Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/921

 

 

 

 

 

      2021           10            28                                        2021/ДШМ/921    

 

Т.Д-, Б.Ц-, Д.Б-,

О.Ш-, Э.Б-, О.Т-,

Ц.Х-, Г.Ц-,

 Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.ДарьС- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.ОтгонС-,

шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Ц-,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Т-, С.Уламбаяр,

шүүгдэгч О.Ш-, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Э.Б-, О.Т- нарын өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

шүүгдэгч Ц.Х-, Г.Ц- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, О.Оюунчимэг, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Д-, Б.Ц-, Д.Б-, О.Ш-, Э.Б-, О.Т-, Ц.Х-, Г.Ц-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1910000000309 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.ДарьС-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д-,

 

2. Ц-,

 

3. Б-,

 

4. Б-,

 

5. Ш-

 

6. Б-

 

7. Т-,

 

8. Х-,

 

           9. Ц-,

 

1.шүүгдэгч Т.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 59 иргэнд нийт 36.128.354 төгрөгийн хохирол учруулсан,

2. шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 24 иргэнд нийт 14.495.000 төгрөгийн хохирол учруулсанг,

3. шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 18-наас 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 9 иргэнд нийт  10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. шүүгдэгч О.Ш- нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 20 иргэнд нийт 26.815.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 2019 оны12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 19 иргэнд нийт 20.315.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 3 иргэнд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. шүүгдэгч Ц.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 2 иргэнд нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 1 иргэнд нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. шүүгдэгч О.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 1 иргэнд нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

            Д.Б-, Г.Ц-, Б.Б-, Ц.Х-, О.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Д-, Ш- нарыг дангаараа болон бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Ц-, Б- нарыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б-, Ц-, Ц-ийн Х-, Т-, Б- нарыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Д-г 8 /найм/ жилийн хорих ялаар, Ц-ийг 6 /зургаа/ жилийн хорих ялаар, Ш-ыг 6 /зургаа/ жилийн хорих ялаар, Б-ийг 5 /тав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Ц-ийг 720 цаг, Ц-ийн Х-ыг 500 цаг, Т-ийг 300 цаг, Б-ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Э.Б-, Д.Б- нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Т.Д-гийн цагдан хоригдсон 475 хоног, Б.Ц-ийн цагдан хоригдсон 397 хоног, шүүгдэгч О.Ш-ын цагдан хоригдсон 291 хоног, шүүгдэгч Э.Б-ий цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 268 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Ц-, Ц.Х-, О.Т-, Б.Б- нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гээс нийт 20.789.177 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-д 131.677 төгрөг, хохирогч В.О-т 230.000 төгрөг, хохирогч Д.А-д 175.000 төгрөг, хохирогч Х.С-д 50.000 төгрөг, хохирогч Б.Д-д 250.000 төгрөг, хохирогч Б.М-т 250.000 төгрөг, хохирогч Н.С-д 600.000 төгрөг, хохирогч Н.У-д 250.000 төгрөг, хохирогч У.Б-эд 850.000 төгрөг, хохирогч Н.Б-т 100.000 төгрөг, хохирогч Б.С-од 460.000 төгрөг, хохирогч Э.Х- 1.200.000 төгрөг, хохирогч Ц.Э-ад 250.000 төгрөг, хохирогч Э.Г-д 65.000 төгрөг, хохирогч О.Х-т 350.000 төгрөг, хохирогч Б.Л-ид 200.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 175.000 төгрөг, хохирогч Б.Б-д 35.000 төгрөг, хохирогч Г.Ө-д 215.000 төгрөг, хохирогч Д.Э-д 150.000 төгрөг, хохирогч Л.Х-ид 480.000 төгрөг, хохирогч Д.Д-т 300.000 төгрөг, хохирогч Ц.Э-од 100.000 төгрөг, хохирогч Б.З-д 680.000 төгрөг, хохирогч С.Б-д 500.000 төгрөг, хохирогч Л.Б-д 230.000 төгрөг, хохирогч Ж.А-ад 350.000 төгрөг, хохирогч Ш.О-ад 150.000 төгрөг, хохирогч Г.Х-д 225.000 төгрөг, хохирогч Б.Т-т 550.000 төгрөг, хохирогч С.С-т 387.500 төгрөг, хохирогч М.Б-т 415.000 төгрөг, хохирогч O.Д-д 400.000 төгрөг, хохирогч О.Г-д 350.000 төгрөг, хохирогч Э.Т-од 700.000 төгрөг, хохирогч Ш.Ц-т 500.000 төгрөг, хохирогч Ж.Б-од 275.000 төгрөг, хохирогч Б.Т-т 50.000 төгрөг, хохирогч П.Б-т 50.000 төгрөг, хохирогч Б.Д-д 600.000 төгрөг, хохирогч С.А-т 75.000 төгрөг, хохирогч Б.О-д 100.000 төгрөг, хохирогч Б.А-т 825.000 төгрөг, хохирогч Н.Д- 150.000 төгрөг, хохирогч Ж.Б-д 400.000 төгрөг, хохирогч А.Д-д 60.000 төгрөг, хохирогч Б.У-т 50.000 төгрөг, хохирогч Б.Ө-д 400.000 төгрөг, хохирогч Р.Э-т 175.000 төгрөг, хохирогч Б.У-д 55.000 төгрөг, хохирогч Б.Б-д 590.000 төгрөг хохирогч Ц.Б-д 980.000 төгрөг, хохирогч P.Ц-д 500.000 төгрөг, хохирогч Б.Б-эд 1.100.000 төгрөг, хохирогч Д.Э-д 350.000 төгрөг, хохирогч Б.БатЗ-д 200.000 төгрөг, хохирогч Б.Б-д 150.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 750.000 төгрөг, хохирогч С.Т-т 100.000 төгрөг хохирогч Б.Б-д 100.000 төгрөг, хохирогч 3.Н-д 400.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц-ээс нийт 4.530.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Х- 1.200.000 төгрөг, хохирогч Ц.Э-ад 250.000 төгрөг, хохирогч Э.Г-д 65.000 төгрөг, хохирогч О.Х-т 350.000 төгрөг, хохирогч Б.Л-ид 200.000 төгрөг, хохирогч Б.Б-д 35.000 төгрөг, хохирогч Ц.Э-од 100.000 төгрөг, хохирогч Г.Х-д 225.000 төгрөг, хохирогч Б.Т-т 50.000 төгрөг, хохирогч П.Б-т 50.000 төгрөг, хохирогч Б.Д-д 600.000 төгрөг, хохирогч Н.Д-ад 150.000 төгрөг, хохирогч Б.Ө-д 400.000 төгрөг, хохирогч Ж.А-д 110.000 төгрөг, хохирогч Б.У-д 55.000 төгрөг, хохирогч Б.Б-д 590.000 төгрөг, хохирогч Б.Б-д 100 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-аас нийт 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.М-д 150.000 төгрөгийг, хохирогч Р.Ц-д 500.000 төгрөгийг, хохирогч Д.Э-д 350.000 төгрөгийг, шүүгдэгч О.Ш-аас нийт 12.249.400 төгрөгийг гаргуулан хохирогч А.Б-эд ЗЗЗ.400 төгрөг, хохирогч Б.Э-д 333.400 төгрөг, хохирогч Ө.М-д 150.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 50.000 төгрөг, хохирогч У.Т-т 333.400 төгрөг, хохирогч Г.Ш-т 100.000 төгрөг, хохирогч А.Б-өд 250.000 төгрөг, хохирогч Б.Ө-д 1.600.000 төгрөг, хохирогч Г.У-т 666.700 төгрөг, хохирогч Г.Г-ид 750.000 төгрөг, хохирогч Ү.Б-д 500.000 төгрөг, хохирогч Б.У-ад 125.000 төгрөг, хохирогч Г.Т-т 25.000 төгрөг, хохирогч Ц.Н-т 10.000 төгрөг, хохирогч Б.О-З-д 22.500 төгрөг, хохирогч С.Т-д 50.000 төгрөг, хохирогч Б.Б-т 6.500.000 төгрөг, хохирогч А.Д-д 450.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Б-ээс нийт 175.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.М-д 150.000 төгрөг, хохирогч Г.Т-т 25.000 төгрөгийг, шүүгдэгч О.Т-гээс нийт 666.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.У-т тус тус олгож, шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Д.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор, шүүгдэгч Г.Ц-, Ц.Х-, О.Т-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа чин сэтгэлээсээ сайн дураараа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүхийн шатанд ч мөн гэм буруугаа хүлээн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ноогдох хэсгийг бүрэн төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон.  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж 5 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг хийж болохгүй гэдгээ маш сайн ухамсарлаж байгаа. Би Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд сурч байсан бөгөөд цаашид сургуульдаа үргэлжлүүлэн сурч боловсрох хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би 59 үйлдэл дээр яллагдагчаар татагдаж шийтгүүлсэн. Үүнээс 17 үйлдэл дээр ганцаараа яллагдагчаар татуулсан. Эдгээр 17 үйлдлээс нотлогдох  боломжтой 13 үйлдэл байхад бусад холбогдогч нарыг татаагүйд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс буюу үндсэн хэрэг нэгдэн шалгагдаж байгаа дүүргээс гэрчийн мэдүүлэг өгөхөд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэрэгт холбогдогч нарыг хэлж, үнэн зөвөөр байцаалт өгсөөр атал намайг ганцааранг минь яллагдагчаар татсан. Мөрдөгч, прокуророос хэргийн талаар асуухад “бусад холбогдогч нар чинь хийгээгүй гэж мэдүүлсэн. Манай дүүрэг дээр ганцхан энэ хэрэг чинь байгаа болохоор бусад зүйл ангиар нотлогдохгүй, харин чи Хан-Уул дүүрэг дээр хэрэг чинь нэгтгэгдээд очихоор өмгөөлөгчтэйгөө дахин байцаалт өг” гэж хэлдэг байсан. Гэвч Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нэмэлт мөрдөн байцаалт явуулдаггүй. Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл яллагдагч Б.Ц-тэй дунд нь нэг өдөр ч холдоогүй хамт байсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс шийтгэх тогтоол дээр байгаа хэргүүдийг тус тус хамтарч үйлдсэн. Энэ явцад эхлээд миний өөрийн данс буюу  Хаан банкны  5055738957 данс руу орсон 8 үйлдэл байдаг. Эдгээрээс 7 үйлдэл дээр бид хоёрыг хамт яллагдагчаар татсан атлаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 400.000 төгрөгийн хэрэг дээр намайг ганцааранг минь татсан. Бусад 7 үйлдлийн хэрэг дээр хамт байсан гэж нотолчихоод ямар үндэслэлээр нэг хэргийг нотлож чадаагүй намайг ганцааранг минь татаж хохирлын асуудал дээр зөрүүтэй болж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн миний үйлдсэн гэх 59 үйлдэл дээр С.Д- нь 23 үйлдэл дээр тус тус оролцоотой. Би анхны мэдүүлгээс эхлэн хийсэн хэрэг, хэрэгт холбогдогч нарыг цагдаагийн байгууллагад үнэн зөвөөр мэдүүлдэг байсан. Намайг цагдан хоригдож байгаад батлан даалтад гарч ирсний дараа буюу 2019 оны 12 дугаар сараас хойш Б.Ербахыт гэх манай үндсэн байцаагч С.Д- бид хоёрыг  өрөөндөө дуудаж уулзсан. Надаас “та хоёр хэдэн жил найзлаж байна” гэж асуугаад араас нь “Д- та хоёр заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдээд яах вэ, чи одооноос өгөх байцаалтан дээрээ С.Д- хамт явдаг байсан нь үнэн. Гэхдээ С.Д- гэмт хэрэгт гар бие оролцдоггүй байсан, гэмт хэргийн замаар олсон мөнгө болохыг мэдэж байсан” гэж мэдүүл гэсэн. Надад прокурортой ярьсан юм байгаа чиний хийсэн хэрэг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж хэлж байсан. Дараа нь хохирол төлбөрийн хувьд та хоёр хамт байсан хэргээ мэдэж байгаа юм чинь хуваагаад төлчих гэж хэлээд надаас тиймэрхүү утгатай байцаалт авсан. Ингээд С.Д- бид хоёр хохирол төлбөрийн асуудал төлөхөөр болоход хамт үйлдсэн 23 үйлдэл байхад 13 үйлдлийн хохирлыг хуваан төлж үлдсэн 10 хэрэг дээр төлөхгүй гэж бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй болсон. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 10 үйлдэл дээр С.Д- хамт байсан нь бусад зүйлээр нотлогдох боломжтой боловч Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нэмэлт мөрдөн байцаалт явуулаагүй. Эдгээр 10 үйлдэл нь шийтгэх тогтоол дээр байгаа /1.6, 1.7, 1.8, 1.27, 1.32, 1.44, 1.45, 1.50, 1.52, 1.42/ гэсэн үйлдлүүд байгаа. Үүнээс 1.6, 1.7, 1.8, 1.27 гэсэн Хаан банк 5131174959 М- гэсэн данс байгаа. М- гэх хүнийг би огт танихгүй атал М- нь надтай уулзсан. Нямдаваагаар дамжуулж картаа надад өгсөн мэтээр мэдүүлдэг. Яг үнэндээ М- гэгч нь Нямдаваатай оюутан ангийн найз Нямдаваа нь С.Д-той 10 жилийн найз учир С.Д- нь Нямдаваагаар дамжуулж М-аас карт авсан байдаг ба уг данс руу нь орсон мөнгийг С.Д- бид хоёр хамт үрсэн. Үүнийг яллагдагч О.Т- мэдэж байгаа тухайн цаг үед хамт байсан нотлогдох боломжтой хэрэг. 1.32 дээр байгаа 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хаан банк 5431122536 Г- гэсэн данс руу орсон 400.000 төгрөг, тухайн өдөр  тухайн данс руу орсон 100.000 төгрөг бас бэлнээр очиж авсан 556 евро байдаг. Энэ өдөр монгол мөнгөөр нийт 663.354төгрөг авсан атал С.Д- 263.354 авсан мэтээр мэдүүлж үлдсэн 40.000 төгрөгийг мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Уг данснаас 500.000 төгрөгийг 25-р эмийн сангийн KFC-ийн урд байрлах АТМ-с бэлнээр авч хамт үрсэн. Үүнийг яллагдагч Т- мэдэж байгаа тухайн үед хамт байсан нотлогдох боломжтой. 1.44, 1.45 дээр байгаа 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Хаан банкны 5030652251 тоот яллагдагч Э.Б-ий дансаар авсан хоёр үйлдэл дээр С.Д- хамт байсан хэрнээ байцаалт өгөөгүй. Мөн энэ 2 үйлдэл дээр яллагдагч Д.Б- гэрчийн мэдүүлэг өгөхдөө хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн атал яллагдагчаар татаагүй. Үүнийг шийтгэх тогтоолын 56 дугаар хуудас дээр байгаа яллагдагч Д.Б-, Э.Б- хоёрын мэдүүлгээр нотлож болно. 1.50, 1.52 дээр байгаа 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хаан банк 5028774829 Э.Б- гэсэн дансаар орсон 1.100.000, 980.000 төгрөгийн хоёр үйлдэл байгаа. Э.Б-гээс С.Д-  нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр чат бичиж данс авсан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тухайн данс руу 560.000 төгрөг орж бид гурав талбайн хажуугийн “LUX” нэртэй клубд орж үрсэн. Тухайн 560.000, 460.600 төгрөгийн хохирол гарч ирсний 230.000 төгрөгийг С.Д- төлсөн атлаа Э.Б- гэсэн дансыг мэдэхгүй гэсэн байдаг. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тухайн дансаар орсон нийт 2.080.000 төгрөгийг бид хоёр хамт үрсэн ба тухайн өдөр Дархан явсан. Энэ үйлдэл дээр хамт байсныг нотлох хүн бол яллагдагч Б.Ц-, бусад зүйлээр нотлогдох боломжтой. 1.42 дээр байгаа 2019 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хаан банкны яллагдагч Д.Б-ы дансаар орсон 1.650.000 төгрөг, эхний 800.000 төгрөг, дараагийн өдөр 850.000 төгрөг орсон үйлдлийг С.Д- мэдэхгүй мэтээр ярьдаг. Энэ нь бусад зүйлээр нотлогдож боломжтой гэх мэтчилэн нотлох боломжтой хэргүүд дээр намайг ганцааранг минь яллагдагчаар татаж хохирол төлбөрйн асуудал дээр зөрүү гарч миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудас 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны О.А- гэсэн дансаар орсон 350.000 авсан гэх хэрэг дээр гэрч О.А- “С.Д- гэх хүүхэд АТМ-с очиж тухайн мөнгийг авсан” гэж мэдүүлэг. Мөн шийтгэх тогтоолын 32 дугаар хуудас 2019 оны өдөр Хаан банк 5406046982 У- гэх дансаар авсан хэрэг дээр гэрч Г.Э- мэдүүлэхдээ “манай найз С.Д- чатаар данс асуусан, би найзын данс болох У- гэх дансыг С.Д- өгсөн гэх мэдүүлэг байдаг. Ийм байтал С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Би 2020 оны 12 дугаар сард энэ хэргийг дахин шалгах хүсэлт прокурорт гаргахад С.Д-ийг бусад нотлох баримтаар хэрэг хийсэн гэх нотлогоо байдаггүй гэсэн хариу өгсөн. Прокурор миний үйлдсэн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэрнээ С.Д-ийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хараагүй. Иймд энэ бүх эргэлзээтэй байдлыг нягтлаж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Миний бие хийсэн хэрэг болон үйлдэл дээрээ маргаангүй байгаа бөгөөд хамгийн гол нь төлөх хохирлын мөнгөн дүнд их хэмжээний зөрүү үүсэж байгаад гомдолтой байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Э.Б-ий хувьд өсвөр наснаасаа гарч нийгэмд өөрийн байр суурийг олж, төлөвших насан дээрээ гэнэн, болчимгүй зан гаргаж бусадтай нийлж дарвин гэмт хэрэг үйлдсэн. Э.Б- нь хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа өөрийн гэм бурууг хүлээж, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ухамсарлаж, бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан байгаа. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа миний үйлчлүүлэгч Э.Б-ий хувийн байдал, насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдалд бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж Э.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-, О.Т- нарын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б- нь үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа чин сэтгэлээсээ сайн дураараа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүхийн шатанд ч мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ноогдох хэсгийг бүрэн төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -т заасныг хэрэглэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, шүүхээс оногдуулсан ял, хэргийн зүйлчлэл хэргийг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Т.Д- нь гэмт хэрэг холбогдох үедээ 18 насанд хүрсэн өсвөр насны хүүхэд байсан. Урьд өмнө энэ төрлийн болон ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн үйлдсэн үйлдэл холбогдлыг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж ирсэн. Залилах гэмт хэргийн зүйлчлэл учирсан хохирлын хэмжээнээс шууд хамаардаг. Зөвхөн их хэмжээний эсвэл ноцтой хохирол учруулсан тохиолдолд тодорхой төрлийн хэргүүдэд хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Гэтэл Т.Д-гийн учруулсан хохирол нь 36.128.354 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2-т заасан их хэмжээнд ч хүрэхгүй буюу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хамаарагдахаар байна. Харин гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор амьдарч, үүнийг амьдрах арга хэлбэрээ болгосон хүний хувьд хэргийн хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлсан зохицуулсан.

Шүүгдэгч Т.Д-гийн хувьд гэмт хэрэг үйлдэх үед дөнгөж 18 нас 1 сартай арван жилийн сургуулиас их сургуульд элсэн орж 1 дүгээр дамжааны оюутан болж Улаанбаатар хотод суралцахаар ирсэн байсан. Найз нөхдийн буруу үлгэр дуурайлалыг бүрэн дүүрэн ухамсарлахгүйгээр дээрх гэмт хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчийн зүгээс 18 наснаас 21 настай хүнийг бие бялдар оюун санааны хувьд бүрэн төлөвшөөгүй өсвөр насны хүүхэд гэж үзэж байгаа болно. Дөнгөж амьдралд хөл тавьж, амьдралын гараагаа алдаж эхэлж байгаа хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулж байгаа нь өсвөр насны хүүхдэд бодит байдалтай нийцэхгүй бодит бус хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 18-21 насны өсвөр насны залуус нь нийгмийн харилцаанд анхлан оролцогчид эрх зүйн бүрэн чадамж нь дөнгөж бий болж буй онцлог үе. Эдгээр залуусын ажил хөдөлмөр эрхлэх орлого олж түүнийгээ захиран зарцуулах эрх нь хуулиар нээгдээд удаагүй атал амьдралын турш гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амьдралын эх үүсвэр болгосон хэмээн үзэж зүйлчлэн ялласан нь энэ өсвөр насны хүүхдийн эрх байдлыг хэт дордуулсан шийдвэр болсон байна. Энэ олон жилийн ял шийтгэл нь нийгэмд хөл тавьж буй бидний ирээдүй болсон залуу үед Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцэхгүй залуу хүний хувь З-г шоронгийн хар бараан амьдрал руу хөтөлж байна. Мөн тухайн гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийн арга, хэлбэрийг тодорхойлохдоо хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгийг бүхэлд нь, аль эсхүл тодорхой зарим хэсгийг хэрхэн, яаж, ямар байдлаар өөрийн болон гэр бүлийн амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаад эрх зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголтод “Харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилготой тогтвортой үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгож үйлдсэн байх” талаар тусгасан байдаг. Нөгөөтэйгүүр, тус гэмт хэргийг байнга үйлдэж гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байх шинжийг мөн л хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоосон зүйл байхгүй ба шүүгдэгч нь дөнгөж 18 насанд хүрсэн өсвөр насны хүүхэд бөгөөд ээж нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг орлогын эх үүсвэртэй хүмүүс байдаг. Түүнчлэн залилах гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогоосоо аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлдэг талаар тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй ба ганцхан нэг гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа гэх шинжээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Т.Д- холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг шалгах явцад Нийслэлийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдан хорих 461 дүгээр анги дээр Т.Д-тэй уулзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол танилцуулж гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Т.Д-гийн хувьд дээрх үйлдлүүдийг хийсэн талаар мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, цаашид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхэд цаг хугацааны асуудал болоод байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд ял шийтгэгдсэн хийгээд цаашид яллагдагчаар татагдах үйлдлийн арга хэрэгсэл нь нэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлийн шинжтэй байна. Т.Д- нь гэмт үйлдэл болон гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд одоо шийтгэгдсэн болон цаашид шийтгэгдэж болзошгүй хэргүүдийг нэгтгэж шалгуулахыг хүсдэг. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт бус нэг бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэмт хэргүүд нь үргэлжилсэн үйлдлүүдийн шинжтэй байхад хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хамгийн хүндээр зүйлчлэгдсэн нь тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэргийг нэгтгэх талаар тодорхой заасан боловч эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг үндэслэж байж цаашид яллагдагчаар татах эсэхээ шийдвэрлэнэ гэх нөхцөл байдлаас улбаатайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд заасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж буй нь хянан шийдвэрлэх ажиллагааны процессын нэг хэлбэр гэж үзэж Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурор буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйчлүүлэгч Д.Б-ы хувьд анхнаасаа гэм буруу дээр маргадаггүй. 9 удаагийн үйлдэлтэй. Нийт 6.141.800 төгрөгийн хохирол төлөхөөс 5.141.800 төгрөгийг төлсөн. Одоо 1.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Үүнийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн  хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 417 хоног цагдан хоригдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 1 жилийн хорих ялаас илүү хугацаагаар хоригдсон тул нэн яаралтай суллаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Ш- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг хорих 461 дүгээр ангид хоригдож байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэсээс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үйлдэл, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн үйлдлүүдэд гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Ш-ын өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Ш- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Шүүгдэгч О.Ш- 20 удаагийн үйлдэлтэй. Анхан шатны шүүхээс нийт 12.249.400 төгрөгийн хохирол төлөх шийдвэр гарсан. Үүн дээр нэмээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст үйлдлүүд шалгагдаж эхэлж байгаа. Эдгээр үйлдлүүд нь үргэлжилсэн үйлдэл бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарахаас өмнө энэ хэргүүд үйлдэгдсэн. Анхан шатны шүүхэд энэ хэргүүдийг нэгтгээд нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэд хэдэн тогтоолыг нэгтгэж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Ш-ын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Ганбатын тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Х-, Г.Ц- нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Ц.ОтгонС- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, энэ хэрэг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтанд хянагдаж, 2020 оны 12 дугаар сард шүүхэд шилжсэн. 2020 оны 11 дүгээр сард бүх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү Т.Д- нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хэрэг байгаа эсэх талаар албан тоот хүргүүлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан ямар нэгэн хэрэг байхгүй гэсэн хариу хавтас хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл шүүгдэгч Т.Д-г нэмж яллагдагчаар татсан тогтоол хэрэгт хавсаргагдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчар татсан бол ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч Т.Д-гийн хувьд 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын хүртэлх хугацаанд залилангийн гэмт хэрэг үйлдсэн, нийт 59 удаагийн үйлдэл байгаа. Дээрх хугацаанд шүүгдэгч Т.Д-гийн хувьд ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө амьдарч байсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Т.Д- мөрдөн байцаалтын шатанд “...Д- бид хоёр найзууд, намайг гэмт хэрэг үйлдэж мөнгө олж байгааг мэддэг, хамт хэрэглэсэн. Манай ар гэрийн нөхцөл байдлыг мэддэг. ...” гэж мэдүүлж байсан. Тэрээр 2018 оны 12 дугаар сараас эхэлж гэмт хэрэг үйлдэж, одоо энэ хэрэгт холбогдсон бусад шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэх аргыг заасан нөхцөл байдал тогтоогддог. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад,

1.шүүгдэгч Т.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 59 иргэнд нийт 36.128.354 төгрөгийн хохирол учруулсан,

2. шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 24 иргэнд нийт 14.495.000 төгрөгийн хохирол учруулсанг,

3. шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 18-наас 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 9 иргэнд нийт  10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. шүүгдэгч О.Ш- нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 20 иргэнд нийт 26.815.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 2019 оны12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 19 иргэнд нийт 20.315.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 3 иргэнд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. шүүгдэгч Ц.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 2 иргэнд нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 1 иргэнд нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. шүүгдэгч О.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бусадтай бүлэглэн “бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэн, мөнгө зээлүүлэхийг хүссэн утгатай” зурвас илгээж хуурч мэхлэн нэр бүхий 1 иргэнд нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

“таньдаг хүний фейсбүүк цахим хаягнаас мөнгө зээлүүлэхийг хүссэн зурвас ирэхээр нь мөнгө шилжүүлсэн” талаар хохирогч Д.Д- /1хх 78-79/, В.О- /1хх 144-146/, Д.А- /1хх 191-193/, Х.С- /1хх 235/, Б.Д- /2хх 25-26/, Б.М- /2хх 96/, Н.С- /2хх 138-139/, Н.У- /2хх 171/, Н.Б- /3хх 18/, У.Б- /2хх 219/, Б.С- /3хх 51/, Э.Х- /3хх 99-100/, Ч.Э- /3хх 16/, Э.Г- /3хх 147-175/, О.Х- /3хх 235/, Б.Л- /4хх 25/, Ц.Б- /4хх 60/, Б.Б- /4хх 114-115/, Г.Ө- /4хх 164-165/, Д.Э- /4хх 203/, Л.Х- /4хх 206/, Д.Д- /5хх 69-70/, Ц.Э- /5хх 125-126/, Б.З- /5хх 159-160/, С.Б- /5хх 201-202/, Л.Б- /6хх 17/, Ж.А- /6хх 41/, Ш.О- /6хх 80-82/, Г.Х- /6хх 106/, Б.Т- /6хх 134/, С.С- /7хх 73/, М.Б-  /7хх 121-122/, О.Д- /7хх 168-169/, О.Г- /7хх 200/, Э.Т- /8хх 9-10/, Ш.Ц- /8хх 55/, Ж.Б- /8хх 5-7/, Б.Т- /9хх 90-91/, П.Б- /9хх 128-129/, Б.Д- /9хх 169/, С.А- /9хх 210-212/, Б.О- /10хх 1-3/, Б.А- /10хх 35/, Н.Д- /10хх 204/, Ж.Б- /14хх 36-37/, А.Д- /14хх 79/, Б.У- /14хх 81/, Б.Ө- /15хх 110-11/, Р.Э- /16хх 2/, Г.Д- /17хх 110-111/, Б.У- /17хх 230-231/, Б.Б- /18хх 120/, Ц.Б- /18хх 190/, Р.Ц- /18хх 244/, Б.Б- /19хх 44-45/, Д.Э- /19хх 85-86/, Б.БатЗ- /20хх 166/, Б.Б- /200х 174-175/, Ч.Б- /21хх 20/, С.Т- /21хх 149/, Б.Б- /23хх 27/, Ч.Н- /23хх 152-153/, А.Б-э /8хх 113-114/, Д.М- /10хх 78-79/, Э.Б- /10хх 134/, Б.Э- /10хх 243/, Ө.М- /11хх 64-66/, Ц.Н- /13хх 176/, У.Т- /13хх 223-224/, Г.Ц- /14хх 140-141/, А.Б- /14хх 192/, Б.Ө- /15хх 9-10/, Г.У- /15хх 38-39/, Б.Г- /16хх 70-71/, Ү.Б- /19хх 139/, Б.У- /19хх 226/, Г.Т- /19хх 209/, Ц.Н- /19хх 203/, Б.ОдЗ- /19хх 221/, С.Т- /19хх 214/, Б.Б- /20хх 88/, А.Д- /22хх 19/, Э.С- /8хх 178-179/, Б.Э- /20хх 21/ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Б- /3хх 172/, иргэний хариуцагч Б.М- /2хх 169/,

 “фейсбүүк цахим хаягт нь нэвтрэн, тэдний өмнөөс мөнгө зээлүүлэхийг хүссэн зурвас илгээсэн байсан” талаар гэрч / нарын өгсөн мэдүүлгүүд,

 

депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 51, 61/, /1хх 135, 142/, /1хх 187/, /1хх 231/, /2хх 15-16, 19/, /2хх 64-65/, /2хх 83/, /2хх 129-130/, /2хх 163, 166/, /3хх 12/, /2хх 205-206, 215/, /3хх 40, 43-44/, /3хх 139/, /3хх 231/, /4хх 17, 21/, /4хх 85, 91-93/, /4хх 129/, /4хх 159, 161/, /4хх 158-159, 161/, /4хх 239, 243/, /5хх 89/, /5хх 123/, /5хх 220, 233/, /6хх 49, 51/, /6хх 86/, /6хх 100/, /7хх 67/, /7хх 112, 117/, /7хх 156, 158/, /7хх 213, 216/, /7хх 247, 249/, /8хх 44, 82/, /8хх 26, 57, 59/, /9хх 120/, /9хх 163, 166/, /9хх 205/, /9хх 245/, /10хх 47, 49/, /10хх 196, 199-200/, /14хх 25, 27/, /14хх 71, 73, 77/, /15хх 124, 127/, /16хх 31/, /17хх 218, 244/, /18хх 135-136/, /18хх 212/, /18хх 233, 19хх 11/, /19хх 39, 57/, /19хх 77/, /20хх 214-216/, /23хх 60, 150/, /23хх 150, 161/, /17хх 136/, /8хх 102-108/, /10хх 71, 73/, /10хх 125-127/, /11хх 21-22/, /11хх 89-90/, /13хх 173/, /13хх 212, 214, 242/, /14хх 125, 131/, /14хх 182-184/, /14хх 146, 248/, /14хх 146, 250/, /19хх 150-151, 154/, /19хх 232/, /19хх 206/, /20хх 118/, /22хх 42/, /8хх 164, 174/, /20хх 37/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 50-51/, /1хх 133/,  /1хх 183/, /1хх 229/, /2хх 81/, /2хх 127/, /2хх 163/, /2хх 203/, /3хх 9/, /3хх 39/, /6хх 48/, /18хх 209/, /19хх 7/, /19хх 55/, /19хх 149/,/19хх 203/, /19хх 226/, /19хх 229/,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 70-71/, /4хх 228-229/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 161-162/, /4хх 88/, /5хх 209-211/, /15хх 120-122/, /18хх 239-240/, /21хх 57-59/,

 

шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 99-100/, /1хх 166-167/, /1хх 203/, /2хх 2/, /2хх 64-65/, /2хх 114-115/, /2хх 155-156/, /3хх 31/, /2хх 237/, /3хх 66/, /3хх 244-245/, /4хх 47/, /4хх 48-49/, /4хх 77-78, 82/, /4хх 138/, /4хх 26-27/, /4хх 181-182/, /5хх 34-35/, /5хх 106-107/, /5хх 136-137/, /5хх 176/, /5хх 242/, /6хх 25/, /6хх 62/, /6хх 88/, /6хх 116-117/, /7хх 25/, /7хх 30/, /7хх 86/, /7хх 131/, /7хх 187-188/, /7хх 223-224/, /8хх 27-28/, /8хх 69-70/, /8хх 76/, /8хх 145-146/, /9хх 75-77/, /9хх 99-100/, /9хх 142-143/, /9хх 179-182/, /9хх 224-225/, /10хх 12-13, 15/, /10хх 61-63/, /10хх 217/, /11хх 21-22/, /11хх 125-126/, /13хх 189-190/, /14хх 6-7/, /14хх 50-51/, /14хх 158-159/, /14хх 231-232/, /15хх 152/, /15хх 157-158/, /16хх 14/, /16хх 5/, /16хх 148-153/, /16хх 164-165/, /18хх 1/, /18хх 162/, /18хх 165-167/, /18хх 208/, /19хх 19-20/, /19хх 71-72/, /19хх 110-111/, /20хх 235-236/, /21хх 6, 52/, /23хх 2-3/, /23хх 41/ /23хх 179/, /16хх 113-116/, /15хх 25/, /15хх 69/, /16хх 76-77/, /19хх 159-160/, /19хх 248-249/, /20хх 140/, /22хх 49/, /23хх 231/, /8хх 153/, /11хх 26-27/, /11хх 134/, /13хх 191-192/, /13хх 249/, /14хх 160-161/, /14хх 226-227/, /15хх 31/, /15хх 63/, /19хх 164/, /20хх 4-5/, /22хх 55/, /24хх 51-52/, /16хх 128-129/, /19хх 13/, /20хх 55-56/, /23хх 221-222/, /16хх 128-129/, /13хх 83-84/, /13хх 87-88/, /14хх 11-12/, /16хх 173-174/, /16хх 156-157/, /15хх 78-79/, /16хх 132-133/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, Д.Б-, О.Ш-, Э.Б-, О.Т-, Ц.Х-, Г.Ц-, Б.Б- нарын гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Э.Б- нарын дангаараа болон бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Д.Б-, О.Т-, Ц.Х-, Г.Ц-, Б.Б- нарын бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Д.Б-, О.Т-, Ц.Х-, Г.Ц-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Т.Д-д 8 жилийн хорих ял, Б.Ц-, О.Ш- нарт 6 жилийн хорих ял, Д.Б-д 1 жилийн хорих ял  тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Г.Ц-ийг 720 цагийн, Ц.Х-ыг 500 цагийн, О.Т-ийг 300 цагийн, Б.Б-ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Харин шүүгдэгч Э.Б-ий тухайд, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Д.Оюунбаатар нар нь хохирогч Ө.М-ын дансанд 150.000 төгрөг, хохирогч Т.Т-ийн дансанд 25.000 төгрөг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба шүүгдэгч Э.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон багасгаж энэ талаар гаргасан шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Д.Оюунбаатар нарын гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасч, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Т.Д-гийн “...миний үйлдсэн гэх хэргийн 59 үйлдлийн 23 үйлдэлд нь С.Д- оролцоотой байтал түүнийг зөвхөн 6 үйлдэлд гэмт хэргийн улмаас олсон орлого, мөнгө гэдгийг мэдсээр байж хамт ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, төлөх хохирлын хэмжээнд зөрүү үүсгэн миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Т.Д-гийн яллагдагчаар өгсөн “...би хүний фейсбүүк хаяг руу нэвтрээд өмнөөс нь чат бичээд мөнгө олсон. Тэрийг Д- мэдээгүй ...Ер нь Д- надтай хамт хүний фейсбүүк рүү нэвтэрч байгаагүй. ...Д- энэ хэрэгт оролцоогүй. Би үйлдлийг андуурсан байх. ... ” /9хх 224-225, 10хх 62-63/, С.Д-ийн “...Би Д-тэй хамт нэг ч удаа хүний фейсбүүк хаяг руу нэвтэрч үзээгүй. Харин буруу аргаар мөнгө олдогийг нь сүүлд хамт явсаар байгаад гадарласан. Д- сүүлд “би та нарыг хэрэгтээ татна” гэж хэлж байсан. ...Д- ер нь дандаа мөнгөтэй явдаг. ...” /2хх 40-41, 16хх 122-124/, О.Т-гийн “...Бид нар бөөнөөрөө тоглоом тоглоод хоорондоо хэрэлдээд бөөн юм болж байхад Д- ганцаараа өөр компьютер дээр аль болох хүнээс зайдуу газарт очоод суучихдаг. ... ” /7хх 177-178, 16хх 132-133/, Д.Б-ы “...Д- бид хоёр хоорондоо ярьж байгаад мөнгөө өөрсдөө авъя гэж тохирсон. ...Д- ер нь хамт байгаагүй. Хүмүүсийг хамт байсан гээд худлаа яриад өөрийнхөө хийсэн хэрэгтээ олон хүнийг хамааруулах гээд байдаг. ...” /23хх 222/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд үүнээс өөрөөр С.Д-ийг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад С.Д- гэгчийн талаар огт дурдаагүй болно.

Мөн шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Н.Төгсбаяр “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хүндрүүлэн зүйлчилж байгаа нь үндэслэлгүй тул Т.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

 

 шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “...Т.Д- нь дахин хэд хэдэн хэрэгт шалгагдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоолыг түүнд танилцуулж, гэрчийн мэдүүлэг авсан байгаа тул хэргийг нэгтгэн шалгуулж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлын тухайд, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

 Шүүгдэгч Т.Д-гийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 1 жил 9 сар гаруй хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэж, нэр бүхий 59 хохирогчид нийт 36.128.354 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан гомдлын тухайд, Т.Д-г 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Батжаргалын фейсбүүк хаягаас мөнгө зээлүүлэх утгатай мессеж илгээн иргэн Б.Ариунболдоос 7.000.000 төгрөг залилан авсан хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоос бусад анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтад дүгнэлт хийх эрхгүй бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Т.Д-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байгаагүй учраас түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин С.Д-ийг шүүгдэгч Т.Д-гийн 2019 оны 2 дугаар сарын 2-ноос 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Д.Д-, В.О-, Д.А-, С.А-, Б.О-, Р.Э- нараас залилаж авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан үйлдэлд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /13хх-99/ атлаа 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн прокурорын тогтоолоор 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. /16-193/

 

Түүнчлэн С.Д- нь дээрх 6 хохирогчид учруулсан хохирлын 50 хувийг төлснөөс гадна хохирогч Б.Д-, Х.С-, У.Б-, Н.Б-, Б.С-, Ц.Б-, О.Г- нарын хохирлын 50 хувийг төлсөн байгаа нь ойлгомжгүй, энэ талаар анхан шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй, прокуророос тодруулахад хариулт өгч чадахгүй байгаа тул шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тодруулсны эцэст шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр С.Д-ид холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан мөн дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

 

             Түүнчлэн прокурор болон анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ш-ын нэр бүхий 20 иргэнд нийт 26.815.000 төгрөгийн хохирол учруулсаныг 12.249.400 төгрөг гэж /хувь тэнцүүлэн гаргуулсан хохирлын дүнгээр/ тооцсон тооцооллын шинжтэй алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Ш-ын нэр бүхий 20 иргэнд учруулсан нийт хохирлын хэмжээг 26.815.000 төгрөг гэж зөвтгөн дүгнэх нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруу, хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Ш-ын нэр бүхий 20 хохирогчид учруулсан нийт хохирлын хэмжээг 26.815.000 төгрөг гэж зөвтгөн дүгнэлээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн зарим шинжийг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын хувьд, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор заасан байгааг эдлэх ялд оруулан тооцох гэж зөвтгөн тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, Д.Оюунбаатар нарын гаргасан “...хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Б.Мөнхгэрэл нарын “...хэргийг нэгтгэн шалгуулах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Э.Б- нар нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 147 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч Д.Б- нийт 415 хоног цагдан хоригдсон байх тул нэг жилийн хорих ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/296 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Д-, Ш- нарыг дангаараа болон бусадтай бүлэглэн, шүүгдэгч Ц-, Б- нарыг бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б-, Г-ийн Ц-, Ц-ийн Х-, Т-, Б- нарыг бусадтай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. …” гэж,

             2 дахь заалтын “...Энхбаатарын Б-ийг 5 /тав/ жилийн хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Энхбаатарын Б-ийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар...” гэж,

             4 дэх заалтын “...шүүгдэгч О.Ш-ын нийт цагдан хоригдсон 291 хоног...” гэснийг “...шүүгдэгч О.Ш-ын нийт цагдан хоригдсон 294 хоног...” гэж, “...тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...тэдний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             3. Шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, Д.Б-, О.Ш-, Э.Б-, О.Т-, Ц.Х-, Г.Ц-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1910000000309 дугаартай хэргээс С.Д-ид холбогдох хэргийг тусгаарлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

         

             4. Шүүгдэгч Д.Б- нь нийт 415 /дөрвөн зуун арван тав/ хоног цагдан хоригдсон байх тул 1 жилийн хорих ялыг бүрэн эдэлсэн тооцож, түүнийг нэн даруй сулласугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Т.Д-, Б.Ц-, О.Ш-, Э.Б- нар нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 147 /нэг зуун дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬС-