Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/04842

 

 

 

 

 

 

2023 11 07

101/ШШ2023/04842

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-д холбогдох 164,688,930.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч -тай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулж V6 маркийн тулаас нэг ширхгийг хоног тутам 330 төгрөгөөр тооцож 1850 ширхэг, Ѵ5 маркийн тулаас нэг ширхгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 221 ширхэг, V4 маркийн тулаас нэг ширхгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 3790 ширхэг, V2 маркийн тулаас нэг ширхгийг хоног тутам 110 төгрөгөөр тооцож 2000 ширхэг, 50х12 хэмжээтэй пум нэг ширхгийг хоног тутам 300 төгрөгөөр тооцож 100 ширхэг, 2.4 метрийн гадар булан нэг ширхгийг хоног тутам 220 төгрөгөөр тооцож 55 ширхэг, 1.2 метрийн гадар булан нэг ширхгийг 220 төгрөгөөр тооцож 36 ширхэг, 10Х10 хэмжээтэй дотор булан нэг ширхгийг хоног тутам 220 төгрөгөөр тооцож 41 ширхэг зэрэг нийт 8093 ширхэг барилга угсралтын материал түрээслүүлсэн.

 

Хариуцагч тал гэрээний үүрэгт 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 198,376,930.00 төгрөг төлөх ёстойгоос 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,940,000.00 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 940,000.00 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10,230,000.00 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8,250,000.00 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,171,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11,400,000.00 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,257,000.00 төгрөг, нийт 42,188,000.00 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 156,188,930.00 төгрөгийг төлөхгүй байгаа болно.

 

Мөн хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,500,000.00 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг барилга угсралтын материалыг зээлээр худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй ба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу түрээсэлсэн барилга угсралтын нийт 8093 ширхэг материалаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар V6 маркийн тулаас 853 ширхэг, V4 маркийн тулаас 186 ширх 39 50х12 хэмжээтэй пум 49 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 1 ширхэг нийт 1089 ширхэг буюу 80,372,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй байгаад бөгөөд нэхэмжлэгч компани нь хариуцагчийг хүлээлгэн өгөхөд эд зүйлийг харилцан тооцож дутуу эд зүйлийн үнэ болон эвдэрсэн эд зүйлийг засварлахад зарцуулсан төлбөрийг жич нэхэмжлэх болно.

 

Иймд, хариуцагч -иас барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 156,188,930.00 төгрөг, зээлээр худалдан авсан барилга угсралтын материалын үнэ 8,500,000.00 төгрөг, нийт 164,688,930.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Улсын тэмдэгтийн хураамжид 982,000.00 төгрөг төлсөн баримт,

2.    Итгэмжлэл,

3.    Барилга угсралтын материал түрээслэх гэрээний хуулбар,

4.    Бараа материалын зах зээлийн үнэлгээ,

5.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

6.    Тооцоо нийлсэн акт,

7.    Нэхэмжлэх,

8.    -ийн 2023 оны 02 дугаар 08-ны өдрийн албан хүсэлт,

9.    Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар 30-ны өдрийн 101/ШЗ2023/08165 тоот захирамжийн хуулбар,

11.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.    Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.    -ийн дүрэм,

3.    Итгэмжлэл,

4.    Иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч -иас хариуцагч -нд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 156,188,930.00 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 8,500,000.00 төгрөг, нийт 164,688,930.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/14236 тоот захирамжийн дагуу хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид мөн оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан.

 

Ингээд тус хэргийг хянан хэлэлцэхээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлосон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг үндэслэн хойшлуулсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч -тай барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж, хариуцагчид *******,*******,д барилга барихад нь зориулж тоног төхөөрөмж түрээслүүлэхээр тохиролцсон байна /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 8,093 ширхэг барилгын тулаас төмөр, пу м, гадар булан, хэв хашмал түрээслүүлсэн бөгөөд мөн 100 ширхэг пумыг 1 ширхэгийг нь 85,000.00 төгрөгөөр тооцож худалдахаар тохирсон ажээ.

  

3.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч нь хариуцагч -нд аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түүний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, хариуцагч нь тийнхүү гэрээний зүйлийг хүлээн авснаар түрээслэх боломжтой болж, улмаар гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар хэдийгээр зохигчид 8,093 ширхэг барилгын тулаас төмөр, пум, гадар булан, хэв хашмалыг түрээслэхээр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хариуцагч нь тэдгээрийг буцаан өгөх, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

4.            Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Тус хэргийг хянан хэлэлцэхээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх талаар маргахгүй гэсэн. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг гэрээ, хэлэлцээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ............................................... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ болон худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

5.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч -тай тооцоо нийлсэн акт үйлдэж, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлсэн хөрөнгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 124,967,810.00 төгрөг болохыг баталгаажуулсан бөгөөд хариуцагч нь 186 ширхэг V4 тулаас, 146 ширхэг V5 тулаас, 1,849 ширхэг V6 тулаас, 5,012 ширхэг хэв, мөн 100 ширхэг хашмал, 2.4 м гадар булан 55 ширхэг, 1.2 м гадар булан 36 ширхэг, 10x10 хэмжээтэй 41 ширхэг тулаас, нийт 179,452,000.00 төгрөгийн үнэтэй 2,413 ширхэг барилга угсралтын материал түрээсэлж байгаа болон 8,500,000.00 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хэв хашмал авах тухай хүсэл зоригтой байгаа илэрхийлсэн байсан /х.х-ийн 10, 11 хуудас/.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч -иас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч -нд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөр 104,348,610.00 төгрөгийг 100 ширхэг хэв хашмалын үнэ 8,500,000.00 төгрөгийн хамт 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулна гэсэн утгатай албан бичиг өгч байжээ /х.х-ийн 12 хуудас/.

 

Үүнээс үзвэл хариуцагч нь тооцоо нийлсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн гэрээний төлбөрт 124,967,810.00 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 8,500,000.00 төгрөг, нийт 133,467,810.00 төгрөгийг нэхэмжлэгч -нд төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар хариуцагч компанийг нэхэмжлэгчид 133,467,810.00 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

6.            Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 156,188,930.00 төгрөг болон худалдах, худалдан авах гэрээний төлбөр 8,500,000.00 төгрөг, нийт 164,688,930.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зохигчдын тооцоо нийлсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн түрээсэлсэн бөгөөд тухайн өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 31,221,120.00 төгрөг болсон гэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

7.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас түрээслүүлэгч буюу худалдагчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Иймд, нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, мөн эдгээр гэрээний төлбөрт 164,688,930.00 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар маргаагүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хариуцагч нь дээрх хэмжээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч -иас 164,688,930.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 982,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР