Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/05216

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С- нэхэмжлэлтэй

Хариуцагч: холбогдох

*******ийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүр хуралдаанд гаргасан тайлбартаа: *******д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Б.******* миний бие *******д 2001 онд их эмчээр ажилд ороод түүнээс хойш эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар 20 жил ажиллаж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус байгууллагын *******аар ажилласан. *******ийн ерөнхий захирал С.Өнөрсайхан нь 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд миний бие шинэ захирлыг ажлаа авах үеэр ээлжийн амралтаа аваад, үргэлжлүүлэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай хувийн чөлөө авч, байнгын асаргаанд орсон ээжийгээ харж асарсан юм. Миний ээжийн биеийн байдал сайнгүй байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-д зорчиж, эмнэлэг, эмчилгээ судлан 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсдаа ирсэн. Энэ хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа орох хугацаа болсон тул дахин ажлын 7 хоногоор хувийн чөлөөгөө сунгах хүсэлтээ байгууллагынхаа хүний нөөцийн менежерт өөрийн нэгжийн даргаар урьдчилан хүргүүлсэн байсан.

Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу Даваа гарагт ажилдаа ирэхэд хүний нөөцийн мэргэжилтэн надтай уулзаж хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажил тасалсан гэж үзээд арга хэмжээ авахаар яригдаж байгаа талаар хэлсэн, Ерөнхий захирал өрөөндөө дуудаад ... чамтай нэг баг болж ажиллаж -чадахгүй юм байна, албаны даргаар лав ажиллуулахгүй, тиймээс чи ажлаас гарах өргөдлөө яг одоо бичиж өг..." гэж зандрангуй хэлээд тулгасан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа ирэхэд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон ажлаас халах тушаал өгч, албан тушаал бууруулж эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд (хүүхдээ харж байгаа хүний оронд) түр хугацаагаар томилсон байсан. Түугээр ч барахгүй тухайн өдрийнхөө 13:27 минутанд *******ны гаргын албан тушаалд сонгон шалгаруулалтын зарлал цахим орчинд тавьсан байсан.

Миний хувьд ажлаас халж, өөр ажилд томилж байгаа тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хувийн чөлөө авсан, хувийн чөлөөтэй хугацаандаа гадаад улсад зорчсон, хувийн чөлөө сунгуулах хүсэлтээ өмнө нь хүний нөөцийн мэргэжилтэнд хүргүүлсэн буюу ажил олгогчдоо урьдчилан мэдэгдсэн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй байна. Тиймээс маргааныг эв зүйгээр шийдвэрлүүлэхээр итгэмжпэгдсэн төлөөлөгчөө байгууллагынхаа удирдлагатай уулзуулан ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан талаар тайлбарлаж, мэдэгдэл, нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр татгалзсан хариу өгсөн. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж тус хорооны №27 дугаартай хурлын тэмдэглэлийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан бөгөөд тус хурлын тэмдэглэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, иргэний гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлж байна гэсэн байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд *******д холбогдуулан тус байгууллагын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай Б.*******ыг ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох *******ын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн төв, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.*******ын гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.*******ын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан *******д холбогдох Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. *******аар ажиллаж байсан Б.******* нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4., 4.4.1-д зааснаар Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтолтын төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ангилалд хамаарах нийтийн албан тушаалтан байсан.

Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай, 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл өвчний улмаас акттай, Б.*******ын гаргасан өргөдлийг үндэслэн *******ийн захирлын 2022 оны ******* тоот тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон бөгөөд тухайн дөрвөн сарын хугацаанд тушаалд зааснаар албаных нь ажилтнууд хуваарилан зохицуулсан.Чөлөөний хугацаа дууссан өдөр 2023 оны 01 дүгээр сарын18-ны өдөр дахин 7 хоногийн чөлөө олгох хүсэлтийг өөрийн ажилтнаар дамжуулан хүний нөөцийн ажилтанд гаргасан байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журамж заасан нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй тул тухайн нотлох баримтыг авчрахыг хэлүүлсэн. Гэтэл Б.******* ажилдаа ирэхдээ тухайн нотлох баримтыг өгөөгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан гэж үзсэн. Эрүүл мэндийн салбарын хүрээнд Б.*******ыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй Цар тахлын эсрэг төслийн тний сонгон шалгаруулалтад тэнцсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал 14 хоногийн дараа гарах тухай мэдээлэл авсан. Б.******* нь төрийн үйлчилгээний албан удирдах албаны тушаал хашиж хашиж байсан нийтийн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж эрх эдэлж байгаа бол энэ тухайгаа дээл албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй энэ үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг, 7.2-д төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авах үүрэгтэй, 7.2.6-д энэ хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүргээ биелүүлж -ийн захирлын 18 тоот тушаал гаргах гол үндэслэл бий болсон.

-ийн захирлын Б.*******тай биечлэн уулзаж Нэгдүгээрт: үндсэн ажилтай хамааралгүй ашиг сонирхлын зөрчил үүсэхээр ажил үүрэг давхар гүйцэтгэх болсон. Хоёрдугаарт ажлын ачааллын хувьд *******ын үүрэгт ажлыг бусад чиглэлийн өөр байгууллагын ажил үүрэгтэй давхар гүйцэтгэх боломжгүй. Гуравдугаарт: Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.5.3-д заасны дагуу өөрийн удирдах албан тушаалтан, үндсэн ажил олгогчдоо мэдэгдэж зөвшөөрөл авалгүй өөр ажилд давхар эрхлэхээр Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр гарсан тул үндсэн ажил олгогчийн хувьд Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж нийтийн албан тушаалтны хувьд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар харилцан тохролцож 2023 оны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ны Хот тохижилтын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон. Гэтэл Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилдаа ирээгүй орхиод, 02 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн ажилдаа орсон. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй Цар тахлын эсрэг төслийн тнээр томилогдсон.

Гэтэл Б.******* төслийн тнээр ажиллах ажлын байрны тодорхойлолтод 8 цаг 7 хоногт 40 цаг, *******ын албан тушаалыг 8 цаг 7 хоногт 40 цагаар хоёр зэрэг яаж ажиллах, аль нэг талд ажил орхигдох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: Нэхэмжлэгч талаас шүүхэд Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх5), *******ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар Б.*******ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал (хх6), *******ийн ерөнхий захирал С.Өнөрсайханд Мэдэгдэл хүргүүлэх тухай Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэгийн хүргүүлсэн мэдэгдэл (хх7-8), Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Лхагвасүрэнгийн хариу тайлбар (хх9-10), Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №27 дугаар хурлын тэмдэглэл (хх11-12), Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №12 дугаар Хороо байгуулах тухай тогтоол (хх13), *******ийн ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/130 дугаар Б.*******ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал (хх14), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх16-17),Б.*******ын гадаад пасспортны хуулбар(хх18), Б.*******аас Ж.Номинцэцэг олгосон итгэмжлэл (хх19), Б.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх16-17), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн ...) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас шүүхэд: Улсын бүртгэлийн гэрчилгээ (хх25-26), Итгэмжлэл (хх27), Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05/15669 дугаар албан бичиг (хх186), *******ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 496 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хүсэлт (хх187), Эрүүл мэндийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр *******ийн дүрэм, бүтцийг батлах тухай тушаал (хх208), *******ийн дүрэм (хх209-217), Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/33 дугаар *******ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тушаал, хавсралт (хх243-255)зэрэг баримтыг гаргаж өгсөн.

5. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр Ажилд томилох тухай тушаал(41), Ажлын байрны тодорхойлолт (хх42-43), Хөлсөөр ажиллах гэрээ (хх44-47), Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал (хх44-47), Мэргэжилтэн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар зөвлөмж (хх57), *******ийн Хөдөлмөрийн дотоод журам (хх87-96,221-240), *******ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Б.*******ад цалингүй чөлөө олгох тухай тушаал (хх 97), Б.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******ийн захиргаанд гаргасан хүсэлт (хх98) *******ийн Захирлын зөвлөлийн хурлын төлөвлөгөө №29 (хх100-101), Хурлын тэмдэглэл (хх102-130), Хөдөлмөрийн гэрээ (хх132-135), 2023 оны 02 сарын 01-ний өдөр *******ийн захиргаанд гаргасан өргөдөл (хх158), *******ийн *******ын албан тушаалын тодорхойлолт(хх-59-163), Дотоод меморандум № 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *******нд Хариу тайлбар хүргүүлэх тухай (хх164-165), *******ийн ерөнхий захирлын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг томилох тухай тушаал, хавсралт (хх166,167), *******ны цагийн бүртгэлийн тооцоо (хх168-169, 218, 219), Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №0 , хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо (хх170), *******ийн ерөнхий захирлын тушаалын жагсаалт -2023(хх171), Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн болон тус салбар дахь гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн судалгаа-2022.11.09 (хх172-173), Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн 2021 оны тайлан (хх147),Баталгааны маягт (хх-75), Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах Эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх төсөл-ийн Тодорхойлолт (хх193), гэрч О.Оюун-Эрдэнийн мэдүүлгийг (хх200-203) тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь *******ийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч нь Б.******* өөр ажилд томилогдсон учраас тус төвийн ажлын ачааллыг харгалзан захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөр тус албанд нь *******ний ажилтнаар түр томилсон. Гэвч Б.******* ажилдаа ирээгүй өөрөө орхиж явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын хүсэлтээр дараах үйл баримт тогтоогдов.

6. Хариуцагч *******ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар Б.*******ыг ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Б.*******ыг *******ын ажил албан тушаалаас чөлөөлж, *******ний ажилтнаар түр томилохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 58 дугаар зүйлийн 58.1.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт, 2022 оны 10 дугаар тогтоолын тавдугаар хавсралт, *******ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хөдөлмөрийн дотод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1., 6.1.,6.5, 8.7.2, 8.8, 10.17.2-г удирдлага болгон өөр ажил, албан тушаалд томилсон тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авчээ.(хх6,174)

 

6.1. Нэхэмжлэгч нь Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай, 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл өвчний улмаас эмнэлгийн магадалгаатай, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны ******* тоот Б.*******ад цалингүй чөлөө олгох тухай тушаалаар нэхэмжлэгчийн ар гэрийн шалтгааны улмаас чөлөө ажлаас чөлөө авах хүсэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд 3 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон талаар талууд маргаагүй.(хх97)

 

6.2. Дээрх ажил олгогчоос ажилтанд олгосон 3 сарын чөлөөний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болох байсан бөгөөд нэхэмжлэгч нь 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөний хугацаагаа 7 хоногоор сунгах тухай хүсэлтийг *******ийн захиргаанд албаны ажилтнаар дамжуулан гаргасныгЗахиргаанд: өргөдлийг хүсэлтийн дагуу шийдвэрлье гэсэн эрх бүхий этгээдийн цохолтоор хүлээн авчээ. Нэхэмжлэгч хүсэлт гаргах 2023 оны 01 сарын 17-ны өдөр БНСУ-д улсад байсан нь түүний гадаад паспортын хуулгаар тогтоогдсон болно. (хх98,18)

 

6.3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.4-д чөлөө авах ажилтан чөлөөний хуудсыг бөглөн холбогдох баримтын хамт хүний нөөцийн мэргэжилтэнд өгнө гэж зааснаар хариуцагч тал нэхэмжлэгчийн чөлөө авах хүсэлтийг хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгчийн ажилдаа ирэхдээ холбогдох баримтыг авч ирэхийг дамжуулсан гэх боловч энэ талаар нотлоогүй. (хх230)

 

6.4. Шүүхийн хэлэлцүүлэгт:хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ажилтны гаргасан хүсэлтийг ажил олгогч хүлээн авсан боловч, ажилтан Монгол Улсад байгаагүйг үндэслэн хүсэлтийг шийдвэрлээгүй, нотлох баримтыг авч ирэхийг хүлээсэн гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь холбогдох баримтыг ажил олгогчид гаргаж өгсөн талаар нотлоогүй болно.

6.5. Нэхэмжлэгч нь *******тэй 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээг байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байсан тогтоогдож байна. (хх132-136)

 

6.6. *******ийн Ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай Б.*******ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйл Өөр ажилд түр шилжүүлэх, 58.1.6-д ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд гэж зааснаар талууд хэрхэн тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна. Учир нь: Б.******* 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа очсон, өөрийн албаны ажилтан нарт намайг ажлаас чөлөөлөх талаар дурдсан, ажил олгогч талаас шүүхэд гаргасан хариу тайлбарт ажилтантай тохирсны улмаас ажилтны эрх зүйн байдлыг дордуулаагүй гэх тайлбарыг гаргах боловч энэ талаарх тайлбар, баримтыг хэн аль хэрэгт гаргаж өгөөгүй.

 

6.7. Б.******* нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн *******ын ажил албан тушаалд ажил үүргийг гүйцэтгэж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр томилогдон ажилласан ба Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Баталгааны маягтыг 2022 оны 11 сарын 25-ны өдрөөр мэдүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.(.....)

 

6.8. Хариуцагч тал нэхэмжлэгчийн 4 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхгүй, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яаманд хэрэгжиж буй Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор бэлдсэн тухайн шалгаруулалтад тэнцсэн, нийтийн албан тушаалтан хоёр газар өдрийн 8 цаг, долоо хоногийн 40 цагаар нэг зэрэг ажиллах боломжгүй, сонгон шалгалтад тэнцсэн талаар байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, зохих зөвшөөрлийг аваагүй гэж маргадаг.

 

6.9. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ....ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах гэж зааснаар нэхэмжлэгчийн ёонгон шалгаруулалтад оролцох эрхэнд хариуцагч хориглох боломжгүй.

 

6.10. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022.04.24-ний тушаалаар Үнэлгээний хороо байгуулсан байх 2022.10.11-ний өдрийн Мэргэжилтэн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны зөвлөмжид ... тэн сонгон шалгаруулах тендерийн урилгыг 2022.08.30-ны өдөр ...сайтаар зарласан. Зарын дагуу 4 хүн материал ирүүлсэн байна. Үнэлгээний хорооны гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийсэн болно....Борхүүгийн ... 67.7 оноо, ын ******* 95.1 оноо, Доржсүрэнгийн 83.6 оноо, Аюурзанын 76.7 оноогоор тус тус үнэлэгдлээ. ...Үнэлгээний хороо дүгнэлтээр хамгийн өндөр үнэлгээ авсан үнэлгээг үндэслэн тнээр ын *******ыг ажиллуулахыг захиалагчид санал болгов гэжээ. (.....)

 

6.11. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 сарын 30-ны өдрийн дүгээр Ажилд томилох тухай тушаалаар .....тнээр овогтой *******ыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсугай сонгон шалгаруулалтад тэнцсэнээр нэхэмжлэгч ажиллах эрхтэй болсон байна. (.....)

6.12. Хэрэгт Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/15669 дугаар Хариу хүргүүлэх тухай албан тоотод .. Иймд албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн байгууллагын удирдлага шийдвэрлэхээр байна гэж дурджээ. (хх186)

 

6.13. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг гэж заажээ.

 

6.14. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.4.17-д Ажил олгогчийн үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан аливаа ажил, үйлчилгээ эрхэлдэг өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил олгогчоос зөвшөөрөл авах гэж зааснаар нэхэмжлэгч нь давхар ажил эрхлэх талаар холбогдох хууль, журамд заасны дагуу удирдлагадаа мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

6.15. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.******* Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тушаалаар Орчны эрүүл мэндийн албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Орчны эрүүл мэндийн Хотжилтын асуудал хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилон ажилтныг давхар ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан байхад Б.******* ажилдаа очоогүй, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх төслийн тний ажил эрхэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон гэж үзэв.

 

6.16. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд холбогдох, тус хүрээлэнгийн ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 15,398,908 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ