Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/шш2023/02707

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/02707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Н зам, Ж гранд оффис, ** корпус ** тоотод байрлах, регистрийн ********** дугаартай, Б констракшн ХХК,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хэсэг, Б в хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Х овогт Д-ийн Б,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** улирлын цэцэрлэг хотхон, *** дугаар байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Х овогт Б.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Ч гудамж, *** дугаар байр, ** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Х констракшн ХХК-д холбогдох,

 

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б констракшн ХХК, Д.Б, Б.М нар нь хариуцагч Х констракшн ХХК-д холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Х констракшн ХХК нь нэхэмжлэгч Б констракшн ХХК-ийн хэрэгжүүлж байсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Н хотхоны 2 дугаар ээлжийн барилгын Б хэсгийн 2, 3 дугаар давхраас 740 м.кв талбайг худалдаж авахаар тохирсон. Худалдан авагч нь дээрх талбайн үнийг өөрсдийн хэрэгжүүлж байсан Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, А ам хаягт байрлах амины орон сууцны хотхонд G H А1 загварын 471,82 м.кв талбай бүхий амины орон сууц, G H C3 загварын 273,87 м.кв талбайтай амины орон сууцаар бартерын нөхцөлөөр төлөхөөр тохирч Б констракшн болон Х констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулсан. Ингээд тухайн өдрөө худалдаа үйлчилгээний талбайн үнэнд өгөхөөр тохирсон 2 ширхэг амины орон сууцны G H A1 загварын 471,82 м.кв талбай бүхий байрыг Б констракшн ХХК-ийн хувь эзэмшигч Д.Б нэр дээр, G H С3 загварын байрыг тус компанийн захирал Б.М-ын нэр дээр авахаар тохирч Захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулсан. Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ний 6.1 дахь хэсэгт худалдагч нь худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан Х констракшн ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохирсон. Энэхүү тохирооны дагуу Б констракшн ХХК нь тухайн худалдаа үйлчилгээний талбайг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар Х констракшн ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ****** тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэн Ч овогтой Г-ийн нэр дээр өөрсдийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний талбайгаас 1.291.500.000 төгрөгийн үнэ бүхий 202,42 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн иргэний нэр дээр гаргаж, шилжүүлэн өгсөн. Харин гэрээний дагуу шилжүүлэх бусад худалдаа үйлчилгээний талбайг Х констракшн ХХК-ийн нэрлэсэн бусад иргэд, хуулийн этгээдэд шилжүүлж өгөхөөс татгалзсан. Учир нь Д.Б, Б.М нарын нэрээр байгуулсан Х констракшн ХХК-ийн зүгээс худалдаа үйлчилгээний талбайн үнэнд бартерын журмаар шилжүүлэх ёстой байсан 2 ширхэг амины орон сууцыг өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгүүлэгч нарт шилжүүлж өгөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байгаа. Д.Б, Б.М нартай байгуулсан Захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.2.1 дахь хэсэгт дээрх 2 ширхэг орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж манайд хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх барилгаа улсын комисст хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөлгүй даруй 1 жил 4 сарын хугацаа өнгөрч байна. Хариуцагч байгууллагын зүгээс 2021 онд багтаан амины орон сууцны 2 ширхэг барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон учир 2022 онд хавар талууд үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг 2022 оны зун наадмын өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө хүлээлцэхээр тохирсон боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ мөн хугацаанд нь биелүүлээгүй. Харин манай нэхэмжлэгч нар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр худалдаа үйлчилгээний талбайн зарим хэсгийг хариуцагч байгууллагын нэрлэж өгсөн иргэний нэр дээр шилжүүлсэн. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч Х констракшн ХХК-ийн зүгээс амины орон сууцыг ашиглалтад оруулж, манайд хүлээлгэн өгөхгүй гэрээгээр тохирсон хугацаа болон нэмэлт хугацааг хэтрүүлж олон сар хоног болсон учир нэхэмжлэгч нар Б констракшн ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 51 тоот албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн **** тоот албан бичгээр гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч байгууллагын зүгээс Манайх үүргээ биелүүлсэн, танай тал орон сууцаа хүлээж авна уу гэх утгатай албан бичгийн хариуг 85 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын гэрчилгээний хамт хавсарган ирүүлсэн бөгөөд дуусаагүй барилгад авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахад шаардагддаг баримт болохоос тухайн барилгыг бүрэн ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлохгүй юм. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй учир 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, орон сууц захиалгын гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК-тай дугаар 11 тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулж, тус компанийн барьж буй Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Н хотхонд Б хэсгийн 2 ба 3 давхарт 6 ширхэг, нийт 740 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг, өөрсдийн барьж буй Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, А ам, G h-ийн 740 м.кв талбай бүхий 2 ширхэг амины орон сууцаар арилжихаар харилцан тохиролцсон. Б констракшн ХХК-иас худалдан авсан талбайгаа бид худалдан борлуулж, олсон орлогоор амины орон сууцыг барих санхүүжилтийг босгосон. Ингэхдээ иргэн Ч.Г, Ж.Б, С.Г, Г.Д нарт худалдан борлуулж, төлбөрийг бүрэн авч Б констракшн ХХК нь талбай захиалгын дор дурдсан гэрээг байгуулсан. Үүнд: 1. Б констракшн ХХК, Ч.Г нар Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн, №17, 2. Б констракшн ХХК, С.Г нар Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн, ****, 3. Б констракшн ХХК, Ж.Б нар Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн, ****, 4. Б констракшн ХХК, Г.Д нар Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *****, Б констракшн ХХК нь гэрээнд заасан худалдаа, үйлчилгээний талбайгаас иргэн Ч.Г-т худалдан борлуулсан 195.64 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********** гэрчилгээг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргаж өгсөн, бусад худалдан авагч нарын худалдан авсан үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөөгүй байна. Харин манай компани амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж дууссан, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан тухай нэхэмжлэгч Д.Б, Б.М нарт мэдэгдэж, биеэр очиж танилцуулж байсан. Гэвч нэхэмжлэгч нар амины орон сууцыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй атлаа, шүүхэд гэрээнээс татгалзаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Б констракшн ХХК-тай байгуулсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-гээр худалдаж авсан талбайгаа манай компани худалдан борлуулсан, нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч нэр бүхий этгээдүүдтэй захиалгын гэрээ байгуулсан, манай компани бартерт өгөх амины орон сууцыг барьж дуусгасан зэрэг гэрээний нөхцөлүүд биелсэн тул гэрээнээс татгалзах боломжгүй юм. Иймд Баяр өргөө констракшн ХХК, Д.Б, Б.М нарын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 6.615.450 төгрөг төлсөн баримт, Б констракшн ХХК-иас Б.М-д олгосон итгэмжлэл, Д.Б-аас Б.М-д олгосон итгэмжлэл, Б.М-аас Б.М-д олгосон итгэмжлэл, Б констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч компанийн дүрмийн хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ ***, G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, G H A3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ ****, Х банк ХК-ийн орлогын мэдүүлгийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичиг, ********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай албан бичгийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай албан бичгийн хариуны хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******** өдрийн албан бичгийн хуулбар, Х констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.М П.Б-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгээс Н.Н-т олгосон итгэмжлэл, хариуцагч компанийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичиг, Х констракшн ХХК болон Т гранд ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гадна холбооны худаг, сувагчлал шинээр байгуулах ажлын гэрээний хуулбар, Х констракшн ХХК болон Е тавилга ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тавилга угсралт, интерьерийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Е ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар албан бичгийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Х констракшн ХХК-ийн К банк ХХК-тай байгуулсан 2022 ооны 8 дугар сарын 29-ний өдрийн ************ дугаартай зээлийн гэрээний хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б констракшн ХХК болон хариуцагч Х констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 11 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдаж, Б констракшн ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Н хотхонд Б хэсгийн 2 ба 3 давхарт 6 ширхэг, нийт 740 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг, Х констракшн ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, А ам, G h-ийн 740 м.кв талбай бүхий 2 ширхэг амины орон сууцаар арилжихаар харилцан тохиролцжээ.

 

Улмаар дээрх гэрээний үндсэн дээр мөн өдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Х констракшн ХХК болон иргэн Д.Б нарын хооронд G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, А аманд байрлах, 471,82 м.кв талбай бүхий 2 давхар, нэг ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн Х констракшн ХХК болон иргэн Б.М нарын хооронд G H С3-ын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, А аманд байрлах, 273,87 м.кв талбай бүхий 2 давхар, нэг ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ байгуулагджээ.

 

3. Тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч Б констракшн ХХК нь иргэн Ч.Г-тэй 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-г байгуулан, түүнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ч өргөн чөлөө гудамж, Н хотхоны 2 дугаар ээлжийн ** хэсгийн ** дугаар давхарт, худалдаа үйлчилгээний зориулалттай, 203 тоотын 56,04 м.кв талбай, 204 тоотын 84,06 м.кв талбай, 204 тоотын 55,54 м.кв талбай буюу нийт 194,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1.291.500.000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Гэвч дээр дурдсан арилжааны гэрээ бодит байдал дээр биелэгдээгүй, хариуцагч компани өөрийн барьж, ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд байрлах 2 ширхэг хаусыг өдий хүртэл нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөөгүй тул тэд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу иргэн Ч.Г-т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1.291.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардсан.

 

Хариуцагч Х констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Манай барьж ашиглалтад оруулах ёстой байсан 2 ширхэг хаус хүлээн авахад бэлэн болсон, нэхэмжлэгч нар өөрсдөө хүлээн авахгүй байгаа. ... Иргэн Ч.Г-т 1.291.500.000 төгрөгөөр үнэлж үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн талаарх баримт хэрэгт хангалттай авагдаагүй. Талууд гэрээг цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй хэмээн маргав.

 

4. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь хэргийн 44 дүгээр талд авагдсан Х банк ХХК-ийн орлогын мэдүүлгээс үзэхэд иргэн Ч.Г нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 589.500.000 төгрөгийг Х констракшн ХХК-д шилжүүлсэн байх ба үүний үндсэн дээр хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ****** дүгээр албан бичгийг нэхэмжлэгч Б констракшн ХХК-д хүргүүлж, улмаар Ч.Г-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд Ч.Г-т 202,42 м.кв /гэрчилгээнд дурдсанаар/ талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ түүнээс 589.500.000 төгрөг хүлээн авсан байх бөгөөд харин гэрээнд дурдсанчлан нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь 1.291.500.000 төгрөгийг хүлээн авсан, эсхүл Ч.Г 1.291.500.000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Ч.Г нь 589.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн талаарх баримтаа бидэнд өгсөн. Үлдэгдэл үнийн дүнд нь бартерын нөхцөлөөр бараа материал Х контстракшн ХХК-д нийлүүлсэн гэдэг. Бид тухайн төлбөрийг хүлээн аваагүй тул мэдэхгүй гэх тайлбар гаргасан ба үүнээс үзэхэд Ч.Г-т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ тодорхойгүй, баримтаар тогтоогдоогүй, мөн Ч.Г-ээс ямар бараа материалыг хэзээ, хэнд, хэрхэн шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

 

Түүнчлэн талууд Ч.Г-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүх санаачилгаараа уг ажиллагааг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Иймээс нэхэмжлэгч Б констракшн ХХК-ийг хэдэн төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг иргэн Ч.Г-т шилжүүлснээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Ч.Г-т шилжүүлсэн гэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1.291.500.000 төгрөгийг хариуцагч Х констракшн ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар, Б констракшн ХХК-иас Х констракшн ХХК-д арилжааны гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан 2 компанийн албан бичгүүдээр тогтоогдож байгаа хэдий боловч иргэн Д.Б, Б.М нь Х констракшн ХХК-тай байгуулагдсан хаус захиалгын гэрээгээ цуцлахаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Д.Б, Б.М нарыг гэрээгээ цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Д.Б, Б.М нартай байгуулагдсан G H захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 7.5-д Гэрээний аль нэг тал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай санал гаргавал саналаа нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.

 

Гэтэл энэхүү мэдэгдэл гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Д.Б, Б.М нарыг тэдэнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан гэж үзэх боломжгүй ба тэдний хооронд байгуулагдсан гэрээ өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээр учир Д.Б, Б.М нар уг гэрээний дагуу шаардлага гаргах эрх нээлттэй, энэхүү шийдвэр үүнд саад болохгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Арилжааны гэрээ болон хаус захиалгын гэрээг нэхэмжлэгч тал цуцласныг баталж хэмээн шаардлага гаргасан боловч гэрээ цуцлах эрхийг гагцхүү гэрээний нэг тал эдлэх тул шүүх гэрээг цуцалж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

5. Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Х констракшн ХХК-нд холбогдох 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H С3-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б констракшн ХХК болон Д.Б, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.615.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Х констракшн ХХК-нд холбогдох 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б констракшн ХХК болон Х констракшн ХХК-ны хооронд байгуулагдсан Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, мөн өдөр Д.Б болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H A1-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Б.М болон Х констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан G H  захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс нэхэмжлэгч тал татгалзсаныг баталж, гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 1.291.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б констракшн ХХК болон Д.Б, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.615.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА