| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00171/И |
| Дугаар | 152/ШШ2023/00465 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2023/00465
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ББН-д холбогдох,
Ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Хариуцагч: Д.О,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь Увс Х ББН-д-нд холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Н.А миний бие Увс Х өрхийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б\02 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 152/ШШ2022/00521 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хариуцагч давж заалдсанаас Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 224/МА2023/00003 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэр хэвээр батлагдсан. Хариуцагч дээд шүүхэд гомдол гаргаснаар Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2023/00239 дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдээснээс би ажилдаа эргэн орох нөхцөл бүрдсэн. Хөдөлмөрийн хуульд тодорхойлсноор Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,914,433 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 31,779,588 төгрөг гаргуулах,
2. 2022 оны 1 дүгээр сард ажилласан эмч сувилагч ажилтан нийт 11 хүнд 13 дахь сарын урамшуулал олгосон. /200,000-800,000 төгрөгийн урамшуулал олгосон баримтыг үндэслээд 700,000 төгрөг гаргуулах, 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс манай өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд орсон бөгөөд эмч сувилагч ажилтнуудад 1 сард 1,000,000 төгрөг мөн дараа нь нэг хүнд дунджаар 4,000,000 гаруй хүртэл төгрөгийг 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркын гар утасны хамт урамшуулал болгон олгосон. Тухайн үед би эмч сувилагч туслах ажилтнуудын хамт ковидын шинжилгээ авах, шинжилгээ шивэх, эмийн багц өгөх, оройн цагаар сууж маргааш нь өгөх эм боож бэлтгэх, ковидын вакцин хийх, мөн манай төвөөр эмчлүүлсэн иргэдийн судалгаа бүртгэлийг компьютерт шивдэг байсан. Зарим үед шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байсан тул нийт урамшуулал дунджаар 6,000,000 төгрөг гаргуулах. Нийт 38,479,588 төгрөг гаргуулж өгнө үү.
3. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.А ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 34,716,495 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байсан ба 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нэмж, 38,479,588 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь Н.А-г 2023 оны 5 дугаар сарын 22-нд ажилд эгүүлэн тогтоосон тул Н.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дундаж цалин хөлс болон тухайн үед олгож байсан нэмэлт нөхөн олговор зэрэгт нийт 38.479.588 төгрөгийг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1.д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагад дээрх бүгдийг тооцож, оруулан нэхэмжилсэн. Ажил олгогчийн хууль бус үйлдлээс болж халагдсан тул 13 дахь сарын урамшууллын мөнгө олгодог болсонтой холбогдуулан авах ёстой гэж үзсэн. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Д.О шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1,914,433 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй тооцоолол гэж үзэж байна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажилтны ажилгүй байсан хугацааны олговор тооцоход баримтлах дундаж цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого нь өөр өөр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа байх тул зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь хууль, эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн, үндэслэлгүй тооцоолол болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг олгоход баримтлах дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд олгосон бүх төрлийн олговор, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүйгээр ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоох тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дугаар зүйлд тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо зөвхөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бус Н.А-ийн үндсэн цалин тогтоосон Х ӨЭМТ-ийн даргын шийдвэр, цалингийн хүснэгт, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн бодитойгоор тогтоох нь шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Х ӨЭМТ-өөс ажилтнуудад 4,000,000 хүртэл төгрөгийн мөнгөн тэтгэмж болон А/52 маркийн утас олгосон асуудал байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай эмнэлэг иргэдэд 2021 оны 6 дугаар сараас ковидын тусламж үйлчилгээг хийж эхэлсэн. Нэг иргэн 160,000 төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог байсан. Тухайн сарын нэхэмжилсэн мөнгөн дүн сар хойшилж дараа сард болон түүний дараа сард хуваагдаж орж ирдэг байсан. Н.А-д ковидын урамшууллын мөнгийг 2021 онд нь өгчихсөн байхад дахин ковидын урамшуулалд 6 сая төгрөг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Н.А-ийн дундаж цалинг сүүлийн 3 сараар буюу 2021 оны 11, 12, 2022 оны 1 дүгээр сарыг бодож үзвэл үндсэн цалин 692,000 орон нутгийн нэмэгдэл 15 хувь олон жилийн нэмэгдэл 15 хувь, нийт 760,814 төгрөгийн цалинг сард авдаг байсан. Мөн манай байгууллага 13 дахь сарын цалин гэж олгож байгаагүй, 2022 онд ч 13 дахь сарын цалин гэж олгоогүй тул хүлээн 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 12 дугаар сард 550,000 төгрөгийн урамшуулал, 2022 оны 11 дүгээр сард 1,400,000 төгрөгийн урамшуулал, 2021 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийн нүүрсний хөнгөлөлт авч байсан, мөн сард 33,000 төгрөгийн хоолны мөнгө авдаг байсан. 2021 оны 11, 12 дугаар садуудад 33,000 төгрөгийн хоолны мөнгө авч байсан. Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,793,317 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 38,479,588 төгрөг гаргуулах тооцоолол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 692,000 төгрөгийн үндсэн цалин дээр орон нутгийн болон удаан жилийн нэмэгдэлд тус бүр 15 хувийн нэмэгдэл авдаг. Нийт олгогдсон урамшууллуудаа хасаж тооцоод 634,901 төгрөгийн цалин авах ёстойг 16 сарын ажилгүй байсан хугацаанд үржүүлвэл 10,793,317 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгох боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс олгогдох ёсгүй, огт олгогдоогүй урамшууллыг нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 13 дахь сарын цалин огт олгогдоогүй, олгогдсон тухай баримт ч хэрэгт байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/27 тоот тушаалаар 550,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар 1,400,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/28 тоот тушаалаар 1,000,000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт, болон хоолны мөнгө зэрэг урамшууллуудыг хасч тооцох ёстой. Авах ёстой зүйлээ нэхэмжлэхээс, авчихсан урамшууллаа дахин нэхэмжлэх боломжгүй гэдгийг харгалзаж үзэхийг шүүхээс хүсч байна. Тухайн байгууллагын ажилчдад олгоогүй урамшууллыг авна гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ үндсэн цалингаас тооцоолох нь үндэслэлтэй. Сүүлд олгогдсон урамшууллыг нэмж тооцоолж цалингийн дундаж хэмжээг тооцох нь үндэслэлгүй. Нийт ажилтнуудад хуваагдаж олгох ёстой урамшуулал 19,000,000 төгрөг төсөвлөгдсөн байхад нэг хүн дангаараа бүх урамшууллын төсвийг нэхэмжлэх боломжгүй. Нэхэмжлэлийн зарим шаардлагууд үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 10.793.317 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дүгээртэй шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай Н.А-ийн нэхэмжлэлтэй, Увс Х ББН-д холбогдох иргэний хэргийн тухай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээртэй Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Н.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс Х ББН-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/28 дугаар Хөнгөлөлт олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр Урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар Мөнгөн урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, нэхэмжлэх №7, нэхэмжлэх №8, нэхэмжлэх №9, Увс Х өрхийн эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох санхүүжилтийн баримт, Увс Х нөхөрлөлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас, Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 сарын 10, 2021 оны 11 сарын 29, 2021 оны 12 сарын 22, 2021 оны 12 сарын 27, 2022 оны 1 сарын 27-ны өдрийн цалингийн хүснэгтүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 781 дүгээр захирамжаар үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд тусгаж Увс Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/10 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/09 дүгээр Урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар Буцалтгүй тусламж олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт, Увс Х ББН-ийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/12 дугаар Мөнгөн урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А-ийн хариуцагч Увс Х ББН-д холбогдох 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Н.А миний бие Увс Х өрхийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б\02 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 152/ШШ2022/00521 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хариуцагч давж заалдсанаас Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 224/МА2023/00003 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэр хэвээр батлагдсан. Хариуцагч дээд шүүхэд гомдол гаргаснаар Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2023/00239 дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдээснээс би ажилдаа эргэн орох нөхцөл бүрдсэн. Хөдөлмөрийн хуульд тодорхойлсноор Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,914,433 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 31,779,588 төгрөг гаргуулах,
2. 2022 оны 1 дүгээр сард ажилласан эмч сувилагч ажилтан нийт 11 хүнд 13 дахь сарын урамшуулал олгосон. /200,000-800,000 төгрөгийн урамшуулал олгосон баримтыг үндэслээд 700,000 төгрөг гаргуулах, 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс манай өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд орсон бөгөөд эмч сувилагч ажилтнуудад 1 сард 1,000,000 төгрөг мөн дараа нь нэг хүнд дунджаар 4,000,000 гаруй хүртэл төгрөгийг 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркын гар утасны хамт урамшуулал болгон олгосон. Тухайн үед би эмч сувилагч туслах ажилтнуудын хамт ковидын шинжилгээ авах, шинжилгээ шивэх, эмийн багц өгөх, оройн цагаар сууж маргааш нь өгөх эм боож бэлтгэх, ковидын вакцин хийх, мөн манай төвөөр эмчлүүлсэн иргэдийн судалгаа бүртгэлийг компьютерт шивдэг байсан. Зарим үед шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байсан тул нийт урамшуулал дунджаар 6,000,000 төгрөг гаргуулах. Нийт 38,479,588 төгрөг гаргуулж өгнө үү.
3. Мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү...гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1,914,433 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй тооцоолол гэж үзэж байна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажилтны ажилгүй байсан хугацааны олговор тооцоход баримтлах дундаж цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого нь өөр өөр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа байх тул зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь хууль, эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн, үндэслэлгүй тооцоолол болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг олгоход баримтлах дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд олгосон бүх төрлийн олговор, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүйгээр ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоох тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дугаар зүйлд тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо зөвхөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бус Н.А-ийн үндсэн цалин тогтоосон Х ӨЭМТ-ийн даргын шийдвэр, цалингийн хүснэгт, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн бодитойгоор тогтоох нь шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Х ӨЭМТ-өөс ажилтнуудад 4,000,000 хүртэл төгрөгийн мөнгөн тэтгэмж болон А/52 маркийн утас олгосон асуудал байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай эмнэлэг иргэдэд 2021 оны 6 дугаар сараас ковидын тусламж үйлчилгээг хийж эхэлсэн. Нэг иргэн 160,000 төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог байсан. Тухайн сарын нэхэмжилсэн мөнгөн дүн сар хойшилж дараа сард болон түүний дараа сард хуваагдаж орж ирдэг байсан. Н.А-д ковидын урамшууллын мөнгийг 2021 онд нь өгчихсөн байхад дахин ковидын урамшуулалд 6 сая төгрөг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Н.А-ийн дундаж цалинг сүүлийн 3 сараар буюу 2021 оны 11, 12, 2022 оны 1 дүгээр сарыг бодож үзвэл үндсэн цалин 692,000 орон нутгийн нэмэгдэл 15 хувь олон жилийн нэмэгдэл 15 хувь, нийт 760,814 төгрөгийн цалинг сард авдаг байсан. Мөн манай байгууллага 13 дахь сарын цалин гэж олгож байгаагүй, 2022 онд ч 13 дахь сарын цалин гэж олгоогүй тул хүлээн 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 12 дугаар сард 550,000 төгрөгийн урамшуулал, 2022 оны 11 дүгээр сард 1,400,000 төгрөгийн урамшуулал, 2021 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийн нүүрсний хөнгөлөлт авч байсан, мөн сард 33,000 төгрөгийн хоолны мөнгө авдаг байсан. 2021 оны 11, 12 дугаар садуудад 33,000 төгрөгийн хоолны мөнгө авч байсан. Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,793,317 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Увс Х ББН-д-ийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.А-г тус эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дүгээрр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
5.1. Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байх ба хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээртэй Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.2. Улмаар хариуцагч Увс Х ББН-д-ийн дарга дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмждэгч Н.А-г урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд томилсон байх тул нэхэмжлэгч Н.А ажилгүй байсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
5.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.
Хариуцагч Х ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.А-д 1,400,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Мөн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаалаар 550,000 төгрөг олгожээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 оны 11, 12 дугаар сард мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон мөнгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцох үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Увс Х ББН-д-ийн 2021 оны 7, 8, 10, 11,12 дугаар саруудын орлого, зарлагын талаархи ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтуудад Ковид 19-ийн урамшуулал, эмнэлгийн ажилчдад олгох дэмжлэг нэрээр орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байснаас дүгнэхэд халдварт цар тахлын онцгой нөхцөлд ажилласны урамшууллыг тус эрүүл мэндийн даргын тушаалаар эмч, сувилагч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж нэрээр олгож байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Коронавируст халдвар /Ковид 19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ковид цар тахлын үед онцгой нөхцөлд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад олгосон мөнгөн урамшуулал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-т заасан онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгож буй нэг удаагийн мөнгөн урамшуулалд хамаарах тул ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох үндэслэлтэй болно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.А-д сар бүр олгож байсан хоолны үнийн хөнгөлөлт /2021 оны 10, 11, 12 дугаар сард 33,000 төгрөг/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/28 дугаар Хөнгөлөлт олгох тухай тушаалаар олгосон түлээ нүүрсний хөнгөлөлт 1,000,000 төгрөг, нийт 1,099,000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцон, дундаж цалин хөлсийг тодорхойлох үндэслэлтэй байна.
6. Иймд 2021 оны 10 дугаар сард 898,100 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 2,296,600 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1,449,600 төгрөг, нийт 3 сарын цалин хөлсний нийлбэр 4,644,300 төгрөг, үүнээс 1 сарын дундаж цалин хөлс 1,548,100 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 73,719 төгрөг болж болох бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан 15 сар, 26 өдрөөр тооцоолоход 15 сар х 1,548,100 төгрөг=23,221,500 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 73,719 төгрөг х 26 өдөр=1,916,694 төгрөг, нийт 25,138,194 төгрөг болж байна. Иймд 25,138,194 төгрөгийг хариуцагч Увс Х ББН-өөс гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, үлдэх 6,641,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.1. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.А-ийн ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
6.2. Нэхэмжлэгч Н.А-ийн 13 дахь сарын цалин 700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч Увс Х ББН-д нь ажилчиддаа 13 дахь сарын цалин өгсөн талаар нотлох баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотлоогүй, мөн урамшуулал 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд зааснаар мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгодог. Иймд нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгээгүй байх үеийн урамшууллыг хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25,138,194 төгрөгийг төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,341,394 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 25,138,194 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283,641 төгрөгийг хариуцагч Увс Х ББН-өөс гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Увс Х ББН-өөс ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 25,138,194 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,341,394 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.А-ийн ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс Х ББН-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 25,138,194 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283,641 төгрөгийг хариуцагч Увс Х ББН-өөс гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР