Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/04686

 

 

 

 

 

 

2023 10 27

101/ШШ2023/04686

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ны гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Орц, гарц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Анх******* дүүргийн*******нд байрлах Парк вью хотхоны Б2 давхрын 189 автомашины зогсоолын барилгын зургийг Барилгын норм БНбД 21-05-10 дугаарт ...........100-аас дээш автомашины зогсоолд 3 ба түүнээс дээш хаалга гаргахаар... заасны дагуу Жигүүр гранд группийн 2017 онд зураг төслийг нь баталж 8 блок барилгыг үе шаттайгаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ашиглалтад оруулсан. Дээрх 8 блок барилга Б1, Б2 зоорийн давхартай бөгөөд Б1 зоорийн давхарт 163 автомашины зогсоолтой, Б2 зоорийн давхарт 189 автомашины зогсоолтой нийт 352 автомашины зогсоолтой юм.

 

Тус Б2 зоорийн давхарт -ны оршин суугчдын 120 автомашины зогсоол байдаг бөгөөд үлдсэн 69 автомашины зогсоолыг хариуцагч -ийн эзэмшлийн зогсоол болно. Б1 болон Б2 зоорийн давхар нь тус бүрд орж, гарах хөдөлгөөнд зориулсан үндсэн 2 хаалга, онцгой байдлын үед ашиглах зориулалт бүхий тус бүр нэг нэг хаалга байдаг. Үүний дагуу нь үндсэн орц, гарц болох хаалга №1, хаалга №2-т өндөр ачаалал даах үйлдвэрийн мотортой түргэн автомат хаалга суурилуулсан. Мөн байнгын орох, гарах хөдөлгөөнд зориулагдаагүй гарцанд үйлдвэрийн зориулалттай №3 стандартад нийцүүлэн суурилуулсан байдаг.

 

Зогсоолын гурван хаалга /хаалга №1, хаалга №2, хаалга №3/ түүний зорчих хэсэг нь "Парк вью" хотхоны оршин суугчдын дундын өмч бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т тодорхой хуульчилсан байна. хариуцагч Гэтэл Гранд грэйн ХХК нь 2022 оны 01 дүгээр сараас хойш оршин суугчдыг тус Б2 давхарт дахь /хаалга №2/-ыг нэвтрэх боломжгүй болгож орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж дээрх аюулгүйн ажиллагаа, онцгой нөхцөлд хэрэглэгдэх туслах хаалгыг зориулалтын бусаар ашиглагдахад хүргэж оршин суугчдын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болгосон төдийгүй оршин суугчдын дундын эд хөрөнгөд халдаж, ноцтой хохирол учруулах эрсдэл үүссэн байна.

 

Тодруулбал, баруун талын тэрхүү №3 хаалга нь онгойж хаагдахдаа удаан, огцом өгсөж гардаг, гарангуут түгжрэлтэй нарийн гудамж тулдаг тул ачаалал ихтэй өглөө, оройн цагуудаар авто гражаасаа гарч чадахгүй граж дотроо урт цуваа үүсгэн түгжирдэг нь оршин суугчдыг маш өндөр эрсдэлтэй байдалд оруулаад байна. Анхнаасаа зориулалт нь онцгой байдлын үед, зайлшгүй шаардлагаар оршин суугчдыг болон эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор ашиглахаар төлөвлөгдсөн хаалгыг өдөр тутамдаа ашиглах боломжгүй тул хариуцагч Гранд грэйн ХХК-ийн зүгээс сууц өмчлөгч нарын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа юм.

 

Гэтэл хариуцагч Гранд грэйн ХХК нь дангаараа Б2 давхарт дахь №2 хаалгыг ашиглаж, тус компанийн эзэмшлийн дэлгүүрээр үйлчлүүлсэн тохиолдолд л зөвхөн уг хаалгыг ашиглах боломжтой болгож, сууц өмчлөгчдийн эрхийг зөрчиж байгаа ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж, мөн хуулийн 15.4-т Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж тус тус заасныг зөрчиж байна.

 

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасны дагуу сууц өмчлөгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгтэй Сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бусдын үйлдлийг таслан зогсоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна.

 

Хариуцагч нь баруун талын хаалганы өмчлөгч, эзэмшигч биш учир хойд тухайн хаалгыг ашиглах боломжгүй, харин маргаж буй баруун урд талын хаалга сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хамаарах тул үүнийг ашиглах боломжтой ба өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах ёстой.

 

Иймд,******* дүүргийн*******нд байрлах Парк вью хотхоны сууц өмчлөгчдийг уг хотхоны Б2 зоорийн давхрын гарах хөдөлгөөнд зориулагдсан №2 хаалгаар гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа Гранд грэйн ХХК-ийн үйлдлийг таслан зогсоож, сууц өмчлөгчдийг чөлөөтэй нэвтрүүлэхийг Гранд грэйн ХХК-нд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай Гранд грэйн ХХК нь******* дүүргийн*******нд байрлах молл худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалт үйлчилгээг хариуцаж ажилладаг. 2021 оны 02 дугаар сарын 01-нд молл худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн -иас объектыг хүлээн авсан бөгөөд төвийн үйл ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа нь жигдэрсэн юм.

 

молл худалдааны төв нь 7 давхар объект бөгөөд B1 давхарт хүнсний зах, 1-5 давхруудад банк, хүүхдийн цэцэрлэг, хоол үйлдвэрлэл, ресторан, үсчин гоо сайхан, шүдний эмнэлэг, бэлэн хувцас худалдаа, кино театр, 24 цагийн сүлжээ дэлгүүрүүд /CU, GS 25 /зэрэг аж ахуй нэгжүүдтэй******* дүүргийн*******ны томоохон үйлчилгээний төв болно. Мөн молл худалдаа үйлчилгээний төв нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй шилэн гүүрээр холбогдсон бөгөөд дулааны улиралд дэлгүүрийн гадна болон В2 зогсоолоор иргэд үйлчлүүлэгч нар автомашинаа зогсоолд байрлуулан үйлчлүүлдэг бөгөөд энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн хойд төв замын ачааллыг бууруулдаг юм.

 

нь 2022 оны 07 дугаар сард шинээр байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа хойш В2 давхрын авто зогсоолын асуудлаар удаа дараа манай байгууллагыг******* дүүргийн*******ны засаг дарга, дүүргийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагууд руу удаа дараа гомдол хүргүүлсний дагуу дээрх төрийн байгууллагуудаас тухай бүр шалгалт болон үзлэг ирж хийгдсэн байдаг.

 

Барилгын тухай хуулийн БНбД хуулийн 5.39-д заасны дагуу 25-100 авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга, 100-аас дээш авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга төлөвлөнө гэсэн заалтын дагуу шалгалт хийж, тухайн барилгын В2 давхрын барилгын комиссын актыг тус бүр үндэслэн орц, гарцны асуудлыг хэвийн гэж дүгнэлт гаргасан болно. /Нийслэлийн онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг манай компанид 1 хувийг өгсөн./

 

Өдөрт манай үйлчилгээний төвийн автомашины зогсоолоор 300-400 удаагийн давтамжтайгаар бараа түгээлт болон үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгч үйлчлүүлдэг. B2 давхрын гражийн орох хаалгаар нэгдсэн байдлаар шийдэгдсэн бөгөөд гарах хаалгыг оршин суугч болон үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдэд саадгүй гарахаар төлөвлөсөн бөгөөд оршин суугчдын 15-20 автомашин зогсоол эзэмшигчид манай компанийн гарах хаалгаар гарахаар зохицуулалт хийж өнөөдрийг хүртэл саадгүй гардаг.

 

-тай хийсэн гэрээний дагуу нь оршин суугчдын гарах хаалга нь 60 хүртэлх автомашин гарах хүчин чадалтай үйлдвэрийн зориулалттай автомат хаалга хийсэн байдаг. Үүнийг -ны гомдол гаргагч сууц өмчлөгчдийн холоо хариуцагч нь тухайн хаалгыг ашиглагдах цөөн давтамжаар ашиглах аваарын хаалга гэсэн буруу ойлголтыг оршин суугч болон бусдад өөрийн дутуу буруу мэдээллээр түгээж байгаа нь бидний ажилд төдийгүй төрийн болон оршин суугч барилга барьсан компани зэрэг олон байгууллагад төвөг учруулж, үл ойлголцол үүсгэж байна.

 

Манай компани нь орох хаалганы эвдрэл, засвар үйлчилгээний зардлын 40 хувийг, гарах хаалганы эвдрэл болон засвар үйлчилгээний зардлыг 100 хувь хариуцан ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь манай компани биш, тийм учир бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгч тал орох, гарах хаалгыг хамтран ашиглаж байгаад ашиглалтын зардал, урсгал, ачаалал зэргийн улмаас баруун тал руу гарах хаалгаа зөвхөн өөрсдөө ашиглахаар тохирсон. Гэтэл одоо манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн ашигладаг баруун урд талын хаалгыг ашиглахаас гадна манай компанийг баруун талын хаалгыг ашиглуулахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй.

 

Энэ маргаж байгаа хаалганы урсгал зардал ямар хэмжээнд гардаг гэдгийг нэхэмжлэгч нь тооцоолохгүй байна, хэрэв баруун урд талын хаалгыг ашиглая гэж байгаа бол манай компанид баруун талын хаалгыг мөн адил ашиглуулж, зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой. Бид хууль бусаар орох, гарах хаалгыг эзэмшээгүй тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэлээр шаардах эрх байхгүй гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

2.  Гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

3.  -ны бүх гишүүдийн хурлын 2022.05.14-ний өдрийн 02 дугаар тогтоол,

4.  -ны дүрэм,

5.  Тоонот хаалга контсракшн ХХК-ийн 2022.10.03-ны өдрийн 0056 тоот албан тоот,

6.  -ны 2022.08.15-ны өдрийн 07 дугаар хүсэлт,

7.  Гранд грэйн ХХК-ийн 2022.08 сарын 22168 тоот хүсэлтийн хариу,

8.  2022.10.03-ны өдөр Гранд грэйн ХХК-д хүргүүлсэн шаардлага,

9.  Итгэмжлэл,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.  Итгэмжлэл,

2.  Хариу тайлбар,

3.  Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрээс улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /2022.12.20-10/07/

5.  Фото зураг,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.  Үзлэг хийсэн тэмдэглэл,

2.  Фото зураг,

3.  Үндэсний төв архивын 2023.05.19-ний өдрийн 02/578 тоот албан бичиг,

4.  хотхоны орон сууцны -759 дүгээр байрны зоорийн давхрын байгуулалтын ажлын зургийн хуулбар,

5.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.05.24-ний өдрийн 5/5044 тоот албан бичиг,

6.  ,******* -758 дугаар байрнуудын зоорийн давхрын эрхийн улсын бүртгэлд авагдсан схем зураг,

7.  ,******* Олимп хороолол******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давхрын эрхийн улсын бүртгэлд авагдсан схем зураг,

8.  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

9.  Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.05.26-ны өдрийн 10/1237 тоот албан бичиг,

10.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолын 2019.03.04-ний өдрийн 04/664 тоот албан бичгийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч -ноос хариуцагч Гранд грэйн ХХК-нд холбогдуулан орц, гарц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны гишүүд өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгох шаардлагатай байна гэсэн.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар******* дүүргийн Засаг дарга нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэх зааснаар нэхэмжлэгч -нд 142 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ /х.х-ийн 5 хуудас/.

 

Уг баримтаас үзвэл нэхэмжлэгч -ны гүйцэтгэх захирлаар ыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр томилсныг бүртгэсэн ба энэхүү сууц өмчлөгчдийн холбоо нь******* дүүрэг,*******, ,,,,,,, дугаар байруудыг тус тус хариуцдаг эсэх талаар зохигчид маргаагүй.

 

3.            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгч нараас бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр 12.4.4энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нь******* дүүрэг,*******,,*******,, м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн байна /х.х-ийн 108 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Гранд грэйн ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаггүй бөгөөд харин дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах буюу менежемент /удирдлага/-ийн үйлчилгээг үзүүлдэг гэсэн.

 

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар үзлэг хийсэн баримтаар дундаа хүүхдийн тоглоомын талбайтайг, урт хэсэгт нь худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 6 давхар үл хөдлөх хөрөнгө, хойд хэсэгт нь нийтийн зориулалт бүхий орон сууц байдаг, эдгээр объектын доор буюу , 189 автозогсоол байрладаг ажээ /х.х-ийн 73-77 хуудас/.

 

Гэвч зохигчид В1 давхарт орох, гарах гарц-хаалганы талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг байрлах баруун урд тал руу харсан гарах хаалгыг оршин суугч нарт ашиглуулдаггүй, зөвхөн өөрийн дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдийн автомашиныг тэрхүү хаалгаар гарах зориулалтаар ашиглаж байгаа нь тухайн давхарт автозогсоол өмчилдөг өмчлөгч болон сууц өмчлөгчдийн дундын өмчийн эд хөрөнгийг хууль бусаар ашиглаж, тэдгээрийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж маргасан.

 

5.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаар В1 давхарт орох хаалгыг гагцхүү оршин суугч нар ашигладаг бол, харин орох хаалгыг оршин суугч нараас гадна дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд автозогсоол ашиглах зорилгоор ашигладаг бөгөөд тухайн давхраас гадагш гарах бол оршин суугч нар баруун талын хаалгаар, дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд зохигчдын маргаж байгаа баруун урд тал руу харсан гарах хаалгаар гардаг байна /х.х-ийн 91-95 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримтаар байдаг 189 автозогсоолоос урд хэсэгт байрладаг 69 автозогсоолыг малл дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдэд ашиглуулдаг бол хойд болон бусад хэсэгт байдаг үлдэх 120 автозогсоолыг -ны оршин суугч нар өмчилдөг эсэх талаар зохигчид маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг автозогсоолын тоо, байршил, өмчлөгчдийн талаар маргаагүй гэж үзнэ /х.х-ийн 87-90 хуудас/.

 

6.            Гэтэл нэхэмжлэгч -ны төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа хариуцагч Гранд грэйн ХХК-ийг байдаг сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу баруун урд талын хаалгыг хууль бусаар оршин суугч нарт ашиглуулахаас татгалздаг, оршин суугч нарын ашигладаг баруун талын хаалга нь ачаалал даах техникийн боломжгүй тул эдгээр хоёр хаалгыг зэрэг ашиглах шаардлагатай, гэхдээ хариуцагчийн дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд баруун талын хаалгыг ашиглуулахгүй гэсэн.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, аливаа этгээд бусад этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд байлгаагүй боловч тийнхүү өмчлөх, эзэмших, ашиглахад нь саад болсон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд өмчлөгч этгээд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг тэрхүү этгээдээс шаардаж болно. Энэ тохиолдолд эрх зөрчигч этгээд тухайн эд хөрөнгөд хамааралгүй буюу гэрээ, аль эсхүл хуульд зааснаар ашиглах, эзэмших, саад болох үйлдэл гаргах тийм эрхгүй, тэрхүү үйлдэл нь хууль бус байх ёстой.

 

7.            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахи эд хөрөнгө хамаарна гээд 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.1.2-т тус тус зааснаар орон сууцны орц болон зоорийн давхрын хаалга, мөн оршин суугчдын хувийн өмчлөлийн бус дундын өмчлөлийн зүйлд хамаарах автомашины зогсоолыг сууц өмчлөгч нар зориулалтын дагуу ашиглах эрхтэй.

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн журмаар хийсэн үзлэгийн баримт болон Архивын ерөнхий газрын ирүүлсэн******* дүүрэг,*******нд байрлах хотхоны -759 дүгээр байрны зоорийн давхрын байгуулалтын ажлын зургийг үзвэл 1 /нэг/ суурь байгууламжаар холбогдож бэхлэгдсэн нийтийн зориулалт бүхийн орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө нэг дор хамт байх тул орох, гарах хаалгыг гагцхүү нэхэмжлэгч -ны дундын өмчлөлийн зүйлд хамаарах эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байна /х.х-ийн 130-156 хуудас/.

 

8.            Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Авто зогсоол /БНбД 21-05-10/-ын 5 дугаар зүйлд заасан Суудлын авто тээврийн хэрэгслийн газар дээрх битүү зогсоол буюу 5 дугаар зүйлийн 5.39 Газар дээрх битүү зогсоолын гал тэсвэржилтийн зэрэг ба гал тусгаарлах заагийн хязгаар доторх авто зогсоолын зөвшөөрөгдөх давхрын тоо болон давхрын талбайг 4 дүгээр хүснэгтээр тодорхойлно. 25-100 авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга, 100-аас дээш авто тээврийн хэрэгсэлд хоёр хаалга, бүрэн ба бүрэн бус 100 авто тээврийн хэрэгсэл тутамд нэг хаалга нэмж тус тус төлөвлөнө гэж заажээ.

 

Үүнээс үзвэл малл дэлгүүр болон хотхоны -759 дүгээр байрнууд 1 /нэг/ суурь байгууламжаар холбогдож бэхлэгдсэн зоорийн давхартай, , 189 автозогсоол байдаг тул зохигчдын маргаж байгаа баруун урд талын хаалгыг зөвхөн нэхэмжлэгч -ны дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу дангаараа эзэмшиж, ашиглах эрхтэй гэж дүгнэх боломжгүй, тухайн хаалгыг нь мөн адил ашиглах эрхтэй байна.

 

Тодруулбал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 1.8 дугаар зүйлд Блокчлон барьсан орон сууцны барилга: Хоёр буюу түүнээс дээш айлын сууцнаас бүрдсэн сууц бүрийн оршин суугчид шууд эдэлбэр газар луу гарах гарцтай орон сууцны барилга.................. гэж зааснаар эдгээр барилгуудыг блокчлон барьсан барилга тул энэхүү барилгын онцлогоос хамаарч зоорийн В2 давхар дахь орох, гарах хаалгыг аль нэг талын өмч хөрөнгө гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

9.            Хариуцагч Гранд грэйн ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа талууд урьд өмнө В2 давхарт орох, гарах бүх хаалгыг ашигладаг байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсийн урсгал их байна гэсэн шалтгаанаар баруун урд талын хаалгыг малл дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд, баруун талын хаалгыг -759 дүгээр байрны оршин суугчид ашиглахаар тохирсон юм. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанид баруун талын хаалгыг ашиглуулахгүй, мөн баруун урд талын хаалгыг сууц өмчлөгчдийн холбооны дундын эд хөрөнгө гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв оршин суугчид баруун урд талын хаалгыг ашиглан гэвэл бид ч мөн адил баруун талын хаалгыг ашиглах эрхтэй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж, 134.2Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, ,,,,,,, дугаар байрнуудын оршин суугчид буюу автозогсоол өмчилдөг өмчлөгчид, мөн ,*******,,*******,, м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын хооронд нийтийн зориулалттай орон сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барилгын онцлогоос хамаарч зоорийн хөршийн эрхийн харилцаа үүссэн байна.

 

10.         Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж, 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын маргаж байгаа В2 давхар дахь баруун урд талын гарах хаалгыг хөрш этгээд ганцаараа ашигласнаас нийтийн зориулалттай орон сууц болон автозогсоол өмчлөгч нар үүнийг хүлцэн тэвчих буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тохиолдолд уг үйлдлийг таслан зогсоохыг гагцхүү хөрш этгээдэд холбогдуулан гаргах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн шаардлагыг хөрш бус, харин -ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд менежментийн үйлчилгээ үзүүлдэг Гранд грэйн ХХК-нд холбогдуулж гаргасан нь учир дутагдалтай байна.

 

11.         Иргэний хуулийн 140 дугаар зүйлийн 140.1Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй гэж, 140.2Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж тус тус заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид урьд өмнө байрлах баруун урд тал болон баруун талын хаалгыг хамтран ашиглаж байсан, хожим малл дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсийн урсгал их байна гэсэн шалтгаанаар баруун урд талын хаалгыг тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд, баруун талын хаалгыг -759 дүгээр байрны оршин суугчид ашиглахаар тохирсон гэсэн үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь одоо баруун талын хаалгыг ачаалал даах техникийн хувьд тааруу гэсэн шалтгаанаар баруун урд талын хаалгыг оршин суугч нар ашиглах шаардлага гарсан гэж маргасан.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь В2 давхарт байрлах баруун урд тал болон баруун талын хаалгыг хамтран ашиглах, арчлан хамгаалахтай холбогдсон зардлын талаар хөрш -тай тохиролцох, тийнхүү тохиролцоогүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэхүү шаардлага нь хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгчид бие, биедээ гаргах шаардлага бөгөөд хэдийгээр хариуцагч нь тухайн дэлгүүрийн ашиглалт, зохион байгуулалтыг хариуцдаг боловч эрх бүхий этгээд биш байх тул шийдвэр гаргах буюу хариуцах этгээд биш юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч -ны гаргасан хариуцагч Гранд грэйн ХХК-нд холбогдох орц, гарц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР