| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2025/00132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.******* холбогдох 253200*******840*******27 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2025 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүоэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ0027*********************/
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, дугаар байрны гадна машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.- нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн …. 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар барны урд талд машин дотор эхнэр Б.- нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Эхнэр Б.- ээж үснээс зулгааж нүүр лүү нь мангастаж түлхэхээр нь би эхнэрийгээ цохисон юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.- 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Орой 20 цагийн үед гэрийнхээ гадаа ирсэн байх үед хадам ээж болох гарч ирээд та хоёр хүүхэдтэй байж архи уулаа гээд уух мөрөөрөө уухгүй хүүг минь дагуулж архи уулаа янхан гичий гэхээр нь би та яагаад намайг ингэж үг хэлээр доромжилж байдаг юм гэж хэлээд байж байхад нөхөр машины урд суудлаас бууж хойд суудалд ирээд миний дээр гарч сугаад миний зүүн нүд зүүн хацар луу зүүн чих рүү 3-4 удаа цохиж зодсон. Нөхөр намайг зодож байхад хадам ээж наад янхнаа зод зод гээд машины гадна талд манай хүүг тэврээд зогсоод орилж байсан. Удалгүй би ажлын инженер болох ийн 2 дугаар луу залгаад би нөхөртөө зодуулчлаа яах ёстой вэ гэж хэлсэн. эгч ирээд надад ийм болтол зодсон байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж хэлээд цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагч ирээд нөхөр бид хоёрыг цагдаагийн байгууллага руу аваад явсан... Намайг 2025 оны 06 дугаар сард орон дээр хэвтэж байхад баруун, зүүн хацар луу тус бүр нэг удаа алгадаж байсан. 2025 оны ******* дугаар сарын 30-ны өглөө ажилдаа явахад баруун хацар луу нэг удаа алгадаж байсан... Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /Хх-н *******5-*******6, 20 дугаар хуудас/
Гэрч Б. 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Шөнө 0******* цаг 09 минутын үед ******* сум буюу Зүүнхараа хотод ирсэн. Ирээд дүү - рүү яриад байгаа газарт нь очсон. Гэрт нь ороход дүү маань өмнө ******* надад 2-3 удаа гар хүрч байсан гэж хэлсэн. Өнөөдрийн хувьд бид хоёр манай ажлын баярт очоод гэртээ ирэхэд хадам ээж болох уух мөрөөрөө ганцаараа архиа уухгүй хүүг минь дагуулж уулаа янхан гэж хэлэхээр нь дүү намайг эцэг эхгүй болохоор ингэж хэлдэг юм уу гэсэн чинь нөхөр нь машины урд сууж байгаад хойд талын суудалд ирээд манай дүүг нүүр нүд чих рүү нь цохиж зодсон гэж хэлсэн. Дүү маань зүүн нүднийхээ хажуу талд хоёр оёдол тавиулсан байдалтай байсан. Мөн нөхөр болох ******* нь сүүлийн үед манай дүүг надаас салаад өгөөч гуйж байна хүүхэд харах эрхээсээ би татгалзаж байна гэж байнга хэлдэг болсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/
Гэрч Д. 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Одоо яах гэж байна гэж асуухад эргээд баяр луу нь явлаа гэж хэлсэн. Нялх хүүхэд авч явж архидаад архичин уу одоо орж унтацгаа гэж хэлэхэд - танай ээж ингэдэг байхгүй юу гэж хэлээд ачийгаа авах хооронд миний баруун хацар руу нэг уда маажсан, миний толгойтой үснээс нэг удаа зулгаасан. Ингээд байвал ямар байна гэж хэлсэн. Намайг бэр маань ингэх үед хүү ******* урд суудлаас бууж ирээд ээжийг минь яаж байгаа юм гээд бэр болох -ийг цохиод байсан. Би боль гэж хэлээд *******ыг нурууных нь араас татсан. Тэгээд болохгүй болохоор нь би алалцаж байхдаа таарсан юмнууд гэж хэлээд машиных нь хаалгыг хаагаад ачийгаа аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр № СЭЛ-МАН *******25/*******27 дугаартай ..... Дүгнэлт:
*******.Б.- биед зүүн нүдний зовхины гадна буланд шарх, духны зүүн тал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зүүн тал, зүүн чихний дэлбэн, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэг, сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 35-36 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг ******* сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № 6234 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 37 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 5******* дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 50 дугаар хуудас/
Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дүгээр баг, дугаар байрны гадна машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.- нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.-ийг цохиж зодсон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондын таарамжгүй харьцааны улмаас болсон байх ба хохирогч Б.- биед зүүн нүдний зовхины гадна буланд шарх, духны зүүн тал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зүүн тал, зүүн чихний дэлбэн, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэг, сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн *******0.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон эрхэлсэн ажилтай байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж сард *******50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.- нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН