| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0354/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,
хохирогч С.Түвшинтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аранжин овогт Д.Ст холбогдох 201725030948 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-105 тоотод оршин суудаг гэх боловч Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөр толгойн 3-65 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Аранжин овогт Д.С /РД:…………………………/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах өөрийн ажилладаг “Хишигтэн” ресторанаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус рестораны захирал С.Түвшинтөрийн 2.200.000 төгрөг, 300 ам доллартай /741.249 төгрөг/ түрийвчийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Түвшинтөрийн тайлж тавьсан гадуур хувцасны халааснаас 3000 юань /1.067.970 төгрөг/-ыг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С.Түвшинтөрийн гадуур хувцасны халааснаас “Хаан” банкны картнаас 295.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.304.219 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “Би анх 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүргэлтийн жолоочоор хишигтэн ресторанд ажилд орсон. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирлын тайлаад тавьсан байсан савхины кармаанаас 2.500 юань авсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр виза картын аваад 295.000 төгрөг хулгайлсан. Ийм үйлдэл хийсэн нь миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Түвшинтөр мэдүүлэхдээ: “2017 оны 1 сарын 21-ний өдөр Сүх-Очир манай ресторанд хүргэлтийн жолоочоор ажилд орсон. Манай байгууллага 3 хүргэлтийн жолоочтой, 2 тогооч, 1 бэлтгэгч ажилтантай. Тухайн үед 2 тогоочид түлхүүр байдаг байсан. Тэгэхдээ барилгын засал зааландаа хийхгэж байсан болохоор түлхүүрээ шилжүүлээд явж байсан. Өмнөх өдөр нь ажиллаж байсан тогооч Сүх-Очирт түлхүүрээ шилжүүлж өгсөн байсан. 2 сарын 24-ний өдөр би ажилын хамт олонтойгоо ажил дээрээ хөзөр тоглож байгаад түрүүвчээ ширээн дээр гаргаж тавьсан байсан тоглож дуусаад мартаад гэр рүүгээ такси бариад явсан байсан. Гэртээ очоод би халаасанд байгаа зүйлээ гэрийнхээ нэг тавиур дээр тавьдаг. Халаасанд байгаа зүйлээ гаргаж тавих гэтэл түрүүвч байхгүй байсныг мэдсэн. Маргааш нь би тогооч Анхбаярыг хамгийн түрүүнд очсон байх гэж бодоод Анхбаяр руу залгатал Анхбаяр очоогүй байна гэж хэлсэн. Би Анхбаярыг очоод түрүүвч байна уу хараад хариу хэлээрэй гэсэн чинь байхгүй байна намайг очиход Сүх-Очир очсон байсан Сүх-Очир хараагүй гэж хэлсэн гэсэн. Нөгөө үйлдэл нь 3 сард би ажил дээрээ барилгын компани захиралтай хамт пиво ууж байсан. Гадуур жельтикний кармандаа урагшаа хөргөгчний 3.000 юань шилжүүлэх гээд бэлдчихсэн байсан чинь алга болсон байсан. Би тухайн өдөр мөнгийг байгаа гэж бодсон орой гэртээ очоод үзсэн чинь мөнгө алга болчихсон байсан. Би энэ байдлуудыг тухайн үед цагдаад мэдэгдээгүй шалтгаан нь манайх дөнгөж шинэ хамт олон бүрдчихсэн, шижгэлж байгаа хүн байхгүй учраас хамт олны уур амьсгал эвдэхгүй гэсэн зорилгоор цагдаад мэдэгдээгүй. Ерөнхийдөө 3 үйлдэл гэж байгаа боловч миний цамцны кармаанаас хэд хэдэн удаа орлогын бэлэн мөнгөнөөс дутаад байдаг байсан. Үүнийг бол би мэдүүлэгтээ хэлээгүй байгаа. Хамгийн сүүлийн үйлдэл нь бол миний Хаан банкны алтан картыг түрүүвчнээс авсан байсан. Сүх-Очир миний нууц кодийг яаж мэдсэн бэ гэхээр 3 сарын эхээр урагшаа Сүх-Очиртой явж байхад би бензин колонк дээр картаа өгч тооцоо хийсэн тэгэхэд сонсож авсан. Өөрөөр Сүх-Очирыг картнаас мөнгө авахуулж байгаагүй. Тухайн өдөр карт алга болчихоор нь картнаас хэзээ хаана мөнгө уншуулах нуу гэж ажиглаж байх хооронд Сүх-Очир мөнгө авах хугацаанд гарчаад ирье гээд гарсан. Иргээд орж ирэхэд нь хашаа яваад ирснийг асуутал доор складнаас гарч ирлээ гэж надад худлаа ярьсан. Би яг цонх нь дээр хараад зогсож байхад Сүх-Очир хажуу талын Гандрсаас гарч ирж байсан. Тэгээд би 2 хоног Сүх-Очирыг ажиглаж байхад маш их сандралтай, нүд нь бүлтгэнсэн, хүний яриа чагнасан, ажилаа тогтвортой хийж чадахгүй байдал анзаарагдсан. Тэгээд би тулгаж асуусан. Чи миний кармаанаас мөнгө авсан байна би чамаас үгүй гэсэн хариулт сонсохгүй, хэрвээ чамайг хэргээ хүлээхгүй бол би цагдаад өргөдөл бичиж өгнө гэж хэлсэн. Тэрний дагуу авсан зүйлүүдээ надад хэлсэн. Надаас эдгээр мөнгөнүүдийг авсан гэдгээ баталгаажуулаад цаас нь дээр бичиж гарын үсгээ зурж өг энэ нь надаа баримт болж үлдэнэ, харин чи хэргээ хүлээгээд надад энэ хохирлыг барагдуулаад, тодорхой хугацаанд над дээр ажиллаад гэм буруугаа гэмшээд ажиллах юм бол би чамайг цагдаад мэдэгдэхгүй өнгөрөөе гэж хэлсэн. Сүх-Очир тийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд миний данс 1.300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгө дансанд шилжиж иртэл би цагдаад мэдэгдээгүй. 1.300.000 төгрөг ирсний дараа би цагдаад өргөдөл өгсөн” гэв.
Хохирогч С.Түвшинтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишигтэн нэртэй ресторан ажилуулдаг юм. Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ орой ажилтан Болд-Эрдэнэ, Анхбаяр, найз охин Хулангаа нарын хамт хөзөр тоглож суусан. Хөзөр тоглож байгаад би түрийвчээ хажуудаа гаргаж ширээн дээрээ тавьсан байсан юм. Түрийвчин дотор бэлэн 2.000.000 төгрөг, 300 доллар, мөн орлогын дээж болох түрийвчний дотор талын цахилгаан дотор бэлэн 200.000 төгрөг байсан. Ажил дээр тухайн үед байж байгаад ойролцоогоор 23 цагийн үед гэр лүүгээ харихаар найз охин Хулангаагийн хамтаар машин бариад гэр лүүгээ явсан. Гэрийн гадаа очоод манай найз охин таксины мөнгө өгсөн. Ингээд гэртээ ороод гадуур хувцасныхаа халааснаас түрийвчээ гаргах гэтэл байхгүй болсон байсан. Тухайн үед би гэртээ хүргүүлсэн таксин дотор орхиж хаяж буугаагүй гэдгээ маш сайн мэдэж байсан учраас ажил дээр байхдаа би түрийвчээ аваагүй юм байна даа гэж бодсон. Би тухайн рестораныг нээж ажиллуулаад удаагүй шинэ хамт олон бүрдүүлсэн байсан учраас цагдаа сэргийлэхэд хандаад яахав гэж бодоод цагдаад мэдэгдээгүй өнгөрүүлсэн байсан. Гэтэл үүний дараагаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөн ажил дээрээ байж байгаад гадуур хувцасныхаа халааснаас 3000 юань хулгайд алдсан. Тухайн үед сэжиглэж байсан хүн байгаагүй учраас мөн л цагдаад хандаагүй. Шинэ хамт олны уур амьсгалд эвгүй сэтгэгдэл төрүүлээд яахав гээд мөн чимээгүй орхисон. Үүний дараагаар мөн ажил дээрээ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байж байгаад бас л гадуур хувцасныхаа халааснаас “Хаан” банкны картаа хулгайд алдсан. Ингээд би бүүр гайхаад миний картыг хаана уншуулж мөнгө авах нь уу гэдгийг мэдмээр санагдаад картаа ч хаалгахгүй хэсэг хүлээсэн. Гэтэл тухайн үед өдрийн оройны 19 цаг өнгөрч байхад миний картнаас 295.000 төгрөг гарлаа гэсэн мессеж миний утсанд ирсэн. Энэ үед манай ажилтан Сүх-Очир ажил дээрээс гараад явчихсан байсан. Миний картнаас мөнгө гараад удаагүй байж байтал Сүх-Очир гаднаас ороод ирэхээр нь хаачаад ирж байгаа юм бэ гэж асуусан чинь би доошоо склад руу орчихоод ирлээ гэж надад худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь л би шууд Сүх-Очир удаа дараа миний халааснаас мөнгө түрийвч хулгай хийгээд байгаа юм байна гэж бодоод би өөрөө шууд Сүх-Очиртой уулзаад чи ер нь миний гадуур хувцасны халааснаас удаа дараа мөнгө түрийвч карт хулгайлж байгаа юм байна. Чи яагаад надаас хулгай хийгээд байгаа юм бэ гээд шууд тулгаад асуусан чинь эхлээд би аваагүй гээд байхаар нь за тэгвэл би цагдаад өргөдөл өгөөд шалгуулъя гэж хэлсэн чинь тийм ээ би таны гадуур хувцасны халааснаас удаа дараа мөнгө түрийвч картыг хулгайлсан гэдгээ хэлсэн. Ингээд би чи нийт надаас хэдэн төгрөг авсан миний тооцоогоор чи надаас 3 удаагийн үйлдлээр нийт 6.600.000 төгрөгийг авсан байна гэж хэлтэл тийм ээ би авсан гэж хэлээд бичиг хийж өгсөн. Иймд цагдаад хандсан юм. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг миний мөнгө алга болсоны дараагаар Сүх-Очирын нүд нь бүлтэлзээд л хүний яриа чагнаад байгаа юм шиг байдал ажиглагдаад байсан. Тийм ч учраас чи авсан байна гээд тулгаад хэлтэл тийм ээ би авсан гэдгээ надад хэлсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын дундуур манайд хоол хүргэгчээр ажилд орсон юм. Сүх-Очир нь машинаа барьцаанд тавьсан байсан. Машинаа барьцаанаас чөлөөлж авах гээд таны мөнгийг авсан юм гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би түрийвчээ ажил дээр мартаж орхисон маргааш өглөө нь Сүх-Очир хамгийн түрүүнд ажил дээр очсон байсан. Энэ үедээ л миний түрийвчийг хараад авсан байх. 2000 онд Сингапур улсаас “Bally” брэндийн 550 доллараар худалдан авч байсан түрийвч байсан. Гэхдээ би түрийвчээ үнэлэхгүй. Үүн дээр ямар нэг гомдол байхгүй. Харин алдагдсан 6.600.000 төгрөгөө л эргүүлэн олж авмаар байна. 3000 юань алга болдог өдөр Сүх-Очир надад мөнгө зээлээч би машинаа ломбарданд тавьчихсан чинь төлбөрийг нь өгч чаддаггүй мөнгийг нь төлөхгүй бол машингүй болох гээд байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч О.Хулангаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 24-ний би найз залуу Түвшинтөрийн ажил болох Хишигтэн ресторан дээр ажлаа тараад 22 цагийн орчимд очсон юм. Ингээд уг өдөр Түвшинтөртэй хамт түүний ажилчид болох Анхбаяр, Болд-Эрдэнэ бид 4 хоорондоо хөзөр тоглож сууж байгаад 23 цагийн орчимд ажил дээрээс нь гарцгааж гэр гэр лүүгээ явцгаасан. Түвшинтөр бид 2 ажлаас нь гараад гэр лүүгээ такси бариад явсан. Гэрт ороод Түвшинтөр гадуур хувцасныхаа халааснаас утсаа болон түрийвчээ гаргаж тавих гэсэн чинь түрийвч нь байгаагүй. Тэгээд бид 2 таксин дотор түрийвчээ хаях ямар ч боломж байгаагүй. Ажил дээр л орхисон байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд маргааш өглөө нь Түвшинтөр ажилтан Анхбаяр луугаа залгаад миний түрийвч байдаггүй ажил дээр орхисон юм шиг байна үзээдэхээч гэж үзүүлсэн. Тэгтэл Анхбаяр ажил дээр байхгүй байна гэж хэлж байсан. Алдагдсан түрийвч дотор ямар ч байсан цагаан сар болох гээд ээждээ 2.000.000 төгрөг өгнө гээд түрийвчиндээ авч явж байсан. Уг мөнгө нь орлогийн мөнгө байсан. Мөн 300 доллар байсан. Өөр хэдэн төгрөг байсан талаар би мэдэхгүй байна. Түвшинтөр хөзөр тоглоод сууж байх үедээ түрийвчээ гаргаад тавьсан байсан. Ажлаасаа гарахдаа түрийвчээ авсан үгүйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Ц.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчимд захирал Түвшинтөр, Анхбаяр, Хулангаа нарын хамт бид 4 хөзөр тоглож ажил дээр сууж байгаад 23 цагийн үед бид нар ажлаас бөөндөө хамт гараад гэр гэрлүүгээ явцгаасан. Энэ өдрийн маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 25-ны орой ажил дээрээ очиход Анхбаяр надад хэлэхдээ өчигдөр захирлын түрийвч алга болчихсон байна чи харсан уу гэж надаас асуусан би хараагүй гэдгээ хэлсэн. Өөр зүйлийг бол би мэдэхгүй байна … Сүх-Очир нь 2017 оны 05 дугаар сарын эхээр надтай утсаар яриад надад хэлэхдээ би захирлаас нийт 6.600.000 төгрөг 3 удаагийн үйлдлээр хулгайлж авсан тухайгаа цаасан дээр бичээд өгчихсөн байгаа чи надад тэр цаасыг захиралд мэдэгдэхгүйгээр аваад өгөөч гэж гуйж байсан” гэх мэдүүлэг /хх-19х/,
Гэрч Г.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би болон захирал Түвшинтөр, Болд-Эрдэнэ, захирлын найз Хулангаа бид нар хөзөр тоглож суусан. Ажлаас оройны 23 цагийн орчимд бид нар гарч гэр гэрлүүгээ явсан юм. Энэ өдрийн маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд захирал Түвшинтөр над руу залгаад би өчигдөр орой түрийвчээ ажил дээр орхичихсон юм шиг байна чи ажил дээр хайгаад үзээдэхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээр очоод гал тогооны өрөөнд үзтэл түрийвч нь байхгүй байсан. Тухайн өдөр Сүх-Очир ажил дээр гараагүй байсан юм. Харин захирлын түрийвчийг ажил дээр хайх гээд очиход Сүх-Очир ажил дээр ганцаараа ирчихсэн байж байсан. Түвшинтөр ах түрийвчээ гаргачихсан хажуудаа ширээн дээр тавьчихсан тоглож байсан юм. Тоглож дуусаад түрийвчээ авч далд хийсэн эсэхийг бол мэдэхгүй анзаараагүй юм. Сүх-Очир хэдхэн хоногийн өмнө над руу залгаад тухайн түрийвч алга болдог өдөр намайг ажил дээр байгаагүй гэдгийг хэлээд очоод мэдүүлэг өгөөд өгөөч гэж хэлсэн. Мөн үүнээс хэд хоногийн дараагаар дахин залгаад чи манай өмгөөлөгчтэй уулзаад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь зүгээр уулзаад өгөөч гээд байсан /хх-20х/,
Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Сүх-Очир нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Еэс” капитал ХХК-тай зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн автомашинаа 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж хувийн хэрэглээндээ л зарцуулах гэж зээл авсан юм. Нөхрийгөө Хишигтэн ресторанд ажиллаж байхад нь би хувиараа хувцас оёдог ажил хийж байсан. Мөн Сүх-Очир Хишигтэн ресторанд ажиллаж байх хугацаандаа цалингаа авсан гээд сар бүр 500.000 төгрөг авчирдаг байсан. Үүнээс бид 2 зээлээ өгдөг байсан. Би тухайн үед бол мэдээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би ажлаасаа мөнгө хулгайлчихсан хэрэг хийчихсэн гэж хэлсэн тэгэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм хэдэн төгрөг авсан юм гэж асуусан чинь 1.000.000 төгрөг л авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-23х/,
Д.Сын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишигтэн ресторанд хоол хүргэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилд орсон юм. Ингэж ажиллаж байх хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирал Түвшинтөрийн тайлаад тавьсан байсан гадуур хувцасных нь халааснаас 2500 юань хулгайлж авсан. Үүний дараагаар дахин 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөн захирал Түвшинтөр текэн дээр түрийвчээ тавьсан байсан тэгэхээр нь би түрийвчин дотроос нь “Хаан” банкных нь алтан картыг нь аваад Гандирс худалдааны төвийн АТМ дээр очиж уншуулж 295.000 төгрөгийг авсан … надад мөнгөний хэрэгцээ гараад байсан. 2500 юанийг нь найман шарга дээр очиж солиулахад 897.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс би 721.000 төгрөгийг нь би машинаа барьцаанд тавьсан байсан мөнгөө өгсөн. Үлдсэн 176.000 төгрөгийг нь өөртөө ойр зуур хэрэглээд дууссан. Карт уншуулж авсан 295.000 төгрөгийг нь би үрээгүй ямар нэгэн зүйлд зарцуулаагүй байж байгаад түүн дээр нь мөнгө нэмж байгаад 1.300.000 төгрөг болгоод захирлын Хаан банкны данс руу нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн … Түвшинтөр надад өөрөө картныхаа нууц дугаарыг өмнө нь хэлээд картнаасаа мөнгө авчруулж байсан. Ингээд би кодыг нь мэддэг болсон юм. Намайг цагдаад өгнө гээд байхаар нь айгаад би бичээд өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-30-32х/,
Хохирогч С.Түвшинтөрд хохирлын 1.300.000 төгрөг Хаан банкны 5020849759 дугаартай дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт болон “Еэс” капитал ХХК-нд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 721.000 төгрөгийн зээл төлсөн баримт /хх-42х/,
Д.С нь өөрийн авсан зээлийг төлөх зорилгоор хулгай хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Еэс” капитал ХХК-иас 3.500.000 төгрөгийн зээл авсан тухай зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график,
Монгол банкнаас зарласан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа /хх-66-67х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-35-37х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.С нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах өөрийн ажилладаг “Хишигтэн” ресторанаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус рестораны захирал С.Түвшинтөрийн 2.200.000 төгрөг, 300 ам доллартай /741.249 төгрөг/ түрийвчийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Түвшинтөрийн тайлж тавьсан гадуур хувцасны халааснаас 3000 юань /1.067.970 төгрөг/-ыг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С.Түвшинтөрийн гадуур хувцасны халааснаас “Хаан” банкны картнаас 295.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.304.219 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би анх 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүргэлтийн жолоочоор хишигтэн ресторанд ажилд орсон. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирлын тайлаад тавьсан байсан савхины кармаанаас 2.500 юань авсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр виза картын аваад 295.000 төгрөг хулгайлсан. Ийм үйлдэл хийсэн нь миний буруу” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Түвшинтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 1 сарын 21-ний өдөр Сүх-Очир манай ресторанд хүргэлтийн жолоочоор ажилд орсон. Манай байгууллага 3 хүргэлтийн жолоочтой, 2 тогооч, 1 бэлтгэгч ажилтантай. Тухайн үед 2 тогоочид түлхүүр байдаг байсан. Тэгэхдээ барилгын засал зааландаа хийхгэж байсан болохоор түлхүүрээ шилжүүлээд явж байсан. Өмнөх өдөр нь ажиллаж байсан тогооч Сүх-Очирт түлхүүрээ шилжүүлж өгсөн байсан. 2 сарын 24-ний өдөр би ажилын хамт олонтойгоо ажил дээрээ хөзөр тоглож байгаад түрүүвчээ ширээн дээр гаргаж тавьсан байсан тоглож дуусаад мартаад гэр рүүгээ такси бариад явсан байсан. Гэртээ очоод би халаасанд байгаа зүйлээ гэрийнхээ нэг тавиур дээр тавьдаг. Халаасанд байгаа зүйлээ гаргаж тавих гэтэл түрүүвч байхгүй байсныг мэдсэн. Маргааш нь би тогооч Анхбаярыг хамгийн түрүүнд очсон байх гэж бодоод Анхбаяр руу залгатал Анхбаяр очоогүй байна гэж хэлсэн. Би Анхбаярыг очоод түрүүвч байна уу хараад хариу хэлээрэй гэсэн чинь байхгүй байна намайг очиход Сүх-Очир очсон байсан Сүх-Очир хараагүй гэж хэлсэн гэсэн. Нөгөө үйлдэл нь 3 сард би ажил дээрээ барилгын компани захиралтай хамт пиво ууж байсан. Гадуур жельтикний кармандаа урагшаа хөргөгчний 3.000 юань шилжүүлэх гээд бэлдчихсэн байсан чинь алга болсон байсан. Би тухайн өдөр мөнгийг байгаа гэж бодсон орой гэртээ очоод үзсэн чинь мөнгө алга болчихсон байсан. Би энэ байдлуудыг тухайн үед цагдаад мэдэгдээгүй шалтгаан нь манайх дөнгөж шинэ хамт олон бүрдчихсэн, шижгэлж байгаа хүн байхгүй учраас хамт олны уур амьсгал эвдэхгүй гэсэн зорилгоор цагдаад мэдэгдээгүй. Ерөнхийдөө 3 үйлдэл гэж байгаа боловч миний цамцны кармаанаас хэд хэдэн удаа орлогын бэлэн мөнгөнөөс дутаад байдаг байсан. Үүнийг бол би мэдүүлэгтээ хэлээгүй байгаа. Хамгийн сүүлийн үйлдэл нь бол миний Хаан банкны алтан картыг түрүүвчнээс авсан байсан. Сүх-Очир миний нууц кодийг яаж мэдсэн бэ гэхээр 3 сарын эхээр урагшаа Сүх-Очиртой явж байхад би бензин колонк дээр картаа өгч тооцоо хийсэн тэгэхэд сонсож авсан. Өөрөөр Сүх-Очирыг картнаас мөнгө авахуулж байгаагүй. Тухайн өдөр карт алга болчихоор нь картнаас хэзээ хаана мөнгө уншуулах нуу гэж ажиглаж байх хооронд Сүх-Очир мөнгө авах хугацаанд гарчаад ирье гээд гарсан. Иргээд орж ирэхэд нь хашаа яваад ирснийг асуутал доор складнаас гарч ирлээ гэж надад худлаа ярьсан. Би яг цонх нь дээр хараад зогсож байхад Сүх-Очир хажуу талын Гандрсаас гарч ирж байсан. Тэгээд би 2 хоног Сүх-Очирыг ажиглаж байхад маш их сандралтай, нүд нь бүлтгэнсэн, хүний яриа чагнасан, ажилаа тогтвортой хийж чадахгүй байдал анзаарагдсан. Тэгээд би тулгаж асуусан. Чи миний кармаанаас мөнгө авсан байна би чамаас үгүй гэсэн хариулт сонсохгүй, хэрвээ чамайг хэргээ хүлээхгүй бол би цагдаад өргөдөл бичиж өгнө гэж хэлсэн. Тэрний дагуу авсан зүйлүүдээ надад хэлсэн. Надаас эдгээр мөнгөнүүдийг авсан гэдгээ баталгаажуулаад цаас нь дээр бичиж гарын үсгээ зурж өг энэ нь надаа баримт болж үлдэнэ, харин чи хэргээ хүлээгээд надад энэ хохирлыг барагдуулаад, тодорхой хугацаанд над дээр ажиллаад гэм буруугаа гэмшээд ажиллах юм бол би чамайг цагдаад мэдэгдэхгүй өнгөрөөе гэж хэлсэн. Сүх-Очир тийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлээд миний данс 1.300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгө дансанд шилжиж иртэл би цагдаад мэдэгдээгүй. 1.300.000 төгрөг ирсний дараа би цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Хулангаа /хх-18х/, гэрч Ц.Болд-Эрдэнэ /хх-19х/, гэрч Г.Анхбаяр /хх-20х/, гэрч Г.Энхцэцэг /хх-23х/, Хохирогч С.Түвшинтөрд хохирлын 1.300.000 төгрөг Хаан банкны 5020849759 дугаартай дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт болон “Еэс” капитал ХХК-нд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 721.000 төгрөгийн зээл төлсөн баримт /хх-42х/, Д.С нь өөрийн авсан зээлийг төлөх зорилгоор хулгай хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Еэс” капитал ХХК-иас 3.500.000 төгрөгийн зээл авсан тухай зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график, Монгол банкнаас зарласан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа /хх-66-67х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-35-37х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Соос хохирлын 3.004.219 төгрөгийг гаргуулан хохирогч С.Түвшинтөрд олгож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан Л.Сүх-Очирын гараар бичигдсэн гар бичвэрийг хэрэгт хадгалах нь зүйтэй.