| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/03817/И |
| Дугаар | 101/ШШ2023/04531 |
| Огноо | 2023-10-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/04531
| 2023 10 19 | 101/ШШ2023/04531 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Газар бизнес төв хаягт байрлах “” ХХК /рд:2844907/-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 123,651,836.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч нь манай банк бус санхүүгийн байгууллагад хандаж 30,000,000.00 төгрөгийн зээл авах өргөдөл гаргасан ба тэрээр зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн. Ингээд манай компани хариуцагчтай 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3 хувийн үндсэн хүүтэй хувийн бизнес өргөжүүлэх зориулалтаар олгосон юм. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч ын өмчлөлийн ,*******, Их тойруу,, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба улсын бүртгэлийн газарт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т “зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүргийг тус тус хүлээсэн.
Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх төлж байхаар харилцан хуваарийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн юм.
Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13,131,000.00 төгрөгийг төлсөн. Бид, үүнээс үндсэн зээлд 1,160,000.00 төгрөг, зээлийн хүүнд 11,606,144.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 364,856.00 төгрөгийг суутгасан бөгөөд хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Зээлийн гэрээний тохиролцооны дагуу хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 1,660,000.00 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Тийм учир нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өндөр болсон.
Өнгөрсөн хугацаанд манай компани зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх талаар удаа дараа мэдэгдэж, хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байсан хэд, хэдэн удаа зээлийг буцаан төлөх хугацаа олгож, энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан.
Гэтэл 2015 оны 10 сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул бид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 101/Ш32017/04636 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01258 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан бөгөөд тус байгууллагын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14ё-5/7872 албан тоотоор хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоосон.
Ингээд манай компани 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32018/06957 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01650 тоот шийдвэрээр хариуцагчийн оршин суугаа хаягийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс олж тогтоосон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/Ш32022/03183 тоот захирамжаар мөн л хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэвч бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасныг дахин дагуу тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01245 тоот шийдвэрээр хариуцагчийн оршин суух хаягийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан ба 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26ë1-3/3543 албан тоотоор олж тогтоосон тухай мэдэгдсэн.
Манай компани хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжуулж оршин суух хаягийг тодруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28,840,000.00 төгрөг, зээлийн хүүнд 79,580,416.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,961,320.00 төгрөг, нотариатын төлбөр 59,500.00 төгрөг, эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоохтой холбоотой гарсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600.00 төгрөг, нийт 123,651,836.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Түүнчлэн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний 2.1-д зааснаар*******,*******,,, хаягт байрлах 49.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.
Бид, зээлийн хүүг хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 1.2.2-т заасан 3 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-т заасан 0.9 хувиар тус тус тооцсон ба хариуцагч нь 30,000,000.00 төгрөгийг 2013 оны 10 дугаар 07-ны өдөр авсан боловч тэрхүү өдөр 930,000.00 төгрөгийг төлсөн тул зээлийн хүү гэж үзсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 онд буюу одоогоос 10 жилийн өмнө авсан зээлийг буцаан төлөх, мөн эрэн сурвалжлуулсан гэсэн асуудал яригдаж байна. Гэтэл хариуцагч нь анх нэхэмжлэл гаргаж байсан хаяг дээрээ өнөөдрийг хүртэлх хугацаанд оршин сууж байхад яагаад эрэн сурвалжлуулж байсныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийг төлөх талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн юм байхгүй, явц дунд талууд утсаар яриад явж байсан, олдохгүй эрэн сурвалжлуулж байсан гэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдолтой хариуцагчид ямар шаардлага, мэдэгдэл өгч байсан талаарх баримт байхгүй, маш их хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж шударга бус хандаж байна. Гэтэл хариуцагч нь тус компаниас 12,000,000.00 төгрөг авсан, тэгэхэд үндсэн зээл нь төлөгдөөгүй, үүний дараа дахиад 30,000,000 төгрөг авсан ба одоо 79,000,000 төгрөгийн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Хэдийгээр ББСБ нь ашгийн төлөө байгууллага боловч энэхүү үйл ажиллагаа нь мөнгө хүүлэх агуулгатай байж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ийм урт хугацааны хүү нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, зээлээс хүү тооцох ёстой боловч хүүгийн хэмжээг урт хугацаанд нэмэгдүүлж байгаа нь шударга биш байна. Мөн зээлийн хүүг чухам ямар хугацаагаар тооцсоныг ойлгохгүй байна.
Бид, анх нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаарх болон түүнээс өмнөх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин нэхэмжлэлд дурдсан ийм урт хугацааны хүүг төлөх үндэслэлгүй гэж гэж үзэж байна. Хариуцагч тал хаяг дээрээ байсан, одоо хүртэл амьдарч байна. Тиймээс шүүхийн мэдэгдэх хуудас явуулах үеэр үр хүүхдүүд нь гэртээ байж таараад өөрөө байхгүй болохоор хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгоход нэхэмжлэгч нь эрэн сурвалжлуулаад байсан гэж ойлгож байна” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,651,836.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч ын өмчлөлийн*******,*******,,, хаягт байрлах улсын бүртгэлийн З-2204022613 тоот дугаартай 49.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна /х.х-ийн 20-23 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ .................” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч од 30,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг тэрээр үгүйсгээгүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг 30,000,000.00 төгрөгийг зээлсэн эсэх талаар маргаагүй гэж үзнэ /х.х-ийн 25 хуудас/.
Иймд, нэхэмжлэгч “” ХХК болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.2, 1.2.2-т тус тус зааснаар хариуцагч уг 30,000,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлийг авсан өдөр болох 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 24 сарын хугацаанд эхний 6 /зургаа/-н сар буюу 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үндсэн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөж, сар бүрийн тохирсон өдөр зээл, зээлийн хүүг төлсөөр хугацаа дуусах 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 24 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 28, 30, 31-ний өдөр байхаар тохирч, зээлдэгч нь энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хариуцагч буюу зээлдэгч тал үндсэн зээл 30,000,000.00 төгрөг, тохиролцсон буюу нэхэмжлэгчийн тооцсон хөнгөлөлттэй 3 хувиар тооцсон зээлийн хүү 14,171,040.00 төгрөгийг тус тус 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Ингээд хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч ын төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцвол:
Үүнээс хариуцагч нь 27,910,000.00 төгрөгийг 2014 оны 05 дугаар 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан буюу зээлийн хүүг тооцсон 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ашигласан 2,933 өдрөөр үржүүлэн тооцвол 27,528x2,933=80,739,624.00 төгрөг, нийт бодогдсон хүү 87,018,792.00 төгрөг болж байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар хариуцагч нь үндсэн зээл 29,070,000.00 төгрөгөөс 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1,160,000 төгрөгийг төлсний дараа өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 27,910,000.00 төгрөгийг ашигласан хугацааны хүү 80,739,624.00 төгрөг, үүн дээр өмнөх 6,279,168.00 төгрөгийг нэмэхэд 87,018,792.00 төгрөг болно.
Хэдийгээр зохигчдын байгуулсан зээлийн 1 дүгээр зүйлийн 1.2.6-д зааснаар талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүү болох 4.5 хувийн 20 хувь буюу 0.9 хувь байхаар тохирсон боловч нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлсэн хүү гэх 14,961,320.00 төгрөгийг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн тохиолдолд хугацаандаа төлсөн төлбөрийн хувьд энэхүү гэрээний 1.2.1-д заасан зээлийн хүүнээс 1.5 хувийн хөнгөлөлт эдэлж 1.2.2-д заасан хувиар хүүг төлнө” гэж зааснаас үзвэл зээлийн хүүгийн хэмжээ 3 хувь, зээлийг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд хариуцлага /хариуцлагын хүүгийн шинж/-ын хүүгийн хэмжээг 4.5 хувь байхаар тус тус тохирсон боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг ийнхүү хариуцлагын хүүгийн хэмжээнээс тооцсон нь хуульд нийцэхгүй байна.
Тиймээс хариуцагчийн урьд өмнө нэхэмжлэгчид төлсөн нэмэгдүүлсэн хүү гэх 364,856.00 төгрөгийг зээлийн хүүнд төлсөнд тооцож нийт 11,041,000.00 төгрөгийг төлөх ёстой 87,018,792.00 төгрөгөөс хасаж тооцоход одоо төлбөл зохих хүүгийн хэмжээ 75,977,792.00 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 27,910,000.00 төгрөг, нийт 103,887,792.00 төгрөг болж байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь ,,, хаягт оршин сууж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/04636 тоот захирамж, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2018/06957 тоот захирамж, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2022/03183 тоот захирамжаар хариуцагч ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ /х.х-ийн 29, 32, 35 хуудас/.
Иймд, нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч ыг эрэн сурвалжлуулах шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид 210,600.00 төгрөгийг төлсөн байх тул үүнийг учирсан хохиролд тооцох нь хуульд нийнэ.
Харин нэхэмжлэлд дурдсан нотариатаар бичиг баримт гэрчлүүлэхтэй холбоотой зардалд 59,500.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч төлбөрийг хэн гэж нотариатчид хэзээ, ямар үйлчилгээ авсан учир төлсөн, мөнгөний тасалбар 18,500.00 төгрөг нь хариуцагч од холбогдох хэргийн баримт материалыг гэрчлэхэд төлсөн төлбөр болох нь бүрэн тогтоогдохгүй байх тул учирсан хохиролд тооцох боломжгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.
Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буву зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч “” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тодруулан хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолоход 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан мэт харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологджээ.
Нөгөө талаар энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн хариуцагч од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл тухай нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад харьяа шүүхэд гаргасан, хэргийг хэрэгсэхгүй болгосны дараагаар эрэн сурвалжлуулан хаягийг олж тогтоосон, үүний дараа дахин шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж үүргийг шаардаж байсан гэх зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зээлийн гэрээний төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзах эрх байхгүй.
Гэтэл тэрээр зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс түүнийг удаа дараа шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан, шүүхэд зээлийн төлбөрийг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хэд, хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байсан нь тогтоогдсон бол хариуцагч нь үүргийг шударгаар, зохих ёсоор, хугацаандаа, зохих газарт бодитоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй учир төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлд тийнхүү хүү бодогдсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчихгүй.
Ингээд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хэд, хэдэн удаа товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Тодруулбал, энэ тохиолдолд тус компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд, шүүхээс хэрэгт авагдсан болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 27,910,000.00 төгрөг, зээлийн хүү 75,977,792.00 төгрөг, эрэн сурвалжлуулахтай холбоотой төлсөн зардал 210,600.00 төгрөг, нийт 104,098,392.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,553,444.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР