Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/00499

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар181/ШШ2017/00499 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байр, **** тоотод байрлах М.К.хз-ны нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***** гудамж, **** а тоотод оршин суух, **** онд төрсөн, 31 настай, эрэгтэй, ХИ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт А.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13.467.932 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.К.хз-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.К.хз-ны гүйцэтгэх захирал Г.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.К. ХЗХ нь ***** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ***** тоот зээлийн гэрээг А.А-той байгуулж, 9.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн ********* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №***** тоот барьцааны гэрээг байгуулсан ба уг гэрээгээр А.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Сүхбаатар дүүргийн ********* дугаар хороо, Д********** гудамж, ******* тоот 56 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууц, тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 291 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД:*************/-ын хамт барьцаапж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. А.А-той 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №**** тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Өөрөөр хэлбэл А.А нь өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 8.340.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.633.950 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 527.150 төгрөг, нийт 12. .501.100 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, мэдэгдсэн боловч А.А нь зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болоход зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд төлбөрийг төлөх талаар арга хэмжээ авахгүй байх тул манай байгууллагын зүгээс арга буюу маргааныг шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.

А.А-той байгуулсан 2015 оны №******* тоот зээлийн гэрээний 12 дугаар зүйлд хэрэв зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршоонд учрах хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч өөрөө хариуцна гэж заасан. Зээлдэгчтэй харилцан тохиролцсоны дагуу манай байгууллагын зүгээс 17.500 төгрөгийн нотариатын зардал, 949.332 төгрөгийн өмгөөллийн зардал гараад байна. Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгч А.А-оос нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 527.150 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.633.950 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 8.340.000 төгрөг, нотариатын зардалд 17.500 төгрөг, өмгөөллийн зардалд 949.332 төгрөг, нийт 13.467.932 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх 13.467.932 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг А.А-той байгуулсан 2015 оны №********* тоот барьцааны гэрээнд заасан улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, ******** гудамж, 113А тоот 56 м.кв талбайтай хоёр ширхэг хувийн сууц, тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 291 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД:*********/-аар хангуулж, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тусгуулах хүсэлтэй байна.

Иймд А.А-оос нийт 13.467.932 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ****** оны ******** тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.К.хз нь А.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13.467.932 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

А.Ань М.К.хз-той ********** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *********** тоот зээлийн гэрээг А.А-той байгуулж, 9.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирч зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Ж групп ХХК -ийн өмчлөлийн тус бүр нь 18 м.кв талбайтай Баянзүрх дүүргийн ****** дугаар хороо, ******** дугаар хорооолол, *********** гудамж, ************* дугаар зоорийн давхарын ***, ***, ****, ***, **** дүгээр авто зогсоол, **** дугаар байрны зоорийн давхарын **** дугаар авто зогсоолыг зээлийн барьцаанд тавьсан нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан ********* оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ********, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ************* тоот зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д заасан дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж хуульд нийцүүлэн хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус дууссан байх ба зээлдэгч Б.Д эхний зээлээс хүүнд 6.500.000 төгрөг төлж өөр төлөлт хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т.. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэнжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

И.И ББСБ ХХК нь Б.Д-ээс нэг дэх зээлээс үндсэн зээлд 50.000.000 төгрөг, зээлийн хүүнд 50.415.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.333.333 төгрөг, нийт 103.748.333 төгрөг, хоёр дахь зээлээс үндсэн зээлд 12.000.000 төгрөг, зээлийн хүүнд 9.240.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.848.000 төгрөг нийт 23.088.000 төгрөг, хоёр зээлийн нийт дүн 126.836.333 төгрөг нэхэмжилж байгаа нь тус ББСБ-ын тооцооны баримтаар нотлогдож байх тул Б.Д-с 126.836.333 төгрөг гаргуулж, И.И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

 

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ж групп ХХК -ийн өмчлөлийн тус бүр нь 18 м.кв талбайтай Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *** дугаар хорооолол, ********** гудамж, ********** дугаар зоорийн давхарын 77, 78, 79, 83, 84 дүгээр авто зогсоол, ********* дугаар байрны зоорийн давхарын ******** дугаар авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 126.836.333 төгрөгийг гаргуулж И.И ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Д-ээс 126.836.333 төгрөг гаргуулж, И.И ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ж групп ХХК -ийн өмчлөлийн тус бүр нь 18 м.кв талбайтай Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, **** дугаар хорооолол, ************* гудамж, ***** дугаар зоорийн давхарын 77, 78, 79, 83, 84 дүгээр авто зогсоол, ***** дугаар байрны зоорийн давхарын 100 дугаар авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 126.836.333 төгрөгийг гаргуулж И.И ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Д-ээс 792.132 төгрөгийг гаргуулж И.И ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН