Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/04764

 

 

 

 

 

 

2023 11 01

101/ШШ2023/04764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоот хаягт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* байрлах ******* /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д холбогдох

 

32,505,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь *******-тай 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 16 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын карказ угсралтын ажлыг 650,116,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж хамтран ажилласан.

Тус гэрээний Хавсралт №1-т төлбөр тооцоо болон төлөх нөхцөлийг баталгаажуулсан бөгөөд гүйцэтгэгч нь гэрээний 8-д зааснаар гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс 5 хувьтай тэнцүү хэмжээний төлбөр буюу 32,505,800 төгрөгийг санхүүжилт бүрээс суутгуулж чанарын баталгаат хугацаанд Захиалагчид байршуулсан.

Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлж, 2020 оны 4 дүгээр сард бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн. Уг ажлыг захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш гэрээний 7.1-д заасан чанарын баталгааны 3 жилийн хугацаа дуусч гүйцэтгэлийн баталгаа болох 32,505,800 төгрөгийг чөлүүлэхээр Захиалагч талд албан бичгээр хүсэлт өгсөн ч өнөөдрийг хүртэл манай компанид тус мөнгийг шилжүүлээгүй байна.

Иймд гүйцэтгэлийн баталгааны 5% болох 32,505,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийн дагуу ажил хүлээлгэн өгөх акт үйлдэж ажлыг хүлээлгэн өгөөгүй, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна мөн хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасны дагуу үндсэн ажил гүйцэтгэх гэрээ болон түүний нэмэлт гэрээнд заасан 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хүлээлгэн өгөх хугацааны дагуу хуульд заасан баталгаат хугацаа дуусаагүй байна. Мөн тухайн барилга байгууламж нь ковид 19 цар тахал, хөл хорионы улмаас барилгын ажил зогсож, бүрэн дуусаагүй, комисст хүлээлгэн өгөөгүй тул ажлын чанар стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тоот "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т Гүйцэтгэгч нь гэрээ байгуулагдахаас өмнө ажлын гүйцэтгэлийн графикийг Захиалагчид хүргүүлж, Захиалагч өөрийн ажлын графиктай уялдуулан гэрээт ажил гүйцэтгэх графикийг баталгаажуулан гэрээнд хавсаргана. Гүйцэтгэгч гэрээнд хавсаргасан графикийг чанд баримтлан ажлыг гүйцэтгэнэ., 2.4-т Гүйцэтгэгч нь ажлын график боловсруулан захиалагчид хүргүүлэн батлуулж, батлагдсан графикийг мөрдөж ажиллана гэж заасны зөрчиж харилцан тохиролцсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, 2.5-д, Гүйцэтгэгч нь барилгын талбайд ажиллах ИТА болон нарийн мэргэжлийн ажилчдын тоог нарийвчлан гаргаж, гэрээнд хавсаргах ба хамгийн багадаа тэдгээр ажилчдаас ажилчдыг /ХАБЭАБО-ны хариуцсан инженер, ажилтан /өдөр бүр талбайд ажиллуулна. Нийт ажилчдын бүрэлдэхүүнд нэг инженер, нэг ХАБЭА-н инженер заавал багтана. Гэж заасныг зөрчсөн. Гэрээний 2.9-т Гүйцэтгэгч нь гэрээт үе шатны ажилтай холбогдох бүх шаардлагатай баримт (барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн пассщпорт, гарал үүслийн бичиг гэх мэт), ажил гүйцэтгэлийн баталгааны (ажлын гүйцэтгэлийн явцад авсан фото зургийн альбом, гүйцэтгэл эсхүл хүлээн авсан тухай актууд гэх мэт)-ын хамт захиалагчид ажлын 3 /гурав/ хоногийн дотор 2 хувь үйлдэж холбогдох талуудаар баталгаажуулан хүлээлгэн өгнө. Үүнийг гэрээний талууд нэг нэг хувиар хадгална., 2.13 дахь Гэрээт ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, хүлээлгэн өгөх тус тус заасан үүргээ биелүүлээгүй, Гэрээний 4.2.1-т заасан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэн, гэрээт ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгнө гэх заалт, 4.2.12-т Гэрээт ажлын гүйцэтгэл нь биет байдлын доголдолтой, Захиалагчийн шаардлагад нийцэхгүй, зураг төслөөс зөрүүтэй, БНбаД зөрчсөн, стандартаар зөвшөөрөгдөх хүлцэх алдаанаас хэтэрсэн, зориулалтаар нь ашиглах боломжгүй, эсхүл барилгын материалын зүй бус хорогдол гаргасан гэж Захиалагч үзвэл Гүйцэтгэгч түүний тогтоосон хугацаанд өөрийн зардлаар хариуцаж, нөхөн төлөх; 4.2.19-т Гэрээт ажилтай холбоотой өдөр тутмын ажлын тайлан, талбайн журнал, ил далд ажлын акт болон бусад бичиг баримтуудыг төрийн эрх бүхийн байгууллагын шаардлага, стандартын дагуу үнэн зөв хөтөлж, холбогдох хүмүүсээр цаг тухайд нь бичилтийг хийлгэн баталгаажуулах, 4.2.21-т Ажлын гүйцэтгэлийн чанар, аюулгүй байдал, доголдолгүй байдлыг Захиалагч болон тухайн барилгыг ашиглаж буй гуравдагч этгээдийн өмнө бүрэн хариуцах (мөн буруу, алдаатай, бүрэн бус гүйцэтгэлээс учирсан хохирол, зардлыг бүрэн хариуцна) ба ажилдаа болгоомжгүй, хайнга хандсан, холбогдох стандарт, журмыг мөрдөөгүйн улмаас Захиалагчийн болон гуравдагч этгээдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд зардал /хууль зүйн болон үйл ажиллагааны, бусад/, учирсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулах;, гэрээний 5.1.1-т Гүйцэтгэгч гэрээт ажлын гүйцэтгэлийн тайлан, ажил гүйЦэтгэсэн акт /захиалагчтай зөвшилцсөн дотоод үйл ажиллагааны маягтууд, акт бичиг баримтыг үндэслэн М актыг баталгаажуулснаар үе шатны давхар тутмаар/-аа захиалагчид хүргүүлэх ба Захиалагч ажлын тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан ажлын зураг болон бусад гэрээнд заасан нөхцөлүүдэд үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээг хянан баталгаажуулан Гүйцэтгэгчид мэдэгдэх ба энэ нь төлбөр төлөх үндэслэл болно., гэх заасныг зөрчиж ажил гүйцэтгэлийн актыг хүлээлгэн өгөөгүй, барилгын стандарт норм, чанарын шаардлагыг хангаагүй ажил гүйцэтгэж, доголдлыг арилгаагүй тул Саруул сайхан компаниас өөрийн зардлаар гэрээний 7.1-д Гүйцэтгэгч нь илрүүлэх боломжгүй байсан нуугдмал доголдлын талаар захиалгат ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд хариуцлага хүлээнэ. Энэ хугацааг баталгаат хугацаа гэнэ., 7.3-т Баталгаат хугацаанд Захиалагчаас үл шалтгаалсан гэмтэл, доголдлыг Гүйцэтгэгч өөрийн хүч, хөрөнгөөр. Захиалагчийн тогтоосон хугацаанд арилгаж, доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ. Энэхүү заалтад Гүйцэтгэгчээс үл шалтгаалсан гэмтэл доголдол хамаарахгүй., 7.4-т Хэрэв Захиалагч нь баталгаат хугацаанд өөрийн ашиглалтын буруугаас үүсээгүй эвдрэл гэмтлийг хугацаа хэмнэх үүднээс өөрийн хүч, хөрөнгөөр зассан тохиолдолд уг ажилд зарцуулагдсан ажлын төлбөрийг гарсан зардлын баримтын дагуу тэргүүн ээлжинд Гүйцэтгэлийн баталгаанаас гаргуулах ба хэрэв гүйцэтгэлийн баталгаа хүрэлцэхгүй тохиолдолд Гүйцэтгэгч нь Захиалагчид төлнө. Энэхүү заалтанд Гүйцэтгэгчээс үл шалтгаалсан гэмтэл доголдол хамаарахгүй гэрээний 8.1-т Гүйцэтгэлийн баталгаа нь Гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгснөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байх ба Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Захиалагч нь эхний ээлжинд Гүйцэтгэлийн баталгаанаас ажлын доголдлыг арилгуулна. гэж тус тус заасныг үндэслэн өөрийн хөрөнгөөр доголдлыг арилгаж баталгааны 5% буюу 32,505,800 /гучин хоёр сая таван зуун таван мянга найман зуу/ төгрөгөөс суутгасан. Дээрх доголдолыг арилгахтай холбогдсон үлдэгдэл төлбөрийг ******* ХХК-с гаргуулахаар ажиллагаа хийгдэж байна.

3. Ажил гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нийт хөлс нь 650,116,000 /зургаан зуун тавин сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөг бөгөөд үүний НӨАТ-н 79,205,179 /далан есөн сая хоёр зуун таван мянга нэг зуун далан ес/ төгрөгийн баримтыг өнөөдрийг хүртэл шивж ирүүлээгүйн улмаас компанид НӨАТ-ийн өр төлбөр үүсгэсэн зэрэг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-иас д олгосон 2023.05.25№05/08 дугаартай итгэмжлэл, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний Хавсралт№1, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №SS-2019-056-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, Тооцооны дэлгэрэнгүй, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-иас ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилсон 2023.06.20№95 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн акт, ******* ХХК-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай харилцах дансанд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Саруулсайхан ХХК-иас гэрээний төлбөр (ЕВ-Саруулсайхан-с 13-р давхар цутгалт: 050000-Хаан банк-(-САРУУЛСАЙХАН) утгаар 2019.11.12 өдөр 12,000,000 төгрөг, 2019.10.30 өдө 10,676,000 төгрөг тус тус шилжүүлсэн) утгаар мөнгө шилжүүлж байсан Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн баримтууд, Мягмар Батсайханы эзэмшдэг Хаан банк дахь дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2019.09.25-2019.09.27, ХХК-ийн дугаартай ******* ХХК-д хаягласан Гэрээ цуцлах тухай албан бичиг, №UB-2020-018 тоот гэрээний гүйцэтгэл гэх хүснэгт, төлбөр төлөгч ******* ХХК-иас 62,349,640 төгрөг шаардсан ХХК-ийн 2020.06.19-ны нэхэмжлэх;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан 32,505,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш гэрээнд заасан чанарын баталгааны 3 жилийн хугацаа дуусч гүйцэтгэлийн баталгаа болох 32,505,800 төгрөгийг төлүүлэхээр захиалагч талд албан бичгээр хүсэлт өгсөн боловч мөнгийг шилжүүлээгүй... гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

- Гэрээнд заасан 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хүлээлгэн өгөх хугацааны дагуу хуульд заасан баталгаат хугацаа дуусаагүй, тухайн барилга байгууламж нь ковид 19 цар тахал, хөл хорионы улмаас барилгын ажил зогсож, бүрэн дуусаагүй, комисст хүлээлгэн өгөөгүй тул ажлын чанар стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй.

- Гэрээнд заасныг үндэслэн өөрийн хөрөнгөөр доголдлыг арилгаж баталгааны 5% буюу 32,505,800 төгрөгөөс суутгасан. ... доголдолыг арилгахтай холбогдсон үлдэгдэл төлбөрийг ******* ХХК-с гаргуулахаар ажиллагаа хийгдэж байна.

- Ажил гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 650,116,000 төгрөгийн үнийн дүнгийн НӨАТ-н 79,205,179 төгрөгийн баримтыг өнөөдрийг хүртэл шивж ирүүлээгүйн улмаас компанид НӨАТ-ын өр төлбөр үүсгэсэн зэрэг нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан гэжээ.

3. Талууд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал ******* ХХК нь захиалагч *******-ийн захиалгаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 16 давхар, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын каркас угсралтын ажилд нийт 8126.45 м.кв талбайтай 3-16 хүртлэх давхар, техникийн давхрын төмөр бетон хийцлэлтэй барилгын угсралтын ажлыг өөрийнн ажиллах хүч, бараа материал, тоног төхөөрөмжийг ашиглан хийж дуусган хүлээлгэн өгөх, хууль тогтоомжид заасан барилгын гүйцэтгэгчид хүлээлгэсэн бусад үүргийг биелүүлэх, Барилгын батлагдсан зураг, барилгын ажлын явцад авсан зөвшөөрлүүд, гэрээт ажлын үед үйлдэгдсэн бүх төрлийн өдрийн тайлан, ажлын зөвшөөрөл, үе шатны ажлуудын шалгах хуудас, долоо хоногийн тайлан, фото акт, материалын тохирлын гэрчилгээ, ил далд ажлын акт, фото зураг, бусад бүх бичиг баримтыг захиалагчаас баталсан маягтын дагуу захиалагч болон түүний эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. (Хийж гүйцэтгэх ажлыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхийг гэрээнд заасан ба ажлыг дуусган хүлээлгэн өгөх хугацааг гэрээнд тодорхой тусгаагүй.)

3.1. №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт№1-д Төлбөр тооцоо болон төлбөр төлөх нөхцлийг тусгасан байх бөгөөд уг хавсралтын 1.3.-т Захиалагч нь гэрээт ажлын хөлсийг хүснэгтэд дурдсан тоо хэмжээ, нэгж үнийн дагуу төлөх, давхар тус бүрийн бетон цутгалтын ажил дууссан, хэв хашмалыг бүрэн хуулж, акт баталгаажуулсны дараа эд хөрөнгөөс гүйцэтгэлийн баталгааг суутгаж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан байна.

3.1.1. Дурьдаж буй хүснэгтээр 3-16 хүртлэх давхар болон техникийн давхар тус бүрийн хэмжээг (м.кв-аар) гаргаж, нэгж үнэ 80,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 650,116,000 төгрөгөөр тогтоож, эд хөрөнгийн төлбөр 292,552,200 төгрөг, бэлэн мөнгөний төлбөр 325,058,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 32,505,800 төгрөгөөр хэмээн харилцан тохиролцжээ.

4. №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт№1-ийн 1.5-д Захиалагч нь эд хөрөнгөөр төлөх төлбөрийг төлөх эд хөрөнгийг нэрлэн зааж, Хавсралт№1-ийн 1.5.1-д 170,000,000 төгрөгт Mercedes benz G class 350 маркийн автомашиныг шилжүүлэх, гүйцэтгэгч нь 5 дахь давхрын цутгалтын ажлыг бүрэн дуусган Захиалагчид хүлээлгэн өгсний дараа өмчлөлийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг талууд харилцан тохиролцож шилжүүлэх, 5 дугаар давхрын бетон цутгаж дуусмагц 1.5.1-д заасан эд хөрөнгийн өмчлөх эрхийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.

4.1. Талууд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №SS-2019-056-01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, Үндсэн гэрээний Хавсралт№1-ийн 1.5-д заасан эд хөрөнгийн төлбөрт өөр маркийн автмашиныг 62,587,280 төгрөгийн төлбөрт шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

5. Нэхэмжлэгч нь №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу барьж гүйцэтгэх 3-16 дугаар давхрын каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн актаар тогтоогдож байна. Тодруулбал, Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн актад №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 3-16 давхрын төмөр бетон каркас цутгалтыг хийж гүйцэтгэснийг тусгаж, захиалагч тал *******-ийн төслийн менежер Э.Жаргал хянаж, ерөнхий инженер М.Гансүх актыг боловсруулж тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6. ******* ХХК-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай харилцах дансанд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Саруулсайхан ХХК-иас гэрээний төлбөр (ЕВ-Саруулсайхан-с 13-р давхар цутгалт: 050000-Хаан банк-(-САРУУЛСАЙХАН) утгаар 2019.11.12 өдөр 12,000,000 төгрөг, 2019.10.30 өдө 10,676,000 төгрөг тус тус шилжүүлсэн) утгаар мөнгө шилжүүлж байсан болох нь Худалдаа, хөгжлийн банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

7. Дээр дурьдсан үйл баримтуудыг дүгнэхэд, ажил гүйцэтгэгч ******* ХХК нь SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу барьж гүйцэтгэх барилгын төмөр бетон каркас цутгалтыг 3-16 дугаар давхар хүртэл хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

8. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч нь барьж гүйцэтгэн акт үйлдсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгэлийн батлагаа болгож, суутгуулсан төлбөрийн 5 хувийг шаардсан нь үндэслэлтэй байна.

9. Харин гэрээнд заасан техникийн давхрын 96 м.кв талбайтай ажлыг хийж гүйцэтгэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг №SS-2019-056 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт№1-ийн 1.3.-т заасны дагуу гүйцэтгэлийн баталгааг бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзнэ.

Тодруулбал, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний Хавсралт№1-ийн 1.3.-т буй хүснэгтэд заасан техникийн давхрын 96 м.кв талбайтай, нэг үнэ 80,000 төгрөгөөр тооцогдох, 7,680,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 384,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

10. Хэргийн оролцогчид хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

10.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, хэргийн материалтай танилцах тайлбар гаргах эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх үзэх шалтгаангүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 32,121,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 384,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,479 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 318,559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА