| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00428/И |
| Дугаар | 152/ШШ2023/00507 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2023/00507
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт А-ийн Я-д холбогдох,
Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д /цахимаар/
Хариуцагч: А.Я
Иргэдийн төлөөлөгч: Н.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хариуцагч А.Я-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Увс аймгийн Х сумын Засаг дарга А.Я нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/04 дүгээр захирамж гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-г төрийн албанаас халсан. Иргэн Т.Т дээрх 2021 оны Б/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэр, мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2022/00091 дүгээр захирамж тус тус гарч Т.Т-ыг төрийн албанаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12,449,306 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,314,093 төгрөг, нийт 13,763,399 төгрөгийг Т.Т-ын ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. А.Я-ны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан А.Я-аас гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Увс аймгийн Х сумын Засаг дарга А.Я нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б/04 дүгээр захирамж гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-г төрийн албанаас халсан. Иргэн Т.Т дээрх 2021 оны Б/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2022/00091 дүгээр захирамж тус тус гарч Т.Т-г төрийн албанаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12,449,306 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,314,093 төгрөг, нийт 13,763,399 төгрөгийг Т.Т-ын ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А.Я-ны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн сан банк 100900021501 тоот данс/ буруутай албан тушаалтан А.Я-аас гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч А.Я шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлөөс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 01/1844 тоот албан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Миний бие нь Увс аймгийн Х сумын Засаг даргын албан тушаалд ажиллаж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Т.Т-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр Т.Т-г 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг албан тушаалд нь эргүүлэн томилсон болно. Энэ хугацаанд уг албан тушаалд хэн нэгнийг томилж, цалинжуулж ажиллуулаагүй бөгөөд өөр албан тушаалтнаар хавсруулж, түр орлон гүйцэтгүүлж байсан. Дээрх албан тушаалтны хэмнэгдсэн цалинг 2021 оны 12 дугаар сард сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн дараа оны болон 2022 оны сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, цалингийн санд шилжүүлэн суулгаж батлуулсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2022/00091 дүгээр захирамжаар дээрх албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг нөхөн төлж хохиролгүй болгосон болно. Нөхөн төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газрын төсөв болон цалингийн санд өр авлага үүсгэхгүй, төрд хохирол учуулахгүйгээр Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргахыг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн. 2021 онд тухайн албан тушаалдаа хүн авч ажиллуулаагүй, цалингийн 40 хувийг өгч хавсарч ажиллуулсан учраас цалингийн хэмнэлт гарсан, энэ хэмнэгдсэн цалинг сумын Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны оны эцсийн хуралдаанд танилцуулж, хүсэлт гаргаж, 2022 оны цалингийн төсөвт суулгаж, хэмнэгдсэн төсвөөсөө хохирлыг нь барагдуулсан. Сумын Засаг даргын Тамгын газар Т.Т-т цалин олгосноос болж хохирсон зүйлгүй, ажлын доголдол гараагүй. Би эрүүл мэндийн болон хувийн амьдралын шалтгаанаас болж төлөх боломжгүй. Миний хувьд эмчийн хяналтад байдаг, гэдэсний архаг өвчтэй тул төрийн ажил хийснийхээ төлөө хувиасаа 13,763,399 төгрөг төлөх боломжгүй. Иймд бид төрд хохирол учирсан гэж үзэхгүй байгаа. Энэ хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын төсөв болон цалингийн санд ямар нэгэн өр авлага үүсээгүй, ажилтнуудын цалин, нэмэгдэлд өөрчлөлт ороогүй тул Төрийн албаны зөвлөлийн нэхэмжилж байгаа 13,763,399 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай тогтоол, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04/1596 дугаартай Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр Ажлаас халах тухай захирамж, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/28 дугаар Хөрөнгө зарлага болгох тухай захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлт №2, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлт №4, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай шийдвэр, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тодорхойлолт гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1488 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлт №4, 2022 оны 4 сарын 01-ний өдрийн төлбөрийн хүсэлт №2, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/28 дугаар Хөрөнгө зарлага болгох тухай захирамж, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр Ажлаас халах тухай захирамж, Тамгын дарга Т.Т-ын цалингийн тооцоо, Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
7. Иргэдийн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Я-д холбогдох, 13,763,399 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт А.Я гэм буруутай эсэхэд эргэлзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хариуцагч А.Я-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Увс аймгийн Х сумын Засаг дарга А.Я нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/04 дүгээр захирамж гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-г төрийн албанаас халсан. Иргэн Т.Т дээрх 2021 оны Б/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэр, мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2022/00091 дүгээр захирамж тус тус гарч Т.Т-г төрийн албанаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12,449,306 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,314,093 төгрөг, нийт 13,763,399 төгрөгийг Т.Т-ын ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон байна. А.Я-ны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,763,399 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан А.Я-аас гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Төрийн албаны зөвлөлийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 01/1844 тоот албан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Миний бие нь Увс аймгийн Х сумын Засаг даргын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Т.Т-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр Т.Т-г 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг албан тушаалд нь эргүүлэн томилсон болно. Энэ хугацаанд уг албан тушаалд хэн нэгнийг томилж, цалинжуулж ажиллуулаагүй бөгөөд өөр албан тушаалтнаар хавсруулж, түр орлон гүйцэтгүүлж байсан болон дээрх албан тушаалтны хэмнэгдсэн цалинг 2021 оны 12 дугаар сард сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн дараа оны болон 2022 оны сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, цалингийн санд шилжүүлэн суулгаж батлуулсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 152/ШШ2022/00091 дүгээр захирамжаар дээрх албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг нөхөн төлж хохиролгүй болгосон болно. Нөхөн төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газрын төсөв болон цалингийн санд өр авлага үүсгэхгүй, төрд хохирол учуулахгүйгээр Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргахыг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн болно. 2021 онд тухайн албан тушаалдаа хүн авч ажиллуулаагүй цалингийн 40 хувийг өгч хавсарч ажиллуулсан учраас цалингийн хэмнэлт гарсан, энэ хэмнэгдсэн цалинг сумын Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны оны эцсийн хуралдаанд танилцуулж, хүсэлт гаргаж, 2022 оны цалингийн төсөвт суулгаж, хэмнэгдсэн төсвөөсөө хохирлыг нь барагдуулсан. Сумын Засаг даргын Тамгын газар Т.Т-т цалин олгосноос болж хохирсон зүйлгүй, ажлын доголдол гараагүй. Би эрүүл мэндийн болон хувийн амьдралын шалтгаанаас болж төлөх боломжгүй. Миний хувьд эмчийн хяналтад байдаг, гэдэсний архаг өвчтэй тул төрийн ажил хийснийхээ төлөө хувиасаа 13,763,399 төгрөг төлөх боломжгүй. Иймд бид төрд хохирол учирсан гэж үзэхгүй байгаа энэ хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын төсөв болон цалингийн санд ямар нэгэн өр авлага үүсээгүй, ажилтнуудын цалин, нэмэгдэлд өөрчлөлт ороогүй тул Төрийн албаны зөвлөлийн нэхэмжилж байгаа 13,763,399 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч А.Я нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр Ажлаас халах тухай захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-г 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан ба дээрх захирамжийг Т.Т-с зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.Т-г Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ.
5.1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Т-ын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 13,832,563 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга А.Я хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Т.Т-т Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12,449,306 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1,314,093 төгрөг, нийт 13,763,399 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон болох нь төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргаагүй.
7. Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснөөс төрд учирсан хохирол буюу Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-т төсвөөс олгосон 13,763,399 төгрөгийг хууль бус захирамж аргасан хариуцагч А.Я-аас гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
7.1. Хариуцагчаас 2021 онд тухайн албан тушаалдаа хүн авч ажиллуулаагүй, цалингийн 40 хувийг өгч хавсарч ажиллуулсан учраас цалингийн хэмнэлт гарсан, энэ хэмнэгдсэн цалинг сумын Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны оны эцсийн хуралдаанд танилцуулж, хүсэлт гаргаж, 2022 оны цалингийн төсөвт суулгаж, хэмнэгдсэн төсвөөсөө хохирлыг нь барагдуулсан. Сумын Засаг даргын Тамгын газар Т.Т-т цалин олгосноос болж хохирсон зүйлгүй, ажлын доголдол гараагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
Уг хуулийн зохицуулалтаас дүгнэхэд төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг төр хариуцах боловч тухайн албан хаагч нь шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч А.Я Увс аймгийн Завхан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Т.Т-г хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, улмаар шүүгчийн захирамжийн дагуу 13,763,399 төгрөгийг Т.Т-т олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Н.Ц-с хариуцагч А.Я-ны гэм буруутай эсэхэд эргэлзэж байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Я-аас 13,763,399 төгрөг гаргуулж Монгол Улсын Төрийн албаны зөвлөл /Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд/-д олгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 13,763,399 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 226,767 төгрөгийг хариуцагч А.Я-аас гаргуулж орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Я-аас 13,763,399 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл-/Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Я-аас 226,767 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР