Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/02

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч Д.Уранчимэг, шүүгч З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Т.Урансайхан   

             Улсын яллагч *******  

            Иргэдийн төлөөлөгч  

            Шинжээч

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч

            Шүүгдэгчийн өмгөөлөгч ,    

             Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2422000000244 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн,,,,,, Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Бор төгрөг” гэх газарт нутаглах,,, ******* ургийн овогтой ******* , регистрийн дугаар:

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтуурсан (1.31%) үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ар” гэх газарт оршин суух монгол гэрийн гадна талд амь хохирогч маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохих, хоолойг боох, дарах зэргээр зодож “амьсгалын хурц дутагдалд орж нас барсан” хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Бид үхэр мал хийчихээд гэрт зүүн орон дээр унтаж байсан. Нэг сэрэхэд талийгаач чанга, чанга орилоод гөлөгнүүд гээд орилж хашхираад байсан. , нар харьж унтаж амар гээд гадаа авч гараад 10 минут орчим болоод явуулах гээд чадаагүй. түрүүлээд орж ирсэн, араас нь талийгаач орж ирсэн. ах босоод “та харьж амар, хүүхэд шигээ хүнийг чангаадаг хүнийг гэртээ хонуулахгүй” гээд 2 сугаар нь түлхээд дийлээгүй. Тэгээд талийгаач “дотор эвгүй байна, хоёулаа салхинд гаръя” гэхээр нь би гэрээс баруун урагш алхаад 2 бие рүүгээ хараад юм ярьж суусан. Ах нь “дүүгээ хайрладаггүй гэх хочтой болоод байна” гэж хэлэхээр нь би “дүү нь дахиж тийм юм ярихгүй, тоглоомоор хэлж байсан” гэтэл “ байнга тэгж яриад байна” гээд босохдоо нүүр рүү шороо аваад цацчихсан. Тэгээд өөдөөс дайраад ирэхээр нь би цээж хэсгээр нь хүзүүний ойролцоо таараад цааш түлхээд “харьж амар” гээд гэр рүү явтал “дүү нааш ир” гээд дуудаад сууж үлдсэн. Би гэр рүү ортол “юу болсон, явсан уу” гэж асуухаар нь “гадаа суугаад үлдсэн явахгүй байна” гээд хэлсэн. Тэгтэл , нар зөрж гараад “сонин болсон байна, чи хүн алчихсан юм биш үү” гээд орж ирсэн. Би итгээгүй, гараад хартал урагшаа харсан байдалтай хэвтэж байсан, тэгээд эмнэлэг дуудсан. ... Ийм хэрэг гарсанд харамсаж байна” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Миний хүү 1976 онд төрсөн, 48 насандаа бусдын гарт амь нас нь хохирлоо, бид их хүнд хүлээж авсан. Үхсэний хойноос үхэж болох биш хохирлоо гаргуулж авахыг хүсэж байна. Хохирогч хүүхэдтэй байсан, шүүхээр гэр бүлээ цуцлуулж 4 хүүхдээ хоёр, хоёроор нь авсан. Хүүхдийн сургалтын төлбөр, оршуулгын зардал бусад зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Би сумаас ирсэн, шатахууны зардал гаргаж өгнө гэж найдаж байна. Хохирогч 17-18 насны 2 хүүхэдтэй бид тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ сумын “ ар” гэдэг газарт 2024 оны 11 сарын 29-ний өдөр Батсайхан гэдэг айлын гадна архи ууж согтуурсан үедээ муудалцаж /, / ын амь насыг хохироосон хэрэг гарсан. Хоолойг нь боож хэлний доод талын хөвч яс хугарч амьсгал боогдсон. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гэм буруутай нь тогтоогдсон боловч, энэ үйлдэл нь санамсар болгоомжгүйгээс болж үүссэн үйлдэл гэж бодож байна ...” гэв.

4. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... 2024 оны 11 сарын 29-ний шөнө 21 цаг өнгөрч байх үед гэрт зүүн талын орон дээр нь унтаж байсан. Нилээн унтаж байгаад нэг сэрсэн чинь талийгаач ах ирчихсэн байгаа бололтой байсан. Тэгээд ах халамцуу ирсэн бололтой гөлөгнүүд гээд тэрүүгээр яриад байсан. Би ч архи уусан халамцуу улсуудад бас ингээд ярьж л байдаг даа гээд нэг их тоосон юмгүй орон дээр тэр хэдийг нэг нойрмогдуухан хараад л хэвтэж байсан. Цаг орой болсон байсан болохоор гэрийн эзэн Батсайхан, 2 бид унтаж амарлаа, та явж амар гээд ахыг явуулах гээд аваад гарсан. Төд удалгүй орж ирээд явуулж чадалгүй талийгаач ах орж ирсэн. Араас нь орж ирээд гэрийн баруун талд баруун баганын харалдаа зогсоход Батсайхан ах босоод “хүүхэд шигээ хүнийг чангаадаг хүнийг унтуулахгүй, та харьж амар” гээд цээжээр нь тэврээд тэгээд урагшаагаа гэрийн баруун урд тал болтол түлхээд дийлэлгүй буцаад хойшоо авдрын тэнд ирээд хоёулаа цувраад сууцгаасан. Тэгээд талийгаач ах надад хандаж “Шар миний дүү бос ах нь дотор эвгүй байна аа, хоёулаа салхинд гаръя” гээд намайг дуудахаар би босоод баганын хойд талд суусан. Тэгээд ахиад гаръя гэхээр нь л би цамцаа гуталтайгаа өмсөөд эвтэйхэн ярьж байгаад явуулчихъя гэж бодоод араас нь дагаад гарсан. Тэгээд гадаа гараад гэрийн баруун урд талд 4, 5 алхаад 2 өөдөөсөө хараад суугаад юм ярьсан. Над руу хандаж талийгаач “ах нь нэг ийм дүүгээ хайрлаж байна уу гэдэг ийм хочтой болж байх шиг байна аа. Улсууд тэгж яриад байна, чи бас дээр 1 тэгж ярьж байсан. Сая Аниа бас тэгж хэллээ намайг гээд” тэгсэн. Тэгэхээр нь “би одоо тийм мэтийн юм ярихгүй ээ, ах минь одоо та харьж амар аа” гэж хэлсэн. Тэгсэн Батаа ах “гэр орныхон ч мэдвэл бас юу ч болох юм билээ, би одоо ер нь орж Аниатай уулзана, ахиж орж уулзана гэж” хэлэнгүүтээ над руу л гэнэтхэн газраас шороо атгаад цацаад өөдөөс ойртоод ирсэн, цацсан шороо нь миний нүд рүү орчихсон. Тэгэхээр нь би зүүн гараараа нүднийхээ шороог арчиж байгаад баруун гараараа “та яаж байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулах гээд хүзүү хэсгээс нь бариад л түлхсэн юм. Тэгтэл талийгаач Батаа ах цаашаа суугаад үлдэнгүүт нь би “та ер нь явахгүй юм байна, та явж амар аа” гэж хэлээд гэр рүү шууд яваад орсон чинь Батсайхан, нар “нөгөөдөх чинь яасан” гэсэн. Тэгэхээр нь “яагаа ч үгүй ээ, гадаа сууж байна за үгэнд орохгүй, явахгүй байна аа, явах шинжгүй байна” гээд зүүн талын өөрийнхөө унтаж байсан орон дээр очоод хэвтсэн. Тэгээд төд удалгүй , Батсайхан нар ээлжилж гарч орж ирээд “чи чинь хүн бол алчихсан юм биш үү” гэж над руу хэлсэн. Тэгэхээр “үгүй, юу гэж тийм юм байх вэ” гээд тэр хоёрыг тоглоод байна гэж бодоод итгээгүй. Тэгээд гурвуулаа цуг гарч үзье гээд гараад үзсэн чинь суугаад үлдсэн газраа урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудъя гээд явцгаасан ийм л юм болсон. Өдөр бол архи хэрэглэхийн хувьд бол хэрэглэсэн байсан. Орой бол үхэр малаас хойш бол нэгийг хэрэглээд л би амрахаар шийдсэн. Над руу яг шороо цацаад дайраад л ирэхээр л би нүд юм харахгүй, нүдээ нухалж байгаад л ойртоод ирэхээр нь баримжаагаар л цээж тэмтрэгдэнгүүт нь хоолой хэсэг нь таарсан, тэгээд л түлхсэн санагдаж байгаа. Тэр хэсгээс нь бариад түрхсэн. ... Ер нь өмнө нь тэр гэрийн эзэн 2 явуулах гээд явуулж чадаагүй болохоор бас миний үгэнд ороод явчих юм болов уу л гэж бодсон юм. Бас болон Батсайхан нартай муудаж, сайдах гээд байсан юм. Намайг бага байхад л “Шар ” л гэдэг Байсан. Тэгээд ч ер нь улсууд байнга л намайг Шар гэдэг, манай сумынхан ер нь бүгд л бараг Шар л гэж дууддаг. Намайг шар гэж дуудахад танд ямар нэгэн байдлаар эмзэглэх зүйл байхгүй. Ер нь би багаасаа тэгж хэлүүлээд сурчихсан, дасчихсан болохоор ер нь хаа явсан газраа дандаа л Шар л нэрээр тодотгож явдаг хүн байгаа юм. Ер нь бид 2 нэг саахалтын хүмүүс байгаа юм аа, хуурай ах, дүү хоёр гэхэд бараг болно. Бид хоёрын хооронд тийм ёстой асуудал гарч байгаагүй. Тухайн өдөр ч гэсэн намайг талийгаач Шар дүү гээд, би ах аа гээд л гарсныг гэрт байсан хүмүүс бүгд харж байсан. Миний энэ санамсар болгоомжгүй үйлдлээс болж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаа. Миний бие талийгаачийн амь насыг хохирооё, зодож, цохьё гэсэн бодлоор хандсан, тийм зүйл бодсон юм огт байхгүй. Айлын хүмүүс амраахгүй болохоор нь л миний үгэнд орж магадгүй гэж бодож, гэр рүү нь явуулчихъя гэж бодож дагаж гарсан юм. Өмнө нь өөр газар найзуудтайгаа нэг нэгнээ түлхэж барьдаг байсан болохоор тухайн өдөр ийм зүйл болчихно гэж бодоогүй. Надад Батаа ахын амь насыг хохироох шалтгаан байхгүй. Болсон зүйлийг бодит байдлаар нь ярилаа, тухайн үед ийм л зүйл болсон. Өөрөөр нэмж хасаж, өөрчилж барьсан зүйл надад байхгүй. Би их харамсаж байна, урьд өмнө нь зарим зүйлийг мартаж санаад, сэтгэл санаа тогтож өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 147-150-р хуудас/

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өнөөдөр (2024.11.30) өглөө 09 цаг өнгөрч байхад сумын төвд хөгшнийг аймаг руу явуулах гээд байж байхад хүү ын эхнэр Бурмаа ирээд “ярих яриа байна гээд гэрт очъё” гэхээр нь очиход ыг нас барсан талаар хэлсэн. ... Би талийгаачтай хамт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө гэрт цуг байхад талийгаач гагнуур хийгээд нүд улайгаад гэж ярьж байсан биед бол ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ... 1976 оны 10 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд доороо 4 дүүтэй. Талийгаач хүү маань 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. 2002 онд Дархан шилжиж ажил хийсэн, дараа нь Улаанбаатарт хувиараа ажил хийж байгаад Солонгос улс яваад 7-8 жил ажиллаж байгаад ирээд мал дээр гарсан даа. ... Талийгаач хүү маань эхнэр 4 хүүхэдтэй байж байгаад 2022 он хавьцаа гэр бүлээ цуцлуулсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 50-51-р хуудас/

6. Гэрч ын “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... манай гэрт ганцаараа машинтайгаа ирсэн. нь ирэхдээ нэлээн согтуу байсан, тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх.  ыг ирэхээр нь би цай, хоол хийж өгсөн бөгөөд Д.ыг хаанаас ирэв гэхэд сумаас ирлээ, харих гээд явж байна гэж хэлсэн. Тухайн үед би гэрээс гарч бие засаад орж ирээд ыг би “дүүгээ хайрлаж байгаад ирэв үү” гэж хэлэхэд “ах нь зүгээр л хайрлаж байсан юм аа” гэж хэлтэл Д.******* зүүн талын орон дээр хэвтэж байхад нь ах дуудсан чинь уурлаад маргалдсан. Тэгэхээр нь би “харанхуй шөнө болчихсон байхад юундаа маргалдаад байдаг юм, унтаж амарцгаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь ******* “гарья” гээд аваад гарсан. Гэрт , бид гурав үлдсэн. , нар гэрээс гараад гадна хэрэлдэж, маргалдаад байгаа бололтой байсан бөгөөд нэлээн удаж байснаа эргээд гэрт орж ирсэн. Би ******* гэрт орж ирэнгүүт нь зөрөөд гэрээс гартал гэрийн баруун урд хэсэгт гэрээс 1 метр орчим зайд дээшээ харсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь би ыг “амьсгалж байна уу” гээд ын ам, хамар хэсэгт чихээ ойртуулж үзэхэд амьсгалахгүй байх шиг байсан. Тэгэхээр ын баруун гарыг барьж үзээд буцаагаад тавьтал ын гар ямар ч эсэргүүцэлгүй, суларсан байсан бөгөөд царай нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би “нэг л биш болж” гэж бодоод эргэж гэрт ороод ******* хандан “чи чинь хүн алчихсан юм биш үү” гэхэд “үгүй чиш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл “чи өөрөө гарч хар” гэж хэлэхэд гэрээс ганцаараа гараад удалгүй буцаж орж ирээд “ үхсэн байна” гэж хэлсэн. ... Талийгаачийг анх манай гэрт ирэх үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ... Тухайн үед талийгаачийн хамраас цус гарсан байх шиг байсан. Харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, мөн айгаад дахин ойртоогүй ... Эрдэнэбаатар, Энх-Амгаланбаатар, , Батсайхан бид хэд тэр өдөр 5 шил архи уусан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 54, 58, 61, 2 хх-ийн 136-р хуудас/

           7. Гэрч ын “Талийгаач өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. ыг ирэхэд цай, хоол өгсөн. Тэгтэл , ******* нар маргалдаж эхэлсэн ба удалгүй , ******* нар гэрээс гарсан. Гэрт , бид гурав үлдсэн. Тухайн үед , ******* нар гэрийн гадна баруун урд маргалдаад гэр рүү шүргээд байх шиг байсан. Тэгж байтал гэрээс гараад буцаж орж ирээд “Батаа хачин болчхож” гэж хэлээд орж ирсэн ... Тухайн үед би согтуу байсан тул гараагүй ба унтчихсан байсан. ... Талийгаачийг анх манай гэрт ирэх үед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 65-68-р хуудас/

            8. Гэрч “ ... Унтаж байхад чанга дуугаралдаад байхаар нь сэрсэн. Сэртэл “ миний дүү гараад ир уулзъя” гээд байсан. Тэгээд гэрээс гарсан, гадаа дуугаралдаад байсан. Тэгтэл ухаангүй болчихлоо гээд ороод ирэхээр нь гараад очтол урагшаа харсан ухаангүй хэвтэж байсан. Хамраас нь цус гоожсон байсан. Тэгээд сандраад утас аваад овоо руу давхисан. ... Утсаа авахгүй болохоор нь мотоциклтой сум давхиж эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 93, 2 хх-ийн 134-р хуудас/

9. Гэрч “... 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 цаг болж байхад манайд ганцаараа машинтай ирсэн. Тэгснээ ыг өнгөрчихлөө, Батсайхан сум руу давхичихлаа гэж л хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр итгээгүй нөхрийг овоон дээр гарч Батсайхантай утсаар ярь гэж явуулсан. Тэгээд нөхөр ирэхдээ үнэн юм шиг байна л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 82-р хуудас/

            10. Гэрч “ ... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед би эхнэр болох хамт өөрийн тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ харих гээд гэрээс гарсан нэг машины гэрэл тусч машин ирсэн. Тэгтэл манай эхнэр тэр машиныг хараад ирж байна гэж хэлж байсан. ... д ууж идэж байхад хоорондоо муудалцсан, хэрүүл маргаан үүссэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 90-р хуудас/

            11. Гэрч “ ... 2024 оны 11 дүгээр сарын 30-ны 00 цаг 50 минутад Батсайхан гэх манай сумын хүн өөрийн биеэр ирж “ ар” гэх газар сумын төвөөс урагш 10 километрт байх айлд 2 хүн зодолдоод нэгнийх нь хамраас цус гараад хөдлөхгүй байна, нас барчихсан юм шиг байна, тэгээд би өөрөө ирж дуудлага өгч байна гэж хэлсэн ... очиход гэрийн гадаа хүн дээшээ хараад хэвтэж байсан ба манай дарга эмч тухайн хүнийг очиж үзээд нас барсан болох талаар ирж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 75-р хуудас/

12. Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “... Амь хохирогч Л.ын цогцост хэлэн доорх ясны хугарал (хөвч), хугарлын түвшин дэх булчинд цус хуралт, баруун хацар, хамар, эрүү, хүзүү хэсгийн олон тооны жижиг зулгаралт, баруун шуу, зүүн ташаан толгой, зүүн шилбэнд зулгаралт, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Хэлэн доор ясны хугарал нь хохирлын хүнд зэрэгт, бусад биед үүссэн гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Цогцост үүссэн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Амь хохирогч Л.ын хүзүү хэсэгт гаднын зүйлээр дарсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 102 хуудас/

13. Шүүх шинжилгээний ­Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 426 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн фудволк дээрээс шүлс, баруун гарын ядам хуруу болон зүүн гарын чигчий хурууны хумснууд дээрээс цус илэрсэн. ... баруун гарын ядам хуруу болон зүүн гарын чигчий хурууны хумснууд дээрээс илэрсэн цуснаас 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь *******, Л. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно ...” гэсэн дүгнэлт, / 2 хх-ийн 85-91-р хуудас/

14. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн цамц, баруун гарын ядам хуруу болон зүүн гарын эрхий хурууны хумснууд дээрээс цус илэрсэн.  ... Зүүн гарын эрхий хурууны хумс дээрээс илэрсэн цуснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Л., ******* нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно ...” гэсэн дүгнэлт, /2 хх-ийн 96-р хуудас/

15. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай “... Амь хохирогч Л.ын хууль ёсны төлөөлөгч ******* сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх сэтгэцийн хор уршиг тогтоосон дүгнэлт, /2 хх-ийн 138-140-р хуудас/

16. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хөвч яс хугарсан дариудаа амьсгалын дутагдалд орж саажилт өгөх тул хажууд нь байгаа хүнд шууд мэдэгдэнэ, хөвч яс хугарсан байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, амь тэмцэж, амьсгал боогдох шинж тэмдэг бүхий үйлдлээр илэрнэ. Амьсгал боогдох хугацаатай адил 20 секундээс дээш 1 минут орчимд хүнийхээ биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хүзүүг дарах явцад хүзүүний хөвч хугарсан бол хэдий хугацаанд дарсныг тогтоох боломж байхгүй. Дарангуут ялгаагүй 20 секундээс дээш 1 минут орчимд амьсгалын дутагдал үүсэж нас барна. Тухайн хэсэг газарт хүчтэй цохилт үүссэний улмаас хугарч болно. Гэхдээ тухайн газар хүчтэй цохилт өгсний улмаас рефлексийн гэмтэл үүсэж болно, амь хохирогчийн шинжилгээгээр рефлексийн гаралтай чулуужилт гэх мэт зүйл тогтоогдоогүй. Хүзүүний урд хэсгээр тэгш мэдрэлд цочрол өгсөнтэй холбоотой мэдрэлийн гэмтэл үүсдэг, шинжилгээгээр уг гэмтэл тогтоогдоогүй тул хүзүү хэсэгт цохисон нь тогтоогдоогүй гэсэн үг. ... Хөвч яс нь хугарна гэдэг нь амьсгалын замтай холбоотой гэхээсээ илүү хугарал үүссэн даруйдаа амьсгалын замыг саажуулж байна гэсэн үг. Энэ үед үг хэлэх боломжгүй. Уг гэмтэл хүзүү хэсэгт цохих нэг удаагийн үйлдлээр үүсэх боломж бага, хүзүүг дарах, шахах үед үүсэх боломжтой. Хажууд байсан хүн нь хугарлаа гэдгийг мэдсэн тохиолдолд саажиж байгаа хэсгээс нь доош зохиомол амьсгал оруулах боломжтой. Хөвч яс хугарсан даруй босож гэрт орох, тусламж авахаар хөдөлгөөн хийх боломжгүй, гэмтэл авсан даруйдаа амьсгал нь боогдох шинж илэрнэ...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлд/

17. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт, /1 хх-ийн 6-13-р хуудас/

18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ар” гэх газарт оршин суух монгол гэрийн гадна амь хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар түүний хоолойг нь боох дарах зэргээр биед нь халдаж амь хохирогч Л. амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

*******ын дээрх амь хохирогчийн хоолойг дарсан буюу боосон үйлдлийн улмаас Л.ын хэлэн доор байрлах хөвч яс хугарч богино хугацаанд амьсгалын дутагдалд орж нас барсан нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, уг дүгнэлт гаргасан шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдов.

Хөвч яс хугарсан тохиолдолд хүн маш богино буюу 20 секундээс дээш 1 минут орчимд амьсгалын дутагдал үүсэж нас барах ба уг гэмтэл авсан даруй хүн босож явах, тусламж авахаар хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд гэмтэл авсан даруйдаа амьсгал нь боогдох шинж илэрдэг талаар шинжээч дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч хамт гэрээс хоёулаа гарсан байх ба гадна талд өөр хэн нэг этгээд байгаагүй, түүнчлэн амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргаж монгол гэрээс гарсан, монгол гэрээс гарсны дараа гадаа ноцолдож буй, гэр шүргэх мэт чимээ гарсан, удалгүй ******* гаднаас ганцаараа орж ирэх үед зөрж гарахад амь хохирогч Л. газарт хэвтсэн ба амьсгалахгүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан талаар тухайн үед гэрт байсан гэрч нар тууштай мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч ******* нь амь хохирогч Л.ын амь насыг хохироосон буюу “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдлоо.

Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч ******* овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан ба хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтад уг дүгнэлт нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч *******аас амь хохирогч Л.ыг оршуулсан зардал, өмгөөллийн хөлс, бусад шатахуун зэрэгт нийт 18.692.858 /арван найман сая зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун тавин найм/ төгрөг, мөн амь хохирогч Л.ын охин , нарын тэжээгчээ алдсаны тэтгэвэр, уг охидын сургалтын төлбөр зэргийг нэхэмжилж оролцов.

Шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгчээс нэхэмжилсэн амь хохирогчийн хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэврүүдийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт нь амь хохирогч 4 хүүхэдтэй байсан, шүүхээр гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ хоёр, хоёроор нь асрамждаа авсан талаар мэдүүлэг өгсөн боловч энэ талаархи ямар нэгэн шүүхийн шийдвэр, захирамж хэрэгт авагдаагүй тул эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар эдгээр хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэдгээрийн сургалтын төлбөр зэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчид төлсөн хөлс болох 3.000.000 /гурван сая/ төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

Ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нэхэмжилсэн 18.692.858 /арван найман сая зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун тавин найм/ төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хасаж, шүүгдэгчээс 15.692.858 /арван таван сая зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд түүнчлэн гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч од хохиролд 16.200.000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх хохиролгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч од гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь 3 дугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж оролцов.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульд заасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулахаар заажээ.

Дээрх тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулснаас Иргэний хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулах талаар хуульд заасан заалт нь илүү ашигтай байх ба нэгэнт Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын дүгнэлтээр ******* сэтгэцэд хор уршиг учирсан нь тогтоогдсон, хэргийн улмаас түүний төрсөн хүү нас барсан зэргийг харгалзан шүүхээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан буюу Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байсан тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршигт уг хэмжээг 150 дахин үржүүлж 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч ******* хохирогчид баримтаар учирсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.******* холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон CD /компакт диск/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн 2422000000244 дугаартай хэрэгт хавсарган үлдээхээр заав.

            Шүүгдэгч *******ын уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 64 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан эдлэх ялаас хасаж тооцон, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч ******* овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч ******* овогтой ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* ******* оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгчээс нэхэмжилсэн амь хохирогчийн хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргах тухай нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* сэтгэцэд учирсан хор уршигт олгосугай.

          7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 16.200.000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч Д.******* холбогдох эрүүгийн 2422000000244 дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           9 Шүүгдэгч Д.******* урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТӨРБОЛД

 

                                            ШҮҮГЧИД                               Д.УРАНЧИМЭГ

 

                                                                                            З.УУГАНБАЯР