Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 290

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Т.Отүүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

шүүгдэгчБ.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Боржигон овогт Т.О, Боржигин овогт Б.О нарт холбогдох 2017 2503 1051 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

           1. Монгол улсын иргэн, 1989 оны 06 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-493 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

         урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, Боржигон овогт Т.О /РД:…………………./,

 

           2. Монгол улсын иргэн, 1994 оны 07 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 28-600 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Б. О /РД:…………………./.

 

 Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Т.ОБ.Оюунтуяа нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн урд талд Б.Энх-Өлзийгийн цүнхнээс “Huawei брэндийн lite P9” гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар аван хулгайлж 420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчБ.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч одоо хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би Улсын их дэлгүүрийн урд талын зайрмаг зардаг мухлагнаас зайрмаг авчихаад Улсын их дэлгүүрийн хойд талд байх шүдний эмнэлгийн гадаа очоод гар утсаа цүнхнээсээ гаргаж ирэх гэсэн чинь утас байхгүй байсан. Ингээд цагдаад хандаад камер шүүж үзэхэд би зайрмаг аваад Улсын их дэлгүүрийн урд алхаж байтал миний араас нэг богино шорттой охин гүйж ирээд миний цүнхнээс гар утас аваад өөр нэг махлаг эмэгтэйд дамжуулж өгч байгаа бичлэг байсан. Huawei брэндийн lite P9 маркийн гар утас байсан …” гэх мэдүүлэг /хх-19х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “…Улсын их дэлгүүрийн баруун урд талд байрлах зайрмагны ТҮЦ байх ба уг ТҮЦ-ний урдуур гомдол гаргагч хохирогч Б.Энх-Өлзий цэнхэр өнгийн цамц өмссөн үсээ задгай тавьсан байдалтай, хар өнгийн цүнх үүрчихсэн 2 талдаа бага насны 2 эмэгтэй хүүхэд дагуулсан Улсын их дэлгүүрийн урагшаа алхахад баруун урд талд байрлах зайрмагны ТҮЦ-ний урдаас 17:09 минут 45 секунтэнд богино шорттой цагаан өнгийн цамцтай хар өнгийн цүнх үүрсэн эмэгтэй хохирогчийн араас гүйж очих үед түүний араас шаргал өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй мөн хар өнгийн цүнх үүрсэн эмэгтэй очив. Тухайн 2 эмэгтэй хохирогчийн араас гүйж очоод араас нь дагаж алхах ба богино шорттой цагаан өнгийн цамцтай эмэгтэй хохирогчийн цүнхнээс нэг зүйл аваад хар өнгийн өмдтэй эмэгтэйд дамжуулан өгөөд 2-уулаа буцаад баруун урд талын зайрмагны ТҮЦ-ийг чиглэн алхаад камераас гарч байна …” гэсэн тэмдэглэл /хх-15х/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-12х/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-14х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-41х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “…Б.Оюунтуяагаас хураан авсан гар утсыг хохирогч Б.Энх-Өлзийд хүлээлгэн өгөхөд өөрөө асааж үзээд бүрэн бүтэн хэвийн ажиллаж байна гэв …” /хх-42х/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50-51х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56, 61х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-58-60, 66-66х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Т.ОБ.Оюунтуяа нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн урд талд Б.Энх-Өлзийгийн цүнхнээс “Huawei брэндийн lite P9” гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар аван хулгайлж 420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонцэцэгийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчБ.Огийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч одоо хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би Улсын их дэлгүүрийн урд талын зайрмаг зардаг мухлагнаас зайрмаг авчихаад Улсын их дэлгүүрийн хойд талд байх шүдний эмнэлгийн гадаа очоод гар утсаа цүнхнээсээ гаргаж ирэх гэсэн чинь утас байхгүй байсан. Ингээд цагдаад хандаад камер шүүж үзэхэд би зайрмаг аваад Улсын их дэлгүүрийн урд алхаж байтал миний араас нэг богино шорттой охин гүйж ирээд миний цүнхнээс гар утас аваад өөр нэг махлаг эмэгтэйд дамжуулж өгч байгаа бичлэг байсан. Huawei брэндийн lite P9 маркийн гар утас байсан …” гэх мэдүүлэг /хх-19х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “…Улсын их дэлгүүрийн баруун урд талд байрлах зайрмагны ТҮЦ байх ба уг ТҮЦ-ний урдуур гомдол гаргагч хохирогч Б.Энх-Өлзий цэнхэр өнгийн цамц өмссөн үсээ задгай тавьсан байдалтай, хар өнгийн цүнх үүрчихсэн 2 талдаа бага насны 2 эмэгтэй хүүхэд дагуулсан Улсын их дэлгүүрийн урагшаа алхахад баруун урд талд байрлах зайрмагны ТҮЦ-ний урдаас 17:09 минут 45 секунтэнд богино шорттой цагаан өнгийн цамцтай хар өнгийн цүнх үүрсэн эмэгтэй хохирогчийн араас гүйж очих үед түүний араас шаргал өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй мөн хар өнгийн цүнх үүрсэн эмэгтэй очив. Тухайн 2 эмэгтэй хохирогчийн араас гүйж очоод араас нь дагаж алхах ба богино шорттой цагаан өнгийн цамцтай эмэгтэй хохирогчийн цүнхнээс нэг зүйл аваад хар өнгийн өмдтэй эмэгтэйд дамжуулан өгөөд 2-уулаа буцаад баруун урд талын зайрмагны ТҮЦ-ийг чиглэн алхаад камераас гарч байна …” гэсэн тэмдэглэл /хх-15х/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-12х/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-14х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-41х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “…Б.Оюунтуяагаас хураан авсан гар утсыг хохирогч Б.Энх-Өлзийд хүлээлгэн өгөхөд өөрөө асааж үзээд бүрэн бүтэн хэвийн ажиллаж байна гэв …” /хх-42х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50-51х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56, 61х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-58-60, 66-66х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.ОБ.Оюунтуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдааБ.Огийн 26-27 долоо хоногтой жирэмсэн, Т.Отгонцэцэгийн бага насны хүүхэдтэй байдлыг тус тус харгалзан үзэж оногдуулах хорих ялыг тус бүр хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.