, хугацаа заан томилогдон ажиллаж байсан, уг орон тоонд 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Б/3 тушаалаар шүүгчийн туслах албан тушаалд чөлөөний хугацаа дууссан Б.******* эгүүлэн авсантай холбоотойгоор түр ажиллаж байсан ажлаас чөлөөлөгдсөн нь хууль зөрчөөгүй  байх бөгөөд 3 хүртэл насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохгүй, ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэлд хамаарахгүй юм.

11. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 дугаар “Д. ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг тайлбарлахдаа ...” Би Р. томилсон гэдэгт маргаагүй учир нь Төрийн албаны тухай хуулийн дагуу хамгийн өндөр оноо аваад томилогдсон  нь үнэн. Энэ тушаал дээр Р. томилсон гэсэн үг өгүүлбэр байхгүй учраас хуулийн дагуу томилогдсон ******* хамааралгүй гарсан тушаал юм. Иймд хүчингүй болгож өгнө үү”... гэжээ. Маргаж буй тушаалд хамгийн өндөр оноо авч Р. томилсон гэх үг өгүүлбэр байхгүй боловч сул орон тоо нөхөгдсөнтэй холбоотойгоор түр томилогдсон нэхэмжлэгчийг чөлөөлсөн байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагч биш нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 хуулийн 27.3-д заанаар  “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.” гэж заасны дагуу нарийн бичгийн даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан Р.  нь томилсон нь хууль зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэлгүй юм. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 36 дугаар тогтоолоор тогтоогдож байна. 

12. Нэхэмжлэгч анх ажилд түр томилогдсон албан тушаал болох шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Энэ харилцаа нь анх 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/22 дугаар “Д. ажилд томилох” тухай тушаалаар  шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдоход үүссэн бөгөөд уг тушаалаар сул орон тоо нөхөгдөх хүртэл гэж зааж өгчээ. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд хариуцагч   2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар “ Д. ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал гаргаж, нэхэмжлэгч шүүгчийн туслахын албан тушаалд түр томилогдон ажилласнаар дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд түр ажиллаж байсан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилогдохдоо гомдол гаргаагүй, шүүгчийн туслахын албан тушаалыг гүйцэтгэж байснаас харахад өөрөө зөвшөөрөн уг албан тушаалд ажиллаж байжээ гэж үзлээ. Иймд анх ажилд орохдоо түр томилогдсон албан тушаал болох шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох боломжгүй болно.

13. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 4 орон тоотой ажиллаж байсан нь  Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/3 дугаар ”Шүүхийн тамгын газрын бүтэц орон тоо батлах” тухай тушаалаар тогтоогдож байгаа  бөгөөд хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.оос Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/3 тушаалыг  хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.САЙНБИЛЭГ