| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2023/0323/З/Т |
| Дугаар | 128/ШШ2023/0339 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0339
2023 04 06 128/ШШ2023/0339
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, С.М*******ы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, тус газрын захиргаа удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан татгалзлыг хүлээн аваад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “С.М******* миний бие тус шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан 5 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг биелэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагын 1 болон 3 дахь хэсэг болох,
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”,
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М******* нь тус шүүхэд хандан “1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/306 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах”, 4. С******* овогтой М******* миний ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, 5. С.М******* миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/317 дугаар тушаалаар С.М*******ыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий жижүүрээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсон. (хавтаст хэргийн 129 дүгээр тал)
Улмаар нэхэмжлэгч С.М******* нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлж, үлдэх шаардлагуудаа дэмжиж оролцсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66 дугаар зүйлийн 66.3 “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж тус тус заасан.
Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарлаж холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудал нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С.М*******аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, тус газрын захиргаа удирдлагын газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Н*******н 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/2247 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын С.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ерөнхий жижүүрийн албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ