Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04906

 

 

 

 

 

 

2023 11 09

101/ШШ2023/04906

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, хариуцагч -ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тус компанитай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан ба орон сууцны 1 м.кв үнийг 1,700,000.00 төгрөг, гэрээний үнийг нийт 107,899,000.00 төгрөг байхаар гэрээнд тохиролцсон.

 

Ингээд миний бие төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь тухайн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх ёстой байсан боловч одоогийн байдлаар барилгын суурийн ажилч бүрэн дуусаагүй байдалтай буюу гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж хүлээлгэн өгнө гэдэг нь боломжгүй болсон.

 

Мөн бусад шалтгаанаар миний бие тус компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаар болж 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өргөдлөө өгсөн цагаас хойш тус компани шилжүүлсэн мөнгийг маань надад буцаан өгөөгүй. Энэ талаар хариуцагч компанид хандахад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22/2-188 бичигт дурдсанаар мөнгийг минь 2023 оны 02 дугаар сард багтаан төлнө гэсэн хариу өгсөн. Гэвч хариуцагч нь дурдсан хугацаанд мөнгийг минь буцаан өгөөгүй, би энэхүү гэрээ цуцалснаас хойш 6 сар болоход өгсөн мөнгөө олж авч чадахгүй байна. Иймд, хариуцагчаас 107,899,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь манай компанийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын Баганат-44 төслөөс 12 давхрын 1205 тоот байрлах 63.47 м.кв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг захиалан бариулахаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Бид ямар нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачилга гаргаагүй ба компанийн хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү захиалгын гэрээний биелэлтийг хангах зорилгоор ажлаа гүйцэтгэж байна.

 

Манай компанитай байгуулсан гэрээнд төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгнө гэж зохицуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, ийнхүү дуусаагүй байхад захиалагч тал гэрээг цуцлах хүсэлтэй байсан. Талуудын байгуулсан гэрээнд цуцлах бол гэрээний нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль төлөх, төлбөрийн буцаалтыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа олгоно гэж заасан.

 

Бид Иргэний хуулийн 205 дугаар зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тийм учир үндэслэлгүй нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.    Орон сууц захиалан бариулах гэрээ,

2.    Нэхэмжлэгч гийн хариуцагч -нд гаргасан хүсэлтийн хуулбар,

3.    -ийн 2022 оны 11 дүгээр 25-ны өдрийн 22/2-188 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.    Голомт банк ХК-ийн төлбөрийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.    Улсын тэмдэгтийн хураамжид 697,450.00 төгрөг төлсөн баримт,

7.    Итгэмжлэл,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.    Итгэмжлэл,

2.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

3.    Хуулийн этгээдийнг улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар,

4.    Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гээс хариуцагч -нд холбогдуулан 107,899,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/11363 тоот захирамжийн дагуу хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийг хувийг хариуцагчид мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан. Ингээд шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч -тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж *******, Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт баригдах Баганат 44 хотхон орон сууцнаас 12 дугаар давхарт 1205 тоот хаягт байрлах 63.47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 107,899,000.00 төгрөгөөр авахаар тохиролцсон байна /х.х-ийн 3, 4 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь 63.47 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1,700,000.00 төгрөг, нийт 107,899,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр төлбөрийг бүрэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудыг энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 63.47 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин гэрээний 3 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагч нь тухайн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл зохигчид шинээр бий болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч нь зохигчдын байгуулсан гэрээгээр 63.47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бий болгохоор барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч д хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

 

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 107,899,000.00 төгрөгийг хариуцагч -ийн ХК дахь тоот дансанд төлсөн байна /х.х-ийн 8 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг 2023 оны 4 дүгээр улиралд барьж гүйцэтгэх үүргээ зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч тал орон сууцны барилгын суурийн цутгалтыг хийснээс орон сууцыг барихтай холбоотой өөр ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй байна гэснийг хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгээгүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч нь энэ талаар хариу тайлбар өгөөгүй тул тухайн үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

4.            Нөгөө талаар дээр дурдсан хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэлийн хувийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гардан авч хариу тайлбар өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд барьж нэхэмжлэгч д хүлээлгэн өгөх талаар тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд тус компанийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичигт дурдсанаар нэхэмжлэгчид 107,899,000.00 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

5.            Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж, түүнчлэн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 63.47 м.кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.

 

6.            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч нь орон сууцыг 2023 онд багтаан ашиглалтад оруулах боломжгүй болох нь илэрхий байгаа ажээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.

 

Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч д хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэх нь тодорхой байгаа, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

7.            Иргэний хуулийн 221.5Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн байна.

 

Ийм учир хариуцагч нь нэхэмжлэгч гээс авсан 107,899,000.00 төгрөгийг түүнд буцааж өгөх үүрэгтэй болно. Гэтэл хариуцагчаас тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч г гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэсэн үндэслэлээр 1 хувийн торгууль төлөх ёстой гэж маргажээ /х.х-ийн 32 хуудас/.

 

8.            Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т Захиалагч нь гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хойш гэрээг цуцлах бол гэрээний нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль ногдуулна. Төлбөрийн буцаалтыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа олгоно. Энэхүү хугацаа нь хуанлийн 60 хоногоос хэтрэхгүй байна гэж заасан.

 

Гэтэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч -иас нэхэмжлэгч д 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 107,899,000.00 төгрөгийг 2022 оны 02 сард борлуулалтын үйл ажиллагаа идэвхжихээр өгнө гэсэн утгатай бичиг өгсөн байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болон нэхэмжлэгчээс авсан 107,899,000.00 төгрөгөөс ямар нэгэн хохирол суутгахгүйгээр буцааж өгөхийг зөвшөөрсөн байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч -иас 107,899,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 697,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР