Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Уранчимэг,  

иргэдийн төлөөлөгч Б.Бадамханд, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сонормаа,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 2340 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл -3, аав, ээжийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-102 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чүлтэмсүрэн овогт Н.Т /РД: ………………………./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2016 оны 12 дугаар сарын 17-ноос-18 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвийн хажуугийн гүүрний доод талд 60 настай, эмэгтэй, Б.Иваны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Б.Иваны гар утас, биет 13000 төгрөгийг авч, хүчингийн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Б.Иваныг амьд байхад зодож их тархины зүүн зулай, чамархай, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, дагз, баруун чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, ир тархины баруун талын баруун талын духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн өмнөд, дотор дээд гадаргуун зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархай хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны зүүн хэсэг, баруун хөмсөг, зүүн хөмсөгний зулгаралт, духны өмнөд гадаргуу, зүүн хажуу, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт. зүүн хацар, хацрын төвгөрийн зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын язарсан шарх, эрүүний цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгний зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сонормаа мэдүүлэхдээ: “Манай ээж нийтийн бүжигт явдаг байсан. Тэгээд нийтийн бүжигтээ яваад буцаж ирээгүй. Намайг утас руу нь залгахад утсаа авдаг. Тэгээд 9 цаг өнгөрөөд 10 цаг болоход нь санаа зовоод яасан юм бол гэж бодоод араас нь залгаад байхад утсаа авахгүй байсан. Тэгээд дахиад залгаад байсан. 11 цагийн үед шүүгдэгч утсыг нь авсан байх. Тэгээд би байна уу, та хэн бэ, ээжтэйгээ яръя гэхэд танай ээж чинь энд тасарсан байна, би таксины жолооч байна гэсэн. Манай ээж тамхи л татдаг болохоос огт архи уудаггүй. Тэгээд би манай ээж огт архи уудаггүй гэхэд танай ээж чинь тасарсан байна гэсэн. Тэгээд би та одоо хаана явж байгаа юм гэхэд танай ээж чинь 17-гийн эндээс танкси бариад 120 билүү Үйлдвэр кабинатад ч билүү ирсэн байна. Ийшээ явна гэсэн. Энд ирсэн байна гэхээр нь би манай гэр наана чинь байдаггүй. Манай гэр хороололд байдаг гэхэд хорооллын хаана байдаг юм бэ гэхээр нь Өргөөгийн засмал дагаад явж байгаад засмал зам чинь дуусаад баруун гар руугаа эргээд манайх байдаг юм гэхэд за, за гээд утсаа тасалсан. Тэгээд дахиад залгаад байхад авахгүй байж байгаад авснаа би хорооллын Шөлөндөөгийн энд ирсэн байна. Чи ээжийгээ ирээд авчих гэхээр нь тухайн үед орой болсон байсан учир та такси барьж байгаа юм чинь манай гэр рүү хүргэж өгчих, би таксины чинь мөнгийг өгье гэхэд за гээд утсаа таслаад түүнээс хойш ээжийн утас бүр холбогдохоо больсон. Тэгээд би гэртээ яасан юм бол гэж бодоод өдөржингөө залгаад байсан утас нь холбогдохгүй байсан. Маргааш орой нь энгийн хувцастай 2 цагдаа, ээжтэй хамт явдаг байсан найзтай нь хамт орж ирээд ээж чинь өнгөрсөн байна гэж хэлсэн” гэв.

          Хохирогч И.Сонормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "… 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 11 цагийн үед бүжгэнд хамт явдаг гэх эмээтэй хамт гэрээсээ гарч явснаас хойш уулзаагүй. Манай ээж их оройтлоо гэхэд 22 цаг хүртэл нь гадуур явдаг, ингээд ирэхгүй байхаар нь орой 23 цагийн үед ээжийнхээ утас руу залгасан залгасан чинь авахгүй байсан. Их олон удаа залгасан тэгтэл ээжийн утсыг нэг эрэгтэй согтуу хүн авснаа ээж чинь Хайлаастын 17 дээр такси бариад ирсэн байна, би таксины жолооч байна таксины мөнгө 6000 гарсан өг гэхээр нь манайх наана чинь байдаггүй, гээд гэрээ зааж өгсөн тэгтэл 23 цагийн үед яриад танай ээж ямар ажил хийдэг юм бэ гэж асуухаар нь танд манай ээжийн ямар ажил хийдэг нь хамаагүй гэрт хүргэж ир гэхэд за гэж хэлээд утсаа тасалсанаас хойш холбогдох боломжгүй болсон, маш их гомдолтой байна, хуулийн дагуу хурдан шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /1хх-54-55х/,

 

         Гэрч Ж.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 3-ын тойргийн дээшээ өгсөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний цэгд худалдагчаар ажилладаг. Би 24 цаг ажиллаад 48 цаг амардаг бөгөөд өчигдөр буюц 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орой 22 цагийн орчимд манай түцэнд дунд зэргийн махлаг бор царайтай 30 орчим насны өвдөгнийхөө дээгүүр татсан цэргийн эрээн куртиктэй, дотуураа хар наасан цамцтай, хар ноосон малгайтай, хөх жинсэн өмдтэй, урт түрүүтэй гутал өмссөн эрэгтэй хүн юм худалдаж авалгүй гараад явсан. Үүний дараа нэг цаг гаруй хугацааны дараа нөгөө хүн улаан цагаан холилдсан өнгөтэй муур билүү ямар нэгэн амьтны дүрстэй баг өмсөж орж ирмэгцээ багаа нүүрнээсээ авч надаас нэг ширхэг тамхи худалдаж аваад гарсан. Тэгээд шөнийн 03 цаг 20 минутын үед нөгөө залуу дахин орж ирж пирошки авч түцэн дотор идсэн ба тэгэхдээ надад нэг мэдрэгчтэй гар утас үзүүлээд би эхнэрийн утсыг нууцаар авчихсан чи утас мэдэх үү гээд гар утсаа үзүүлэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн, би тэр гар утсыг нь авч үзээгүй болохоор одоо ямар маркын ямар өнгөтэй утас байсныг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /1хх-89-91х/,

 

             Шүүгдэгч Н.Ты мөрдөн байцаалтад өгсөн: "… тэр эмгэнийг нэг удаа хүчиндчихээд явахдаа эмээгийн куртикний дотор талынх нь халааснаас цагаан өнгийн гар утсыг, өмдний халааснаас нь 13000 төгрөгийг авч нэрийг нь мэдэхгүй караоке бааранд орж сэнгүр пиво авч уучихаад тэндээсээ гарч явж байхдаа шил аваад өөрийнхөө гарыг зүссэн. Цус тогтохгүй байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү очиж оёдол тавиулаад эргэж ирээд гүүрэн доор орж эмээг хүчиндэхэд тэр эмээ юм дуугарахгүй хажуу тийшээ хараад хэвтэж байсан.Тэгээд би тэндээсээ яваад нэг байшинд ороод унтсан … ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна " гэсэн мэдүүлэг /1хх-168-169х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 41 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаачийн цогцост их тархины зүүн зулай, чамархай, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, дагз, баруун чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун талын духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн өмнөд, дотор дээд гадаргуун зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны зүүн дээд хэсэг, баруун хөмсөг, зүүн хөмсөгний зулгаралт, духны өмнөд гадаргуу, зүүн хажуу, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацар, хацрын төвгөрийн зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал уруулын дотор салстын язарсан шарх, эрүүний цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдийг үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Талийгаач нь дээр гавал тархины гэмтлүүдийг авснаас хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь АВО системээр О(I) бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9. Талийгаач Иваны үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байна” гэжээ /1хх-95-97х/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн дотроо шингэн агуулсан ногоон өнгийн бэлгэвчнээс үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн, шингэнгүй бэлгэвчнээс эр бэлгийн эс илрээгүй.

2. Ногоон өнгийн бэлгэвчнээс илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэжээ /1хх-106х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1715 тоот дүгнэлтэд:

“1.Яллагдагч Н.Ты цусны ДНХ-ийн тогтоцыг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 1715-ийн хүснэгт 1-ийн 3 дахь баганад үзүүлэв.

3. Яллагдагч Н.Ты цусны ДНХ-ийн тогтоц Б.Иваны үтрээнээс илэрсэн үрийн шингэний ДНХ-ийн тогтоцтой 11 локусын аллелээр тохирч байна” гэжээ /1хх-140х/,

Н.Ты яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: "... жижигхэн биетэй эмээ таарсан, би тэр эмээг хүчиндэх зорилгоор жалга руу түлхэж унагаагаад гүүрний доор оруулж өмдийг нь шувтлаад нэг удаа хүчиндсэн …" гэх мэдүүлэг /1хх-168-169х/,

         Хэргийн газрын үзлэгээс хураан авсан амьтны дүрстэй багийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх-48х/,

          Гэрч Б.Сосорбарамын мэдүүлэг / 1хх-67х/,

          Гэрч Ц.Түмэнбаярын мэдүүлэг /хх-71-72х/,

          Хохирогч Б.Иваныг өндөр настай болохыг нотолсон баримтууд /2хх-17-28х/,

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-31х/,

         Хураан авах тогтоол, гар утас хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-42-48х/,

         Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-51х/,

         Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-52х/, 

         Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-70-171х/,оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-174х/, оршуулгын зардлын баримтууд /1хх-185-212х/, хохирол төлсөн тухай баримт /2хх-54х/ зэрэг болно.p

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Т нь 2016 оны 12 дугаар сарын 17-ноос-18 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвийн хажуугийн гүүрний доод талд 60 настай, эмэгтэй, Б.Иваны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Б.Иваны гар утас, биет 13000 төгрөгийг авч, хүчингийн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор Б.Иваныг амьд байхад зодож их тархины зүүн зулай, чамархай, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, дагз, баруун чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, ир тархины баруун талын баруун талын духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн өмнөд, дотор дээд гадаргуун зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархай хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны зүүн хэсэг, баруун хөмсөг, зүүн хөмсөгний зулгаралт, духны өмнөд гадаргуу, зүүн хажуу, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт. зүүн хацар, хацрын төвгөрийн зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талын язарсан шарх, эрүүний цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгний зулгаралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т өгсөн: “Би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сонормаагийн өгсөн: “Манай ээж нийтийн бүжигт явдаг байсан. Тэгээд нийтийн бүжигтээ яваад буцаж ирээгүй. Намайг утас руу нь залгахад утсаа авдаг. Тэгээд 9 цаг өнгөрөөд 10 цаг болоход нь санаа зовоод яасан юм бол гэж бодоод араас нь залгаад байхад утсаа авахгүй байсан. Тэгээд дахиад залгаад байсан. 11 цагийн үед шүүгдэгч утсыг нь авсан байх. Тэгээд би байна уу, та хэн бэ, ээжтэйгээ яръя гэхэд танай ээж чинь энд тасарсан байна, би таксины жолооч байна гэсэн. Манай ээж тамхи л татдаг болохоос огт архи уудаггүй. Тэгээд би манай ээж огт архи уудаггүй гэхэд танай ээж чинь тасарсан байна гэсэн. Тэгээд би та одоо хаана явж байгаа юм гэхэд танай ээж чинь 17-гийн эндээс танкси бариад 120 билүү Үйлдвэр кабинатад ч билүү ирсэн байна. Ийшээ явна гэсэн. Энд ирсэн байна гэхээр нь би манай гэр наана чинь байдаггүй. Манай гэр хороололд байдаг гэхэд хорооллын хаана байдаг юм бэ гэхээр нь Өргөөгийн засмал дагаад явж байгаад засмал зам чинь дуусаад баруун гар руугаа эргээд манайх байдаг юм гэхэд за, за гээд утсаа тасалсан. Тэгээд дахиад залгаад байхад авахгүй байж байгаад авснаа би хорооллын Шөлөндөөгийн энд ирсэн байна. Чи ээжийгээ ирээд авчих гэхээр нь тухайн үед орой болсон байсан учир та такси барьж байгаа юм чинь манай гэр рүү хүргэж өгчих, би таксины чинь мөнгийг өгье гэхэд за гээд утсаа таслаад түүнээс хойш ээжийн утас бүр холбогдохоо больсон. Тэгээд би гэртээ яасан юм бол гэж бодоод өдөржингөө залгаад байсан утас нь холбогдохгүй байсан. Маргааш орой нь энгийн хувцастай 2 цагдаа, ээжтэй хамт явдаг байсан найзтай нь хамт орж ирээд ээж чинь өнгөрсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Ж.Буянжаргал /1хх-89-91х/, Н.Т /1хх-168-169х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 41 тоот дүгнэлтэд: “1. Талийгаачийн цогцост их тархины зүүн зулай, чамархай, чамархайн дэлбэнгийн доод гадаргуу, дагз, баруун чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун талын духны дэлбэн, зүүн духны дэлбэнгийн өмнөд, дотор дээд гадаргуун зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, орчны эдийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны зүүн дээд хэсэг, баруун хөмсөг, зүүн хөмсөгний зулгаралт, духны өмнөд гадаргуу, зүүн хажуу, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацар, хацрын төвгөрийн зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал уруулын дотор салстын язарсан шарх, эрүүний цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүдийг үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Талийгаач нь дээр гавал тархины гэмтлүүдийг авснаас хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. 5. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6. Талийгаач нь АВО системээр О(I) бүлгийн цустай байна. 7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Талийгаач Иваны үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байна” гэжээ /1хх-95-97х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн дотроо шингэн агуулсан ногоон өнгийн бэлгэвчнээс үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн, шингэнгүй бэлгэвчнээс эр бэлгийн эс илрээгүй. 2. Ногоон өнгийн бэлгэвчнээс илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэжээ /1хх-106х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1715 тоот дүгнэлт” /1хх-140х/, Хэргийн газрын үзлэгээс хураан авсан амьтны дүрстэй багийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / 1хх-48х/, Гэрч Б.Сосорбарам /1хх-67х/, Гэрч Ц.Түмэнбаяр /хх-71-72х/, Хохирогч Б.Иваныг өндөр настай болохыг нотолсон баримтууд /2хх-17-28х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-31х/, Хураан авах тогтоол, гар утас хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-42-48х/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-51х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-52х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-70-171х/,оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-174х/, оршуулгын зардлын баримтууд /1хх-185-212х/, хохирол төлсөн тухай баримт /2хх-54х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.5, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сонормаа оршуулгын зардалд 4.644.690 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Т нь бүрэн төлж барагдуулсан (2хх-54х) байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шаргал өнгийн амьтны дүрс бүхий зүүдэг баг 1 ширхэгийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Сонормаад хохирогчийн цагаан өнгийн /hoyor/ маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн ханцуйгүй цамц ширхэг, цагаан хар судалтай фодволк, ягаан өнгийн трико, цагаан өнгийн майк, хар өнгийн костюм, хар өнгийн ноосон өмд 2 ширхэг, эрээн судалтай палаж, даавуун ороолт, цагаан өнгийн хөхний даруулга, цэнхэр, саарал, улбар шар өнгийн 3 ширхэг оймс, хар өнгийн гутал, хар өнгийн паск, цагаан өнгийн хүзүүний ороолт, шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, бор өнгийн эмэгтэй хүний цүнх, 50 төгрөг 3 ширхэг, 5000 гэсэн бичиглэлтэй аль улсынх болох тодорхойгүй мөнгөн тэмдэгт 1 ширхэг, цагаан болон шаргал өнгийн 9 ширхэг металл бөгж, улаан өнгийн утсанд уяатай 3