| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0288/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/35 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/35
2026 01 13 2026/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********,
Шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П******ийн Б*******ид холбогдох эрүүгийн 2538001920287 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М*******” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа бонго пронтер” маркийн 0***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.О*********н эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С******ийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н******ын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М*******” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа бонго пронтер” маркийн 0***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.О*********н эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С******ийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н******ын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538001920287 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хохирлоо чадах хэмжээгээрээ төлж байгаа бөгөөд өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа тул гомдол, санал байхгүй. Манай ах сэтгэцийн хувьд асуудалтай тул хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэрт байдаг юм. Д.Л*******ийн 2 сарын цалин 4,000,000 төгрөг, Л.О*********ийн 1 сарын цалин 3,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг, өөрийн 20 хоногийн цалин 952,400 төгрөг, эмчилгээний 2,000,000 төгрөг нийт 9,952,400 төгрөг үүнээс шүүгдэгчийг харж үзээд 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.С******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид гурав сумын төвөөс гараад хөдөө явахдаа Б******* машинаа бариад би хажууд нь суугаад О********* ах тэвшин дээр унтаад явж байсан. Б******* замдаа монголд орж ирээд миний гараар дамжаад би олон жил унаж байна гээд давхихаар нь чи аажуухан яваарай гэж хэлсэн чинь зүгээрээ гээд замын хажуу талын гэрэл ойлгодог шонг мөргөөд рулээ огцом зүүн тал руугаа дараад замаас гараад онхолдсон. Машинаас арай гэж гарч ирэхэд Б******* гарч ирсэн байхаар нь О********* ахыг харсан чинь машины хойд талд хамар амнаас нь цус гараад цээжин дээр нь дарахад О********* ах амьсгаа авсан. Тэгээд би түргэн дуудаад нэг хэсэг унтаад сэрсэн эмнэлэгт байсан тариа хийлгэсэн. ...Мөрөн сум руу ирээд эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл намайг хэвлийн гэмтэлтэй мэс заслын тасагт хэвтсэн. Тэгээд эмчдээ үзүүлээд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орж няцарсан элэгний цус хурсан хэсгийг цэвэрлэсэн. Мөн аарцгийн хэсэгт цус хуралттай тэрийг цэвэрлэх хагалгаанд орсон. ...Одоо миний бие дотор халуун ихтэй, байнга ам цангадаг энэ хагалгаагаа эдгэхээр хот руу явж бие эмчлүүлэх хэрэгтэй байна. Би Б*******ид маш их гомдолтой намайг хэвтэрт байхад ганц удаа ирээгүй, эмчилгээний зардал өгөөгүй, миний амьдрал маш хэцүү байна. Аваарт орсноос хойш бол хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр мөнгийг би өөрөө гаргасан. Тэрийгээ нэхэмжилнэ, мөн одоо болтол би боолт хийлгэж байгаа. Өдөр болгон хөдөө төв хоёрын хооронд явж байгаа. Надад одоо бол гаргаж өгөх баримт байхгүй байна. Би шүүх хуралд өөрийн биеэр сууж гаргаж өгнө гэсэн бодолтой байна. Миний бодлоор бол нийт 5,000,000 сая төгрөгийг би эмчилгээний зардалд зарцуулсан...Ямаа самнуулаад ноолуурын мөнгө гэж 10 сая төгрөг байсан. Тэр мөнгөө эмчилгээнд зарцуулаад дуусаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-24, 140-р хуудас),
Хохирогч Н.Н******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай дэлгүүрийн үйлчлэгч гарч ирээд нөгөө Б******* дахиад хулгай хийчихлээ гэхээр нь би Б*******ийн араас мотоциклтой явсан чинь эмнэлгийн гадаа зогсож байхад нь би очиж уулзаад сууж явсан машин руу чирч суулгаад цагдаагийн хэсэг рүү тэр машинтай явж байхад миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд би цагдаагийн хэсгийн гадаа авч ирээд хэсэг хугацаанд дараад сууж байхад цагдаа ирсэн. Би Б*******ийг цагдаад хүлээлгэж өгөөд явсан. Б******* нээх их согтоогүй байсан. ...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас),
Гэрч Г.М*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 09 цагаас дэлгүүр онгойсон. Тэгээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад 13 цагийн үед дэлгүүрээр нэлээд их хүнтэй байсан. Тэгтэл үйлчлэгч О****** Б******* нилээд эвгүй орж ирээд гарлаа. Камераа шүүгээрээ гэж хэлэхээр нь тухайн үед камераа шүүсэн чинь дахиад 0,75 литрийн Агар нэртэй архи өвөртлөөд шууд гараад явахаар нь дэлгүүрийн эзэн Н****** ахад хэлсэн чинь цагдаад мэдэгдье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 94-95-р хуудас),
Гэрч А.О******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би М*******д наад Б******* чинь эвгүй гараад явчихлаа. Чи камераа шүүдээ гэж хэлээд камераа шүүсэн чинь 0.5 литрийн Агар нэртэй архи өвөртлөөд шууд гараад явсан байхаар дэлгүүрийн эзэн Н****** ахад хэлсэн чинь цагдаад мэдэгдье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99-р хуудас),
Гэрч Д.Л*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн суманд ажлаар ороод ирчихсэн байсан чинь 17 цагийн үед сумын эмнэлгээс над руу залгаад танай ах осолд орсон байна гэсэн. Тэгээд намайг очиход манай ах ухаан ороогүй дусал залгуулсан байсан. Тэр шөнө эхнэр болон манай эгч сахиж хоносон. Маргааш өглөө нь ухаан ороод Мөрөнд эмнэлэгт авчирсан. Биеийнх нь гэмтлийн зураг болон бүх төрлийн шинжилгээг өгсөн. Маш хүнд гэмтэлтэй байсан болохоор яаралтайгаар гэмтлийн тасагт 14 хоног хэвтсэн. Гэртээ 2 сар орчим хугацаанд асарч гэртээ байсан. Миний нэг өдрийн орлого ойролцоогоор 100,000 орчим төгрөг байдаг. Осол болсон цагаас хойш асарч байгаад 7 дугаар сараас хойш ах маань асаргаанаас гарсан. Надаас өөр хүн асраагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 143-144-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3,071,256 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 148-р хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-8-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 33-34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай: “1. М*******ын С******ийн биед элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох дарагдах үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай: “1. Н********гийн О*********н биед дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн жин ихтэй зүйлд дарагдах шахагдах, цохигдох, үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай “...1. Н.О********* нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсрол өвчтэй...” гэх дүгнэлт ” (хх-ийн 50-52-р хуудас),
2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 998 дугаартай мөрдөгчийн “...Хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд хэрэг болсон гэх газар нь суурингийн гаднах асфальт уруу, огцом эргэлттэй, хуурай, үзэгдэх орчин нээлттэй байгалийн гэрэлтэй, сэрүүн цаг агаартай, эсрэг хөдөлгөөнгүй, тусгаарлах зурвастай, явган хүний гарцгүй, 2 эгнээ, хашлагагүй, хайсгүй зам байна. Хэрэг осол болох үед 0***** ХӨҮ улсын дугаартай, Киа Бонго Пронтер маркийн хар ногоон өнгийн ачааны автомашиныг жолоодож явсан П******ийн Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Уг хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хэрэг осол болох үед 0***** ХӨҮ улсын дугаартай, Киа Бонго Пронтер маркийн, хар ногоон өнгийн ачааны автомашиныг жолоодож явсан П******ийн Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч Л***********лийн мэдүүлэг, шинжээч эмч Р.Ням-Осорын №237, 244, дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явсан ************** нь дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-т “Зам тээврийн осол” гэж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгоно. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно...” гэх магадлагаа (хх-ийн 55-57-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 86-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай “...1. Н.Н******ын биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Н.Н******ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 62-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 64-р хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 65-р хуудас), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 66-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 121-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538001920287 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 2,352,400 төгрөгийг хор уршигт нэхэмжилсэн. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, гэм хорын хохиролд 7,524,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийт 9,952,400 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирогч Н.О********* эрүүл мэндийн даатгалын сангаас 318,500 төгрөг, хохирогч М.С****** эрүүл мэндийн даатгалын сангаас 2,752,756 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Нийт эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,071,256 төгрөгийг шүүгдэгч **************оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өөрийн үйлдэлдээ гэмшиж цаашид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэдгээ илэрхийлсэн. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************** нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М*******” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа бонго пронтер” маркийн 0***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.О*********н эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С******ийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н******ын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг хохирогч М.С******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-24, 140-р хуудас), хохирогч Н.Н******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас), гэрч Г.М*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 94-95-р хуудас), гэрч А.О******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 98-99-р хуудас), гэрч Д.Л*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 143-144-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-8-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 33-34-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-52-р хуудас), 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 998 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 55-57-р хуудас), гэмт хэргийг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 86-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Н.О*********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.С******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Н******ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь дээрх үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************** нь хохирогч Н.Н******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Н.Н****** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг хохирогч Н.Н******т төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******** нь Д.Л*******ийн 2 сарын цалин 4,000,000 төгрөг, Л.О*********ийн 1 сарын цалин 3,000,000 төгрөг, өөрийн 20 хоногийн цалин 952,400 төгрөг, эмчилгээний 2,000,000 төгрөг нийт 9,952,400 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********ын цалин, эмчилгээний зардал 2,952,400 төгрөгөөс 600,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,352,400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 2,352,400 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********д олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********ын нэхэмжилсэн Д.Л*******ийн 2 сарын цалин 4,000,000 төгрөг, Л.О*********ийн 1 сарын цалин 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийн гэм хорын хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хохирогч М.С****** нь эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийг төлсөн үлдэх 9,000,000 төгрөгийн хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******** нь 7,000,000 төгрөгийн гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч М.С****** нь 9,000,000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч Г.Т***** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 3,071,256 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч М.С******т 2,752,756 төгрөгийн, хохирогч Н.О*********д 318,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 148-153-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч **************оос 3,071,256 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 121-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар **************н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 2 жил 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч **************ийн цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүний цагдан хоригдсон 92 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас нь хасаж тооцлоо.
Эрүүгийн 2538001920287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Н****** нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******** нь 7,000,000 төгрөгийн гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч М.С****** нь 9,000,000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************оос тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*********** овогт П******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас гадагш явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийн цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 92 (ерэн хоёр) хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **************оос 2,352,400 (хоёр сая гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М********д, 3,071,256 (гурван сая далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
10. Эрүүгийн 2538001920287 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Н****** нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Н.О*********гийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******** нь 7,000,000 төгрөгийн гэм хорын хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч М.С****** нь 9,000,000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************оос тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР