Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Э.Э, өмгөөлөгч Т.Даваажав,

хохирогч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равдандорж овогт Энхбатын Эрдэнэбилэгт холбогдох 2017 2503 0227 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Согоотын 18-517 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Равдандорж овогт Э.Э /Д:…………………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Батжаргалыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Хэрэг болсоны өмнөх шөнө манай гэрээс хулгай хийсэн утсаараа Даваахүү Батжаргал хоёр над руу ээлжлээд яриад байсан. Маргааш нь очиход миний бөгжийг зүүчихсэн байсан. Та хоёр яах гэж манай гэрээс 2 хүүхэд байхад ална шүү гэж айлгаж хамаг юм хулгайлсан юм гэхэд мэдэхгүй гэсэн” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргал мэдүүлэхдээ: “Тухайн өдөр намайг гудамжинд явж байхад “Ниссан патрол” машинтай 4 залуу бууж ирсэн. Тэгээд Эрдэнэбилэг намайг үгийн зөрүүгүй зодсон. Би тэгэхээр нь хохирогчид Даваахүүтэй уулзаад учир зүйгээ ол гэж хэлсэн. Баянголын цагдаа намайг дуудаад хулгайн хэрэг дээр чи хамаагүй юм байна гэж хэлээд явуулсан. Би шүүгдэгчид зодуулаад эмчилгээний зардалд нийт 1.400.000 төгрөг гарсан. Шүүгдэгчээс би 180.000 төгрөгийг авсан” гэв.

Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Тэс петролиум шатахуун түгээх газрын баруун талд гудамжны үзүүрт явж байхад Ниссан Патрол автомашинтай 4 залуучууд ирээд нэг нь машинаас бууж ирээд надаас Даваахүүг асуухаар нь би мэдэхгүй ээ өглөө гараад явсан гэж хэлсэн чинь миний нүүр лүү 2 удаа цохиод би газар унаж миний дээрээс 3 удаа өшиглөсөн. Тухайн үед миний баруун нүдний доод талаас цус гараад уруул сэтэрчихсэн байсан …” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

Гэрч Ц.Шаравнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Батжаргалын ах нас барсан гэхээр нь бид хоёр гэр лүүгээ явж байсан чинь Ниссан Патрол маркийн автомашинтай 4 залуу ирж зогсоод бор шаргал куртиктай 160-165 см орчим өндөртэй бор өнгийн царайтай залуу бууж ирээд Батжаргалаас Даваахүүг асууж цохиод байсан. Би тэр машины хойно нь зогсож байсан болохоор намайг цохиогүй. Тэгээд Батжаргалын нүд нь хавдсан, уруул нь сэтэрсэн байхаар нь гэмтлийн эмнэлэг очиж томографийн зураг авахуулж нүдний доод талдаа хоёр оёдол, урууландаа оёдол тавиулсан …” гэх мэдүүлэг /хх-43-44х/,

Гэрч Х.Бадам-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Очоод Эрдэнэбилэг машинаас бууж Батжаргал гэх залуугаас эд зүйлээ асуугаад байх шиг байсан. Эрдэнэбилэг Батжаргалыг 2 удаа цохиж 2 удаа өшиглөж байхаар нь бид нар салгасан. Бид нар гэмтлийн эмнэлэг орж Батжаргалыг үзүүлээд улсын нэгдүгээр эмнэлэгт бас үзүүлсэн …” гэх мэдүүлэг /хх-45х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1837 тоот дүгнэлтэд:

“1. Б.Батжаргалын биед тархи доргилт, эрүү, ясны зүүн булангийн зөрүүгүй хугарал, баруун нүдний доод зовхи, дээд уруулын шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-20х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57-58х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Батжаргалыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн өгсөн: “Хэрэг болсоны өмнөх шөнө манай гэрээс хулгай хийсэн утсаараа Даваахүү Батжаргал хоёр над руу ээлжлээд яриад байсан. Маргааш нь очиход миний бөгжийг зүүчихсэн байсан. Та хоёр яах гэж манай гэрээс 2 хүүхэд байхад ална шүү гэж айлгаж хамаг юм хулгайлсан юм гэхэд мэдэхгүй гэсэн” гэх мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-50-52х/,    

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргалын өгсөн: “Тухайн өдөр намайг гудамжинд явж байхад “Ниссан патрол” машинтай 4 залуу бууж ирсэн. Тэгээд Эрдэнэбилэг намайг үгийн зөрүүгүй зодсон. Би тэгэхээр нь хохирогчид Даваахүүтэй уулзаад учир зүйгээ ол гэж хэлсэн. Баянголын цагдаа намайг дуудаад хулгайн хэрэг дээр чи хамаагүй юм байна гэж хэлээд явуулсан. Би шүүгдэгчид зодуулаад эмчилгээний зардалд нийт 1.400.000 төгрөг гарсан. Шүүгдэгчээс би 180.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Шаравнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Батжаргалын ах нас барсан гэхээр нь бид хоёр гэр лүүгээ явж байсан чинь Ниссан Патрол маркийн автомашинтай 4 залуу ирж зогсоод бор шаргал куртиктай 160-165 см орчим өндөртэй бор өнгийн царайтай залуу бууж ирээд Батжаргалаас Даваахүүг асууж цохиод байсан. Би тэр машины хойно нь зогсож байсан болохоор намайг цохиогүй. Тэгээд Батжаргалын нүд нь хавдсан, уруул нь сэтэрсэн байхаар нь гэмтлийн эмнэлэг очиж томографийн зураг авахуулж нүдний доод талдаа хоёр оёдол, урууландаа оёдол тавиулсан …” гэх мэдүүлэг /хх-43-44х/, Гэрч Х.Бадам-Очир /хх-45х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1837 тоот дүгнэлтэд: “1. Б.Батжаргалын биед тархи доргилт, эрүү, ясны зүүн булангийн зөрүүгүй хугарал, баруун нүдний доод зовхи, дээд уруулын шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-20х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57-58х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Батжаргал нь 1.920.650 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч түүний хавтаст хэрэгт хавсаргасан /хх-26-42х/ баримтуудыг дүгнэж үзэхэд 319.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.Эээс 319.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батжаргалд олгож, түүнийг цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.