Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0422

 

   2023          05            10                                      128/ШШ2023/

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******д холбогдуулан гаргасан “... улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0664885 дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт ... иймд холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... шийтгэл оногдуулах үндэслэлтэй ..., ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... торгох шийтгэл оногдуулсугай гэж тус тус өөрчлүүлэх” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* тус шүүхэд хандан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “... улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0664885 дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт ... иймд холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... шийтгэл оногдуулах үндэслэлтэй ..., ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... торгох шийтгэл оногдуулсугай гэж тус тус өөрчлүүлэх” шаардлага бүхий 26 дугаар дүгнэлтийг гаргасан байна. 

Улмаар хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******аас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй̆ тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс гаргасан “... улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0664885 дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт ... иймд холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... шийтгэл оногдуулах үндэслэлтэй ..., ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.М*******ын үйлдсэн зөрчилд ... торгох шийтгэл оногдуулсугай  гэж тус тус өөрчлүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т******* зөвшөөрснийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлттэй, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Т*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЧЛАГЧ                               А.МӨНХ-ӨЛЗИЙ