Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/02645 

 

2023 оны 09 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2023/02645 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ...... байрлах Т ХХК /РД........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод байрлах   ХХК /РД:.............-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51.703.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагчийн төлөөлөгя Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.М нь 2021 оны 09 дүгээр сард шатахуун худалдан авахаар болж Тод петролиум ХХК-ийн Голомт банк дахь00000000 дугаартай дансанд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр TANKLORRY HHK SHATAHUUNII UNE 5383307 гэсэн утгатайгаар 51.703.500 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг болтол шилжүүлсэн төлбөртөө шатахуунаа хүлээн аваагүй бөгөөд шатахуунаа авах талаар холбогдоход янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр миний мөнгийг буцаан өгөхгүй байна. Тухайн компанитай шатахуун худалдан авах талаар хариуцагч компанийн борлуулалтын менежер гэх С-ийн М-той ярьж дансны дугаар өгсөний дагуу төлбөрийг шилжүүлсэн. Өмнө би С.М-ийг таньдаг байсан ба хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У-ын их сургуулийн нэг ангийн найз гэдэг.Шилжүүлсэн төлбөртөө шатХХК хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан төлбөрийг төлөхийг шаардсан боловч шийдвэрлээгүй л байна. Иймд хариуцагч компани үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51.703.500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М гэдэг хүн манай компанид нэг ч өдөр ажиллаагүй. Манай компаниас шатахуун аваад цааш нь дамжуулж зардаг хувь хүн байсан. Хувь хүн болохоор нөат өгөхгүй бол болохгүй гээд худалдаж авсан компанийн нэрээр шатахуунаа авдаг байсан. Т ХХК албан ёсоор борлуулалтын менежер эсвэл утасруу нь холбогдож хуулийн харилцаанд ороогүй. С.М манай компанид үлдэгдэл өртэй байгаа үлдэгдэл төлбөр 51.000.000 төгрөг орж ирнэ гэсэн тайлбарыг хэлсэн.

Иргэний хуулийн 210 зүйлд заасны дагуу гуравдагч этгээдийг үүрэг гүйцэтгүүлэх гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл иргэн С.Мнь худалдан авсан шатахууныхаа үнийг Т ХХК төлөхдөө зөвхөн өөрөө төлнө гэсэн тусгайлсан зохицуулалт байхгүй С.М миний мөнгийг Т төлнө гээд манайхруу мөнгөө хийлгэж байсан үүний дагуу бид нар наөт-ын баримтийг нь шивж өгч байсан. Т ХХК манайхруу ганцхан удаа мөнгө хийсэн гэж яриад байгаа гэвч 3 удаа хийсэн 91.000.000, 93.000.000, 2021 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Тенклорри шатахууны үнэ С.М гэж шилжүүлж, 2021 оний 8 дугаар сарын 9 өдөр Тенклорри С.М шатахуун үнэ 80.000.000 төгрөг гэх мэт мөнгө хийж байсан гэв. С.Мманай компанид өртэй бөгөөд бид шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.28-ны өдрийн 02383 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.11.07-ны өдрийн итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.09.14-ний мемориалын баримт, 2022.11.07-ны өдрийн Голомт банкны дансны хуулга, 2022.05.13-ны өдрийн төлбөр барагдуулах тухай албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2022.12.02-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Голомт банк ХХК-иас баримт гаргуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч ТХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51.703.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ТХХК нэхэмжлэгч нь С.М-ос шатахуун авах талаар ярилцаад шатахууны мөнгө манай компанийн данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч ТХХК шатахуун худалдан авахаар 51.703.500 төгрөгийг хариуцагч Т ХХК-ийн данс руу 2021.09.14-ний өдөр шилжүүлсэн бөгөөд үүнээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч ТХХК нэхэмжлэгчтэй шатахуун борлуулах талаар тохиролцоогүй гэх боловч энэ байдлаа баримтаар нотолж чадаагүй, өөрөө хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэгэнт шатахуун худалдан авахаар Т ХХК 51.703.500 төгрөгийг ТХХК данс руу шилжүүлсэн, уг шатахууныг хүлээлгэн өгсөн эсэх баримтгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Т ХХК С.М манай компаниас шатахуун авах талаар ярилцаад шатахууны үнэ шилжүүлсэн гэх боловч энэ нь байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 51.703.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тэнклорри ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Т ХХК өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 51.703.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ТХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 417.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тэнклорри ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО