| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/01248/И |
| Дугаар | 183/ШШ2023/03025 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/03025
|
2023 оны 10 сарын 03 өдөр |
Дугаар 183/ШШ2023/03025 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................... тоотод оршин суух, Х овогт О-ын.000 тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газарт Г.О-ыг өөрийн хөрөнгөөр аялал жуулчлалын төвийн барилга барихыг зөвшөөрсөн ба холбоотой бүхий л асуудлыг бие даан шийдвэрлэж байх эрхийг, тус төвийн барилгыг барьж дуусмагц уг барилгын 1 давхарын 234 м.кв талбайг Б, С нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх, мөн 50 сая төгрөг өгөхөөр харилцан тохиролцож гарын үсгээр баталгаажуулсан байна.
Энэ гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв.
Зохигч хуульд заасны дагуу гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, талуудын гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч 242.87 м.кв орон сууц өгнө гэж тохиролцоогүй гэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан гэрээгээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Г.О гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нарын ашиглалтын газар барилга барьж, өөрийн нэр дээр авсан байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэхэмжлэгч нар гэрээний үүргээ шаардах эрхтэй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2014.12.07-ны өдрийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар дууссан гэж маргах боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар зохицуулсан бөгөөд 2014.12.07-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардаж байсан нь 2020.12.16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна гэж үзэв.
Г.Оюун 2020.12.16-ны өдөр худалдах худалдан авах гэрээг О.С-тай байгуулж, Хан-Уул дүүрэг, .................тоот, 242.87 м.кв 6 өрөө орон сууцыг 100.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж дууссан гэж гэрээнд дурдаж, нотариатаар баталгаажуулсан байна.
Иймд Хан-Уул дүүрэг, 4........тоот, 242.87 м.кв 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.С-г тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Г.О-д даалгаж, 50.000.000 төгрөг гаргуулж, О.С-д олгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч Г.О Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аман дахь 0.12 га талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.О-ы нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг О.С-ад холбогдуулан гаргажээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Р.Б-тай 2014 оны 12 сарын 7-ны өдөр харилцан тохироод зуслангийн зориулалттай газарт Г.О-ыг өөрийн хөрөнгөөр барилга барихыг хүлээн зөвшөөрөөд, бүх газрыг Г.О-ы нэр дээр шилжүүлж өгөөд солиод нь 234 метр квадрат талбай авахаар тохирсон гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бид газрыг Г.О-ы нэр дээр шилжүүлж өгөх гэрээ хийгээгүй гэж маргаж байна.
2014.12.07-ны өдөр Р.Б, О.С нар Г.О-ай өөрсдийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр орших Нүхтийн аманд байрлалтай0000 тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газарт Г.О-ыг өөрийн хөрөнгөөр аялал жуулчлалын төвийн барилга барихыг зөвшөөрсөн ба холбоотой бүхий л асуудлыг бие даан шийдвэрлэж байх эрхийг, тус төвийн барилгыг барьж дуусмагц уг барилгын 1 давхарын 234 м.кв талбайг Б, С нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх, мөн 50 сая төгрөг өгөхөөр харилцан тохиролцожээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох гэрээнд газрыг шилжүүлэх талаар тохиролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна, 150.2-т Газар өмчлөгч нь барилга, байгууламж барихад зайлшгүй шаардлагатай бус боловч тэдгээрийг илүү зохистой ашиглах боломж олгож байгаа газрыг барилга байгууламж барих эрх олж авч байгаа этгээдийн шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус хууль зохицуулсан.
Маргаан бүхий Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлалтай 0000тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газар нь Р.Б-д өмчлөл эрхтэй олгогдсон газар бус, ашиглалтын зориулалтаар олгогдсон байна.
Ашиглалтын зориулалтаар олгогдсон газрыг бусдын өмчлөлд шилжүүлэх хууль зүйн зохицуулалтгүй тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр орших Нүхтийн аманд байрлалтай 0000 тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газрыг Г.О-ы нэр дээр шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар Хан-Уул дүүрэг, ......... тоот, 242.87 м.кв 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.С-аг тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Г.О-д даалгаж, хариуцагчаас Г.О-аас 50.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.С-д олгосугай.
2. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар О.С-ад холбогдох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр орших Нүхтийн аманд байрлалтай 0000 тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газрыг Г.О-ы нэр дээр шилжүүлэх тухай хариуцагч Г.О-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.065.900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас 1.065.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.С-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО