Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 288

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золзаяа,  

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч С.А,

шүүгдэгч Я.Л, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

хохирогч А.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Жолоо овогт Сахьяагийн Азбаяр, Хардал овогт Ядамсүрэнгийн Лхагвадорж нарт холбогдох 2017 2503 1195 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Сүмбэр аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дунд боловсролтой, уул уурхайн цахилгаан механик мэргэжилтэй, Хатансүлд ББСБ ХХК-нд диллер ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачин 10-190 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жолоо овогт С.А  /РД:………………./,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Монголиан пропертис констракшн ХХК-нд арматурчин ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь 5-51 а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хардал овогт Я.Л /РД:…………………………/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А, Я.Л нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын автобусны буудлын хажууд хохирогч А.Даваадоржтой "Эмэгтэй хүнтэй буруу харьцлаа" гэдэг шалтгаанаар маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Азбаяр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Лхагвадорж мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Даваадорж мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай ажлынхан нийлээд олуулаа сууцгаасан. Тэгээд эхнээсээ явсаар байгаад 4-үүлээ үлдсэн. Дэлгэрмааг би хүргээд өгье гээд байж байхад шүүгдэгч нар ирээд эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болдог юм уу гээд ирсэн. Тэгэхээр нь би энэ асуудал чамд хамаагүй гээд эрүү рүү нь түлхэхэд үүнээс болж бид 3-н дунд зодоон үүссэн. Бид 3-ыг байж байхад манай ажлын Батжаргал ирээд салгасан. Тэгээд би тухайн үед их согтолттой байсан дээрээс нь хүнд зодуулсан юм шиг санагдаад шүүгдэгч нарыг явсан байхад нь хүүе нааш ир гэж араас нь дуудаад дахиад зодоон үүссэн. Тэгээд миний хамрыг цохисон. Миний толгой дүйнгэтээд хана түшээд зогссон. Тухайн үед ойрхон цагдаа явж байсан, түргэн явж байсан учир цагдаа ирээд надаас чи гомдолтой байна уу гэхээр нь би гомдолгүй гэхэд эмч чиний хамар чинь байна гэхээр нь би гомдолтой байна гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт очсон. Хохирол төлөгдсөн. Хамрын таславчийн ханалгаанд орсон. Хагалгаатай хамааралтай бүх зардлаа авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би тухайн үед нилээд согтолттой байсан. Иргэн хүний хувьд энэ 2 залуугийн зөв гэж үзэж байна. Би шүүгдэгч нарт ямар нэгэн гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч А.Даваадоржийн мөрдөн байцаатад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 08-ны орой би ажлын газрын хүмүүстэй хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Реново нэртэй пабад сууж байгаад 6-7 шил пиво уучихаад гэртээ харих гээд хамт ажилладаг Г.Батжаргал, Дэлгэрмаа, Жавзмаа нарын хамт автобусны буудал руу явж байсан юм. Ингээд автобусны буудлын хойд талд зогсоод Дэлгэрмаатай юм яриад зогсож байсан юм гэтэл савхин куртиктэй залуу хажуугаар гарахдаа эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм уу гэж асуусан. Тэгэхээр нь чамд бид хоёрын яриа хамаагүй байх шүү гэж хэлээд эрүү рүү нь нэг удаа түлхсэн тэгээд савхин куртиктэй залуутай зууралдаж аваад ганц хоёр цохилцсон гэтэл хажуунаас нь цагаан подволктой залуу нь намайг барьж аваад цохисон тэгэхэд Батжаргал ардаас ирээд маргааныг хоёр тийш болгосон. Тэгээд салгасан байхад дахиад бид гурав зууралдаж маргалдсан тэгэхэд л нэг нь намайг цохиод авсан өөр зүйл болоогүй ингээд хэд хэд цохиулснаас болоод миний хамарнаас цус гарсан толгой дүүрээд эхэлсэн тул дахиж зууралдахаа больж цагдаагийн байгууллагад очиж гомдол гаргах болсон юм. Лхагвадорж нь чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм гэхээр нь чамд хамаагүй гэж хэлээд эрүү рүү нь түлхсэн юм тэгээд маргалдах болсон. Лхагвадорж гэх залуу нь бид хоёрыг л маргалдаж намайг эмэгтэй хүн хоргоогоод явуулахгүй байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Би тухайн үед 6 шил пиво уусан байсан ер нь согтолттой байсан ..." гэх мэдүүлэг /хх-11-12х/,

 

               Гэрч С.Жавзмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Даваадорж дээр үл таних хоёр залуу оччихсон зууралдаад байсан тэгээд Батжаргал очоод салгах гэж байгаад салгасан уу яасан анзаарч хараагүй байж байтал маргаан зогсчихсон маргаан болсоны дараа Даваадоржийн хамарнаас цус гарчихсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-13х/,

 

               Гэрч Г.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:  "...Ингээд явж байтал гэнэт Даваадоржийг үл таних 2 залуу бариад авчихсан зууралдаад цохилцоод байх шиг байсан. Тэгэхээр нь гүйж очоод тэр хоёр залуугийн нэгийг нь холдуулсан ингэхэд л хоорондоо зууралдаад байсан удалгүй цагдаа нар гараад ирсэн юм. Намайг анх харахад л тэр хоёр залуу нийлээд л Даваадоржийг бариад авчихсан зууралдаж байсан. Тэр хоёр Даваадоржийг гараараа л цохиж гэмтэл учруулсан. Маргаан болсоны дараа Даваадоржийг харахад хамар нь мурийсан хамраас нь цус гарсан байдалтай харагдаж байсныг бодоход нүүр лүү цохисон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

              Гэрч У.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ....Тэгээд Ард кино театрын автобусны буудлын ойролцоо Даваадорж бид хоёр зогсож байхдаа би Даваадорж ахад би өөрөө автобусанд суугаад харина гэхэд Даваадорж би хүргээд өгье гээд юм яриад зогсож байхад хоёр залуу хажуугаар өнгөрөөд явсан. Тэгснээ л гэнэт маргаан болоод эхэлсэн тэр хоёр залуу хүрч ирээд савхин куртиктэй залуу нь юм ярьж байгаад Даваадоржтой зууралдаад байсан”  гэх мэдүүлэг /хх-17-18х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7606 тоот дүгнэлтэд:

              “1. А.Даваадоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21х/.

              Я.Лхагвадоржийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “... Даваадоржийн хажуугаар зөрөхөд нэг танихгүй эмэгтэйг хоргоогоод байгаа байдалтай зогсож байхаар нь эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү гэж хэлсэн тэгэхэд намайг цохиод авсан. Тэгээд Азбаяр хажуунаас орж ирээд намайг татаад авсан ингээд бид хоёр юм бодолгүй цааш явах гэж байхад Даваадорж надтай зууралдаад улмаар бид хоёр ганц хоёр удаа цохилцсон тэр үед хажуунаас орж ирээд Даваадоржийг нэг удаа цохиод авсан. Даваадорж нь нэг эмэгтэйг хоргоогоод байгаа бололтой зогсож байхаар нь эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй талаар хэлсэн гэтэл намайг шууд цохиод чамд хамаагүй гэсэн тэрнээс болж маргалдсан…” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

              С.Азбаярын  мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Ардын автобусны буудал руу алхаж явахад хохирогч Даваадорж нь нэг танихгүй эмэгтэйг хоргоогоод байгаа бололтой зогсож байсан тэр үед Лхагвадорж нь хажуугаар нь гарахдаа эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэж хэлсэн. Гэтэл Даваадорж нь Лхагвадоржийг цохиод авсан тэгснээ хоорондоо зууралдаад байхаар нь эхлээд салгаад татаад явах гэтэл Даваадорж нь дахиад хүрч ирээд Лхагвадоржтой зууралдаад цохилцоод байхаар нь би дундуур нь ороод тэр залууг нэг удаа цохиод холдуулсан. Лхагвадорж нь эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэж хэлснээс болж маргаан эхэлсэн юм гэх мэдүүлэг..." /хх-40-41х/,

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45-46, 56-57х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх-52, 59х/, ажлын тодорхойлолт /хх-54, 63х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч С.А, Я.Л нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын автобусны буудлын хажууд хохирогч А.Даваадоржтой “Эмэгтэй хүнтэй буруу харьцлаа” гэдэг шалтгаанаар маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч нарын өгсөн /хх-36-37х, 40-41х/ мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад хохирогч А.Даваадорж /хх-11-12х/, гэрч С.Жавзмаа /хх-13х/, гэрч Г.Батжаргал /хх-15-16х/, гэрч У.Дэлгэрмаа /хх-17-18х/, Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7606 тоот дүгнэлтэд: “1. А.Даваадоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21х/болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45-46, 56-57х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх-52, 59х/, ажлын тодорхойлолт /хх-54, 63х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.А, Я.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Даваадорж нь хохиролд 2.000.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.А, Я.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.