Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Х.Даваадулам,

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олгон овогт Г.Ч холбогдох 2017 2503 0647 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгатын гудамж 13 дугаар байр 34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Олгон овогт Г.Ч /РД:……………………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13 байр 23 тоотод насанд хүрээгүй З.Тэмүүжингийн хоолойг цамцаар боож, цээжин тус газар нь 2 удаа цохиж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний савхин куртик, биеийн тамирын өмд буюу нийт 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгний эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 11 дүгээр байрны урд талд Тэмүүжин тааралдсан. Би Тэмүүжингийнд аавынхаа нэхий куртикийг авахаар орсон. Тэгээд хувцасны өлгүүр дээр хар савхин куртик байхаар би үүнийг 3 хоног өмсчихөөд өгье гэж хэлсэн. Тэгэхэд Тэмүүжин үгүй ээж уурлана гэж хэлсэн. Би юун сүртэй пизда вэ гэж хэлээд хар савхан куртик, биеийн тамирын өмдийг өмсөөд гарсан” гэв.

 

             Насанд хүрээгүй хохирогч З.Тэмүүжингийн мрөдөн байцаалтад өгсөн: …2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал хаалга нүдсэн бөгөөд хаалга онгойлгоход Жаагий ах байсан. Тэгээд шууд өөрөө орж ирснээ нэхийгээ авъяа гэхээр нь нэхийг нь авч өгөх гээд байж байтал өлгүүрт байсан миний савхин куртикийг хараад энийг чинь авлаа гээд аваад өмссөн. Тэгэхээр нь наадахыг чинь авч болохгүй гэж хэлтэл чи муу савхин куртикэн дээр үхэх гээд байна уу гээд хоолойг өмсөж байсан цамцаар боож байгаад болиод атгасан гараараа миний цээжин хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд гутлын тавиур дээр байсан биеийн тамирын өмдийг энийг чинь бас авлаа гээд өөрийнхөө өмсөж явсан хувцаснуудыг сольж, манайд үлдээгээд яваад өгсөн …би гэртээ дээрэмдүүлсэн оройноо найз Тамирт хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 26-ны орой манай ээж юун гадны хувцас байгаа талаар асууж шалгаагаад байсан болохоор нь үнэнийг нь хэлсэн …миний бие одоо гэрийнхээ орчимд явахаас айдастай байна …” гэх мэдүүлэг /хх-8-9х/,

 

        Гэрч М.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Тэмүүжинтэй 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой утсаар ярихад Тэмүүжин нь “Жаагий манай гэрт орж ирээд миний савхин куртик аваад өгөхгүй, ээж мэдчихнэ гэж хэлтэл ганц савхин куртикэн дээр үхлээ юу гээд цээж рүү цохиод аваад явсан” гэж байсан …” гэх мэдүүлэг /хх-12х/,

 

             Гэрч Б.Эрдэнэ-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын сүүлээр би гэртээ ирэхэд манай хүү Тэмүүжингийн өмсдөг савхин куртик гэрт байхгүй болохоор нь куртик яасан талаар асуухад байрны 20 гарсан залуу Жаагий ах хоёр гурван хоногийн өмнө авсан гэж хэлсэн. Энэ асуудлыг Тэмүүжин надад хэлээгүй нуучихсан байсан. Би асууж байж л мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон … миний ойлгосноор манай хүүгийн куртикийг авахдаа нилээн дээрэнгүй байдалтай авсан байсан …” гэх мэдүүлэг /хх-13х/,

 

             Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5, 17х/,

 

             Нийслэлийн Чингэлтэй дүүргийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хх-11х/,

 

             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62-63х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-33-34х, 35-36х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13 байр 23 тоотод насанд хүрээгүй З.Тэмүүжингийн хоолойг цамцаар боож, цээжин тус газар нь 2 удаа цохиж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний савхин куртик, биеийн тамирын өмд буюу нийт 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгний эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч З.Тэмүүжингийн мрөдөн байцаалтад өгсөн: …2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал хаалга нүдсэн бөгөөд хаалга онгойлгоход Жаагий ах байсан. Тэгээд шууд өөрөө орж ирснээ нэхийгээ авъяа гэхээр нь нэхийг нь авч өгөх гээд байж байтал өлгүүрт байсан миний савхин куртикийг хараад энийг чинь авлаа гээд аваад өмссөн. Тэгэхээр нь наадахыг чинь авч болохгүй гэж хэлтэл чи муу савхин куртикэн дээр үхэх гээд байна уу гээд хоолойг өмсөж байсан цамцаар боож байгаад болиод атгасан гараараа миний цээжин хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд гутлын тавиур дээр байсан биеийн тамирын өмдийг энийг чинь бас авлаа гээд өөрийнхөө өмсөж явсан хувцаснуудыг сольж, манайд үлдээгээд яваад өгсөн …би гэртээ дээрэмдүүлсэн оройноо найз Тамирт хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 26-ны орой манай ээж юун гадны хувцас байгаа талаар асууж шалгаагаад байсан болохоор нь үнэнийг нь хэлсэн …миний бие одоо гэрийнхээ орчимд явахаас айдастай байна …” гэх мэдүүлэг /хх-8-9х/,

Гэрч М.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Тэмүүжинтэй 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой утсаар ярихад Тэмүүжин нь “Жаагий манай гэрт орж ирээд миний савхин куртик аваад өгөхгүй, ээж мэдчихнэ гэж хэлтэл ганц савхин куртикэн дээр үхлээ юу гээд цээж рүү цохиод аваад явсан” гэж байсан …” гэх мэдүүлэг /хх-12х/,

Гэрч Б.Эрдэнэ-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын сүүлээр би гэртээ ирэхэд манай хүү Тэмүүжингийн өмсдөг савхин куртик гэрт байхгүй болохоор нь куртик яасан талаар асуухад байрны 20 гарсан залуу Жаагий ах хоёр гурван хоногийн өмнө авсан гэж хэлсэн. Энэ асуудлыг Тэмүүжин надад хэлээгүй нуучихсан байсан. Би асууж байж л мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон … миний ойлгосноор манай хүүгийн куртикийг авахдаа нилээн дээрэнгүй байдалтай авсан байсан …” гэх мэдүүлэг /хх-13х/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5, 17х/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /хх-11х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62-63х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-33-34х, 35-36х/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Чд Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хууль (2002 он)-ийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй ба оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.