Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Э,

өсвөр насны шүүгдэгч Э.П, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг,

тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогч Д.Ууганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Боржигон овогт Бавуугийн Энхбаатар, Жингүүд овогт Энхбаатарын Пэрэнлэйжамба нарт холбогдох 2017 2503 0694 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1963 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашаан 5 дугаар гудамжны 283 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Э /РД:……………………./,

2. Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаан 5 дугаар гудамж 283 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Жингүүд овогт Э.П /РД:……………………/ 

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Э, Э.П нар нь бүлэглэж 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14 дүгээр гудамж 216 тоот хашаанд Д.Ууганзоригийг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ харьсан. Ууганзоригийг би ардаас нь цохиогүй. Гадаа тас харанхуй юу ч харагдахгүй байсан. Тэгээд би гэртээ ороод бага хүүдээ хэлтэл гараад явсан, нэг харахад Ууганзоригоос цус гарсан байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэртээ зурагт үзээд сууж байтал гаднаас аав халамцуу шанаа нь цус болсон орж ирсэн. Би аавд уурлаад унтаач юу хийгээд яваад байгаа юм бэ гэсэн. Ууганзориг аавтай барьцалдсан байсан. Би салгах гэж дундуур нь орсон. Тэгтэл Ууганзориг намайг боогоод банди минь хоёулаа зодолдъё гэсэн. Би барьж аваад 2 цохьсон, унахдаа чулуун дээр унасан байх тэр хашаа чулуу ихтэй байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ууганзориг мэдүүлэхдээ: “Тэр өдөр гэртээ байж байтал Энхбаатар ах орж ирсэн. Та гэртээ орж амар гэтэл өөдөөс хэдэрлээд юм яриад байсан. Тэгж байтал хүү нь орж ирээд бөөн юм болж энэ асуудал үүссэн. Юугаар цохьсоныг мэдээгүй тас гээд дуугарсан. Би толгой хагарчихвуу л гэж бодсон. Тэгээд түргэн дуудсан. Цагдаа ирээд энэ 2 хүнийг чинь эрүүлжүүлэх үү гэхэд нь би яах вэ гээд болиулсан. Хүү нь чаддаг юм бол цагдаадаа өгөөрэй гээд байсан. Уг нь тэгээд өнгөрчих байсан. Чаддаг юм бол маргааш цагдаадаа өгөөрэй гээд байсан болохоор нь уур хүрээд өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо нэхэмжлэхгүй. Надаас уучлалт гуйгаагүй гэв.

          Хохирогч Д.Ууганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 09-ний орой гэртээ эхнэр Ганцэцэгийн хамт гэртээ байхад манай хашаанд амьдардаг Энхбаатар ах нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд Энхбаатар ах агсан тавиад орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би түүнийг гэрээсээ гаргах гэхэд Энхбаатар ах манай гэрээс гарахгүй Энхбаатар ахын хүүхэд нь болох Пээгий буюу Пэрэнлэй нь орж ирээд аавыгаа манай гэрээс аваад гарсан. Гарч явснаа Пээгий гэрийн гаднаас бандиа гараад ир гээд орилоод байсан. Би гэрээсээ гараад очиход Пээгий намайг хоёр гарнаас дараад цээжээр тэврээд бариад авсан. Тэгтэл миний араас Энхбаатар ах нэг хатуу зүйлээр миний толгой руу цохисон. Тэгэхэд нь би газарт унасан. Тэр үед миний толгойноос цус гарч байхад Пээгий нь намайг хөлөөрөө миний толгой руу өшиглөөд байсан. Тэгээд би газраас босоод хөөе миний толгой хагарчихлаа юугаар цохичихвоо гэхэд юугаар ч цохиогүй гээд байсан. Тэр үед Энхбаатар ахын банди нь Эрдэнээ гэрээсээ гарч ирээд Энхбаатар ахыг гэр лүүгээ аваад орсон. Би гэр лүүгээ гүйж ороод эхнэртээ хэлээд түргэн цагдаа хоёрт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-16-18х/,

           Гэрч А.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Ууганзориг бид хоёр гэртээ 23:30 цагийн орчимд зурагтаа үзээд сууж байхад манай хашааг хөлсөлж суудаг Энхбаатар ах нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд манай нөхөр Ууганзоригийг чи муу банди шүү гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Энхбаатар ахыг унтаж амар гэхэд манай гэрээс гарахгүй байж байгаад хэл амаар доромжилж байгаад манай гэрээс гарсан. Тэгснээ буцаад хүү Пээгийгээ дагуулаад ороод ирсэн. Тэгснээ Пээгий нь та ямар учраас манай аавыг дээрэлхээд байгаа юм гэснээ хоёулаа гараад үзчихье гээд манай нөхрийг дагуулаад гарсан. Тэгэхэд нь би хувцсаа  өмсөөд араас нь гарахад Энхбаатар ахын гэрийнх нь хойд талд зодолдож байсан. Тэгээд би очиход Эрдэнээ нь аав Энхбаатарыгаа аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би Ууганзоригийг аваад гэр лүүгээ ороход Ууганзоригийн нүүр нь цус болсон байсан. Би цагдаа түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг ороод оёдол хийлгээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-19х/,

              Гэрч Э.Эрдэнээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний орой би төрсөн ах Пэрэнлэйжамбатай унтах гээд хэвтэж байхад манай аав Энхбаатар гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд унтаж амрах талаар ярьсан чинь урагшаагаа орлоо гээд Ууганзоригийн гэр лүү орсон. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Пээгий гэрээс гарч яваад урд талын Ууганзоригийн гэр лүү орох шиг болсон. Нэг мэдэхэд гадаа зодоон болох шиг болоод гарсан чинь Пэрэнлэйжамба уг залууг газар унагаад 2 удаа цохиж байх шиг байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж болиулаад манай аав Ууганзоригийг цохих гээд ирж явахад нь би аавыг аваад гэр лүү орсон юм” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3829 тоот актын дүгнэлтэд:

          “   1. Д.Ууганзоригийн биед тархи доргилт, зулай, духны зөөлөн няцрал шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6-7х/,

          Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-26х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49, 51, 52-53х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Э, Э.П нар нь бүлэглэж 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14 дүгээр гудамж 216 тоот хашаанд Д.Ууганзоригийг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.Ууганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 09-ний орой гэртээ эхнэр Ганцэцэгийн хамт гэртээ байхад манай хашаанд амьдардаг Энхбаатар ах нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд Энхбаатар ах агсан тавиад орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би түүнийг гэрээсээ гаргах гэхэд Энхбаатар ах манай гэрээс гарахгүй Энхбаатар ахын хүүхэд нь болох Пээгий буюу Пэрэнлэй нь орж ирээд аавыгаа манай гэрээс аваад гарсан. Гарч явснаа Пээгий гэрийн гаднаас бандиа гараад ир гээд орилоод байсан. Би гэрээсээ гараад очиход Пээгий намайг хоёр гарнаас дараад цээжээр тэврээд бариад авсан. Тэгтэл миний араас Энхбаатар ах нэг хатуу зүйлээр миний толгой руу цохисон. Тэгэхэд нь би газарт унасан. Тэр үед миний толгойноос цус гарч байхад Пээгий нь намайг хөлөөрөө миний толгой руу өшиглөөд байсан. Тэгээд би газраас босоод хөөе миний толгой хагарчихлаа юугаар цохичихвоо гэхэд юугаар ч цохиогүй гээд байсан. Тэр үед Энхбаатар ахын банди нь Эрдэнээ гэрээсээ гарч ирээд Энхбаатар ахыг гэр лүүгээ аваад орсон. Би гэр лүүгээ гүйж ороод эхнэртээ хэлээд түргэн цагдаа хоёрт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-16-18х/,

  Гэрч А.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Ууганзориг бид хоёр гэртээ 23:30 цагийн орчимд зурагтаа үзээд сууж байхад манай хашааг хөлсөлж суудаг Энхбаатар ах нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд манай нөхөр Ууганзоригийг чи муу банди шүү гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Энхбаатар ахыг унтаж амар гэхэд манай гэрээс гарахгүй байж байгаад хэл амаар доромжилж байгаад манай гэрээс гарсан. Тэгснээ буцаад хүү Пээгийгээ дагуулаад ороод ирсэн. Тэгснээ Пээгий нь та ямар учраас манай аавыг дээрэлхээд байгаа юм гэснээ хоёулаа гараад үзчихье гээд манай нөхрийг дагуулаад гарсан. Тэгэхэд нь би хувцсаа  өмсөөд араас нь гарахад Энхбаатар ахын гэрийнх нь хойд талд зодолдож байсан. Тэгээд би очиход Эрдэнээ нь аав Энхбаатарыгаа аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би Ууганзоригийг аваад гэр лүүгээ ороход Ууганзоригийн нүүр нь цус болсон байсан. Би цагдаа түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг ороод оёдол хийлгээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-19х/,

Гэрч Э.Эрдэнээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний орой би төрсөн ах Пэрэнлэйжамбатай унтах гээд хэвтэж байхад манай аав Энхбаатар гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд унтаж амрах талаар ярьсан чинь урагшаагаа орлоо гээд Ууганзоригийн гэр лүү орсон. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа Пээгий гэрээс гарч яваад урд талын Ууганзоригийн гэр лүү орох шиг болсон. Нэг мэдэхэд гадаа зодоон болох шиг болоод гарсан чинь Пэрэнлэйжамба уг залууг газар унагаад 2 удаа цохиж байх шиг байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж болиулаад манай аав Ууганзоригийг цохих гээд ирж явахад нь би аавыг аваад гэр лүү орсон юм” гэх мэдүүлэг /хх-21-22х/ болон хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3829 тоот акт /хх-25х/,           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6-7х/,          Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-26х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49, 51, 52-53х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Э, Э.П нарт Эрүүгийн хууль (2002 оны)-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.