Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00099

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2016/00099 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, * дугаар баг, * дугаар хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух, * онд төрсөн, 37 настай, РР:* тоот регистрийн дугаартай, **** овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, * дугаар байр, * тоотод оршин суух, * онд төрсөн, 45 настай, ЧЕ:* тоот регистрийн дугаартай, * овогт Ш.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Ш.О-ийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10.500.000 төгрөгийг хүүгүйгээр, 3 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон байдаг. Б.А Ш.О нар найзууд бөгөөд Ш.О том оврын машины ачаа тээвэрлэлттэй холбоотой гэрээ байгуулж, тээвэрт явж байгаа, хамтарч ажиллаж тээвэрт явахыг санал болгосон гэдэг ба том оврын машинуудаа янзлуулахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж хүссэний дагуу дээрх мөнгийг зээлүүлсэн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 30 буюу мөнгө зээлүүлсэн өдрөө гэрээний 2.4-т зааснаар мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж гарын үсгээ зурсан байна. Иймд үндсэн зээл 10.500.000 төгрөг, гэрээнд тохирсноор алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 5.250.000 төгрөг, нийт 15.750.000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Хариуцагч тал уг зээлийн гэрээ нь чиргүүл худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж чиргүүл худалдах худалдан авах гэрээ, приус маркийн автомашин худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгч, гэрчүүд асуулгаж байна. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, дээр нь уг гэрээнүүд Б.А Ш.От мөнгө зээлүүлсэнтэй ямар ч холбоогүй, цаг хугацаа, үнийн дүн нь зөрүүтэй байна.

 

 

2.

Хэдийгээр Б.А, Б.Ат нар ах дүү хоёр боловч дээрх гэрээнүүд нь тус тусдаа хийгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчүүд чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдсан гэж байгаа нь худлаа, 10.000.000 төгрөгөөр худалдсан, гэрээ нь ч тийм байгаа, мөн Б.Ат чиргүүлийг Т.Э.Э ХХК-д худалдсан, Приус-20 маркийн автомашины наймаа тусдаа хийгдсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгийг хүлээлгэн өгч, хэрэв хугацаандаа төлөхгүй бол алданги төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч зээл, алдангиа нэхэх эрхтэй. Түрүүчийн шүүх хурал дээр алдангиа хасаад эвлэрье гэдэг санал тавьсан боловч хүлээж аваагүй, тэгэхээр алдангиа бүхэлд нь хасахгүй, 1.250.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 14.500.000 төгрөгөөр шийдвэрлүүлэх боломжтой гэв.

 

Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.О нь 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Б.А түүний дүү Б.Ат нараас БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 тн-ын багтаамжтай цагаан шаргал өнгийн ***** улсын дугаартай чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд Приус-20 маркийн автомашиныг 9.500.000 төгрөгт тооцож өгсөн. Үлдэгдэл 10.500.000 төгрөгийг өгөх талаар зээлийн гэрээ байгуулсан. Чиргүүлийг компанийн ажилчид бодит байдлаар нь хүлээн авсан ба ажилд явуулахаар нефть баазын том оврын автотехникийн эзлэхүүн багтаамжийг оношлуулахад уг чиргүүл нь нэхэмжлэгч Б.А-ын хэлсэн 40 тн-ынх биш, 38 тн-ынх байсан. Мөн доод талын хаялтууд нь эвдэрсэн, доторхи ёмкост нь 2 нүх бүхий тасалгаатай боловч доошоо нэвт онгорхой, дугуйнууд нь хавагнаж муудсан, ажилд гаргахад чанарын шаардлага хангахгүй байсан. Энэ тухай Б.А мэдэж байсан ба наймаагаа буцаая гэсэн санал тавьсан боловч хүлээж аваагүй. Нэгэнт шаардлага хангаагүй, хуурамч бараа зарж, намайг хохироосон тул зээлийн гэрээнээс татгалзаж, нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй болно гэжээ.

 

Хариуцагч Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А Б.Ат нар нь төрсөн ах дүүс бөгөөд Т.Э.Э ХХК-тай ачаа тээвэрлэх гэрээ байгуулж, Хар айргаас Дорнод аймаг руу ачаа тээвэрлэсэн байдаг. Б.А, Б.Ат нар том оврын машинтай ба чиргүүлээ зарна гэж Ш.О-т ярьсны дагуу Т.Э.Э ХХК уг чиргүүлийг авахаар болж 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөгт бодож, Т.Э.Э ХХК-ийн менежер Г.Г-ийн эхнэр Ц.Б-ийн Приус-20 маркийн автомашиныг Б.Ат худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Компанийн менежер Ш.О үлдэгдэл 10.000.000 төгрөгийг Б.Ааас зээлсэн байдлаар гэрээ хийж, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т.Э.Э ХХК-ийн захирал А.Б үлдэгдэл 10.000.000 төгрөгөө Б.Б.Ат-д бэлнээр өгсөн бөгөөд энэ өдөр чиргүүл худалдах худалдан авах гэрээг баталгаажуулсан. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чиргүүл, приус машин хоёр холбоогүй гэж байсныг гэрчээр Б.Ат мэдүүлэг өгч энэ асуудал дууссан гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ЇНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А хариуцагч Ш.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.

Б.А нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ш.От 10.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Талууд зээлийн гэрээг хуульд нийцүүлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.А, Ш.О-ийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үндсэн зээлд 10.500.000 төгрөг, алдангид 5.250.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.250.000 төгрөгөөр багасгаж, 14.500.000 төгрөг нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Ш.О Б.А-тай байгуулсан зээлийн гэрээ нь чиргүүл худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй, Т.Э.Э ХХК нь Б.А-аас чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, 9.500.000 төгрөгөнд нь Приус маркийн автомашин өгч, үлдэх 10.500.000 төгрөгөнд нь дээрх зээлийн гэрээг байгуулж, улмаар мөнгийг буцааж төлж, өглөг авлага дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, татгалзлыг нотолсон баримт гэж чиргүүл худалдах худалдан авах гэрээ, автомашин худалдах худалдан авах гэрээг ирүүлж, дээрх үйл явдлыг мэдэх гэрч болох А.Б, Г.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулав.

 

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан чиргүүл худалдах худалдан авах гэрээ нь Т.Э.Э ХХК-ийн захирал А.Б, Б.Ат нарын хооронд хийгдсэн байх ба уг гэрээгээр Б.Ат нь чиргүүлийг 10.000.000 төгрөгөөр худалдахаар, 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээ нь Ц.Б, А.А нарын хооронд хийгдэж, автомашиныг худалдах үнийг 10.000.000 төгрөгөөр тохирчээ.

 

Б.А, Б.Ат нар ах дүүс, Б.А, Ш.О нар найзууд, тэдний хооронд том оврын автомашины тээврийн гэрээн дээр хамтарч ажиллах талаар ярилцаж байсан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь дээрх чиргүүл болон автомашин худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй хоорондоо холбоотой баримтууд гэж хариуцагч тайлбарлаж байгааг үгүйсгэхгүй боловч, уг гэрээнүүдийг үндэслэн Б.А, Ш.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Э.Э ХХК-ийн захирал А.Б, тус компанийн менежер гэх Г.Г нар Б.А-аас чиргүүлийг 20.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд Приус-20 маркийн автомашиныг өгч, үлдэх мөнгөн дээр Б.А-аас зээлж авсан мэтээр зээлийн гэрээ байгуулсан гэх боловч чиргүүл худалдах худалдан авах гэрээг Б.А бус, Б.Ат Т.Э.Э ХХК-ийн захирал А.Б-тай, автомашин худалдах худалдан авах гэрээг Ц.Б, Б.А-тай, зээлийн гэрээг Б.А Ш.О-тэй хийснээс үзэхэд Т.Э.Э ХХК өөрийн компанийн ажилд зориулж худалдан авсан чиргүүлийн үнийг төлөхдөө автомашин худалдах худалдан авах болон зээлийн гэрээ

4.

байгуулж, мөнгийг төлжээ, дээрх гэрээнүүд хоорондоо холбоотой байна гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээний оролцогчид өөр өөр, гэрээний үнийн дүн зөрүүтэй, тэр талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлгүүд өгч байх ба, нөгөө талаар зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т Зээлийн хэмжээ: 10.500.000 төгрөг, 2.4-т Зээл олгосон хугацаа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн гэж дурдаж, зээлдүүлэгч Б.А, зээлдэгч Ш.О нар гарын үсэг зурсан байх ба хариуцагч Ш.О түүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн дээрх зээлийн гэрээ нь чиргүүл худалдах худалдан авах гэрээний үлдэгдэлд тооцож, гэрээ байгуулсан гэж үзвэл Т.Э.Э ХХК үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба Т.Э.Э ХХК-ийн өмнөөс Ш.О уг зээлийн гэрээг байгуулсан гэж үзвэл мөнгийг төлсөн талаарх нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн чиргүүл худалдах худалдан авах гэрээний 4 дэх хэсэгт: Чиргүүлийг худалдах үнийг 10.000.000 төгрөгөөр хоёр тал тохиролцсон бөгөөд төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгана гэж зааснаар гэрээ байгуулсан өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарлах боловч автомашин худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ нь 2015 оны 08 дугаар сарын 30-нд буюу чиргүүл худалдсанаас цаг хугацааны хувьд өмнө хийгдсэнээс харахад зээлийн гэрээ нь чиргүүл худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.6-д Зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохирсон байх тул нэхэмжлэгч алдангийг нэхэмжлэх, шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Б.А, Ш.О-ээс зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үндсэн зээлд 10.500.000 төгрөг, алдангид 5.250.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад алдангиас 1.250.000 төгрөгийг хасаж, /10.500.000+4.000.000/=14.500.000 төгрөгөөр бууруулж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр 14.500.000 төгрөгийг хариуцагч Ш.О-ээс гаргуулж, Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.250.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Ш.О-ээс 14.500.000 төгрөгийг гаргуулж, Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.250.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.

2.Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдгийн хураамжид төлсөн 236.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О-ээс 230.450 төгрөг гаргуулж Б.Ат олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСЇРЭН