| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/02849/И |
| Дугаар | 101/ШШ2023/04599 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/04599
| 2023 10 24 | 101/ШШ2023/04599 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох холбогдох 54,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч болон нэхэмжлэгч нар харилцан тохиролцож 38,000,000.00 төгрөгийг зээлсэн бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн “” ХХК дахь тоот данснаас хариуцагчийн тус банк дахь тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18,000,000.00 төгрөг, нийт 38,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн.
Гэвч хариуцагч тал нэг ч төгрөг өгөөгүй, нэхэмжлэгчийн утасны дугаар, холбоо харилцааны бүх хэрэгслийг блок хийж сураггүй алга болсон тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00186 тоот шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариуцагчийн оршин суух хаягийг олж тогтоосон болно.
Ингээд талууд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж уг 38,000,000.00 төгрөгийг хүү 8,000,000.00 төгрөгийн хамт 46,000,000.00 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлж барагдуулах тухай гэрээ байгуулсан.
Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ”.....зээлийн хэмжээ 46,000,000.00 төгрөг, 3.3-д “......хүүгүй......”, 3.6-д “.....эргэн төлөх хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23,000,000.00 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000.00 төгрөгийг төлж дуусгана......”, 3.7-д “......гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.......” гэж заасан.
Гэвч хариуцагч нь үндсэн зээл 46,000,000.00 төгрөгөөс 6,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл 40,000.000.00 төгрөгийг төлөөгүй. Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээнд зааснаар хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул 0.5 хувийн алдангийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 72 хоногоор тооцож 1 хоногт 200,000.00 төгрөг, нийт 72 хоногт 14,400,000.00 төгрөгийн алданги бодогдсон тул 54,400,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000.00 төгрөгийг төлсөн талаар маргахгүй” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид нэхэмжлэгчид эвлэрэх санал тавьсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөнгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс эхлээд 38,000,000 төгрөгийг авсан ба үүнд дээр 8,000,000.00 төгрөгийг нэмэхээр 46,000,000 төгрөг болж байна. Ингээд нэхэмжлэгч нь 46,000,000.00 төгрөгөөс алданги тооцоод 14,400,000 төгрөгийг нэмж шаардсан. Гэвч хариуцагч нь үүнийг зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000.00 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.
Мөн энэхүү гэрээ нь стандарт нөхцөл эсэхийг шалгах ёстой. Хууль хэрэглээ талаасаа 8,000,000.00 төгрөгийн хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, харин амаар байгуулсан тул хүчингүй. Хариуцагч тал тооцоолол хийхэд 42,000,000.00 төгрөгийг төлөөд эвлэрье гэсэн саналтай байна. Тэгэхээр хариуцагч нь ийм үндэслэлээр мэтгэлцэж маргаж байна” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.
Нөгөө талаар Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар хариуцагч буюу зээлдэгч тал 36,000,000.00 төгрөгийг буцаан төлөхдөө 8,000,000.00 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч д 6,000,000.00 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000.00 төгрөгийг тус тус төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга; Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохирсон нь хуульд нийцсэн байна. Ингээд хариуцагч ийн төлбөл зохих зээл, алдангийн хэмжээг тооцвол:
Тодруулбал, зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаарах /үндсэн зээл 36,000,000.00 төгрөг, зээлийн хүү 8,000,000.00 төгрөг/ тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ.
Мөн дээр дурдсан хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ. Тайлбарлавал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй ч нэгэнт буцаан төлөх хугацаа дууссан зээлийн гэрээний хувьд түүний 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 6,000,000.00 төгрөгийг үндсэн төлбөр болох 46,000,000.00 төгрөгөөс хасаж тооцох тул алдангид суутгахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР