Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/00413

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/00413

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 2 682 260 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 2 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангараваас гаргасан тайлбартаа: Летс ******* ХХК нь ******* ******* ХХК-тай аялал жуулчлалын үйл ажиллагааг олон жил хамтарч эрхэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 16-ны хооронд Улаанбаатар-Эрээн-Бээжин чиглэлд нийт 16 хүнийг аялуулахаар ******* ******* ХХК-ийн захирал *******тай тохиролцож, 2016 оны 05 дугаар сард аялалын хөтөлбөрөө өгч танилцуулахад 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* нь 10 064 000 төгрөгийн нэхэмжлэхийг и-мэйл хаягаар илгээсэн байдаг. Энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Лэтс ******* ХХК-иас 16 хүний Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн ирэх, буцах билетийн зардлыг хариуцахаар, харин ******* ******* ХХК нь Замын-Үүд-Бээжин чиглэлийн замын зардлыг хариуцахаар тохирсон. Летс ******* ХХК нь 2016 оны 07 дугаар 09-ний өдрийн явах билетийг олосн ба буцах билет олдохгүй байсан учир ******* захирлаас лавлахад Эрээнээс-Улаанбаатар хотын чиглэлд билет олдоно гэсний дагуу 10 064 000 төгрөг дээр 959 259 төгрөгийг нэмж ******* ******* ХХК-д шилжүүлсэн. Хариуцагчийн автобус нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аялагчдыг 4 цаг гаруй Эрээн хотод хүлээлгэсэн байдаг. Мөн аялагчид Бээжин хотод буудалд паспортоо үлдээгээд аялж, аялалын хугацаа дуусахад ******* захирал өөрөө ирээгүйн улмаас буудлын хөлс болох 6 190 юань төлөгдөөгүй үлдсэн. Иймд аялагчдын паспортуудыг байрласан зочид буудал нь барьцаалсан. Тус Бээжин хотын зочид буудлын ажилтан Оргилтой холбогдож 6 190 юаныг 309 төгрөгөөр тооцож 1 912 710 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа, хөтөч Алтанзаяа гэх хүн сайн мэддэг бөгөөд хариуцагч маргадаггүй. Ингээд аялал дуусахад хариуцагчийг Эрээнээс-Улаанбаатар чиглэлд аялагчдын билет авчихсан гэж ойлгож байсан боловч ******* захирал алга болсноос дахин буцах билет хайж, Замын-Үүдээс-Улаабаатар хотруу буцах билетийн үнэ 711 000 төгрөг шилжүүлсэн. Үүнд "Ингэт тулга ХХК-ийн аялагчдын зардал багтаж байгаа. Бид одоо энэ мөнгөнөөс татгалзаж байна, яагаад гэхээр энэ нь бидний зайлшгүй гаргах зардал юм. Харин ******* нь Эрээнээс-Улаанбаатар хот руу явах галт тэрэгний тасалбарыг авна гээд 959 200 төгрөгийг авсан атлаа тасалбараа аваагүй. Бид 6 190 юаныг ханшны лавлагааг үндэслэн 301.66 төгрөгөөр үржүүлэн 1 867 275 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр 959 200 төгрөгийг нэмэхээр 2 826 475 төгрөг болно. ******* нь 900 000 төгрөгийг төлсөн учир *******үнийг хасаад одоо нэхэмжлэлийн шаардлага 1 925 825 төгрөгийг нэхэмжилж, үлдэх хэсгээс нь татгалзаж байна гэв.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуунаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс буудлын зардалд төлсөн 6 190 ам.долларыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тооцооллыг хэлэхэд нэхэмжлэгчээс анх 11 023 200 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Эрээнээс-Замын-Үүд, Замын-Үүдээс-Улаанбаатар чиглэлд явах билетийн зардлын мөнгийг нэхэмжлэгч тал хариуцах ёстой байсан учир 959 200 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2 тусдаа билетийн мөнгө шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн. Дахин шилжүүлсэн гэх 711 000 төгрөг нь Замын-Үүдээс-Улаанбаатар чиглэлийн билетийн мөнгө юм. Харин зөрүү болох Эрээнээс-Замын-Үүд чиглэлд 16 аялагчдыг тээвэрлэсэн зардал болох 202 125 төгрөгийг нэхэмжлэгч тал тооцоолохгүй байна. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас бид 1 723 700 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Летс ******* ХХК болон ******* ******* ХХК нар нь хамтарч 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэлх аяллыг зохион байгуулсан. Уг аялалд ******* ******* ХХК-ны олсон 16 аялагч явсан. Анх нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр файнал буюу эцсийн хөтөлбөрийг илгээсэн байдаг. Уг хөтөлбөрөөр чөлөөт өдөр буюу аялагчид өөрсдөө хоолоо бэлтгэдэг өдрүүд байхаар тусгасан байсан. Уг чөлөөт өдрүүд нь аялал зохион байгуулагчаас хоол олгохгүйгээр тохирсон бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 09, 10, 15, 16-ны өдрүүдийг чөлөөт буюу хоолгүй өдрүүд байхаар, 07 дугаар сарын 14-ний өдөр оройн хоолгүй буюу өглөө, өдрийн хоолтой байхаар, бусад өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоолтой байхаар зохицуулж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл нийт аяллын туршид 4 өдөр нь чөлөөт өдөр байсан. Бид уг хөтөлбөрийг үндэслэн өөрсдийн тооцооллыг хийж 10 064 000 төгрөгийг нэхэмжлэх явуулсан бөгөөд үүний дагуу Лэтс ******* ХХК шилжүүлсэн байдаг. Аялал эхлээд 9-нд яваад Эрээн хотод очсон эхний өдөр буюу 10-ны өдөр хөтөлбөрийн дагуу чөлөөт өдөр байх ёстой байсан. Гэтэл аялагчид тус өдөр нь өдөр, оройн хоол идэх ёстой гэж маргаан гаргасан. Энэ талаар аялагчдад ойлгуулж хэлэхэд өөрсдөдөө байгаа хөтөлбөрөө гаргаж ирсэн. Түүнээс харахад Летс ******* ХХК-иас ******* ******* ХХК-д өгсөн хөтөлбөрөөс зөрүүтэй буюу 5 хоол илүү өгөхөөр хөтөлбөр байсан. Тийм учраас энэ талаар Лэтс ******* ХХК-д холбогдож хэлэхэд манай компанийн хариуцлагагүй байдлаас болсон байна, аль аль компанийн нэр хүндийг бодоод хөтөлбөрийн дагуу хооллоод, зөрүү мөнгийг дараа нь өгнө гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл аялагчдад байсан хөтөлбөрийн дагуу илүү хоол олгосон. Эхний өдөр буюу 2016 оны 07 сарын 09-ний өдөр 887 юань, 12-ны өдөр 1 250 юань, 13-ны өдөр 1 310 юань, мөн өдөр 1 250 юань, 14-ний өдөр 1 290 юань, 16-ны өдөр 1.000 юань нийт 6 987 юанийн илүү хоол олгосон. Бид 6 987 юанийг 20 хүнд тооцоход, 1 хүний 349.35 юань болно. Лэтс Трэвел ХХК-ийн 16 аялагчдад тооцоход 5 689.6 юань буюу тухайн үеийн валютын ханш 365 төгрөгөөр тооцоход 2 040 200 төгрөг болсон, үүнд дээр Ингэт ХХК-ийн 4 аялагчдын төлбөр 150 000 төгрөг дутуу өгсөн ба үүнийг нэмэхээр 2 191 000 төгрөг болсон юм. Ийм хохирол манайд учирсан учраас нэхэмжилсэн. Бид нар хөтөлбөрийн хаалтанд бичигдсэн хоолыг л өгөх ётой байсан. Лэтс ******* ХХК нь Асме-Мон ХХК-тай гэрээ хийхдээ илүү хоолтой хөтөлбөрөөр гэрээ хийсэн байдаг. Бид сөрөг нэхэмжлэлээ тодруулахад 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Үжин зоогийн газарт 2 000 юанийн хоол, 14-ний өдөр 1 290 юанийн хоол, 16-ны өдөр 1 000 юанийн өглөөний цайны зардал болох нийт 4 290 юанийн зардлыг 20-д хувааж, 16-р үржүүлэхэд нийт 3 432 юанийн хоол илүү олгосон байдаг. Үүнийг хэрэгт авагдсан 301.66 юанийн ханшаар тооцоход 1 033 030 төгрөг болж сөрөг нэхэмжлэлийн шаардлага багасаж байгаа юм. Үүнд дээр 150 000 төгрөгийг нэмэхээр 1 183 030 төгрөг болж байгаа үүнийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж үлдэх хэсгийг татгалзаж байгаа юм гэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчийн гаргаж өгсөн 10 баримтаас хятад хэлнээс монгол хэл рүү 7 баримтыг нь орчуулсан байдаг. Гэтэл уг баримтыг аялалын хөтөлбөртэй тулгаж үзсэн. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 887 юанийн хоол идсэн гэх боловч энэ өдөр аялагчид Монгол улсад байсан буюу хилээр гараагүй байсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 1 370 юань болон 1 250 юанийн баримт гаргасан боловч үүнийг хөтөлбөрөөс харахад өглөө, өдөр, орой хоол гэж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл энэ нь хөтөлбөрийн дагуух хоол юм гэв. Мөн 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1 250 юань, 1 310 юанийн хоолны үнэ нэхэмжилсэн. Гэтэл энэ өдөр нь бүрэн хоолтой өдөр байсан нь хөтөлбөрөөс харагдана. 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр аялагчид өөрсдөө хоолоо бэлтгэх ёстой байсан. Гэтэл тус өдрийн 1 290 юанийн баримтыг хариуцагч тал өөрсдөө цуглуулсан гэж үзэж байна. Учир нь Эрээн хотод хоол идэхгүй байхаар хөтөлбөрөөр зохицуулсан байсан. Мөн сүүлийн баримт болох 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1 000 юанийн баримт байгаа ба тус өдрийн өглөө 8.00 цагт аялагчид Улаанбаатар хотод ороод ирчихсэн, шөнө дундад Шанд хэмээх газарт явж байсан. Тиймээс эдгээр гаргаж өгсөн нь худлаа, өөрсдийнх нь хэрэглэсэн хоолны баримт байна. Мөн Ингэт тулга ХХК-иас 150 000 төгрөгийг авах ёстой болохоос манайхаас авах гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ******* улсын хэмжээнд юанийн ханш 365 төгрөг болж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 723 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 958 560 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 2 682 260 төгрөгийг шаарджээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь манай компанид өгсөн аялалын хөтөлбөр болон 16 аялагчид өгсөн аялалын хөтөлбөрт аялагчдын хоолыг өөр өөр байдлаар бичсэнээс манай байгууллага 5 удаагийн хоолны үнэ илүү төлж хохирсон гэж тайлбарлан үл зөвшөөрч, улмаар нэхэмжлэгчид холбогдуулан хоолны үнэ 2 041 000 төгрөг, Ингэт тулга ХХК-ийн 4 аялагчийн аялалын төлбөрийн 150 000 төгрөг, бүгд 2 191 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нь 756 435 төгрөгийн шаардлагаас, хариуцагч тал нь сөрөг шаардлагаас 1 007 970 төгрөгийг тус тус татгалзжээ.

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1 925 825 төгрөгөөс 1 867 275 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1 183 030 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Хэргийн баримтуудад болон тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугар сарын 02-ны өдрийн 1857 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид нэхэмжлэгчийн нэрийг Лэтс ******* ХХК, хариуцагчийн нэрийг ******* ******* ХХК гэж бичсэн байх боловч, нэхэмжлэгч байгууллага нь ******* ******* ******* ******* ХХК гэсэн оноосон нэртэй болох нь 000044307 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч байгууллага нь ******* ******* ******* ХХК гэсэн оноосон нэртэй болох нь 0000113629 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдсон.

Нэхэмжлэгч нь Асме-Мон ХХК-ийн 16 аялагчдыг 2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 16-ны хооронд аялалын хөтөлбөр боловсруулан, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлээр, БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор аялуулахаар аялагч нартай гэрээ байгуулан, аялалын зардлыг нь хариуцагчид төлөх, хариуцагч нь хөтөлбөрийн дагуу аялалыг зохион байгуулж, аялагчдад үйлчлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд тохиролцсон, 196 дугаар зүйлийн 196.2.-т заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу *******үнээс дээш этгээд ...ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэсэн хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

2. Уг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч тал нь Асме-Мон ХХК-тай аяллын гэрээ байгуулан, аялалын 7 өдрийн хөтөлбөр боловсруулж, тус компанийн 16 ажилтныг БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор аялуулахаар тохирч аялагчдын аялалын хөлс, зардалд 11 023 200 төгрөгийг хариуцагч талд шилжүүлж, хариуцагч тал нь 2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 16-ныг хүртэл хугацаанд дээрх 16 аялагчдыг хөтөлбөрийн дагуу аялуулсан талаарх үйл баримт нь ******* ******* ХХК болон Асме-Мон ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн PEK/0708-15 тоот Аяллын гэрээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 404208581 тоот дансны хуулга, Голомт банк дахь 1105114292 тоот дансны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 10 064 000 төгрөгийн дүн бүхий ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх, шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна.

3. Хариуцагч тал нь гэрээний үүргээ хэрэгжүүлэх явцдаа аялагч нарын БНХАУ-ын Бээжин хотын Shindom iin Jianguomen зочид буудалд байрласан буудлын төлбөрийн үлдэгдэл 6 190 юанийг төлөөгүйгээс нэхэмжлэгч тал уг төлбөрийг төлсөн болох нь 11001154320 дугаартай Бээжин НӨАТ-ын баримт орчуулгын хамт, ******* ******* ******* ******* ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 6 190 юань буюу 1 912 700 төгрөг хүлээн авсан тухай баримт зэргээр нотлогдсон бөгөөд хариуцагч тал энэ талаар маргаагүй байна.

Иймд хариуцагч талын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс өөрт учирсан хохирол болох буудлын төлбөрийн үлдэгдэлд төлсөн 6 190 юанийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар шаардах эрхтэй.

4.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, 16 аялагчдад 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн өдөр, оройн хоолонд 2 000 юань, 7 дугаар сарын 14-ний өдрийн, өдөр, оройн хоолонд 1 290 юань, 7 дугаар сарын 16-ны өдөр Эрээн хотод өдрийн хоолонд 1 000 юанийг тус тус манай компанид ирүүлсэн аялагчдын хөтөлбөрт заагаагүй, олгох ёсгүй байсан хоолонд зарцуулсан гэж нийт 3 412 юань буюу хэрэгт авагдсан ******* банкны лавлагаанд тодорхойлсон 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш болох 301.66 төгрөгөөр тооцон 1 033 030 төгрөг, Ингэт тулга ХХК-ийн 4 аялагчийн төлбөрт дутуу өгсөн 150 000 төгрөг бүгд 1 183 030 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардан, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 0190806 дугаартай, Үжин монгол зоог гэсэн тэмдэгтэй 2 000 юанийн дүн бүхий баримт, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 111001621111 дугаартай Бээжин хотын аж ахуйн нэгжийн баримт, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0037983 дугаартай төлбөр төлсөн баримт зэргийг орчуулгын хамт нотлох баримтаар гарган, гэрч Ж.Болормаагийн мэдүүлгээр гэрчлүүлэн мэтгэлцсэн.

5. Хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн ******* ******* ХХК-иас хариуцагчид явуулсан гэх Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн автобусаар аялах аялал-ын хөтөлбөр, мөн ******* ******* ХХК болон Асме-Мон ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн PEK/0708-15 тоот Аяллын гэрээ-ний хавсралтад авагдсан Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн автобусаар аялах аялал-ын хөтөлбөр зэргийг харьцуулан үзэхэд аялалын 2 дахь өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр өдөр, оройн хоолтой, аялалын 6 дахь өдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр, өглөө, оройн хоолтой байхаар тус тус ******* ******* ХХК болон Асме-Мон ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн PEK/0708-15 тоот Аяллын гэрээ-ний хавсралтад авагдсан Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн автобусаар аялах аялал-ын хөтөлбөрт тодотгон тусгасан, харин нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн гэх хөтөлбөрт дээрх нөхцөл бичигдээгүй байна.

6. Хариуцагч талаас гаргасан 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 111001621111 дугаартай Бээжин хотын аж ахуйн нэгжийн баримтын орчуулгад хоолны төлбөр 129 000 юань гэж бичсэн нь эх хувь баримтаас зөрүүтэй байгаа, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0190806 дугаартай, Үжин монгол зоог гэсэн тэмдэгтэй 2 000 юанийн дүн бүхий баримт нь юуны баримт болох нь тодорхойгүй, зарим хэсэг нь гадаад хэл дээр бичигдсэн орчуулгагүй байх тул нотлох баримтын шардлага хангаагүй, мөн аялалын хөтөлбөр ёсоор аялагчид 2016 оны 07 дугаар сарын 16-ны өглөө буюу аялалын 8 дахь өдрийн өглөө Улаанбаатар хотод ирсэн байхад аялагчдад өдрийн хоолонд 1 000 юанийг зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн зохигчид дээрх өдрүүдэд буюу аялалын 2 дахь болон 6 дахь өдрүүдэд аялагчдын өглөө, өдөр, оройн хоолыг аялал зохион байгуулагчаас хариуцахгүй байх талаар тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагч талын аялалыг дуусахад илүү хооллосон хоолны зөрүү мөнгийг нэхэмжлэгч тал төлөхөөр зөвшөөрсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, Ингэт тулга ХХК-ийн 4 аялагчийн зардлаас 150 000 төгрөгийг нэхэмжлэгч дутуу төлсөн гэх шаардлагыг нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй, хариуцагч талаас гаргасан баримтууд болон гэрч Ж.Болормаагийн мэдүүлэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Летс ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 6 190 юань буюу ******* банкны лавлагаанд тодорхойлсон 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн юанийн төгрөгтэй харьцах ханш болох 301.66 төгрөгөөр тооцон 1 867 265 төгрөгийн шаардлагыг хангаж, үндэслэлгүй нэхэмжилсэн 58 550 төгрөгийг шаардлагыг, 1 183 030 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас гаргуулах гэсэн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож

Мөн нэхэмжлэгч Летс ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлээс 756 435 төгрөгийн шаардлагаас, хариуцагч ******* ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлээс 1 007 970 төгрөгийг шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 086 төгрөгөөс 57 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 12 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйпийн 115.2.2., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1 867 265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Летс ******* ******* ******* ХХК-д олгон, үндсэн нэхэмжлэлээс 58 500 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн 1 183 030 төгрөгийг нэхэмжлэгч Летс ******* ******* ******* ХХК-иас гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Летс ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлээс 756 435 төгрөгийн шаардлагаас, хариуцагч ******* ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлээс 1 007 970 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 086 төгрөгөөс 57 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 12 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА