| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/03717/И |
| Дугаар | 101/ШШ2016/04638 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2016/04638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Улаанбаатар хот, *******,*******, ******* , ******* /хуулийн этгээдийн регистийн дугаар *******/-ийн ,
: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт ийн /регистрийн дугаар: /-д холбогдох,
66,866 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид , хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н. нь 2011 оны 11 дүгээр сарын24-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай 20061564 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж дугаар авч ашигласан.
2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 8, 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 36,577 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 36,577 төгрөг, алданги 18,288 төгрөг, нийт 54,866 төгрөг болсон байна.
******* нь Мобиком корпораци ХХК-тай Төлбөрийн тасалдлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгч гэрээнд засан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком корпораци ХХК нь *******-иас нөхөн төлбөрт 36,577 төгрөг хүлээн авсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 54,866 төгрөг, нэхэмжлэгчийн зохих баримтуудыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал болох 12,000 төгрөг, нийт 66,866 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие Мобиком корпорацийн тоот үүрэн холбооны дугаарыг 2005 оноос хойш төрсөн эгчээсээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2012 оныг хүртэл ашиглан барьж тухайн хугацаанд уг дугаар нь урьдчилласан төлбөрт дугаар байсан тул холбогдох төлбөрийг цаг тухайд нь хийж, гүйцэтгэж ирсэн болно. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мобиком корпорацитай холбогдох гэрээг байгуулж тоот дугаарыг дараа төлбөрт шилжүүлсэн. Миний бие тоот дугаарыг дараа төлбөрт болгосоны дараагаар хэд хэдэн удаа Мобиком корпорациас ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох төлбөрийг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд сүүлийн төлбөр хийж гүйцэтгэсэний дараагаар ажлын шаардлагаар утасаа унтрааж cap гаран хугацааны турш утасаа асаалгүй тоот дугаарыг ашиглаагүй болно. Ажлын шаардлагын дагуу cap гаран хугацааны дараагаар утасаа асааж ашиглах гэтэл Мобиком корпорациас сарын төлбөр болох 87,000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн байдаг. Миний бие утасаа асаагаагүй, уг тоот дугаарыг ашиглаагүй байтал ямар учиртай төлбөр гарсаныг Мобиком корпорацийн оффисын төв байран дээр очиж холбогдох мэргэжилтэнгээс тодруула, утасаар ярьсан дугаарын жагсаалт гэх мэт төлбөртэй холбоотой мэдээлэл авах гэтэл компааний зүгээс программын ачаалал гэх мэт ойлгомжгүй тайлбар өгч миний шаардсан мэдээллийг одоог хүртэл гаргаж өгөөгүй болно. Иймд миний бие cap гаран хугацаанд утасаа унтраасан, тоот дугаарыг ашиглаагүй байтал яамар учираас төлбөр гарсаныг Мобиком корпораци нь баримтаар нотолж харуулаагүй, хэд хэдэн удаа Мобиком корпорацийн оффисын төв байран дээр очиж холбогдох мэргэжилтэнгээс тодруула, утасаар ярьсан дугаарын жагсаалт гэх мэт төлбөртэй холбоотой мэдээлэл, тайлбар гаргаж өгөөгүй тул миний бие овогтой миний бие уг төлбөрийг хийж гүйцэтгэх боломжгүй болохыг тухайн үед мэдэгдсэн болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.д холбогдуулан, 66,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
******* нь Мобиком корпораци ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Даатгалын ерөнхий гэрээ болон Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийг байгуулж, Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт хэрэглэгчийн ярианы төлбөрийн тасалдлын улмаас үүссэн авлага буюу даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүрэг хүлээжээ.
Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгч Н.гийн үүсгэсэн гэх төлбөрийн тасалдлын нөхөн төлбөрт 36,577 төгрөгийг ******* төлсөн болох нь хэрэгт авагдсан, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 36,577.73 төгрөгийг нөхөн төлбөрт шилжүүлсэн тухай Харилцагчийн гүйлгээ-ний баримтаар тогтоогдож байна.
Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу тодорхой баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох талаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайлан заасан бөгөөд тодорхой баримт гэдэгт Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3.-т заасан учирсан хохирлын талаархи материал байхыг ойлгох нь зүйтэй.
Гэтэл Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч Н.гийн төлбөрийн тасалдал хэрхэн үүссэн нь тодорхойгүй байхад түүний учруулсан хохирол хэмээн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид шилжүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 443 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.
Мөн түүнчлэн, дээр дурдсан Даатгалын ерөнхий гэрээний 6.9, Төлбөр тасалдлын даатгалын хэлцэлийн нэмэлт гэрээний 2.4.1-д заасны дагуу н, Мобиком корпораци ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгосноор даатгагч буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрх үүсэхээр заасан, даатгагч нь төлбөрийн тасалдлын нөхөн төлбөр 36,577.73 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр даатгуулагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх тул мөн өдрөөс эхлэн даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, Мобиком корпораци ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирол нэхэмжлэх эрхийг н *******-д шилжүүлсэн нь энэ хугацааг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 443 дугаар зүйлийн 443.7-д тус тус заасныг баримтлан, Н.гаас 66,866 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА