Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун,

хохирогч Д.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Хиад Боржигон овогт Ж.Лд холбогдох 2017 2503 1078 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

           Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дулааны цахилгаан станц-4-т хяналтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хиад Боржигон овогт Ж.Л /РД:…………./.

 

           Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ж.Лүн-Уул нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын орчим автобусаар явж байхдаа Д.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт шилэн аяга шидэж Д.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Лүн-Уул мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 12-нд амралтанд явсан. Ууж наргиж цэнгээд гэрлүүгээ явсан. Гэр гэрт нь хүргэж өгөхөөр 7 буудал руу хот руу хөдөлсөн. Архи хундаглаж өгсөн. Автобусны дунд хаалганы арын суудалд суугаад хөлөө тавьчихсан байсан. Ган-Эрдэнэ мөн хөлөө тавьчихсан байсан. Ган-Эрдэнэ ах хөлөө буулга хүн шиг бай л даа пизда гээд миний хөл рүү архи шидсэн. Хүмүүс боль гээд дарсан. Равдандорж архи хундаглаад Ган-Эрдэнэ над руу шидсэн хөл гараа татсан байхад чи ажил дээрээ байдаг шигээ бай чи бол хонь гээд хараасан. Би айлгах гээд шидсэн. Ган-Эрдэнэ ах бултсан. Тэгээд Ган-Эрдэнэ ах оногдсон тул гэмтлийн эмнэлэг явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Процессийн хувьд алдаатай ярьж байна. Лүн-Уул яг өөдөөс хөлөө алцайлгаад сууж байсан. Хамт олонтойгоо явж байна. Хөлөө буулга гэсэн. Их тайван аятайхан хэлсэн. Тэгтэл би чиний хувийн автобусанд сууж байгаа юмуу гээд унасан.  Би гэдсэндээ 2 архи хийчихсэн байсан. Хөлөө буулга гээд бостол архи унаад барьж чадалгүй унагасан. Хүмүүс бөөн юм болоод харанхуй байсан зодоон нүдээн болж байна гэж бодсон байх. Равдандорж архи хундаглаад ирсэн. Амсаад өгсөн. Жолоочтой ярьчихаад эргээд хартал шилэн аяга шидсэн бултах боломж байгаагүй. Өөдөөс маш хурдтай стакан зузаан байсан.  Яг эргээд харахад нүүрэн дээр туссан. Гараа далайсан шидэхэд гэж байсан байх. Цонх руу шидээгүй. Өөрөө ч мэдэж байгаа. Цонхон дээр хагарсан бол тэр шил нь хүний нүүр лүү шигдэнэ. Гэтэл миний нүүрэнд шилний үүрмэг их байна гэсэн. Түүлгэсэн” гэв.

 

Хохирогч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай ажлынхан Бага баян цэргийн амралтанд явсан юм. Тэгээд орой 22 цагийн орчим байгууллагын автобусаар буцаад явсан юм. Би жолоочийн хажуугийн хойшоо харсан суудал дээр заал руу хараад суусан. Лүн-Уул миний өөдөөс хөлөө алцайлгаад суугаад байхаар нь Лүн-Уулд хандан “чи наад хөлөө буулгаад яв” гэхэд өөдөөс “би чиний хувийн автобусанд явж байгаа юм уу” гээд уурлаад надтай хэрүүл хараалын үг хэлэлцсэн. Тэр үед Равдан архи хундаглаад явж байсан ба над дээр ирээд өгөхөд нь би амсаад буцааж өгсөн. Эргээд жолоочоос хаана явж байгааг асуухад 7 буудал дөхөж байна гэсэн. Тэгэхэд Лүн-Уул эсрэг талын суудал дээр очоод суусан байсан. Намайг түүнтэй харилцаад сууж байхад Равдан Лүн-Уулд архи хийж өгсөн юм шиг байна лээ. Намайг эргээд хартал архи ууж байсан стаканыг миний нүүр рүү шидсэн. Уг стакан миний баруун хацрыг оноод хагарсан. Тэгээд баруун хацар, хамар, хөмсөг, нүдний болор гэмтсэн. Гэмтэл рүү явж нүүрэндээ оёдол тавиулаад маргааш нь нүдний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-14х/,

 

Гэрч Д.Равдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Лүн-Уул автобусан дотор хөлөө алцайлгаад дээр тавиад суусан байсан. Тэр үйлдэлд нь Ган-Эрдэнэ дургүйцээд хажууд байсан шилтэй архийг аваад Лүн-Уулын хөл рүү шидчихсэн. Тэр үед Лүн-Уул хөлөө татаад авчихсан. Тэгээд хэрэлдэж байхад нь хүмүүс “боль” гээд зөрчилдөөнийг намжаасан байсан. Тэгээд би шилтэй архиа тойруулаад Баярсайхан Болдбаатар 2-т өгөөд дараа нь Ган-Эрдэнэд хийж өгсөн. Тэгтэл Ган-Эрдэнэ шилэн хундагыг архитай нь хамт Лүн-Уул руу шидсэн. Тэгтэл хундага Лүн-Уулын цээжин дээр оноод Лүн-Уул уг хундагыг бариад авсан. Тэгээд Лүн-Уул барьж авсан хундагаа буцаагаад Ган-Эрдэнийн зүгт шидсэн. Тэгээд тэр хундага яаж онож хагарсныг мэдэхгүй, хурдтай шидсэн учраас харж амжаагүй, тухайн үед бүрэнхий байсан юм. Нэг мэдэхэд Ган-Эрдэнийн нүүр нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6417 тоот дүгнэлтэд:

“1. Д.Ган-Эрдэнийн биед баруун нүдний эвэрлэг бүрхэвч, нүдний алимны нэвтэрсэн шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, хагалгаа хийгдсэн байдал, баруун нүдний харааны 6/30 бууралт, нүүрний шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 20%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-19х/,

Хохирол төлсөн баримтууд /хх-30-31х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97-98х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Лүн-Уул нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын орчим автобусаар явж байхдаа Д.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт шилэн аяга шидэж Д.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Лүн-Уулын өгсөн: “… Равдандорж архи хундаглаад Ган-Эрдэнэ над руу шидсэн хөл гараа татсан байхад чи ажил дээрээ байдаг шигээ бай чи бол хонь гээд хараасан. Би айлгах гээд шидсэн. Ган-Эрдэнэ ах бултсан. Тэгээд Ган-Эрдэнэ ах оногдсон тул гэмтлийн эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ган-Эрдэнийн өгсөн: “… Өөдөөс маш хурдтай стакан зузаан байсан. Яг эргээд харахад нүүрэн дээр туссан. Гараа далайсан шидэхэд гэж байсан байх. Цонх руу шидээгүй. Өөрөө ч мэдэж байгаа. Цонхон дээр хагарсан бол тэр шил нь хүний нүүр лүү шигдэнэ. Гэтэл миний нүүрэнд шилний үүрмэг их байна гэсэн. Түүлгэсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Намайг эргээд хартал архи ууж байсан стаканыг миний нүүр рүү шидсэн. Уг стакан миний баруун хацрыг оноод хагарсан. Тэгээд баруун хацар, хамар, хөмсөг, нүдний болор гэмтсэн. Гэмтэл рүү явж нүүрэндээ оёдол тавиулаад маргааш нь нүдний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-14х/,

Гэрч Д.Равдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Тэгтэл Ган-Эрдэнэ шилэн хундагыг архитай нь хамт Лүн-Уул руу шидсэн. Тэгтэл хундага Лүн-Уулын цээжин дээр оноод Лүн-Уул уг хундагыг бариад авсан. Тэгээд Лүн-Уул барьж авсан хундагаа буцаагаад Ган-Эрдэнийн зүгт шидсэн. Тэгээд тэр хундага яаж онож хагарсныг мэдэхгүй, хурдтай шидсэн учраас харж амжаагүй, тухайн үед бүрэнхий байсан юм. Нэг мэдэхэд Ган-Эрдэнийн нүүр нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-16х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6417 тоот дүгнэлтэд: “1. Д.Ган-Эрдэнийн биед баруун нүдний эвэрлэг бүрхэвч, нүдний алимны нэвтэрсэн шарх, солонгон бүрхүүлийн хавчигдалт, хагалгаа хийгдсэн байдал, баруун нүдний харааны 6/30 бууралт, нүүрний шарх, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 20%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-19х/, Хохирол төлсөн баримтууд /хх-30-31х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97-98х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Лүн-Уулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Лүн-Уул нь хохирогч Д.Ган-Эрдэнэд хохиролд 3.000.000 төгрөг төлсөн /хх-30-31х/  ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Лүн-Уулд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.