| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1539 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1539
2025 06 06 2025/ШЦТ/1539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж, шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Л.Содбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,
гэрч Ц.Ц,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Т.С,
шүүгдэгч, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А, Б танхимуудад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004170243 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн дарга буюу нийтийн албан тушаалтан Ж.Гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн найз Ц.Цын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” хотхонд үйл ажиллагаа явуулж байсан “В” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 05 дугаар сарын 08-наас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Ж.Гийн ашиг сонирхлын үүднээс, Ж.Гт болон түүний эхнэр Б.Рд Люлюлимон бэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, Левайс брэндийн жинсэн өмд 1 ширхэг, Эм Энд Эс брэндийн цув 1 ширхэг, Бурберри брэндийн цув 1 ширхэг, Пума брэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, Поло брэндийн платье 1 ширхэг, Найк брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, Ээш брэндийн пүүз 1 ширхэг, Бурберри брэндийн бүстэй шаргал цув 1 ширхэг, Пума брэндийн ретуз 1 ширхэг, Зара брэндийн өмд 1 ширхэг, Люлюлимон брэндийн хар өнгийн цамц 1 ширхэг, Люлюлимон брэндийн ретуз 1 ширхэг, Майкль корс брэндийн пальто 1 ширхэг, Кос брэнлийн бүстэй цэнхэр өнгийн урт цамц 1 ширхэг, Юникло брэндийн саарал өмд 1 ширхэг, Масима Дути брэндийн пиджак 1 ширхэг, Масима Дути брэндийн хос костьюм 1 ширхэг, Гуччи брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, Масима дути брэндийн савхин куртик 1 ширхэг, Поло брэндийн хар өнгийн хослол 1 ширхэг, Поло брэндийн куртик 1 ширхэг, Келвин клайн өмд, цамц 1 ширхэг, Поло брэндийн эрэгтэй хар хослол 1 ширхэг, Кос брэндийн эрэгтэй пиджак 1 ширхэг, Кос брэндийн платье 1 ширхэг, Поло брэндийн куртик 1 ширхэг, Адидас пүүз 1 ширхэг, Тимберланд брэндийн ажлын гутал 1 ширхэг, Секечерс брэндийн пүүз 2 ширхэг, Эм Энд Эс брэндийн куртик 1 ширхэг зэрэг нийт 3,830,768 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хахуульд өгсөн,
Шүүгдэгч Ж.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргаар ажиллаж байхдаа,
өөрийн төрсөн дүү Ж.Гийн үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч ............... регистрийн дугаартай “Ш” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Хан-уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0,9 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах 2011/163 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон, хугацаа нь дуусгавар болсон тус газрыг иргэн Д.Эд 1,600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардаж,
улмаар Ж.Г, Д.Э нар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 22 дугаар байранд байгуулсан хэлцлээр “Ж.Гаас ............... регистрийн дугаартай “Ш” ХХК-ийн эзэмшлийг тус компанийн эзэмшилд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уул, Арцатын аманд байрлах 2011/163 тоот гэрчилгээний дугаартай аялал жуулчлалын зориулалттай тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх, компанийн эзэмшлийн газар дээр орших 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх, Д.Эаас “В” компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхар, А корпусын 250 мкв талбайг 1 мкв талбайг 3,800,000 / гурван сая найман зуун мянган/ төгрөгөөр нийт 950,000,000 /есөн зуун тавин сая/ төгрөгөөр,
“В” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 мкв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3,500,000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгөөр үнэлж нийт 630,000,000 /зургаан зуун гучин сая/ төгрөгөөр, “В” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 2 машины зогсоолын 20,000,000 / хорин сая/ төгрөгөөр үнэлж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 1,600,000,000 төгрөгөөр үнэлж Ж.Гт шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Гт давуу байдал бий болгосон,
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргын албан тушаалын, нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглаж:
Иргэн Ц.Аас ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Ргийн эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарны зам гудамжны ........... тоотод байрлах “Ф” ХХК-ийн оффисын байранд зээлийн гэрээ байгуулуулж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 46,000,000 төгрөгийг, мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус бэлнээр болон Б.Ргийн дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Рд 66,000,000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон,
-Ц.Аын үүсгэн байгуулсан “Эф эл ф” ХХК-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг 13-р хороо 14-р хороолол /13332/ Нарны зам гудамж ........... тоот орон сууцыг 282,500,000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамжны ........... тоотод байрлах тус компанийн оффисын байранд байгуулж, урьдчилгаа 100,000,000 төгрөгт “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т байрлалтай 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “Б” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг Ц.Аын эхнэр Х.Халиунаад 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Цэнтруам төвийн 5 давхарын 514 тоотод “Хувьцаа бэлэглэх тухай” гэрээ байгуулан шилжүүлэн өгч, 182,500,000 төгрөгийг Хаан банкны зээлээр гаргуулан төлбөрийг төлж барагдуулан дээрх орон сууцыг өөрийн эхнэр Б.Ргийн “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “Н” ХХК-нд 100,000,000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний буюу 166.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-“Ж.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Д.Эын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаа явуулж та барилгын бизнес эрхлэх гэж байгаа бол энэ салбарт надтай хамтарч ажиллах шаардлагатай, та надаас нэг газар худалдаж ав, авахгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гэх мэт гэж хууль бус шаардлага тавьж, хясан боогдуулах аргаар Д.Эын найз Ц.Цын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” хотхонд үйл ажиллагаа явуулж байсан “В” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Люлюлюмон бэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, Левайс брэндийн жинсэн өмд 1 ширхэг, Эм Энд Эс брэндийн цув 1 ширхэг, Бурберри брэндийн цув 1 ширхэг, Пума брэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, Поло брэндийн платье 1 ширхэгийг, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Б.Ргаар Найк брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, Ээш брэндийн пүүз 1 ширхэг, Бурберри брэндийн бүстэй шаргал цув 1 ширхэг, Пума брэндийн ретуз 1 ширхэг, Зара брэндийн өмд 1 ширхэг, Люлюлимон брэндийн хар өнгийн цамц 1 ширхэг, Люлюлимон брэндийн ретуз 1 ширхэг, Майкль корс брэндийн пальто 1 ширхэг, Кос брэнлийн бүстэй цэнхэр өнгийн урт цамц 1 ширхэг, Юникло брэндийн саарал өмд 1 ширхэгийг, 2020 оны 05 сарын 11-ний өдөр Масима Дути брэндийн пиджак 1 ширхэг, Масима Дути брэндийн хос костьюм 1 ширхэг, Гуччи брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, Масима дути брэндийн савхин куртик 1 ширхэг, Поло брэндийн хар өнгийн хослол 1 ширхэг, Поло брэндийн куртик 1 ширхэг, Келвин клайн өмд, цамц 1 ширхэг, Поло брэндийн эрэгтэй хар хослол 1 ширхэг, Кос брэндийн эрэгтэй пиджак 1 ширхэг, Кос брэндийн платье 1 ширхэг, Поло брэндийн куртик 1 ширхэг, Адидас пүүз 1 ширхэг, Тимберланд брэндийн ажлын гутал 1 ширхэг, Секечерс брэндийн пүүз 2 ширхэг, Эм Энд Эс брэндийн куртик 1 ширхэг зэрэг нийт 3,830,768 төгрөгний эд зүйлсийг хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, шүүгдэгч Д.Э болон өмгөөлөгч нарын хувьд хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь шүүгдэгч Ж.Гоос 166,000,000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах байр суурьнаас мэтгэлцэж оролцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргээс улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Анх Ж.Гтой танилцсан өдрөө 1,6 тэрбум төгрөгөөр нөгөө газрыг бартераар авахаар болсон. Энэ үед ХУД-ийн нутаг дэвсгэр Арцатын аманд 1 га газар 800 сая төгрөгийн ханштай байсан. Гэтэл би 1,6 тэрбум төгрөгөөр бартераар авсан. Энэ чинь намайг хясан боогдуулсны нэг хэлбэр гэж үзэж байна. Хоёрдугаартай надад газар зараагүй, газрын эрх нь дуусгавар болсон компаниа өгсөн. Үүнийг 1,6 тэрбум төгрөгөөр зарна гэдгийг залилан гэж үзэх үү, дарамт гэж үзэх үү үүнийг би залилан гэж харж байна. Ингээд 2019 оны 08 дугаар сараас эхлэн Ж.Гийг газрын ашиглах эрхийн хугацааг сунгуулаад ир гэхэд сунгуулж чадахгүй явсаар байсан. Улмаар намайг дарамталж байгаад 2019 оны 11 сарын 22-ны өдөр надтай хэлцэл байгуулсан. Би дарамтлуулаад 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн хүн чинь яаж ийж байгаад л газраа л авахыг эрмэлзсэн юм. Ингээд би хууль ёсны дагуу хөөцөлдөж тухайн газрыг өөрийн нэр дээр шинээр гаргуулан авсан. Гэтэл эсрэгээрээ намайг газар залилсан гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст надад холбогдуулан гомдол гаргасан. Надаас 3 хэлцлийн дагуу авсан юмнуудаа жил хагасын дараа 2 жилийн дараа авахгүй газраа буцаая гэдэг нь юу гэсэн ойлголт вэ/ хэлцлийн дагуу шилжээд оччихсон, тэдний эзэмшилд очсон гэдэг нотлох баримтууд байгаа/ намайг Чингэлтэй дүүрэгт өгсөн үндсэндээ би хохирогч болчхоод байна...Газар ашиглах эрхийн хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал)
Мөн түүний 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 3 давхарт байрлах Байгаль орчин уул уурхайн хэлтсийн даргын албан өрөө буюу Ж.Гийн өөрийнх нь албан өрөөнд уулзаж танилцсан юм. Танилцсан өдрөө надад эгчтэй сайхан танилцлаа та барилгын бизнес эрхлэх гэж байгаа бол энэ салбарт надтай хамтарч ажиллах шаардлагатай. Та надаас нэг газар худалдаж ав гэж хэлсэн. Тэр газар нь ХУД-ийн 4 дүгээр хороо Арцатын аманд байрлах 0,9 га талбайтай бөгөөд би өөрөө төрийн албан хаагч учраас манай дүү Ж.Гийн нэр дээр бүртгэлтэй байдаг ба захиран зарцуулах эрх нь надад байгаа бичиг баримт бүрэн байгаа гэж тайлбарлаж байсан. Та үүнийг 1,7 тэрбум төгрөгөөр худалдаж ав, дүүд нь бартер бэлэн мөнгө хамаагүй, хугацаа мөн хамаагүй гэж байсан. Та бараг энэ газар дээрээ байшин бариад түүнээс нь бартерын байр ч авч болно би хүлээж болно гэж хэлсэн. Гэхдээ та дээрх асуудлын талаар алаг байшин /О ХХК-ийн эзэмшлийн Зайсан скюарь барилга/ буюу "О” группийн ах нарт битгий хэлээрэй гэж байсан. Би тухайн үедээ шууд хэлсэн барилга баригдаж байгаа учраас надад бэлэн мөнгө байхгүй, би чамд бартерын ганц нэг хөрөнгө санал болгоё гэж хэлэхэд тухайн үедээ таны байгаа юмнуудыг үзье гэж хэлсэн ба тэр өдрөө бол энэ яриа дууссан юм. Ингээд би өөрийн таньдаг хүмүүсийнхээ нэр дээр бүртгэлтэй бартер хийж болох хөрөнгийг судалж үзээд 2019 оны 07 дугаар сард Ж.Гт манай хамаатны дүү Аийн эзэмшилд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоонд баригдаж байгаа 85 хувийн гүйцэтгэлтэй барилгаас 272 мкв үйлчилгээний талбай, өөрийн танил П гэх ахын эзэмшилд бүртгэлтэй Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи тэрэлжид байрлах “Г” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор газар, би өөрийн найз Вгийн хамт барьж ашиглалтад оруулж байгаа ХУД-ийн 11 хороонд байрлах Зайсан вип апартмент хотхоноос 73,0 мкв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг санал болгосон улмаар Ж.Г нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрөө биечлэн очиж үзэж, орон сууцанд 1 граж нэмж ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд байрлах 0,9 га газраар бартер хийхийг тохиролцсон. Тухайн үед 272 м.кв үйлчилгээний талбайд халуун тогоо хийчихмээр юм байна, амралтын газрын хувьд манай эхнэр сувилал ажиллуулдаг болохоор зүгээр надад таалагдаж байна, 75 м.кв орон сууцны хувьд аавыгаа оруулчихна гэж тайлбарлаж ярьж байсан өөрөө надтай хамт явж дээрх хөрөнгүүдийг нэг бүрчлэн үзэж харсан. 2019 оны 07 дугаар сард газартай холбоотой бичиг баримтыг үзэхэд газрын ашиглах эрхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, газрын төлбөр нэг ч удаа төлөгдөж байгаагүй зөрчилтэй байсан ба тэгсэн хэрнээ Байгаль орчны яамнаас хүчингүй болоогүй байсан. Тэгэхээр нь би Ж.Гт чи наад газраа өөрөө явж сунгуулж ир гэж хэлсэн. Тэгтэл Ж.Г нь газрын эрхийг сунгуулж чадаагүй бөгөөд өөрөө хэлцлээ хийчихье сунгуулчихна гэж байсан тул 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр анхны хэлцлийг хийсэн ба тэр үед би Ж.Гийн төрсөн дүү гэх Ж.Гтай уулзсан. Уг хэлцлээр тухайн газрыг 1,6 тэрбум төгрөгөөр тохиролцоод Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоонд баригдаж байгаа 85 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үйлчилгээний барилгаас 250 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /1 м.кв 3,800,000 төгрөг буюу 950,000,000 төгрөг/, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлалтай орон сууцнаас 180 м.кв талбайд багтах орон сууцыг 1 м.кв 3,500,000 төгрөгөөр буюу нийт 630,0 сая төгрөгөөр, уг орон сууцанд 1 автомашины дулаан зогсоолыг 20,0 сая төгрөгөөр буюу нийт 1,6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөр бартер хийх хэлцлийг байгуулсан юм. Тэгж байтал Ж.Г нь 09.24-ний өдрийн хэлцлээ өөрчилье нэмж амралтын газар авъя гэж хэлсэн. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин хэлцэл хийсэн ба үүнд:
- Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овоонд баригдаж байгаа 85 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үйлчилгээний барилгаас 272 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 1 мкв 3,500,000 төгрөг буюу 952,000,000 төгрөгөөр,
- Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи тэрэлжид 1 га газар дээр байрлах “Транд компус” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай газрыг 600,000,000 төгрөгөөр,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгаас 75,63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв 3,300,000 төгрөг буюу 249,579,000 төгрөгөөр буюу нийт 1,8 тэрбум төгрөг буюу 1,6 тэрбум төгрөгөөс илүү гарсан хэлцлийг байгуулсан. Гэтэл Ж.Г нь илүү төлөлтөд газар олж өгье гэсэн ба өөрийнхөө найз Б нь Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтсийн даргаар ажилладаг гэж ярьж байсан. Ингээд Ж.Г нь газрын ашиглах хугацааг сунгуулна гээд л яваад байсан ба 2019 оны 11 дүгээр сард эгчээ би газрын ашиглах эрхийг сунгуулж чадахгүй байгаа тул та шууд компаниар нь өөр дээрээ шилжүүлж аваад газрын эрхийг нь цуцлуулж байгаад өөр компани дээр зөвшөөрөл авчих гэж хэлсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Ш” ХХК-ийн захирал Ж.Гтай миний бие “Ш” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Дээрх компанийн эрхийг шилжүүлсэн өдөр Чингэлтэй дүүргийн нотариат дээр Ж.Г нь өөрийн биеэр ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “Ш” ХХК-ийг өөрийн 100 хувийн эзэмшилд шилжүүлж авсан ба хэлцэл ёсоор 2019 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан иргэн Аийн Худалдаа үйлчилгээ оффис, захиалгаар бариулах тухай гэрээг үндэслэн үйлчилгээний зориулалттай 272 м.кв талбайг Аийн эзэмшлээс 2019 оны 11 сарын 22-ны өдөр гэрээ байгуулан, төлбөр бүрэн дууссан захиалгын гэрээг Ж.Гт шилжүүлсэн. Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи тэрэлжид 1 га газар дээр байрлах “Г” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай газрыг .. захирал Г.П нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр компанийн эрхийг шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлалтай орон сууцны хувьд захиалгын гэрээ хийгдэх болоогүй байсан тул хэлцлээс өөр ямар нэгэн гэрээ хийгдээгүй байгаа юм. Ингээд миний бие “Ш” ХХК-ийн нэрээр хэлцэлд дурдсан газрын эрхийн хугацааг сунгуулах гэсэн боловч тус компанийн нэрээр дахин эрх олгох боломжгүй байсан тул газрын эрхийг өөрийн хүсэлтээр хүчингүй болгуулж, “С” ХХК-иар эхнээс нь хөөцөлдөж 2020 оны 05 билүү 06 сард газар ашиглах эрхийг уг компанийн нэрээр авсан. Ж.Г нь “Ш” ХХК-ийг надад буцаагаад өгчхөөч би энэ компанийн нэрээр том автомашины чиргүүл зэргийг оруулж ирж зардаг байсан юм. Мөн Ж.Г ч гэсэн утсаар ярьж дарамталсаар байгаад компанийн эрхийг шилжүүлэхээс өөр аргагүй байдалд оруулж улмаар Ж.Гт 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дээрх компанийн эрхийг шилжүүлэн өгсөн. Гэтэл компанийн хувьцааны төлбөр болох 1,0 сая төгрөгийг надад өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа. Ингээд компанийн эрх шилжсэний дараа Ж.Г нь нөгөө “Г" ХХК-ийн амралтын газрыг ажиллуулж чадахгүй байна та Ж.Гаас буцаагаад авчих гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сард “Г” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан. Улмаар 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Ж.Гт Зайсангийн байрны захиалгын гэрээ хийгдэж эхэлж байгаа шүү захиалгын гэрээгээ хийгээрэй гэж мэдэгдсэн боловч ирээгүй тул дүү Ж.Гт энэ талаар мөн мэдэгдэхэд надад хамаагүй, миний юм биш та хоёр хоорондоо л учраа олчих гэж хэлж байсан юм. Ингээд коронавирус цар тахлын улмаас хөл хорионд орчихсон юм. Энэ оны 05 дугаар сард “С” ХХК-ийн нэрээр Ж.Гоос авсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,9 га газарт орох гэсэн боловч Ж.Г нь дүү Ж.Гаа явуулж намайг газарт оруулахгүй байсан чамаас надад авсан зүйл байхгүй тул газраа буцааж авна гээд бид хоёрын маргаан эхэлсэн юм. Ж.Г нь өөрөө намайг анх дарамталж газраа өгч, бартер авчхаад одоо зөрүүлээд намайг залилсан гэж гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгаж байгаа юм. Ингээд 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, уул уурхайн хэлтсийн дарга Ж.Г, дэд бүтцийн хэлтсийн дарга Н.Г нарт удаа дараа өчнөөн жил дарамтлуулж байсан. Энэ нь одоо хэрээс хэтэрч байна. Төрийн албан хаагчийн ёс зүй гэж байхгүй, гэмт хэрэг үйлддэг хүмүүс, одоо миний бие ажил хийх ямар ч нөхцөл байхгүй болж байна. Ингээд 2019 оны дарамт нь 2020 онд үргэлжилсэн ба яаж үргэлжилсэн бэ гэхээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 хороо Арцатын аманд манай ээжийн эзэмшлийн барилгын ажил эхэлсэн ба барилгын ажил эхлээд байж байтал Ж.Гийн хэлтсээс нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдал хаясан гэж 30,000 төгрөгөөр торгосон. Энэ бол миний хог хаягдал байгаагүй, манай газар дээр Хангарьд сити 1 буюу Кьюкшү заан Батбаяр, Батзориг заан хоёрын барилгын хог хаягдал байсан. Дараа нь Барилга дэд бүтцийн хэлтэс болох Гынх нь хэлтсээс Нийтийн эзэмшлийн талбайд кран байршуулсан гээд 1,0 сая төгрөгөөр торгосон. Энэ нь би нийтийн эзэмшлийн талбайд кран байршуулаагүй бөгөөд ногоон байгууламжийн талбай дээр кран байршуулсан. 2020 оны 07 дугаар сард Ж.Г нь намайг өрөөндөө дуудсан ба Г тантай уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд Ж.Гийн өрөөнд Гтай уулзсан юм. Тэгэнгүүт манай барилгын баруун талаар ногоон байгууламж төлөвлөгдсөн газар дээр гарц, орц гаргахыг шаардсан, хуулиараа тэр боломжгүй талаар тайлбарласан. Тэрнээс хойш Г нь намайг дарамталж эхэлсэн. Ингээд 2020 онд Нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд ажлын хувцас хандивласан ба өөрийн найз Ц.Цын ...“В" дэлгүүр дээр очиж хэлтсийнхээ ажилчдын тоогоор ажлын хувцас авчих гэж хэлсэн юм. Тэгтэл 2020 оны 05 дугаар сард ажилчдын хувцсыг авахдаа Ж.Г нь өөртөө хэд хэдэн хувцас авч миний нэр дээр бичүүлсэн тэрийгээ надад хэлсэн ба би дарамтад нь орсон байсан учир зөвшөөрсөн юм. Тэгж байтал хэд хоногийн дараа Ж.Г нь нөгөө дэлгүүрээс манай эхнэр хэдэн юм аваадхая болох уу гээд миний нэр дээр бичүүлээд бас хувцас, эд зүйлс авсан байсан. Тэгээд байж байтал Ж.Г нь өөрөө утасдаад би нөгөө дэлгүүрээс чинь очиж юм авмаар байна яагаав нөгөө Дэд бүтцийн хэлтсийн Г бид хоёр очно гэж байсан. Тэгээд Гтай очиж бас хувцас хунар, эд зүйлс аваад явсан байдаг. Тэр дэлгүүрийн захирал манай найз Ц.Ц нь надад хэлж байсан ба Мэргэжлийн хяналтын нөхдүүд чинь яасан давруу юм бэ их юм авна тэгснээ чиний нэр дээр бичүүлж авна чи тооцоогоо хийх үү гэж хэлж байсан ба тухайн үед нь тооцоо хийнэ гэж хэлсэн. Тэгж байтал 2021 оны 05 дугаар сард Г над руу утасдаад уулзах хэрэг байна гээд бид хоёр Хан-Уул дүүргийн 17 хороо Их монгол плаза дэлгүүрийн 1 давхрын кофе шопод уулзсан ба өөрийн дүү гээд “Н” ХХК-ийн захирал Баяраа гэх залууг дагуулж ирсэн. Танай урд манай дүү барилга эхлэх гэж байгаа юм. Чи гарц орц гаргаад өг гэж дарамталж эхэлсэн. Миний хувьд ногоон байгууламж тул гарц гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл бид хэзээ ажлаа эхлүүлэх үү, машин тэргээ оруулмаар байна гэж удаа дараа шаардаж эхэлсэн. Манай зүгээс гарц, орц гаргаж өгөөгүй тул манай барилгын цахилгааныг таслаад техникээр хүч түрээд гарц, орцоо шууд гаргачихсан. Гын хувьд ийм дарамттай байсан. Манай барилгын хувьд 2 сар гаруй хугацаанд цахилгаангүй хүндрэлтэй байдалд байсан. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Еыт гэх залуу Ж.Гийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийхдээ манай ах Пийг дуудаж уулзаж мэдүүлэг авчхаад “та Б.Эд 2 жил амралтын газраа өгч ашиг аваагүй юм чинь гомдол гаргачихгүй” гэж хэлсэн байсан. Ж.Гийн үйлдэл нь өөрөө залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд өөрөө Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө би ХОМ-доо мэдүүлсэн газар гэж хэлж байсан. Сүүлд надтай уулзахдаа намайг заналхийлсэн ба манайх ах, дүү 5-уулаа бөгөөд 5 эрэгтэй байгаа шүү чи үхвээ, чамайг алж байгаад ч хамаагүй би газраа авна, чи болгоомжтой байгаарай гэж сүрдүүлсэн. Ж.Гтой “О” ХХК-ийн хамгаалалтын албаны дарга Саар дамжуулан 2019 онд танилцсан. Гын хувьд Ж.Гоор дамжуулан 2020 оны 07 дугаар сард танилцаж байсан. Зайсангийн барилга дээр Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж яваад л танилцаж байсан юм. Уг нь миний хувьд Ж.Гоос дээрх газрыг авах ямар нэгэн сонирхол байгаагүй бөгөөд намайг анх л уулзахад “Хан-Уул дүүргийн 4 хороонд 0,9 га газар байгаа та байшин барьдаг юм чинь энэ газрыг надаас худалдаад авчих, энэ салбарт ажиллаж байгаа бол бид нартай л холбоотой ажиллана шүү дээ та энэ газрыг ямар нэгэн байдлаар авчих гэж шууд тулгасан. Мэдээж миний хувьд барилга барьж бизнес хийдэг учраас дээрх газрыг бартераар авчихая гэж бодсон юм. Улмаар гэрээ, хэлцэл зэргийг байгуулж байсан. Мөн энэ албан тушаалтнаас газар авчихвал Мэргэжлийн хяналтын газраас ажлаа явуулахад ямар нэгэн дарамт шахалтгүй байх гэж бодсон юм. ............... регистрийн дугаартай “Ш” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэр Богд хаан уулын Дархан цаазат газар Арцатын аманд байрлах Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар олгогдсон 2011/163 дугаар бүхий гэрчилгээтэй 0,9 га талбайтай газар байгаа юм. Уг газрын ашиглах эрх нь 2016 онд дуусгавар болсон байсан. Одоо бол дээрх газар миний хамаарал бүхий компани болох “Сопт иновейт” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх ажлын хувцас авах гэж очсон тэгэхдээ Люлүмон брендийн өмд 2 ширхэг, Бурберрий брендийн цув 1 ширхэг, Маркс спесерийн цув 1 ширхэг, Фума брендийн хар өнгийн өмд, поло брендийн даашинз зэрэг нийт 3,600,000 төгрөгийн хувцас авсан байсан. Энэ үнийн дүнд ажлын 25 ширхэг хувцас авсныг тооцоогүй байгаа. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.Гийн эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ очиж Ааш брендийн пүүз 1 ширхэг, Бүрберригийн бүстэй цув 1 ширхэг, Калвин клайн брендийн биеийн тамирын хослол, пальто, цамц, даашинз зэрэг нийт 3,475,000 төгрөгийн үнэ бүхий хувцас авсан. 2020.05.11-ний өдөр Ж.Г, Г нар очиж дан хар пиджак 1 ширхэг, хос костьюм 1 ширхэг, савхин куртик, Гучи брендийн хар өнгийн пудволк 1 ширхэг, Пологийн нимгэн куртик, биеийн тамирын хослол, Калвин клайн куртик 1 ширхэг, Поло куртик 1 ширхэг, Кос брендийн эрэгтэй дан лиджак 1 ширхэг, Кос брендийн хар хөх өнгийн эрэгтэй цув шиг куртик 1 ширхэг, Адидас пүүз 1 ширхэг, Скичерс брендийн пүүз 1 ширхэг, Тимберландын ажлын гутал 1 ширхэгийг авсан ба Гын хэлтсээс ажлын 26 хувцас авсан. Ингээд нийт 13,0 орчим сая төгрөгийн хувцас авсан. Дэлгүүрийн эзэн Ц.Ц энэ талаар мэдэх байх би мэдэхгүй байна. Төлбөр тооцоог нь огт төлөөгүй бөгөөд ил, далд дарамталсаар байгаад сурчихсан хүмүүс шууд л миний нэр дээр бичүүлээд л авчихсан. Ж.Г нь гэрээ хэлцэл байгуулахад л оролцоод байгаа юм. Ж.Г ч өөрөө надад хамаагүй Ж.Г ахын эд хөрөнгө гэж тайлбарладаг юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал),
Д.Эаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн: 1/ Ж.Г Д.Э нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлцлийн хуулбар, 2/ Арцатын ам 0.9 га талбайн гэрчилгээний хуулбар, 3/ Ж.Г, Т.А нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Худалдаа, үйлчилгээний оффистой барилгын 3 давхрын А блокийн 272 м.кв үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбар, 4/ Ж.Г Г.П нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Г” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар, 5/ Ж.Г Д.Э нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Ш” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 16-34 дэх тал)
Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 35-44 дэх тал)
Гэрч Б.Тайвангийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...Ер нь Б.Э гэдэг хүнийг Т эгч дууддаг ба манай дэлгүүрээр үйлчлүүлдэг хааяа зээлээр хувцас хунар худалдаж авдаг байсан. Уг дэлгүүрээр дан бэлэн хувцас зарж борлуулдаг ба өдөр бүрийн зарсан барааны нэрс болон үнийн дүнг орлогын хамт цэнхэр өнгөтэй том А4 хэмжээтэй дэвтэр дээр бичиж явдаг байсан. Дээрх бүртгэлийн дэвтрийг харахад миний бичгийн хэв бол мөн байна. Ямар ч байсан дээрх дэвтэр дээр бичигдсэн бол тухай өдрийн худалдан авсан барааны нэршил, үнийн дүн зэрэг бичигдсэн байна. Хэрэв Т буюу Б.Э эгч хамт байсан бол төлбөр тооцоог нь төлөөгүй шууд Т эгчийн нэр дээр бичээд зээл хэлбэрээр байсан байх ёстой юм. Би одоо яг тодорхой санахгүй байгаад байна. Дээрх эд зүйлсийг авсан хүмүүсийг бүдэг санаад байна. Нэг эмэгтэй, настай ээж нь бололтой эмэгтэйтэй мөн өөрийнх нь охин бололтой 10 жилийн сургуульд суралцдаг насны охинтойгоо гурвуулаа ирж үйлчлүүлж дээрх хувцаснуудыг авч байсан. Гэхдээ би санахгүй байна шүү. Дээрх хүмүүсийн хувьд худалдан авсан нийт 3,475,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд шууд Т эгчийн нэр дээр бичүүлээд авсан. Тухайн үедээ Т гэж хүний нэр бичүүлээд авна гэж хэлээд авч байсан санагдаад байна. Тухайн үед настай ээж нь хувцас хунар аваагүй харин тэр эмэгтэй нь өөртөө болон охиндоо хувцаснууд авч байсан өмсөж үзээд авч байсан. Охиндоо бол Бүрберригийн үстэй урт цамц, шар биеийн тамирын хослол зэргийг авч байсан санагдаад байна. Харин үлдсэн хувцаснуудыг өөртөө авсан байхаа би яг тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 127-128 дахь тал),
Гэрч Г.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн “...Би өөрийнхөө хэмжээнд Д.Эыг мэддэг гэж хэлсэн. Надад 90 хувийн гүйцэтгэлтэй амралтын газар Тэрэлжийн Сэртэнгийн ам гэх газарт байдаг юм. Уг газар 10,000 м.кв талбай буюу 1 га ашиглах, эрхийн гэрчилгээтэй газартай юм. Энэ газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаардаг учраас ашиглах эрхийн гэрчилгээтэй юм. Уг амралтын газрыг Б.Э нь худалдаж авъя гэж ярьсан бөгөөд бид 2 тохиролцоод 500-600 сая төгрөг гэж тохирч байсан. Б.Э маань төлбөр тооцооны хувьд одоогоор хүндрэлтэй байна, уг амралтын газрыг хөдөлгөөнд оруулаад машин тэрэг, байр сав өгье гэсэн. Миний хувьд уг амралтын газрыг хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн дуусгаж ашиглалтад оруулж чадахгүй байсан юм. Тэгээд сүүлийн 2 жил Б.Э ч юм хийж чадаагүй, би ч юм хийж чадаагүй буцаагаад авсан. Д.Э нь надад хэлэхдээ Жамбалсамбуугийн Г гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гээд 2019 оны 11 сарын 29-ний өдөр Ард кино театрын ойролцоо нотариатын газарт Д.Э, миний бие мөн Ж Г гэх хүн ирээд Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгээд бичиг баримт зэргээ хүлээлгэж өгсөн. Ингээд 2021 оны 07 сарын эхээр наадмын өмнө Ж.Г нь өөрөө хувьцаа эзэмшихээ больсон байсан бөгөөд Ундармаа гэж хүн над руу буцаагаад компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн. Д.Э нь ажил төрөл маань болсонгүй ээ. Танд буцаагаад шилжүүлье гэхээр нь тэгье ээ гээд л буцаагаад авчихсан юм. Энэ амралтын газрыг огт ашиглаагүй, Б.Э нь манай манаачийн цалинг төлж, цахилгааны төлбөрийг төлж байсан байх. Гүйцэтгэл бол дуусаагүй хэвээрээ л байсан. Манай амралтын газрыг Ж.Г нь очиж үзээгүй юм байна шүү, тухайн үед манай амралтын газрыг нэг удаа ирж үзье гээд Ж.Г гэх залуу, гэр бүлийн хамт ирж үзсэн. Манай зуслан Тэрэлжид байдаг бөгөөд Ж.Г нь надаас ирж түлхүүр аваад манай эхнэр ахмадын сувилал ажиллуулдаг гэсэн билүү, ажиллуулах гэж байгаа гэсэн билүү ирж үзсэн юм. Би энэ талаар нь сайн мэдэхгүй. Миний санаж байгаагаар Д.Э нь өглөг авлагатай болсон юм уу гэж ажигласан, их л яарч байсан. Ямар ч байсан хөдөлгөе. Би хүнд өгөх ёстой юм, би байшин саваа дуусахаар танд байр сав өгье, мөн унаж яваа Бенз Жи класс машинаа та энийг авах уу гэж санал болгож байсан, би тэгэхээр нь чамайг явган болгоод яах вэ, бас ийм үнэтэй машиныг чинь аваад яах вэ. Ах нь орон сууц чинь ашиглалтад орвол тэндээс чинь байр сав авъя гэж тохирсон юм Б.Эын байр сав нь ч ашиглалтад ороогүй байгаа юм шиг байна лээ. Төрийн албан хаагч гэдгийг нь гадарласан. Яг ямар албан тушаалтай хүн болохыг мэдэхгүй. Төлбөр тооцоотой юм болов уу гэж л ойлгосон. Тэрнээс өөр зүйл сайн мэдэхгүй байна. Намайг яг энэ асуудлаар дуудсан. Ямар учраас амралтын газраа шилжүүлсэн, ямар учраас буцааж авсан гэж л дуудсан... Надаас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст /ялалтын урд талд/ ахмад Б гэсэн байхаа Казак залуу байсан бөгөөд ахмад цолтой залуу гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэг аваад дууссаны дараа амаараа хэлсэн зүйлийг би хэлж болох юм уу, таныг 2 жил гаруй ажлыг чинь явуулаагүй. Б.Эд энэ газарт чинь юу ч хийгээгүй, тэгэхээр та Б.Эд гомдол гаргаж, нэхэмжлэл гаргах уу, манайд гомдол гаргаж болно шүү гэсэн. Би тэгэхээр нь надад гомдол санал байхгүй ээ. Би буцаагаад л шилжүүлээд авчихсан. 2 жилийн хугацаанд ашиглаагүй байна лээ, би түрүүн хэлсэн, манаачийн цалинг өгсөн байна лээ. Цахилгааны өр төлбөргүй байна лээ. Тэр зардлыг гаргаж төлсөн байсан. Би Чингэлтэй дүүргийн цагдаа дээр намайг яах гэж дуудсаныг огт мэдээгүй очсон. Мэдүүлэг өгснийхөө дараа би гэрч ирээд Б.Э руу утасдаад энэ юу болсон юм бэ гэдгийг асуухад би хүнд өгчихсөн байсан чинь надаас одоо мөнгө төгрөгөө авна гээд байгаа юм аа гэж хэлсэн. Би надаас мэдүүлэг аваад гомдол гаргах уу гэдэг зүйлийг яриад байна гэдгээ л хэлсэн. Би Б.Эд компанийг шилжүүлснээрээ ямар ч хохирол байхгүй, угаасаа л Ковид гээд хаана ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, над дээр байсан ч би үйл ажиллагаа явуулж чадахгүй л байсан. Би анх Б.Этай л тохирч зарахаар болсон тул би Б.Этай л харьцсан. Б.Э нь Ундармаа гэдэг хүнд хэлчихсэн байсан юм шиг байна лээ, надтай Ундармаа гэх хүн уулзаж компанийг амралтын газрын хамт шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)
Гэрч Л.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны хавар хугацааг нь тодорхой санахгүй байна. 3 дахь буюу иргэд хүлээж авдаг өдөр иргэн Б.Э гэж орж ирээд танай байцаагч, хэлтсийн дарга нар манай барилгын цахилгааныг хууль бусаар тасалсан, харин ямар ч зөвшөөрөлгүй барилгад хяналт шалгалт хийхгүй тухайн барилга нь баригдаад байна, та нар хяналтаа шударга хийхгүй байна, танай Г дарга “Нацуми” ХХК-иар барилга барьж байна, уг компани ямар ч зөвшөөрөлгүй баригдаад байна гэж гомдол гаргасан. Мөн танай байгууллагад би хандиваар хувцас өгсөн гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь манай байгууллага хандив авдаг газар биш, хэзээ хаана яаж өгсөн юм гэхэд Б.Э нь дарга нарт нь өгсөн гэж яриад байсан. Тэгэхээр нь Г, Ж.Г 2 хэлтсийн даргыг 2-ууланг нь дуудахад Ж.Г нь ажил дээр байхгүй, Г нь орж ирсэн. Ингээд нүүрэлдүүлээд уулзахад тэр 2 хоорондоо маргалдаад байсан тул би Дотоод хяналтын хэлтсийн дарга Дамдинрагчааг дуудаж энэ хүмүүсийн гомдлыг шалга гэдэг үүргийг өгсөн. Тэгээд тэр 2 хамт манай өрөөнөөс гарсан. Тухайн үедээ хяналт шалгалт хийхэд Д.Эын гаргасан гомдол үндэслэлтэй байсан бөгөөд зөвшөөрөлгүй барилгын ажлуудыг явуулж байсан компаниуд байсан. Мөн дотоод хяналт шалгалтаар Д.Эын барилгын цахилгааныг тасалсан асуудал нь үндэслэлгүй байсан бөгөөд цахилгаан тасалсан Н, зөвшөөрөлгүй барилга баригдаад байхад хяналт шалгалт хийгээгүй асуудлаар Э байцаагч нарт арга хэмжээ авах үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдсон... Д.Э танай байгууллагад 9 удаа өргөдөл гомдол гаргасан, .. 2 өргөдөлд хариу өгөөд 7 өргөдөлд хариу өгөөгүй юм байна гэж танилцуулсан. Тэгэхээр нь надад гаргаж байсан хаврын өргөдөл ямар түвшинд байна вэ гэхэд Эд арга хэмжээ авчихсан, Нт буюу цахилгааныг нь тасалсан байцаагчид арга хэмжээ аваагүй гэсэн.... 2020 онд хэвлэл дээр Ж.Г нь М, С захын газрыг зарсан хариуд нь лексус 570 авсан гэсэн юм гарсан байсан. Би тэр үед нь Ж.Г даргыг дуудаж уулзаад энэ ямар учиртай юм бэ гэхэд би залилуулчихсан юмаа гэж байсан. Гэтэл мөн тэр жилдээ мөн нэг иргэнд газар зарсан тухай хэвлэлээр гарсан байхаар нь чамайг яагаад ингээд бичээд байгаа юм бэ гээд дуудаад уулзахад би залилуулчихсан юмаа л гэдэг зүйлийг хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 186 дахь тал)
Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид гурав уулзсан ба Б.Эын хувьд барилгаас гадна, орц гарцын асуудал байдаг бөгөөд нийтийн эзэмшлийн талбай дээр хашаа хашчихсан байсан ба түүнийг чөлөөлүүлэх талаар урд талынх нь газрын эзэмшигч нараас гомдол мэдүүлдэг байсан. Манай хэлтэс болон Байгаль орчны хэлтсээс байцаагч нар очиж ажиллаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх талаар үүрэг хүртэл өгч л байсан. Тэгж Ж.Г даргын өрөөнд Д.Э бид гурав уулзахад Ж.Г дарга эдний ажлын зөвшөөрөл удахгүй гарна, ажлыг нь явуулах арга байна уу гэж байсан. Мөн Эрдэнэчулуун дарга хүртэл утсаар яриад цахилгааныг нь өгөөд ажлыг нь явуулж болох уу гэж асууж байсан юм. Би ч тухайн үед тэрийг нь хэлж л байсан...Саяхан 2021 оны 04 дүгээр сард санагдаж байна манай талийгаач ээж Д.Дгийн төрсөн дүү Э.Сүрэндуламын төрсөн хүү Баяр надтай утсаар холбогдоод би Арцатын амны ард талд газар авчихсан юм. “Н” гээд компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм шиг байна лээ. Манай компани энд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм, энэ хавраас ажлаа эхэлнэ, тэгтэл явдаг орц гарцыг нь Б.Э гэдэг хүн хаачихсан барилга бариад байна, энэ асуудал өмнө нь танай байгууллага дээр шалгагдаж арга хэмжээ авч байсан юм байна... та боломжтой бол Б.Этай хамт уулзаад өгөөч гэхээр нь би Баярааг дагуулаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол плазагийн доод талын кафены хажууд задгай талбайд сууж Баяраа, Б.Э бид гурав уулзсан...” гэсэн мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн хх-ийн 136-138-р хуудас)
Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “Ви" бэлэн хувцасны дэлгүүрийг 2017 оноос хойш хугацаанд ажиллуулж байна, манай дэлгүүр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун гар талд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Цар тахалтай холбогдуулан онлайн хэлбэрээр худалдаа эрхэлж байна. Д.Э бид хоёр найз нөхдийн холбоотой бөгөөд 2006 оноос нэг нэгийгээ таньж мэддэг болсон юм. Д.Э манай дэлгүүрээр үйлчлүүлдэг бөгөөд тэр энэ гэж хэлэх зүйл байхгүй олон удаагийн л худалдан авалт хийж байсан юм. Д.Э бид хоёрын хооронд бол төлбөр тооцооны маргаантай зүйл байхгүй. Анх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай дэлгүүр дээр намайг байхад Д.Э нь танихгүй хүнтэй орж ирсэн ба тухайн үед ажлын хувцас үзэх зорилготойгоор орж ирээд 25 ширхэг ажлын хувцас авсан. Тэр үедээ Д.Этай хамт явсан эрэгтэй нь 3,6 сая төгрөгийн хувцсыг Д.Эын нэр дээр бичүүлж өөртөө авсан. Хамт орж ирсэн хүнийг танихгүй, Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг хүн гэж Б.Э надад хэлж байсан. 2020.05.08-ны өдөр 300,000 төгрөгийн өртөгтэй Люлүлюмон брендийн хар өнгөтэй өмд 1 ширхэг, 200,000 төгрөгийн үнэтэй Ливайс брендийн жинсэн өмд 1 ширхэг, 600,000 төгрөгийн үнэтэй Эм Энд Эс брендийн цув 1 ширхэг, 1,5 сая төгрөгийн үнэтэй Бүрберри брендийн цув 1 ширхэг, 200,000 төгрөгийн үнэтэй Пума брендийн хар өнгийн өмд 1 ширхэг, 800,000 төгрөгийн үнэтэй Поло плаж 1 ширхэг нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авсан. Дараа нь 2020.05.09-ны өдөр буюу анх ирсний маргааш өдөр нь Б.Этай хамт ирсэн залуугийн эхнэр, гэр бүлийн хүмүүс нь манай дэлгүүрт ирсэн байсан ба би тэр үед ажлаагүй манай худалдагч Тайван гэж хүн ажиллаж байсан. Тайванг ажиллаж байхад 75,000 төгрөгийн үнэтэй Найк брендийн хар өнгийн пудволк 1 ширхэг, 420,000 төгрөгийн үнэтэй Ээш брендийн хар өнгөтэй пүүз 1 ширхэг, 800,000 төгрөгийн үнэтэй бүрберри брендийн шаргал өнгөтэй цув 1 ширхэг, 75,000 төгрөгийн үнэтэй Пума брендийн иртүүз 1 ширхэг, 75,000 төгрөгийн үнэтэй Зара брендийн өмд 1 ширхэг, 280,000 төгрөгийн үнэтэй Люлюлимон брендийн хар өнгийн цамц 1 ширхэг, 200,000 төгрөгийн үнэтэй Люлюлимон брендийн иртүүз 1 ширхэг, 800,000 төгрөгийн үнэтэй Майкл корс брендийн саарал өнгийн пальто 1 ширхэг, 280,000 төгрөгийн үнэтэй Корс брендийн үстэй цэнхэр урт цамц 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэтэй Юниклов брендийн саарал өмд 1 ширхэг нийт 3,475,000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас авсан ба Д.Эын нэрээр бичүүлж авсан. 2020.05.11-ний өдөр намайг худалдагчаар ажиллаж байхад бас Ттай хамт орж ирж байсан нөгөө Мэргэжлийн хяналтын газрын хүн дахиад нэг хүн дагуулж орж ирж үйлчлүүлсэн ба мөн Д.Эын нэр дээр бичүүлж 420,000 төгрөгийн Масима дүтигийн пиджак 1 ширхэг, 560,000 төгрөгийн үнэтэй уг брендийн хос костьюм, 300,000 төгрөгийн үнэтэй Гучи брендийн хар өнгийн подволк 1 ширхэг, 1,0 сая төгрөгийн үнэтэй Масима дүтигийн савхин куртик 1 ширхэг, 420,000 төгрөгийн үнэтэй Поло брендийн биеийн тамирын хар өнгийн хослол, 560,000 төгрөгийн үнэтэй Поло брендийн куртик 1 ширхэг, 300,000 төгрөгийн үнэтэй Кэлвин клайн цамц уу өмд үү гэдгийг мэдэхгүй байна, 420,000 төгрөгийн үнэтэй Поло брендийн эрэгтэй биеийн тамирын хар хослол, 350,000 төгрөгийн үнэтэй Кос брендийн эрэгтэй дан пиджак, 280,000 төгрөгийн үнэтэй Кос брендийн платье, 560,000 төгрөгний үнэтэй Поло брендийн куртик 1 ширхэг, 210,000 төгрөгийн үнэтэй Адидас пүүз 1 ширхэг, 210,000 төгрөгийн Скичерс брендийн пүүз 2 ширхэг, 300.000 төгрөгийн Тимберландын ажлын гутал 1 ширхэг, 280,000 төгрөгийн үнэтэй Марк спесейрийн куфтик 1 ширхгийг авсан байна. Би дээрх хүмүүсийг харвал танина. Анх ирсэн хүн бол Ж.Г гээд байгаа хүн мөн байна. Харин нөгөө хүнийг нь сайн хараад танихгүй байгаад байна. Би одоо ёстой хэлж мэдэхгүй байна. Өөрсдөө л өмсөж үзээд аваад байсан. Тийм байна. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хугацаанд хөтөлсөн дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой болон тухайн өдөр тутмын зээлээр болон бэлэн мөнгөөр зарсан барааны жагсаалт, үнийн дүнг тэмдэглэсэн дэвтрээр Д.Эын нэрээр зээл хэлбэрээр авсан бэлэн хувцасны мэдээлэл харагдаж байгаа юм. Анх 2020.05.08-ны өдөр авсан хувцаснуудыг өөртөө авч байгаа өмсөж үзээд авч байсан. Харин 2020.05.09-ний өдөр би байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. 2020.05.11-ний өдрийн хувьд худалдаж авч байгаа хоёр хүн өөрсдөө л өмсөж үзээд сонирхоод авч байсан. Манай худалдагчаар ажиллаж байсан Тайван байсан болохоор би ямар хүмүүс ирсэн болохыг нь мэдэхгүй байна.../ 1-р хх-ийн 46-47-р хуудас/...Миний хувьд тухайн брендийн хувцаснуудыг хямдралтай үеэр нь худалдаж авдаг бөгөөд тэгэхдээ нисэх онгоцны тиз, зочид буудлын хөлс, нийтийн тээрийн унааны зардал, ачаа тээврийн хөлс, дэлгүүрт борлуулж байгаа түрээс, худалдагчийн цалин ашиглалтын зардал зэргийг шингээгээд үнэ ханшаа бодсон байдаг ашгийн л ажиллаж. байгаа шүүдээ тэгэхдээ тэр үнэ нь зах эээлийн үнээс доогуур байдаг юм. Жишээлбэл Кос брендийн 890 хонконг долларын палаж байна гэж бодьё үүнийг 70 хувийн хямдралтайгаар худалдаж авдаг бөгөөд тэгээд зарахдаа 890 хонконг долларын үнэлгээг тавиад 30 хямдруулж борлуулдаг бөгөөд 40 хувь нь миний ашиг болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-50 дахь тал)
Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чингэлтэй дүүргийн 9-р хороо Тасганы овоонд 4 давхар үйлчилгээний объектын барилгын өрлөгийг хийж байсан. Тухайн барилга дээр Ванчин гэж хүнээс ажлын хөлс, бартерт 3 давхрын 272 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг авч байгаа юм. Би Ванчин гэх хүний барьж буй барилгуудын өрлөгийг хийдэг юм. Энэ барилга бүрэн ашиглалтад ороогүй байна. Манай хамаатны эгч Б.Эын Зайсанд баригдаж байгаа барилгаас нь байр авах гээд энэ объектоо бартерт өгөхөөр 2019 оны 11 сарын 25-ны өдөр тохиролцоод итгэмжлэх хийж өгсөн Ингээд эгч үйлчилгээний барилгаа, авахдаа Г гэж хүнд шилжүүлчих гэж хэлээд Тэнгис кино театрын хойд талд нотариат дээр очиход Д.Э эгч, Ж.Г гэх хүнтэй хамт байж байгаад уг гэрээг байгуулсан. Уг барилга нь ашиглалтад ороогүй учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Энэ гэрээний дагуу энэ 272 м.кв талбайтай объект маань Гийнх болсон. Уг нь бол яах вэ дээ Т эгчдээ өгөхөөр тохирсон, Т эгч болохоор энэ хүн рүү шилжүүлээд өг гэсэн. Ийм л зүйл байгаа юм. Т эгч надтай энэ объектоо буцааж ав, байраа өгөхгүй гэж огт яриагүй учраас Т эгчид би объектоо өгч байр авна гэдэг маань хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа. Ж.Г гэх хүнтэй өөрөөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас Г л энэ барилгыг дуусахаар худалдах, худалдан авах гэрээгээ авч яваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулж авах байхаа. Б.Э эгч бол надтай гэрээгээ цуцлах тухай огт ярьж байгаагүй. Би учир шалтгааныг нь сайн мэдэхгүй. Миний хувьд Т эгчид өгөөд оронд нь Зайсангийн байр баригдаад ашиглалтад орохоор нь үнийн дүндээ таарсан хэдэн байр авахаар ярина л гэж бодоод байгаа. Уг орон сууцны барилга нь баригдаж л байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал)
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “цэнхэр тэмдэглэлийн дэвтэр” (1 дүгээр хавтаст хэргийн 51-61 дэх тал)
Мөрдөгчийн үйлдсэн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, (1-р хх-ийн 62-63-р хуудас)
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (1-р хавтаст хэргийн 66, 80-81 дэх тал)
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 68-78 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 87-98 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 104-123-р хуудас)
Н.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 138-145 дахь тал)
Гэрч Б.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үгүй би өөрөөсөө 100,000,000 төгрөгийг гаргаж өгсөн юм. Ф ХХК-ниас 100,0 сая төгрөгийг авсан зүйл байхгүй. Надад тайлбар байхгүй. Би хувиасаа 100,0 сая төгрөг гаргаж өгсөн юм. Уг 100,0 сая төгрөг бол миний мөнгө байгаа юм. Урьдчилгаа 100,0 сая төгрөгийг хэн нэгнээс авч өгөөгүй би өөрөө өгсөн миний мөнгө байгаа юм...Миний таньдаг хуурай дүү Өын нэр дээр бүртгэлтэй Блю скай трейд бил үү юу билээ тэр компанийн нэр дээр Тэрэлжид байрлалтай газар байдаг юм. Уг газар дээр намайг сувилал ажиллуулах уу гэж санал тавьж байсан юм. Төгөлдөрийн ээж Халиун гэж хүн байдаг бөгөөд Солонгосоос эмч нар урьж авчирдаг бөгөөд эмнэлгийн байр хайж явж байгаад Төгөлдөртэй танилцаж байсан юм. Уг газрын эзэмших эрхийг Халиун руу шилжүүлж өгсөн байдаг тэгэхдээ Өтой хамтарч ажиллах зорилгоор газрын эрхийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 151-152 дахь тал)
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 157-172 дахь тал)
Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Охин надад 70 хувийн хямдрал зарласан дэлгүүрийн хүн дуудаад байна ирж бараа үзээ, манай бараа хямдарсан гээд залгаад байна гэж ярьсан. Тэгээд охин ээж хоёулаа цуг ороод гарья гээд бид хоёр цуг ороод гарсан. Хаана байдаг талаар би хэлж мэдэхгүй байна. Гадаад нэртэй, гадуур хувцас зардаг дэлгүүр байсан. 3 жилийн өмнө үйлчлүүлж байсан санаж байна. Ямар ч байсан зуны улирал байсан. Үзэж үзэж нэг шар өнгийн эмэгтэй хүний цув нэг, ягаан хүрэн өнгөтэй хямдарсан дуфль нэг хос зэргийг худалдан авсан санаж байна. Дэлгүүрийн эзэн нь юм шиг хүн дэвтэр дээрээ охин бид хоёрын худалдан авсан барааг бичээд байх шиг байсан. Тухайн үед би таньдаг юм уу гэж охиноосоо асуусан чинь би сайн танихгүй л гэж байсан. Дэлгүүрийн хүүхэн дараа нь хоёулаа тооцоогоо хийнэ гэж хэлж байсан. Би өөртөө ямар нэг хувцас аваагүй. Тэрийг би мэдэхгүй байна. Тэр үеэр хямдрал зарласан гэж хэлж байсан. Тооцоогоо дараа авна гэж худалдагч эмэгтэй хэлж байсан...Ж.Гт хамаагүй бөгөөд надад 46,0 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг хаасан. 20,0 сая төгрөгийн хөгжлийн бэрхшээлтэй, настай хүмүүсийн хэрэгсэл зэргийг Хятадаас оруулж ирсэн. Эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглагддаг юм. Одоо дээрх мөнгөнөөс Дөлгөөн хэрлэн гээд нягтлан бодогчийн өгсөн данс руу хийж байгаа бөгөөд 39,5 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн үед Төгөлдөрөөс 66,0 сая төгрөг зээлэх талаар хүсэлт гаргаж байсан юм. Нэмэлтээр хэлэхэд 2020 оны 03 сард санагдаж байна, хөл хорионы үеэр Өод би өөрийнхөө компанийн 25 хувийг шилжүүлээд Тэрэлжид байрлалтай 1 га газрыг худалдаж авахаар амаар тохиролцсон. Тэгээд уг газрын эрхийг Халиунд шилжүүлсэн. Яагаад шилжүүлсэн бэ гэхээр Халиун нь манай хүүгийн компани дээр талбайнууд байгаа 50 хувийг нь бартер болон 50 хувийг зээлээр өгнө гэж хэлж байсан. Тэгээд би очиж тухайн талбайг нь очиж үзэж танилцсан. Улмаар 4 давхарт байрлалтай талбайг сонгохоор болсон. Тэгээд талбайг худалдаж авахаар бартерт тухайн Тэрэлжид байрлалтай газрыг өгсөн ба тэгэхдээ Халиуны нэр дээр шилжүүлсэн. Тэгээд банкнаас зээл аваад мөнгийг нь шилжүүлж өгсөн. Би газраа нийт 100,0 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд Төгөлдөрөөс тухайн үед 100,0 сая төгрөгийг өөрийн компаниар авч буцаагаад Ф компани руу мөнгийг шилжүүлж байсан. Тэгэхдээ би ойлгохдоо газрын төлбөрт 100,0 сая төгрөгийг аваад буцаагаад объектын урьдчилгаа төлбөрт 100,0 сая төгрөгийг шилжүүлсэн гэж ойлгосон. Би Тэрэлжид байрлалтай газрын 100,0 сая төгрөгөөр зарж борлуулсан гэж хэлж болно. Тэгээд 100,0 сая төгрөгийг авчхаад буцаагаад объект авах урьдчилгааг шилжүүлсэн. Түүнээс бол надад бэлнээр 100,0 сая төгрөг байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 180-181 дэх тал)
Гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Миний хувьд эрх үүргүүдийг нь танилцуулж өгсөн талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан ба уг гэрээ хэлцлүүдийн нарийн учрын талаар надад бол ямар нэгэн байдлаар тайлбар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 183-184 дэх тал)
2021 оны 09 сарын 29-ний өдөр Ж.Гийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 305 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 190-192 дахь тал)
2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэгжлэг Ж.Гийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчдийн гудамж, 6а байр 2 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 193-194 дэх тал)
Баримт бичиг үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 213 дахь тал)
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ж.Гтой Улаанбаатар хотод нэг хоолны газарт уулзаж байсан, дараа нь Тэрэлжид амралтын газар үзүүлэх зорилгоор уулзсан. Дараа нь ахиад кофе шопод уулзаж байсан.... Тэрэлжид болохоор Б.Э, Ж.Г 2 нь хоорондоо нэгэндээ газар өгч авалцахаар ярьсан... Пийг Улаанбаатар хотоос байхаа дуудаад аварга Мөнхбат бид нар П ахын Тэрэлжид байрлах амралтын газарт очиж уулзсан юм. Тэгтэл Ж.Г нь манай эхнэр эмч байгаа юм, амралт, сувиллын газар ажиллуулах гээд хайж байгаа юм, яг энэ болж байна аа гээд энэ их гоё юм байна гээд үзээд.. явцгаасан... Тэгэхэд Б.Эыг жаахан дарамталсан юм шиг байна лээ. Юугаар ч хамаагүй солиод бартерлаад авчих гэж ярьсан гэсэн. Тэгээд л хоорондоо наймаа хийсэн юм шиг байна лээ....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 3-4 дэх тал)
Гэрч Ч.Галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ш ХХК уг газраа цуцлуулж тухайн газарт “Софт инновайт” ХХК материалаа бүрдүүлэн шинээр авсан байдаг. Ш ХХК нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар хандаж байгаагүй байна... Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол шууд цуцлах эрхтэй. Газрын тухайн хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар төлөөгүй, мөн бүрэн төлөөгүй бол шууд цуцлах үндэслэлтэй... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 5 жил нь дууссан байхад сунгуулах хүсэлтээ гаргаагүй бол дуусгавар болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд сайдын тушаал гарч хүчингүй болгох шаардлагагүй. Газар ашиглах эрх дуусгавар болсон....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 9-10 дахь тал)
2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдан А-328 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (2-р хавтаст хэргийн 12-14)
Ш ХХК-ийн захирал Д.Эын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/08 хүсэлт, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2043 дугаартай албан бичиг (2-р хавтаст хэргийн 16-17)
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/107 дугаартай Баягаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай сайдын тушаалын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)
Газар ашиглах 2011/163 дугаартай гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 17 дахь тал/
Газар ашиглах гэрээний хуулбар (2-р хавтаст хэргийн 18-19 дэх тал)
Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Анх Ж.Гтой 2020 оны хавар л байх тэдний нутгийн бөхчүүдтэй хамт хоол идэж байхдаа тааралдаад танилцсан. Тэгээд яваандаа би Ж.Гийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга хийдэг талаар өөрөөс нь сонссон. Тэгээд Ж.Г нь танилцсанаасаа хойш нэг их удалгүй надад Тэрэлжид 1 га хэмжээтэй Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт төрийн тусгай хамгаалалттай газар байна. Та энэ газрыг авч амралтын газар байгуул гэж санал тавьсан. Би тэр үедээ амралтын газар байгуулж болох юм байна гэж бодоод газрыг нь өөртэй нь хамт очиж үзэхэд надад их таалагдсан. Түүнээс хэсэг хугацааны дараа Ж.Г нь манай оффис дээр очъё гэж хэлээд надтай хамт явсан. Тэгээд ирж оффисыг үзэж, харчхаад би эхнэртээ эмнэлэг байгуулж өгөх гэсэн юм, танай үйлчилгээний талбайгаас авмаар байна гэж хэлсэн. Би бодохдоо Ж.Г нь надтай танилцчихаад намайг судалж байгаад оффисын талбай байгаа гэдгийг мэдээд надад Тэрэлжид байрлах газраа санал болгосон юм байна гэж бодсон. Ж.Г нь зээл авахгүйгээр график гаргаад төлөөд явъя гэж ярьж байгаад өөрсдөө зээл судалж яваад зээл бүтэхээр юм байна, гэрээ хийе гэж хэлсний дагуу Ж.Гийн санал болгосон Тэрэлжид байрлалтай 1 га газрыг 100,0 сая төгрөгийн урьдчилгаанд тооцож аваад үлдэгдэл 182,0 сая төгрөгийг банкны зээлээр гаргуулахаар болсон. Дээрх эхнэрийнх нь компанийн өмчлөлд шилжүүлж өгсөн 113 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-г нь 2,500,000 төгрөгөөр бодсон. Удалгүй зээл нь гарч 182,0 сая төгрөгийг компанид төлж, гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авсан. Ингээд би Ж.Гийн санал болгосон Ө гэж Ж.Гийн дүү гэх залуугийн “Б” ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан. Тэр үед би жаахан болгоомжлоод Ж.Гоос “... энэ өөр хүний нэр дээр байгаа компани байна шүү дээ болж байгаа юм уу гэж асуухад” Ж.Г нь энэ миний газар, би дүү Өын нэр дээр бүртгэлтэй компанийн нэр дээр байлгадаг. Би үүнийг хэлээд шилжүүлж өгнө гэж хэлээд, хэлснийхээ дагуу манай эхнэрийн нэр дээр 2020 оны 06 дугаар сард компанийн эрх шилжүүлж өгсөн. Түүний дараагаар би шилжүүлэн авсан газар дээрээ цахилгааны асуудлыг шийдвэрлэх гээд очтол В.М гээд эмэгтэй орц, гарцыг нь хаачихсан ба биднийг оруулахгүй байсан. Тэгэхээр нь би Ж.Гт болсон явдлын талаар хэлээд чи өөрөө энэ асуудлаа зохицуулж өг гэхэд “... энэ асуудлыг би зохицуулна..” санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд өөрөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа руу орц, гарцыг нээж өгөх талаар утга бүхий албан бичгүүдийг маш олон удаа явуулсан бичгээ надад үзүүлж байсан. Тэр бичгүүд ямар утгатай байна гэхээр орц, гарц хаасан асуудалд арга хэмжээ авч ажилла гэсэн байсан. Би Ж.Гт чиний ямар, бичиг хаашаа явуулж байгаа чинь хамаагүй, юу ч үзүүлээд хэрэггүй. Орц, гарцаа албан ёсны болгож өг тэгээд боллоо гэж хэлсэн. Түүнээс хойш Ж.Г утсаа ч авахгүй байж байгаад утсаа авахаараа “...би танд бол хуц гэж хэлнэ” гээд утсаа тасалчихдаг. Би тэр үед Ж.Гт чи юу ярьж байгаа юм бэ гэхэд “...за солиор...” гэж хэлээд утсаа тасалчихсан. Аргаа бараад би 2021 оны 06 дугаар сарын 17-ны хавьцаа Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Баттөмөр гэдэг хүнд өргөдлөө өгөхийн тулд 4 цаг орчим хүлээсэн. Тэгээд 4 цагийн дараа ирсний дараа Төрийн алба хаагчийн ёс зүйгүйгээр буюу мэндлэхгүйгээр миний өргөдлийг гүйлгэн уншиж, тэр шүүхдээ ханд гэж шууд буцаан өгсөн. Би тэр үед “... та үүнийг хүлээн авч мэргэжлийн түвшинд хандаж, хариуг бичгээр өгөхийг хүсэж байна...” гэсний дагуу авч үлдсэн. Би өргөдлөө өгснөөс хойш 2 хоногийн дараа хэлтсийн дарга гэх хүнд нь Баттөмөрийн талаар өргөдөл бичиж өгсөн. Үүний дагуу дотооддоо асуудлыг шийдвэрлэсэн гэж хариуг надаас тайлбар авах үедээ хэлсэн. Ингээд явж байтал хэд хоногийн дараа тус тасгийн мөрдөн байцаагч Занданмөнх нь залгаж та ирж мэдүүлгээ өгнө үү гэж хэлсэн. Би очиж уулзаад болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэгтээ тусгуулсан. Тэгээд байж байтал Занданмөнх хэд хоногийн дараа над руу яриад би “... Ж.Гоос мэдүүлэг авахад Ж.Г нь таны Горхи тэрэлжийн газрын орц, гарцыг гаргаж өгье, таны мөнгийг өгнө гэж байна, тан руу одоо ярина гэж хэлсэн” боловч над руу ярихгүй байхаар нь би Занданмөнхөд над руу ярихгүй байна гэхэд та байж бай гэж утсаа таслаад дахин эргэж над руу залгаад одоо тан руу ярина гэж хэлсэн. Тэгтэл Ж.Г над руу залгаад би таны газрын орц, гарцыг янзалж өгнө, холбогдох баримт бичгүүдийг явуулна, 10 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг сар бүр өгнө та түр хүлээж бай гэсэн. Үүнээс хойш 2 билүү 3 хоногийн дараа миний данс руу 10,0 сая төгрөгийг өгсөн. Тэгэхээр нь би газрын орц, гарцыг нээж өгөх юм байна, мөнгөө бага, багаар нь өгөх юм байна гэж бодоод орхисон. Би тэр үед Ж.Гийг чамайг Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгч болно гэхэд хөдөлгөөнд орж над руу ярьж, 10 сая төгрөг өгсөн юм байна. Ж.Г нь анх эхнэртээ эмнэлэг байгуулж өгнө гэж хэлж оффисын талбайг шилжүүлж авсан. Түүнээс гадна эмнэлгээ тохижуулмаар байна, өргөжүүлмээр байна та надад мөнгө зээлүүл гэж дарамталсан аястай нэхэж 3 удаагийн үйлдлээр нийт 66,0 сая төгрөгийг авсан. Ингэхдээ эхний удаад 46,0 сая төгрөгийг Ргийн дансаар, дараагийн удаад 10,0 сая төгрөгөөр дансаар нэг удаа, бэлнээр 10,0 сая төгрөгийг авсан. Бэлэн авсан мөнгөнийхөө авсан талаарх баримт бичиж өгөөд эхнэр нь мөнгөө хүлээн авч байгаа зураг нь хүртэл байгаа. Нэмж хэлэхэд одоо санаж байгаагаар сүүлд цагдаад өргөдөл өгсөн 10,0 сая төгрөгөөс тусдаа өмнө нь надад 10,0 сая төгрөгийг өгсөн. Тэгэхээр одоо би Ж.Гоос 46,0 сая төгрөгийг авах ёстой. Ж.Гийн эхнэрийн өмчилж авсан оффист 5,0 сая төгрөгөөр засвар хийсэн ба засварын мөнгийг манай компаниас гаргасан. Энэ талаарх баримт надад байгаа. Мэдээж хэрэг Ж.Г нь анхнаасаа л надтай их дээрэнгүй харьцаж надад хүчээр газраа зарсан гэж хэлж болно. Ямар ч хэрэггүй, шалтгаангүйгээр намайг ажил дээрээ дууддаг, ажлынхаа гадна нэг цаг хүлээлгэдэг. Ороод ирэхээр би Тэрэлжийн газар руу Байгаль орчны яам руу албан бичиг бичиж хүргүүлсэн гэдэг боловч надад үзүүлдэггүй. Хүн амьтантай архи ууж байгаа үедээ намайг дуудаж, хүн амьтантай танилц гэж хэлдэг. Ерөнхийдөө би тооцоогоо хийлгэх гэж дуудаж байна гэж ойлгоод дундаас нь гараад явчихдаг байсан. Тэгэхээр хүмүүсийг хүндлэхгүй гарлаа гэж хэлдэг байсан. Зөрчил гаргаж байгаагүй боловч төрийн алба хаагч тэр тусмаа Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга гэдэг утгаараа намайг их дарамталдаг байсан тул би их эмээдэг байсан. Ямар сайндаа л сүүлд ярихад хуц, солиор гэх мэтээр утсаар доромжилчхоод утсаа сольсон. Зээлээ банкнаас гаргуулж авах дөхөөд ирэхэд л Ж.Гийн зан чанар танигдаж эхэлсэн гэж хэлэхэд болно. Учир нь зээл гарахын өмнөхөн л мөнгө хэрэгтэй байна, манай эхнэр рүү явуул гэж дарамталж эхлэх үед би асуудал хэрэг бишдлээ гэдгийг мэдээд гэрээ хийж дансаар мөнгө шилжүүлж өгсөн. Мөнгийг бол шууд л бэлнээр өг, зээл гэдэг байсан, сүүлдээ өгөхгүй болохоор аргаа бараад эхнэрээрээ гэрээ хийлгэсэн. Би маш их айж байна. Айж байсандаа ч танайд бичсэн байсан өргөдлөө өгч чадахгүй өдийг хүрсэн, бичсэн өргөдлөө гаргаж өгмөөр байна. Би Ж.Гийг хоригдсон гэдгийг сошиалаас мэдсэн. Хэрэв гарч ирвэл намайг яаж ч магадгүй гэж бодож байна... ” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал)
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0160857 дугаартай гэрчилгээний хуулбар (3-р хавтаст хэргийн 213 дахь тал)
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар (3-р хавтаст хэргийн 215-р хуудас)
Гэрч Х.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Зээл нэрийдлээр дарамталж, мэргэжлийн хяналтад ажилладаг гэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө авсан нь үнэн. Саяхан цагдаад өргөдөл гаргасны дараа 10 сая төгрөг өгсөн байх...Тухайн газар нь 2017 онд олгогдсон байсан бөгөөд манайх 2020 онд авсан. Тэгэхээр Ж.Г нь тухайн газрын орц, гарц хаагдсан гэдгийг мэдэж байсан. Тэр үедээ би өөрөө төрийн албан хаагч болохоор өөрийн нэр дээр газар авч болохгүй тул дүүгийнхээ нэр дээр авсан гэж байсан. Мөн асуудалгүй болно гээд л яваад байдаг байсан шүү дээ. Би дээрх хуулийн заалтыг мэдэхгүй Ж.Гт итгээд л яваад байсан хэрэг...” гэсэн мэдүүлэг. (4 дүгээр хавтаст хэргийн 3-4 дэх тал)
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/2330 дугаартай албан бичгийн хуулбар (4-р хавтаст хэргийн 9 дэх тал)
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Над руу Р эгч яриад 100 сая төгрөгийг оруулаад гаргачхаж болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би эдийн засагчаар ажиллаж байсан Анандтай ярьж байсан 100 сая төгрөгийг оруулаад гаргачхаж болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд тэдний данснаас манай данс руу урьдчилгаа гэж хийгээрэй гэж хэлсний дагуу А захирлын хүү Төгөлдөр захиралд энэ талаар ба чатаар хэлсэн. Тэгээд Төгөлдөр захиралд 100 сая төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлж санал тавьсан. Захирал ок болгоно гэсэн ба би Ргийн хамт Худалдаа хөгжлийн банк руу орсон. Захирал шууд бэлнээр орлого гэж хийсэн. Тэгээд шууд тэдний худалдаа хөгжлийн банкны данснаас Хаан банкны данс руу буцаагаад шилжүүлсэн. Тэгээд би нягтлан руугаа яриад Хаан банкнаас 100 сая төгрөг аваад захирал дээр аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл зээл гарах үеэр би ажил дээрээ байгаагүй юм. Тухайн үед би осол аваарт ороод нэг хэсэг амралтаа авчихсан юм...” гэсэн мэдүүлэг. (4-р хавтаст хэргийн 11-р хуудас)
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтаст хэргийн 13-17/
Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удалгүй Р, Д.Б нар над дээр ирээд бид гурав Шангрила молл дэлгүүрийн 6 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар руу орсон. Би тэр үед данснаас дансны хооронд хийгээрэй манай компаниас тэдний компаний данс руу хийгээд буцааж манай данс руу хийвэл урьдчилгаа төлсөн вм шиг харагдахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд шууд Ргийн данс руу касснаас гээд 100,000,000 төгрөгийн урьдчилгаа хийсэн...” гэсэн мэдүүлэг. (4-р хавтаст хэргийн 19 дэх тал)
Гэрч О.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өнгөрсөн жил Р нь Халиунаа гэж хүн рүү компаниа шилжүүлээд өгчих гэж хэлсэн юм. Тэгээд Ргийн хэлсэнд хүнд компанийн эрхийг шилжүүлж өгсөн ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг. (4-р хавтаст хэргийн 21-22 дахь тал)
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/267 дугаартай Ж.Гийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар томилсон тушаалын хуулбар (5-р хавтаст хэргийн 5/
2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 313 дугаартай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолын хуулбар (9-р хавтаст хэргийн 77-82 дахь тал)
Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд “..Ф ХХК-ийн оффисын байр болон Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 99 дүгээр байрны ............. тоотод 46 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Дахиад 2020.09.25-ны өдөр Ц.А яриад Рд 10 сая төгрөгийг өгсөн .. гэрээ байгуулаарай гэж хэлсэн... 2020 оны 10 дугаар сарын 06-ны өлөх 10 сая төгрөг... оффисын байранд зээлийн гэрээ хийсэн...” гэсэн мэдүүлэг (10-р хавтаст хэргийн 173-174 дэх тал)
“Ф” ХХК-ийг төлөөлж С.Д “.............” ХХК-ийг төлөөлж Б.Р нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 23, 25-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний хуулбар (10-р хавтаст хэргийн 175-177 дахь тал)
Б.Ргийн Хаан банкны ............. тоот дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (10-р хавтаст хэргийн 189-190 дэх тал)
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай албан бичиг (11-р хавтаст хэргийн 132 дахь тал)
Монголын Нотариачдын танхимын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай албан бичиг (11-р хавтаст хэргийн 134 дахь тал)
Шүүгдэгч Ж.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /5 хх-ийн 185-188/
Шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /3 хх-ийн 194/,
Шүүгдэгч Д.Эын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус гэрээнүүдийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн зүүн ард тал буюу Ард кино театрын чанх хойд талын байрны 1 давхарт байрлах үйлчилгээний хэсэгт байрладаг нотиариатаар гэрчлүүлсэн...” /10 дугаар хавтаст хэргийн 162/,
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа /10хх-ийн 169-172/,
Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ф" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.А захирал 2020 оны 09 дүгээр сард надад хэлэхдээ "Нэйрохелт" ХХК-ийг захирал Б.Р гэдэг хүн манай компаниас үйлчилгээний талбай худалдаж авч байгаа юм, би энэ хүнд бас 46,0 сая төгрөгийг өгчихсөн байгаа, чи ярьж байгаад уулзаж зээлийн гэрээ байгуулаарай гэж хэлсэн юм. Тэгээд Ц.Аын охин Дөлгөөн нь надад 2020.09.23-ны өдөр Баасандоржийн Ргийн Хаан банкны ............. дугаарын дансанд 46,000,000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийсэн талаарх орлогын баримт авчирч өгсөн юм. Тэгэхээр нь би дээрх баримтын дагуу Б.Ртай утсаар дуудаж зээлийн гэрээ байгуулах гэсэн юм та гарын үсгээ зурчих гэсэн ингээд "Ф" ХХК-ийн оффисын байр болох БЗД-ийн 13 хороо 14 хороолол Нарны зам 99 байрны ............. тоотод 2023.09.23-ны өдөр 46,0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан юм. Дахиад 2020.09.25-ны өдөр Ц.А яриад Рд дахиад 10,0 сая төгрөгийг өгсөн тэгэхээр гэрээ байгуулаарай гэж хэлсэн, тэрнийх нь дагуу Ртай утсаар ярьж байгаад "Ф" ХХК-ийн оффисын байранд уулзаж 10,0 сая төгрөгийг гэрээг 2020.09.25-ны өдрөө байгуулсан юм. Ц.А нь 10,0 сая төгрөгийг хэрхэн яаж өгсөн талаар баримт надад өгөөгүй, надад хэлэхдээ бэлнээр өгсөн гэж хэлж байсан.
Ингээд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.А яриад Рд дахиад 10,0 сая төгрөгийг өгөхөөр болсон гээд дахиад би гэрээг нь бэлдсэн, ингээд Ц.А захирал өөрийн Хаан банк дахь .......... дугаарын данснаас миний Хаан банк дахь 5758005647 дугаарын данс руу 2020.10.06-ны өдөр 10,0 сая төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн ингээд тухайн өдрөө Б.Ртай "Ф" ХХК-ийг төлөөлж оффисын байранд зээлийн гэрээг байгуулсан юм.
Улмаар зээлийн гэрээ байгуулсны дараа Б.Ргийн Хаан банк дахь ............. дугаарын данс руу өөрийн Хаан банк дахь 5758005647 дугаарын данснаас интернэт банк ашиглан "Ф" ХХК-ийн оффисын өрөө болох БЗД-ийн 13 хороо 14 хороолол Нарны зам 99 байрны ............. тоот өрөөнвес 2020.10.06-ны өдрөө 10,0 сая төгрөгийн зарлагын гүйлгээг хийсэн. Эхний 46,0 сая манай компанийн Хаан банк дахь 5116016221 дугаарын данснаас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 62,000,000 төгрөгийг чекээр бюу бэлнээр авсөан бөгөөд үүнээс 46.0 сая төгрөгийг Б.Рд шилжүүлсэн. Сүүлийн 10 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээний хувьд Ц.А захирал хувиасаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 173-174/,
Зээлийн гэрээ /10хх-ийн 175-178/,
Гэрч С.Дгээс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 180-183/,
Гэрч Л.Болорцэцэгийн гаргаж өгсөн 100 сая төгрөгийн баримт /10хх-ийн 186-188/,
Б.Ргийн ............. харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 189-190/,
Гэрч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Р эгчид энэ мөнгө орохоос өмнө 45.9 сая төгрөгийг зээлүүлж байсан юм. Тэгээд зээлүүлсэн мөнгөө буцаан авахдаа дээр хэлбэрийн дансаар авсан юм” 10хх-ийн 192-194/,
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Б.Рд 20 сая төгрөг зээлүүлж байсан юм. ....Би тухайн үед зээлүүлсэн мөнгөө авсан. Өөр бид 2-ын хооронд мөнгө төгрөгийн асуудал байхгүй...” /10хх-ийн 196-197/,
Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх "Үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ" байгуулах явцад Ж.Г нь 5 сая төгрөгөөр 2 удаа нийт 10 сая төгрөгийг тус тус бэлнээр өгсөн ба 4,9 сая төгрөгөөр нь шинээр хана, хаалга хийх, өөрсдөдөө таарсан гэрэл зэргийг хийх засварт зарцуулсан юм.
Мөн 66,0 сая төгрөгийн зээлийн гэрээний хувьд 10,0 сая төгрөгийг миний Хаан банк дахь .......... дугаарын дансанд шилжүүлсэн. Ингээд нийт 20,000,000 төгрөгийг буцаан авсан боловч 4,9 сая төгрөгөөр нь шинээр үйлчилгээний талбайд нь засвар хийсэн юм, тэгэхээр 66,0 сая төгрөгөөс 15,1 сая төгрөгийг буцаан авсан ба 50,9 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм.
2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан "Үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ"-ний хувьд үйлчилгээний талбайг Ж.Г нь 282,0 сая төгрөгөөр банкны зээлээр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд банк зээлийн өгөхийн тулд заавал урьдчилгаа төлбөр байршуулахыг шаардсан юм, тэгээд 100,0 сая төгрөгийн урьдчилгааг бид нарыг буюу манай компанийг бэлнээр гаргачих энэ 100,0 сая төгрөгт Горхи тэрэлжид байрлалтай 1 га газрыг ав гэж хэлсэн. Үүний дагуу 100,0 сая төгрөгөнд тооцож Тэрэлжид байрлалтай газрыг авсан боловч тухайн газар нь 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй, ашиглах эрхийн хугацаа дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн "Б" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар байсан. Ингээд энэ газар ашиглагдах боломжгүй цуцлагдах үндэслэлтэй газар байсан, одоо ч цуцлагдсан гэж байсан, тийм учир дээрх газрын оронд 100,0 сая төгрөгийг буцаан төлөхийг нэхэмжилж байна. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн 46,000,000 төгрөгийн хувьд компанийн санхүүгээс бэлнээр гаргуулан авч, Б.Ргийн Хаан банкны данс руу 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийн хувьд би Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах Белла веста хотхоны 400 дүгээр байрны 1 давхарт байрлах кофе шопод Б.Рд бэлнээр 10,000,000 сая төгрөгийг хувийн мөнгөнөөс өгсөн. Тэгээд гэрээ байгуулж авсан.
2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 хувьд би хувийн мөнгөнөөс Дгийн Хаан банкны данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлээд Д нь өөрийн данснаас Б.Р руу шилжүүлж гэрээ байгуулсан байсан. Тэгэхээр 46,000,000 төгрөг нь "Ф" ХХК-ийн санхүүгээс гарч, миний нэр дээр авлагад бүртгэгдсэн, харин 20,000,000 төгрөг нь миний хувиас гаргасан мөнгө байгаа юм” /10хх-ийн 206-207/,
Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргээс шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Т.С улсын яллагч болон бусад өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас давхцаагүй дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал Хэлцэл, 27 дугаар тал “Баталгаа”, 30-34 дүгээр тал Компани худалдаж худалдан авах хэлцэл, 61 дүгээр тал гэрч Ц.Цаас гаргаж өгсөн дэвтрийн хуулбар, 173-176 дугаар тал гэрч Ж.Гийн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 5-7 дугаар тал гэрч Н.Цын мэдүүлэг, 15-16 дугаар тал Ш ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/08 албан бичиг, 33-34 дүгээр тал БОАЖСайдын 2020 оны А/107, А/195 дугаартай тушаалууд, 42-44 дүгээр тал БОАЖЯ-ны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/1230 дугаартай албан бичиг хавсралт, 76-78 дугаар тал БОАЖЯ-ны 2019.03.28-ны өдрийн 06А/1857 дугаартай албан бичиг, 188 дугаар тал Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2021.09.06 өдрийн 1279 дугаартай газар чөлөөлөх тухай албан бичиг, 195-198 дугаар тал Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 203-207, 228-230 дугаар тал МХЕГ-ын 2021.10.08-ны өдрийн 02-02/3120 дугаартай албан бичиг, хавсралт
3 дугаар хавтаст хэргийн 10-12 дугаар тал Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, 19-21 дүгээр тал шийтгэлийн хуудас, 90-98 дугаар тал гэрч Г.Угийн мэдүүлэг, 112-113 дугаар тал Д.Эын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, 155-158 дугаар тал Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 09/867 дугаартай газрын төлбөрийн тухай албан бичиг, 160-167 дугаар тал Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ 2022.07.22-ны өдөр Ш ХХК, 215-250 дугаар тал Хувьцаа бэлэглэх тухай гэрээ, 27 дугаар тал Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ Б ХХК, 60-68 дугаар тал Хаан банк болон Н ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 102-105 дугаар тал Д.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
6 дугаар хавтаст хэргийн 84-140 дүгээр тал Н ХХК-ийн хувийн хэргийн хуулбар баримтууд,
10 дугаар хавтаст хэргийн 168-171 дүгээр тал Ф ХХК-аас Ц.Ад олгосон итгэмжлэл, хавсралт, 180-193 дугаар тал Дгээс гаргаж өгсөн Хаан банкны бэлэн мөнгөн чекийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, 195-207 дугаар тал гэрч Б.Мийн мэдүүлэг,
11 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр тал Ф ХХК болон Н нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 25, 9 дүгээр сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар 10,000,000 төгрөг, 46,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 194-204 дүгээр тал Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ,
12 дугаар хавтаст хэргийн 36-47 дугаар тал Ажлын байр түрээслэх гэрээ, түрээсийн гэрээ, 55-68 дугаар тал түрээсийн төлбөр төлсөн бэлэн мөнгөний баримтууд, 81-88 дугаар тал Ж.Гоос гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт, зарын баримт, видео бичлэг флаш диск, 126-156 дугаар тал Ж.Гийн дансны хуулга, “Ф” ХХК, “Н” ХХК нарын хооронд байгуулсан үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтууд,
13 дугаар хавтаст хэргийн 1-87 дугаар тал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 215 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,
15 дугаар хавтаст хэргийн 50-250, 16 дугаар хавтаст хэргийн 1-28 дахь талд шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хүрээнд хэрэгт цугларсан баримтууд.
Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргээс шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Нарангарав улсын яллагч болон бусад өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас давхцаагүй дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр тал гэрч Д.Дгийн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 11-91 дүгээр тал Богдхан уулын Тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газар байрлах 2011/163 дугаартай 0,9 га газрын хувийн хэрэгт үзлэг хийж хуулбарлаж авсан баримтууд,
5 дугаар хавтаст хэргийн 3-85 дугаар тал Ж.Гийн ажилд томилсон, чөлөөлсөн, ажлын байр өөрчлөгдсөн тушаал, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ ажлын байрны тодорхойлолт,
7 дугаар хавтаст хэргийн 181-183 дугаар тал Д.Эын нэр дээрх хуулийн этгээдийн лавлагаа,
9 дүгээр хавтаст хэргийн 93-96 дугаар тал Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022.03.31-ний өдрийн 2022/22 дугаартай Арцатын амны 09 га газрын дуудлага худалдааны анхны үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 215 дугаартай цагаатгах тогтоол гарах үед өмгөөлөгч болон Ж.Гоос гарган өгсөн нотлох баримтууд,
12 дугаар хавтаст хэргийн 201-228 дугаар тал Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдсан хэргийн материалууд.
Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын улсын яллагч болон бусад өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас давхцаагүй дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 3-6 дугаар тал гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 22 дугаар тал Т.Аоос Д.Эд олгосон 2019.11.25 итгэмжлэл, 23-25 дугаар тал худалдаа үйлчилгээ оффис захиалгаар бариулах тухай гэрээ, 35-40 дүгээр тал Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
7 дугаар хавтаст хэргийн 168-185 дугаар тал Д.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд.
Эрүүгийн 2102004170243 дугаартай хэргээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын өмгөөлөгч Г.Буянбадрал улсын яллагч болон бусад өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас давхцаагүй дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1 дүгээр хавтаст хэргийн 147-153 дугаар тал гэрч Б.Ргийн мэдүүлэг,
3 дугаар хавтаст хэргийн 207-209 дүгээр тал хохирогч Ц.Аын мэдүүлэг,
210-229, 231-250 дүгээр тал Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хавсаргасан баримтууд,
4 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал гэрч Х.Халиунаагийн мэдүүлэг, 11-12 тал гэрч Д.Бийн мэдүүлэг, 13-17 дугаар тал Д.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 19 дүгээр тал Гэрч А.Тийн мэдүүлэг, 47 дугаар тал А.Т, Б.Р нарын хооронд 2020.09.17-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ, 136-141 дүгээр тал Нийслэлийн прокурорын газрын 2021.11.16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол,
6 дугаар хавтаст хэргийн 89-91 дүгээр тал “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 94-98 дугаар тал “Н” ХХК-ийн дүрэм, 99-100 дугаар тал Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны “Н” ХХК-д олгосон гэрчилгээ,
9 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал хохирогч Ц.Аын дахин өгсөн мэдүүлэг,
10 дугаар хавтаст хэргийн 201-205 дугаар тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай, мэдүүлэг,
15 дугаар хавтаст хэргийн 170-173 дугаар тал Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024.10.24-ний өдрийн 443 дугаартай Б ХХК-ийн газар ашиглах гэрээг дуусгавар болгосон талаарх албан бичиг, хавсралт, 15 дугаар хавтаст хэргийн 174-182 тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан баримтууд, мессежний хуулбарууд зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт.
1. Шүүгдэгч Ж.Гийн хувьд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Гт давуу байдал бий болгосон гэх хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал.
1.1. Шүүгдэгч Д.Э болон шүүгдэгч Ж.Г нар нь 2019 оны 7 дугаар сарын орчимд танилцаж Д.Э нь Ж.Гийн төрсөн дүү Ж.Гтай тодорхой нөхцөлийн дагуу буюу Ж.Гаас “Ш” ХХК-ийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн нутагт орших Богтхан Уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд байрлах 2011/163 тоот гэрчилгээний дугаартай аялал жуулчлалын зориулалттай 0,9 га талбай бүхий газрыг 10*10 хэмжээтэй 1 давхар үл хөдлөхийн хамтаар Д.Эд 100 хувь шилжүүлэх,
1.2. Д.Э нь үүний хариуд VH&B компанийн Тасганы овоонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхар, А корпусын 250 м2 талбайг 1 м.кв талбайг 3,800,000 төгрөгөөр үнэлж нийт 950,000,000 төгрөгөөр, VH&B компанийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 м.кв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр үнэлж нийт 630,000,000 төгрөгөөр, VH&B компанийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 1 машины зогсоолын 20,000,000 төгрөгөөр үнэлж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүхэлд нь 1,600,000,000 төгрөгөөр үнэлж иргэн Ж.Гт шилжүүлэхээр тохиролцож 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэлцэл /1хх-17/ байгуулсан байна.
1.3. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин хэлцэл байгуулж дараах нөхцөлөөр тохиролцжээ. Үүнд: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 85 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үйлчилгээний барилгаас 272 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв 3,500,000 төгрөгөөр буюу нийт 952,000,000 төгрөгөөр,
-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Горхи тэрэлжид 1 га газар дээр байрлах “Грандкомпас” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай газрыг 600,000,000 төгрөгөөр,
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгаас 75,63 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв 3,300,000 төгрөг буюу нийт 249,579,000 төгрөгөөр буюу нийт 1,8 тэрбум төгрөгөөр тохиролцсон байна.
1.4. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Тооройхүүгийн А болон Ж.Г нар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-24/ байгуулж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 85 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үйлчилгээний барилгаас 272 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв 3,500,000 төгрөгөөр буюу нийт 952,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.
1.5. Мөн иргэн Тооройхүүгийн А нь Д.Эд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Худалдаа үйлчилгээ оффистой барилгын 3 давхарын А блокын 272 м.кв талбайг худалдан борлуулах, бэлэглэх, арилжих, гэрээ хэлцэл хийх, бусдад шилжүүлэх, нотариатад төлөөлөх, төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг /1хх-22/ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгожээ.
1.6. Ж.Г болон Д.Э нарын хооронд байгуулсан хэлцлээс улбаалан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Грандкомпас” ХХК-г бүхэлд нь шилжүүлэх агуулгын хүрээнд Г.Поос Ж.Гт уг компанийг шилжүүлэхээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-25/ байгуулж мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан “Грандкомпас” ХХК-ийн бүх хувьцаа болох 100 хувийг Ж.Гт шилжүүлэхээр, мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Поос “Д.Э, Ж.Г нарын хооронд үйлдсэн хэлцлийн дагуу газар ашиглах 811 тоот гэрчилгээтэй 10,000 м.кв талбайтай эзэмших эрхийг “Грандкомпас” ХХК-ийн хамт 600,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэж баталгаа /1хх-27/ гаргасан байна.
1.7. Ж.Г болон Д.Э нарын хооронд байгуулсан хэлцлийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Г нь өөрийн 100 хувь эзэмшдэг тус компанийн хувьцааг Д.Эд шилжүүлэхээр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр /1хх-32/ шилжүүлж, мөн өдрөө компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулжээ.
1.8. Ийнхүү Д.Э нь “Ш” ХХК-ийг 100 хувь өөртөө шилжүүлэн авч гэрээ байгуулагдсанаас хойш 11 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Ш” ХХК-ийн хэвлэмэл хуудаснаас 03/08 дугаартай “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ам газарт аялал жуулчлалын зорилгоор 2011 оны 12 дугаар сарын 30-ны Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 211/163 тоот гэрчилгээ бүхий 0,9 га газрыг эдийн засгийн чадамжгүй болсны улмаас 2016 оноос хойш сунгуулж газар ашиглах нөхцөлгүй болсон тул уг газрын ашиглах эрхийг цуцалж өгнө үү” гэх агуулга бүхий албан бичгийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан нь 2 дугаар хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан баримтаар тогтоогдоно.
1.9. Д.Э “Ш” ХХК-ийн нэр дээрх газар ашиглах эрхийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаас ердөө 2 хоногийн дараа түүний хамаарал бүхий буюу төрсөн дүү Д.Эгийн /7хх-173/ 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар нь, мөн садан төрлийн хамааралтай Тооройхүүгийн Аийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар нь ажилласан “С” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/09 дугаартай албан бичгээр “Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд уламжилж өгөх” тухай хүсэлтийг /2хх-129/ Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргажээ.
1.10. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/107 дугаартай тушаалаар /2хх-33/ “Ш” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/195 дугаартай тушаалаар “Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан .............. регистрийн дугаартай “С” ХХК-д 8687 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх”-ийг /2хх-123/ олгосон байна.
1.11. Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/195 дугаартай дээрх тушаалыг үндэслэн “С” ХХК-д улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0201429 дугаартай гэрчилгээг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон нь 2 дугаар хавтаст хэргийн 142 талд авагджээ.
1.12. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ж.Г болон Д.Э нарын хооронд тодорхой нөхцөлтэйгээр хэлцэл байгуулагдаж, түүнээс улбаалсан компанийн эрх, хувьцааг шилжүүлэх, тэдгээрийг дагалдсан худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, Д.Э “Ш” ХХК-ийг өөртөө авсан даруйдаа тухайн компанийн Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлуулахаар хүсэлт илгээн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцлуулж, өөрийн хамаарал бүхий төрсөн дүү болон садан төрлийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “С” ХХК-д уг газрыг олгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж дүгнэв.
1.13. Д.Э болон Ж.Г нарын хооронд тохиролцсон хэлцлээр Ж.Гт тодорхой 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээнүүдийг байгуулсан боловч тухайн хөрөнгүүд бодитоор Ж.Гийн өмчлөл, эзэмшилд шилжээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан
гэрч Т.Аийн “...Манай хамаатны эгч Б.Эын Зайсанд баригдаж байгаа барилгаас нь байр авах гээд энэ объектоо бартерт өгөхөөр 2019 оны 11 сарын 25-ны өдөр тохиролцоод итгэмжлэх хийж өгсөн Ингээд эгч үйлчилгээний барилгаа, авахдаа Г гэж хүнд шилжүүлчих гэж хэлээд Тэнгис кино театрын хойд талд нотариат дээр очиход Д.Э эгч, Ж.Г гэх хүнтэй хамт байж байгаад уг гэрээг байгуулсан. Уг барилга нь ашиглалтад ороогүй учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Энэ гэрээний дагуу энэ 272 м.кв талбайтай объект маань Гийнх болсон. Уг нь бол яах вэ дээ Т эгчдээ өгөхөөр тохирсон, Т эгч болохоор энэ хүн рүү шилжүүлээд өг гэсэн. Ийм л зүйл байгаа юм. Т эгч надтай энэ объектоо буцааж ав, байраа өгөхгүй гэж огт яриагүй учраас Т эгчид би объектоо өгч байр авна гэдэг маань хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа. Ж.Г гэх хүнтэй өөрөөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас Г л энэ барилгыг дуусахаар худалдах, худалдан авах гэрээгээ авч яваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулж авах байхаа. Б.Э эгч бол надтай гэрээгээ цуцлах тухай огт ярьж байгаагүй. Би учир шалтгааныг нь сайн мэдэхгүй. Миний хувьд Т эгчид өгөөд оронд нь Зайсангийн байр баригдаад ашиглалтад орохоор нь үнийн дүндээ таарсан хэдэн байр авахаар ярина л гэж бодоод байгаа. Уг орон сууцны барилга нь баригдаж л байгаа...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Пийн “...Би өөрийнхөө хэмжээнд Д.Эыг мэддэг гэж хэлсэн. Надад 90 хувийн гүйцэтгэлтэй амралтын газар Тэрэлжийн Сэртэнгийн ам гэх газарт байдаг юм. Уг газар 10,000 м.кв талбай буюу 1 га ашиглах, эрхийн гэрчилгээтэй газартай юм. Энэ газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаардаг учраас ашиглах эрхийн гэрчилгээтэй юм. Уг амралтын газрыг Б.Э нь худалдаж авъя гэж ярьсан бөгөөд бид 2 тохиролцоод 500-600 сая төгрөг гэж тохирч байсан. Б.Э маань төлбөр тооцооны хувьд одоогоор хүндрэлтэй байна, уг амралтын газрыг хөдөлгөөнд оруулаад машин тэрэг, байр сав өгье гэсэн. Миний хувьд уг амралтын газрыг хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн дуусгаж ашиглалтад оруулж чадахгүй байсан юм. Тэгээд сүүлийн 2 жил Б.Э ч юм хийж чадаагүй, би ч юм хийж чадаагүй буцаагаад авсан. Д.Э нь надад хэлэхдээ Жамбалсамбуугийн Г гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гээд 2019 оны 11 сарын 29-ний өдөр Ард кино театрын ойролцоо нотариатын газарт Д.Э, миний бие мөн Ж Г гэх хүн ирээд Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгээд бичиг баримт зэргээ хүлээлгэж өгсөн. Ингээд 2021 оны 07 сарын эхээр наадмын өмнө Ж.Г нь өөрөө хувьцаа эзэмшихээ больсон байсан бөгөөд Ундармаа гэж хүн над руу буцаагаад компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Гийн “...Тэгтэл нэг өдөр эгчийн дүү нөгөө ажил чинь урагштай явж байгаа шүү, Грандкомпас гэдэг компанийг эгчийнхээ хэлсэн хүнд шилжүүлээд өгчих гэсэн. Тэгээд намайг үйлдвэр комбинатад Хан-Уул дүүргийн замын хойд талд нотариат дээр дуудсан. Тэгэхээр нь би бусад юм нь хэлцлээрээ байгаа юм чинь гээд ямар хүнд шилжүүлж өгсөн гэдгээ санахгүй байна. Эмэгтэй хүнд шилжүүлж өгсөн. Анх энэ компанийг өгөхдөө П гэдэг хүн ирээд надад шилжүүлж өгч байсан. Дараа нь нэг эмэгтэй хүнд шилжүүлээд өгчихсөн. За тэгээд энэ компаниа шилжүүлээд авчихсан би одоо яах уу энэ хүн одоо газар сунгуулж өгч чадахгүй бол компаниа яаж авах уу гэж бодоод та компани өгөөч ээ гээд уурлаад байсан чинь нэг өдөр нотариат дээр дуудсан. Компаниа шилжүүлж ав гэсэн. Би компаниа буцаагаад шилжүүлээд авчихлаа тэгээд газрын гэрчилгээгээ авья гэсэн чинь эгч нь одоо чиний газрын гэрчилгээг ажил дээрээ орхичихсон. Манай менежер хөдөө явчихсан байна, ирэхээр нь аваад өгье гэсэн. Тэгээд яахав 7 хонолоо сар боллоо тэгээд л бид 2ын хэрүүл маргаан эхэлсэн. Би 2021 оны 7 дугаар сард цагдаад хандсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
1.14. Энэхүү тохиролцсон тохиролцоог шүүгдэгч Ж.Г удирдан явуулсан, ажил албан тушаалаараа далайлгасан, өөрийн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт явуулахгүй байх, албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Ж.Гийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын амны 0,9 га газрыг зах зээлийн үнээс дээгүүр, шууд худалдан авахыг тулган шаардсан зэрэг улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч Д.Эын мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь дараах нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэнэ. Үүнд:
Ж.Г болон Д.Э нарын хоорондоо бичиж байсан захидал харилцааны түүх,
Ж.Гийн албан тушаалын тодорхойлолт,
гэрч Л.Эы “...дотоод хяналт шалгалтаар Д.Эын барилгын цахилгааныг тасалсан асуудал нь үндэслэлгүй байсан бөгөөд цахилгаан тасалсан Н, зөвшөөрөлгүй барилга баригдаад байхад хяналт шалгалт хийгээгүй асуудлаар Э байцаагч нарт арга хэмжээ авах үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдсон... Д.Э танай байгууллагад 9 удаа өргөдөл гомдол гаргасан, .. 2 өргөдөлд хариу өгөөд 7 өргөдөлд хариу өгөөгүй юм байна гэж танилцуулсан. Тэгэхээр нь надад гаргаж байсан хаврын өргөдөл ямар түвшинд байна вэ гэхэд Эд арга хэмжээ авчихсан, Нт буюу цахилгааныг нь тасалсан байцаагчид арга хэмжээ аваагүй гэсэн” гэх мэдүүлэг,
гэрч Н.Гын “...Д.Эын хувьд ХУД-ын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд байрлах газарт барилга угсралтын зөвшөөрөлгүйгээр 9 давхар орон сууцны барилга барьсан. Тэр нь Барилгын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийг олгодог юм. Мөн нийтийн эзэмшлийн талбайн орц гарцыг хаасан асуудал байгаа юм. Манай хэлтсийн хувьд газрын асуудлыг шалгадаггүй бөгөөд байгаль орчны хяналтын хэлтсээс Даваажав гэж байцаагч шалгасан газрын асуудал манай чиг үүрэгт хамаардаггүй учир сайн хэлж мэдэхгүй байна. Орц гарцыг хаасан асуудал нь манай чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд байцаагч нар газар дээр нь шалгахаар яг өөрийн эзэмшлийн газрыг хэтрүүлэн хашсан байсан нь тогтоогдсон гэж манай байцаагч Уртнасан, Э нар тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 02-01/103 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/01 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын хяналтын чиглэлээр 2019 онд зарлагдсан аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр иргэн Ш.Сийн захиалгатай барилга байгууламжид шалгалт хийсэн тухай танилцуулгад “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эд эрх бүхий албан тушаалтны хугацаатай даалгаврыг хүргүүлсэн боловч заасан хугацаанд биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02-02/3370 тоот албан бичгээр зөрчлийн үр дагаврыг арилгах хүсэлт хүргүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6806 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гүйцэтгэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6806 дугаартай шүүгчийн захирамжийн хэрэгжилт хангагдаагүй, иргэн Ш.Сийн үйлдсэн зөрчил арилгаагүй байна” гэх /2хх-205-207/,
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 07-200705 дугаартай материал /2хх-231-247/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.Батсүхийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /2хх-245/,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6806 дугаартай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас /3хх-33-36/,
2020.10.09-ний өдрийн 2002000516 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /3хх-51/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Угийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /3хх-87/ зэрэг болно.
1.15. Өөрөөр хэлбэл, хохирогч шүүгдэгч Д.Эын төрсөн эх Ш.Сийн захиалгатай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй барилгын ажил нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын танилцуулга, шийтгэлийн хуудас, уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Д.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, гаргасан зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон ба энэхүү шалгалтын ажиллагаанд шүүгдэгч Ж.Г нь өөрийн эрхэлж буй ажил албан тушаалын эрх нөлөө, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж оролцсон нөхцөл байдал огт тогтоогдохгүй байна.
Зөрчилд холбогдсон иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаа хууль, журмын дагуу шалгагдаж шийдвэрлэгдэж байсан болохыг дурдах нь зүйтэй.
1.16. Прокуророос Ж.Гийг Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргаар ажиллаж байхдаа Ж.Г, Д.Э нарын хооронд хэлцэл байгуулж Хан-уул дүүргийн нутагт орших Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0,9 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах 2011/163 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон, хугацаа нь дуусгавар болсон тус газрыг иргэн Д.Эд 1,600.000.000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардаж, мөн тодорхой үл хөдлөх хөрөнгүүдийг 1,600,000,000 төгрөгөөр үнэлж Ж.Гт шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон өөрийнлөх хөрөнгүүдийг 1,600,000,000 төгрөгөөр үнэлж Ж.Гал бий болгосон гэж буруутгасан нь дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. Шүүгдэгч Ж.Гийн хувьд өөрийн эхнэр Б.Рд давуу байдал бий болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал.
2.1. “Ф” ХХК болон “Н” ХХК нар 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/2020 дугаартай Үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээг /3хх-217/ байгуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвшний амины орон сууцны 1 дүгээр гудамжинд байх үйлчилгээтэй 184 айлын орон сууц, үйлчилгээний талбайн 4 дүгээр давхрын 05 тоот 113 м.кв талбай бүхий 275,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үйлчилгээний талбайг худалдан авахаар тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр /3хх-222/ үнийн дүнг 282,500,000 төгрөг болгож өөрчлөн бусад нөхцөлийг хэвээр үлдээжээ.
2.2. Ингэхдээ “Н” ХХК-ийн захирал Б.Р, түүний нөхөр шүүгдэгч Ж.Г болон “Ф” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.А нар 282,500,000 төгрөгийн тохиролцоондоо 100,000,000 төгрөгт нь О.Өын эзэмшлийн “Бльюворлд трейд” ХХК-ийн хувьцааг шилжүүлж, тус компанид олгосон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Тэрэлжийн төв нэртэй 1,0 га талбайг мөн шилжүүлэн, үлдэх 182,500,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байна.
2.3. “Ф” ХХК-иас “Н” ХХК-ийн худалдан авахаар тохиролцсон 113 м.кв үйлчилгээний талбайн урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Т нь Б.Рд өгч, улмаар уг мөнгийг Б.Р нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452584143 тоот данснаас “Ф” ХХК-ийн Хаан банкин дахь 5116016221 тоот данс руу буцаан шилжүүлжээ /10хх-224/.
2.4. Нэг талаас Хаан банк, нөгөө талаас “Н” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Р нар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг /4хх-60-66/ байгуулан Б.Ргаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Төмөрчний гудамж 6-2 тоот хаягт байршилтай 63 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол ........... тоот хаягт байршилтай 113 м.кв үйлчилгээний талбайг тус тус барьцаалан 182,500,000 төгрөгийг зээлсэн байна.
2.5. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Н” ХХК-ийн Хаан банк дахь ............... дугаарын дансанд 182,500,000 төгрөгийн зээл олголт хийгдэж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Ф” ХХК-ийн Хаан банк дахь 5116016221 тоот дансанд “Н” ХХК-ийн данснаас 182,500,000 төгрөгийг шилжүүлжээ /10хх-225/.
2.6. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр О.Өоос өөрийн эзэмшлийн “Бльюворлд трейд” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг нийт 1,000,000 төгрөгийн хувьцааг Ц.Аын эхнэр Х.Халиунаа руу хувьцаа бэлэглэх тухай гэрээгээр /3хх-215/ бэлэглэжээ.
2.7. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Тэрэлжийн төв нэртэй 1,0 га талбайг аялал жуулчлалын зориулалттайгаар ............... дугаарын гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “...............” ХХК-д олгосон нь 4 дүгээр хавтаст хэргийн 27 дахь талд авагдсан гэрчилгээгээр тогтоогдоно.
2.8. “Ф” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч С.Д, “Н” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Р нар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.
2.9. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд “Ф” ХХК болон “Н” ХХК нарын хооронд хийгдсэн үйлчилгээний талбай худалдаж, худалдан авах болон зээлийн гэрээнүүдтэй холбоотой харилцаа, “Н” ХХК-ийн захирал Б.Ргийн банкнаас зээл авч үйлчилгээний талбай худалдаж, худалдан авах гэрээний үүргийн биелэлтээ хангаж буй үйлдлүүд нь Иргэний хуульд заасан гэрээний эрх тэгш, талуудын сайн дурын хүсэл зоригийн шаардлагуудад нийцсэн хууль ёсны гэж үзэх хэлцлүүд бөгөөд энэхүү хэлцлүүд, тохиролцоог хийхэд аль нэг талын давамгайлсан хууль бус, хүч хэрэглэсэн, тулган шаардсан, хуурч мэхэлсэн үйлдэл болоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2.10. Өөрөөр хэлбэл дээрх хууль ёсны хүчин төгөлдөр гэрээтэй холбоотой харилцаанд шүүгдэгч Ж.Г нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргын албан тушаалын нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгоор ашигласан гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Үүнд:
-гэрч Х.Халиунаагийн “Ер нь бол тохирох хэмжээний талбайг аваад зөрүү гарахад нь зөрүүг нь бэлэн мөнгөгүй тул банкнаас зээл аваад төлнө гэж тохиролцсон юм. Урьдчилгаанд мөнгө гэж нэг ч төгрөгийг өгөөгүй бөгөөд манай нөхрийн компаниас 100 сая төгрөгийг түр авч буцааж манайд өгсөн мэтээр баримт үйлдэж банкны урьдчилгаагаа бүрдүүлсэн юм. Ргийн компани ямартаа ч урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт бүрдүүлж үлдэгдэл төлбөрийг банкны зээл авч төлсөн байгаа” гэх мэдүүлэг /4хх-3/,
-гэрч Д.Бийн “...Худалдах худалдан авах гэрээгээр 282,500,000 төгрөгөөр зарж борлуулах хэлцэлтэйгээр урьдчилгаа 100 сая төгрөгт Тэрэлжид байрлалтай газар авахаар харилцан тохиролцсон. Үлдэгдэл 175 сая төгрөгийг банкнаас зээл хэлбэрээр авч өгнө гэсэн. Тэгээд Голомт банк дээр зээлээ судлуулна гээд Р эгчтэй хамт явж материалыг нь өгч байсан. Тэгсэн чинь газрыг бартерт хийх гэхээр боломжгүй гэсэн ба заавал урьдчилгаа төлбөрт мөнгө төлсөн байх ёстой гэж байсан. Тэгээд Төгөлдөр захиралд 100 сая төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлж санал тавьсан, захирал окей болно гэсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр захирал над руу залгаад Шангрила дээр хүрээд ир гэсэн ба би Ргийн хамт Худалдаа хөгжлийн банк руу орсон. Захирал шууд бэлнээр 100 сая төгрөг гаргаж ирсэн ба яг хажууд нь сууж байгаад Н данс руу бэлнээр орлого гэж хийсэн. Тэгээд шууд тэдний Худалдаа хөгжлийн банкны данснаас манай Хаан банкны данс руу буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /4хх-11/,
-Д.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Болорцэцэг болон А.Т нарын харилцан бичсэн фейсбүүкийн чатны хуулбар” /4хх-13-17/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аын “...100 сая төгрөгт тооцож Тэрэлжид байрлалтай газрыг авсан боловч тухайн газар нь ...зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй, ашиглах эрхийн хугацаа дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн ............... компанийн нэр дээр бүртгэлтэй газар байсан. Тийм учраас дээрх газрын оронд 100 сая төгрөгийг буцаан нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /10хх-206/ зэрэг болно.
2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлж өгсөн.
2.13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан албан тушаалын байдал гэдэгт эрх нөлөө хамаарна. “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
2.14. Хуульд заасан дээрх нөхцөл шаардлагууд болон түүнийг шууд тайлбарласан тайлбараас үзэхэд шүүгдэгч Ж.Г нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Р, төрсөн дүү Ж.Г, “Н” ХХК-д давуу байдал бий болгохоор албан тушаалын байдлаа урвуулан, албаны эрх нөлөөг ашиг хонжоо олох зорилгоор Д.Э, Ц.А нарт гэрээ хэлцэл байгуул гэж дарамт шахалт үзүүлж тулгасан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.
2.15. Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
3. Шүүгдэгч Д.Эын хахууль өгсөн болон шүүгдэгч Ж.Гийн хясан боогдуулах замаар хахууль авсан гэх хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал.
3.1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн дарга буюу нийтийн албан тушаалтан Ж.Гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн найз Ц.Цын бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 05 дугаар сарын 08-наас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Ж.Гийн ашиг сонирхлын үүднээс, Ж.Гт болон түүний эхнэр Б.Рд нийт 3,830,768 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцасыг хахуульд өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ж.Гийг Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Д.Эын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй хууль бус шаардлага тавьж, хясан боогдуулах аргаар Д.Эын найз Ц.Цын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Шинэ өглөө” хотхонд үйл ажиллагаа явуулж байсан “В” бэлэн хувцасны дэлгүүрээс 3,830,768 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцасыг хахуульд авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
3.2. Гэрч Ц.Ц нь 2017 оноос эхлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Bako’s boutique /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр “В”/ гэх бэлэн хувцасны дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн ба 2020 оны 5 дугаар сарын 08-11-ний өдрүүдийн хооронд шүүгдэгч Ж.Г, түүний эхнэр Б.Р, хадам эх Б.С нар тус дэлгүүрээр үйлчлүүлж тодорхой нэр төрлийн бэлэн хувцаснуудыг авсан болох нь шүүгдэгч Ж.Г, гэрч Ц.Ц, Б.Тайван, Б.Р, Б.С нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэсэн бичвэртэй цэнхэр өнгийн дэвтэрт бичигдсэн гар бичвэрүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
3.3. Гэвч хохирогч, шүүгдэгч Д.Эын мэдүүлэгт дурдаж, прокуророос ялласнаар Д.Э хахууль өгсөн, Ж.Г хясан боогдуулах замаар хахууль авсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
3.4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан “Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенц”-ийн 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан болно.
3.5. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар 2015 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж, 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ...хясан боогдуулах аргаар үйлдсэн бол...” гэж,
мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол...” гэж тус тус “Хахууль авах” болон “Хахууль өгөх” гэмт хэргүүдийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.
3.6. Дээрх Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенц болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг буюу хахууль авагч тал нь өөртөө эдийн болон эдийн бус ашиг олох, хахууль өгөгч тал нь өөрт ашигтай байдал бий болгох гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын давхацсан байдлыг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
3.7. “Хахууль өгөх” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох ба нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “авлига” гэж,
мөн тухайн нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ашиг хонжоо” гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т тус тус тодорхойлж хуульчилсан байна.
3.8. Гэтэл шүүгдэгч Д.Эын хувьд өөрийн ямар хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Ж.Гт болон түүний хамаарал бүхий хүмүүст хөнгөлөлттэй үйлчилгээ буюу бэлэн хувцсыг найзаараа дамжуулан үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн эсэх, мөн шүүгдэгч Ж.Гийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн даргын хувьд албаны ямар чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хясан боогдуулах аргаар Д.Эын найз Ц.Цын бэлэн хувцасны дэлгүүрээс эд зүйл авч буй эсэхийг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй байна.
3.9. Өөрөөр хэлбэл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгч, авагч нарын хувьд тодорхой ажил, үйлчилгээ гүйцэлдүүлэх хэн алиндаа эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох ашиг сонирхлын давхцал бий болсон байх шаардлагатай.
3.10. Хахууль өгөх, авах гэмт хэргийн үндсэн шинжид заагдсан бие биенээрээ тодорхой хууль бус үйлдэл хийлгэж хариу төлбөр төлөх эрх ашгийн давхцал нь шүүгдэгч Д.Э, Ж.Г нарын хувцас үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр шилжүүлсэн гэх асуудалд бий болоогүй байна.
3.11. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Эын “би хахууль өгсөн” гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар зөвшөөрч буй байдлыг гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр шууд дүгнэх боломжгүйн дээр хахууль өгөх гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
3.12. Харин шүүгдэгч Ж.Г нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн дарга буюу нийтийн албан тушаалтан болохын хувьд хэн нэг иргэн, хуулийн этгээдээс төлбөргүйгээр эсхүл хөнгөлөлттэй үнээр бараа, ажил, үйлчилгээ авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаа нь 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.г-д заасан “...ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэхгүй байх” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчжээ.
3.13. Тодруулбал, тэрээр шүүгдэгч Д.Эын эрхэлж буй барилгын үйл ажиллагаатай холбоотой хүндрэлтэй асуудлыг мэдэж байсан ба түүнд энэ асуудлуудыг шийдвэрлэхэд нь хууль бус аливаа үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч Д.Эын хамаарал бүхий буюу найзынх нь дэлгүүрээр гэр бүлийн гишүүдийн хамт үйлчлүүлж, улмаар төлбөр төлөхгүйгээр 4,068,704 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцсыг авч байгаа нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.14. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Нийслэлийн прокурорын газраас Ж.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.15. Шүүгдэгч Ж.Гийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Бийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Эын найз Ц.Цын “bako’s boutique” дэлгүүрээс “Д.Эын хуурай дүү, төрийн албанд ажилладаг” гэх байдлаар хандаж 4,068,704 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцсыг төлбөр төлөхгүйгээр авч яван өөртөө болон бусдад буюу өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Рд эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3.16. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэснийг дээрх 3 багц асуудлын хүрээнд үгүйсгэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
4.1. 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэсэн бичвэртэй цэнхэр өнгийн дэвтэрт бичигдсэн гар бичвэрүүд, гэрч Ц.Цаар нэгжлэгээр хураагдсан бэлэн хувцаснуудыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-68-78/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн дүгнэлт 1 хх-87-98/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн дүгнэлт (1хх-104-123), Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх-54/ буюу Sofia the first гэсэн бичиглэл бүхий дэвтэрээс 6 хуудсыг хуулбарлан авсан тэмдэглэл /15хх-58-63/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж Ж.Гийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн хэмжээг 4,068,704 төгрөгөөр тогтоолоо. Үүнд:
4.2. Дээрх жагсаалтын 20, 23, 24, 26, 29, 30, 35-д дугаарлагдсан эд зүйлсийн үнэлгээг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогод оруулж тооцоогүй ба харин нэгжлэгээр хураагдсан боловч яллах дүгнэлтэд тусгаагүй, мөн дэвтэрт бичигдээгүй эд зүйлсийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр гэмт хэргийн улмаас олсон орлогод оруулан тооцсон болно.
4.3. Шүүгдэгч Ж.Г нь дээрх тогтоосон хэмжээг эрүүгийн хариуцлагын хуралдаан эхлэхээс өмнө тус тойргийн шүүхийн Төрийн сангийн дансанд 4,069,000 төгрөгөөр төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
5. Эрүүгийн хариуцлагын талаар.
5.1. Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
5.2. Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Нарангараваас “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг үндэслэн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, нэмэгдэл ялыг багаар оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
5.3. Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Н.Мандахаас “Эрх хасах болон торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5.4. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
5.5. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тулгуурлан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
5.6. Шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
5.7. Шүүгдэгч Ж.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн цагдан хоригдсон 29 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийт 435,000 төгрөгөөр сольж, шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаас 435,000 төгрөгийг хасаж шүүгдэгчийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 7,565,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
5.9. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болоод шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзахад улсын яллагчаас гаргасан хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
6. Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж буй энэ хэргийн эд мөрийн баримт болох бэлэн хувцаснуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Мөн Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай Ж.Гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 6а-2 тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1427 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Гт авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, харин шүүгдэгч Ж.Гт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Д.Эыг цагаатгасугай.
2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Баяуд овогт Жамбалсамбуугийн Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, болон бусдад буюу өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Рд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн цагдан хоригдсон 29 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож нийт 435,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж шүүгдэгч Ж.Гийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 7,565,000 төгрөгөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7,565,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 4,068,704 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Ж.Г тус шүүхийн Төрийн сангийн дансанд шилжүүлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4,068,704 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны данснаас улсын орлогод шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар тооцсон бэлэн хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хавтаст хэрэгтэй хамт шүүхэд ирсэн эд мөрийн баримт болох 9 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
11. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай Ж.Гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 6а-2 тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1427 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.
12. Хэрэгт хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Гт авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны
прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Гт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР
ШҮҮГЧИД М.ОЧБАДРАХ
Д.СУВД-ЭРДЭНЭ